2012-04-26 | Нийтэлсэн:Damdinsuren | Үзсэн:20252
Тангаргийн буг чөтгөр Шүгдэнгийн тухай
Алтан Хааны зээ хүү IV Далай Лам Ёндонжамц 1601 онд Төвдөд залагдан сууж байгаад 1616 онд тодорхой бус шалтгаанаар гэнэт таалал барсан юм. Түүнийг таалал барсны дараа Далай Лам болон Шарын шашныг эсэргүүцдэг, Төвдийн Занба аймгийн захирагч Дэсрид Пунцогнамжал “IV Далай Ламын хойд дүрийг тодруулж болохгүй” хэмээн хориг тавьж байв. Үүнийг мэдсэн Алтан Хааны удмын Гүр Хунтайж болон Лувсанданзан нар 2000 цэрэг захиран 1621 онд Төвдийн Үй-Занд ирж IV Далай Ламын туслах Сономравданг дэмжиж, Шарын шашныг устгах бодолтой байсан Дэсрид Пунцогнамжалыг хөөн, түүний гарт орсон Шарын шашны хийдүүдийг чөлөөлсөн юм. Тэд IV Ванчин Богд Лувсанчойжижанцантай (1567-1662) Далай Ламын хойд дүрийг тодруулахаар зөвшилцсөнөөс хойш нэг жилийн дараа V Далай Лам Лувсанжамцыг тодруулж сэндийд залсан билээ.
IV Далай Ламын хойд дүрийг хайх явцад дөрвөн хүүгийн нэр сүүлийн шалгуурт үлдсэн нь Нинбуу нутгийн Дүвчэн Нахавын хувилгаан, Чонжай нутгийн хүү (V Далай Лам Лувсанцамц), Гадхаса хошууны Дагважанцан, Сономравдангийн зээ хүү Нансо-Норвуу нар байв. Ванчин Богд болон Ядам Бурхадын таалал нэг зүгт буун Чонжай нутгийн хүүг V дүрийн Далай Ламын хойд дүрээр тодруулсан юм.
Энд өгүүлж буй Гадхаса хошууны Дагважанцан нь тангаргийн буг Должал буюу Шүгдэнгийн өмнөх төрөл. Тэрээр 1619 онд Төвдийн Зан аймгийн Гадхаса хошуунд төржээ. Эцэг Намсрай нь нутаг усандаа эрх мэдэлтэй хошууны ноён хүн байв. Түүний эх Ла-Ажал янз бүрийн башир арга хэрэглэн хүүгийнхээ нэрийг Далай Ламын дүрийг тодруулах явцад шигшигдэж үлдсэн хүүхдүүдийн нэрэнд хавчуулж чадсан боловч зорилго нь бүтээгүйн дээр түүний гэр бүл Дэсрид Пунцогнамжалын талынх тул монголчуудад түйвээгдсэн юм. Ийнхүү Далай Лам болж чадаагүй хүүгээ ээж нь Брайбүн хийдэд авчран Банчэн Сономгэлэгбалсангийн (1594-1675) хойд дүр хэмээн олонд ярьж, башир арга хэрэглэн нэлээдгүй хүмүүсээр хүлээн зөвшөөрүүлж, Брайбүн хийдийн дээд өргөөнд (Хувилгаан Сономгэлэгбалсангийн өргөө) залуулж чадсан ч үүнийг нь IV Ванчин Богд хүлээн зөвшөөрөөгүй учир олон хүмүүс түүнийг Сономгэлэгбалсангийн хойд дүрийн хувилгаан гэдэгт эргэлзэж байв.
Хожим Дагважанцан “өөрийгөө Банчэн Сономгэлэгбалсангийн хойд дүр гэдгийг хүлээн зөвшөөрүүлэх” гэсэн далд зорилготойгоор IV Ванчин Богд болон V Далай Лам нарт шавь орсон ч энэ зорилго нь биелээгүй тул тэрээр их бухимддаг байсан гэдэг. Мөн тэрээр Шарын шашны дайсан Дэсрид Пунцогнамжалыг ил далдгүй дэмждэг байсан бөгөөд үүний нэг илрэл нь Дэсрид Пунцогнамжалын хүсэлтээр 1638 онд Гадхаса хошуунд очиж нууцаар Төвдөд буй монголчуудыг дарахын тулд хатуу үйл үлдэж байсан гэдэг. Энэ нууц хэрэг задарснаас болж монголчууд Дэсрид Пунцогнамжал болон Гадхаса хошууг дахин түйвээсэн гэдэг.
