Бурханы шашны портал

Нэвтрэх | Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Бурхны урлагийн гуравдахь оргил үе Монголд байжээ гэдгийг тогтоолоо

Энэхүү уулзалтад манай улсаас “А&D” музейн захирал, судлаач А.Алтангэрэл оролцоод ирсэн бөгөөд тэрбээр хэлэхдээ “Бурхны шашин, түүний хэрэглэгдэхүүн мөн чанар нь өнөө үед урлаг болтлоо хөгжсөн. Эрдэмтэн судлаачдын энэ цугларалтаар бурхны урлагийн оргил үеийг эцэслэн тогтоосноороо маш үнэ цэнэтэй уулзалт болсон” гэсэн юм.

Бурхны урлагийн хөгжлийн эхний үе VI-IX зууны үеийн Хятадын Тан улсын үед байсан бол хоёр дах мандан бадралт нь Пала буюу цутгамал барималын төрлөөр Энэтхэгт дэлгэрч байсан гэдгийг тогтоожээ. Харин гуравдах үеийг XVII-XVIII зууны үе буюу Өндөр гэгээн Занабазарын бурхны бүтээлүүдээр тодорхойлсон байна. Ийнхүү Монголыг Зөвхөн Чингис хаан бус Өндөр гэгээн Занабазарын бурхны бүтээлүүдээр дэлхий нийт мэддэг боллоо.

Эх сурвалж: http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1215125

  • ЗочинNovember 9, 2012

    saihan medee baina bayarlalaa. Delhiid alban yosoor burtgegdene gedeg tuuh soyoloo unen zuvuur hadgalahad ih tustai gej bodoj bna

  • ЗочинNovember 9, 2012

    saihan medee baina bayarlalaa. Delhiid alban yosoor burtgegdene gedeg tuuh soyoloo unen zuvuur hadgalahad ih tustai gej bodoj bna

  • ЗочинNovember 15, 2012

    Сайхан мэдээ байна баярлалаа.

  • ЗочинDecember 12, 2012

    Номын буян арвижих болтугай.

  • ЗочинDecember 12, 2012

    Номын буян арвижих болтугай.

Бусад мэдээлэл