Далай ламын сургаалаас
2012-01-07 | Нийтэлсэн:admin | Үзсэн:15349
- Их хайр, их ололт нь их эрсдэлийг байнга дагуулж явдгийг сана.
- Аливаад алдсан ч хичээл сургуулийг бүү алд.
- Өөрийгөө хүндлэх, бусдыг хүндлэх, өөрийнхөө бүх үйлд эзэн болох гэсэн зарчмыг мөрд.
- Хүссэн зүйлээ авч чадахгүй байна гэдэг нь заримдаа гайхамшигт аз дайралт болдгийг сана.
- Жижиг маргаанаас болж том нөхөрлөлөө бүү алд.
- Алдаа хийснээ мэдсэн даруйдаа засах алхмыг хийж эхэл.
- Өдөр бүр хэдэн мөчийг ганцаараа өнгөрөөж бай.
- Бусадтай нээлттэй бай, гэвч өөрийнхөө үнэ цэнийг бүү алд.
- Чимээгүй байна гэдэг заримдаа хамгийн сайн хариулт гэдгийг сана.
- Нэр төртэй сайхан амьдар. Тэгвэл нас ахиж эргэж бодох цагт дахин амьдарсан мэт сэтгэл хангана.
- Гэр бүлийн доторх хайрын дулаан уур амьсгал нь таны амьдралын тулгуур суурь юм.
- Хайртай хүнтэйгээ маргалдаж зөрөх үед зөвхөн өнөөдрийн нөхцөл байдлыг авч үз. Өнгөрсөн амьдралыг бүү сөх.
- Өөрийн мэдсэнээ бусадтай хуваалц. Энэ нь мөнхийн алдрыг олох зам юм.
- Газар дэлхийтэйгээ эелдэг зөөлөн харьц.
- Жилд нэг удаа урьд очиж үзээгүй газарт оч.
- Хамгийн сайн харьцаа гэдэг бол зөвхөн бие биенээ хайрласан хайр нь бие биенийхээ хэрэгцээнээс давж гарсан тэр тохиолдолд л байдаг ганц зүйл гэдгийг сана.
- Юуг орхиж, юуг хаяж байж олж авснаар нь өөрийнхөө амжилтыг дүгнэ
Эдгээр шинэ мянганы босгон дээр Далай ламын хэлсэн сургаал үгс болой.