Дагважанцангийн хийж буй энэ мэт үйлдлүүд IV Ванчин Богд тэргүүтэй Шарын шашны ихэс дээдэс нарын таалалд нийцдэггүй байсан юм. IV Ванчин Богд 1642 оны Лхасын “Их Ерөөл” хурлын үеэр түүнийг “хувилгааны сэнтийнээс буулгаж энгийн ламын суудалд суулгах” шийдвэр гаргаж байв. Ванчин Богдын энэ шийдвэр Шарын шашны дээдэс нарын таалалд нийцсэн шийдвэр байв. Ванчин Богд түүнийг хувилгааны сэнтийнээс буулгах шийдвэр гаргасан тэр жил Монголын Гүүш Хаан V Далай Лам Лувсанжамцад төвдийн гурван чуулгыг (Үй-зан, Амду, Хам) өргөн барьж, бүх Төвдийн шашин төрийг хослон баригч эзэн хаанд өргөмжлөн Далай Ламын өргөө Гандан-Потаныг Төвдийн засгийн газрын ордон болгосон түүхтэй.
Хуурамч хувилгаан Дагважанцан шинээр байгуулагдсан Төвдийн засгийн газар Гандан-Потаны доор энгийн байдлаар амьдарч байгаад 1656 онд халдварт өвчнөөр өөд болсон гэдэг. Дагважанцанг хүндээр өвдөхөд нь V Далай Лам өөрийн шавь тул хөл хорьсон бясалгалаа орхин түүний өргөөнд морилж Гомбын жанан (даган соёрхол) хайрласан боловч засал авалгүй нас барсан. Түүний биеийг чандарлан чандрыг нь суварганд байрлуулсан шөнө суварганаас дүрсгүй ярих чимээ гарах зэргээр ад зэтгэр болсны шинж өлзий бусын олон муу ёр гарсан тул Найчүн сахиусын зарлиг дагуу Дагважанцангийн өргөөг нурааж, буурин дээр нь зуун гэлэнгээр ном уншуулан суварган дахь чандрыг гарган голд хаясан гэдэг. Дол нутгийн гол дагуу урсаж байсан түүний чандрыг үйл нь таарсан нэгэн бээр эрэгт гаргаснаас уршигдан Дол нутгийн Цагаан булагт хүн малын хижиг өвчин гарсныг V Далай Лам болгоон ад зэтгэр болсон түүнийг Цагаан булгийн савдаг болгон тахисан ч хорлол нь улам ихээр гарах болсон тул 1674 онд буруу ерөөлт тангаргийн буг түүнийг хатуу үйлээр дарахаар болж, Дорж Ловон Дондүвжамц, Тарнийг баригч Лувсанчэнзэ зэрэг бүтээлчин нар Ямандаг болон Пүрэвийн үүднээс долоо хоног бүтээл үйлдэн ерөөл буруудсан тангаргийн буг Шүгдэнг нөхөд сэлттэй нь хамт жинсрэгийн галд шатаасанд хүүр шатсан үнэр бүгдэд үнэртсэн тухай V Далай Лам Лувсанжамцын намтар “Дүгүлийн Гой-сан”-д тодорхой гардаг.
Шүгдэн жинсрэгийн галд шатаснаасаа хойш 47 жилийн дараа буюу 1721 онд урьдын үйл, буруу ерөөлийн эрхээр дахин гарч ирэн өөрийн багшийн хийд болох Дашлхүнбэд ирсэнд Намсрай сахиус хийддээ оруулаагүй тул цааш Сажавын хийдийг зүглэн Сажавын дамжлагын эзэн Дагти Сономринчингийн өмнө ирсэнд Дагти Ринбүүчий “Чи хэн юм?” хэмээн асуусанд дүрсээ үзүүлэн “Би Шарын шашинтай тангараг буруудсан буг байна” хэмээн хэлсэн гэдэг. Энэ үеэс эхлэн буг чөтгөр түүнтэй үйлийн барилдлагатай Сажавын зарим нэг лам нар шүтэж эхэлсэн юм. Улмаар тэдгээр лам нартай номын барилдлагатай Шарын шашны лам нар шүтэх болжээ.
V Далай Лам Лувсанжамц, IV Ванчин Богд Лувсанчойжижанцан, VI Ванчин Богд Балдан-Иш, VII Далай Лам Галсанжамц, Дэчин Агваанчогдон, Жанжаа Ролбийдорж, VIII Далай Лам Жамбалжамц, Ёнзон Ишжанцан, VIII Ванчин Богд Данбийванчүг, Пүржог Агваанжамба зэрэг Шарын шашныг номлол бүтээлийн үүднээс баригч дээдэс нар 200 гаруй жилийн турш буруу ерөөлт тангаргийн буг Шүгдэнг шүтэхийг хориглосоор ирсэн болов ч хожим Павонка Ринбүүчийд Шүгдэнгийн ёр гарсны улмаас тэрээр тангаргийн буг түүнийг сахиусанд шүтэх болсон гэдэг. XIII Далай Лам Түвдэнжамц Павонка Ринбүүчийн энэ үйлдлийг хориглож “Шүгдэнг шүтэхгүй” гэсэн ам тангаргийг нь авсан ч Павонка Ринбүүчий XIII Далай Ламыг таалал барснаас хойш Шарын шашинтан нарын дунд Шүгдэнг шүтэхийг ихээр дэлгэрүүлсэн юм.
Хожим 1960 онд Найчүн сахиус Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Ламд “Шүгдэнг шүтэхийг хориглох хэрэгтэй” хэмээн айлтгасан ч Дээрхийн Гэгээнтэн шарын шашинтан нарын дунд хагарал гарахаас эмээж Шүгдэнг шүтэхийг хориглоогүй гэдэг. Үүнээс хойш 10 жилийн дараа Шүгдэнг шүтэгч нар Бурханы шашинтан нарын дунд удаа дараа хагарал гаргах болсон тул Ядам Бурхад, Балдан Лхам болон Найчүн сахиус нар Дээрхийн Гэгээнтэнд Шүгдэнг шүтэхийг хориглохыг сануулан эш үзүүлсэн дагуу Дээрхийн Гэгээнтэн 1970 оноос Шүгдэнг шүтэхийг хориглох болсон юм. Хориглох болсон шалтгаануудыг дурдвал:
1) Шүгдэн нь шашин амьтанд хорлодог;
2) Шүгдэнгээс болж Бурханы шашинтан нарын дунд хагарал гарах болсон;
3) Бурханы шашинтан хүн ертөнцийн эгэл буг чөтгөрт аврал одуулах болсон;
4) Урьд заларсан Шарын шашныг баригч дээдэс нар шүтэхийг хориглож байсан зэрэг олон шалтгаан байдаг.
Энэ байдлыг Хятадын засгийн газар ашиглан Шүгдэнг шүтэгч бүлэглэлийг зүйл бүрээр дэмжин Дээрхийн Гэгээнтний эсрэг ашиглах болсон юм. Төвдийн Бурханы шашнаас шахагдсан Шүгдэнгийн бүлэглэл Хятадын засгийн газрын дэмжлэгтэйгээр Щвейцари, Балба зэрэг орнуудад Далай Ламын эсрэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд сүүлийн жилүүдэд Шүгдэнгийн бүлэглэл Шарын шашинтай Монгол оронд байр сууриа бэхжүүлэхийн тулд ил далдаар хичээх болсон юм. Үүнд нь хамгийн ихээр саад болж буй зүйл бол монголчуудын Далай Ламд сүсэглэх сүсэг бишрэл юм. Шүгдэнгийн бүлэглэл Монголын сүсэгтэн олныг өөртөө татахын тулд урьдын монгол номын мэргэдийн хойд дүрийг хуурамчаар тодруулж, хөдөө орон нутгаас өсвөр насны хүүхдүүдийг лам болгон Энэтхэг дахь “Шар Гандан” гэгдэх өөрсдийн хийддээ сургаж байна. Шүгдэнгийн бүлэглэл Монголын Бурханы шашны ертөнцөд байр сууриа бэхжүүлж чадвал Хятадын засгийн газрын нөлөө Монголын Бурханы шашинд орж ирэхгүй гэхийн баталгаа байхгүй юм.
Тэд тангаргийн буг Шүгдэнг Шарын шашны гол сахиус, бурхан мэтээр сурталчилж, түүнийг шүтвэл эд хөрөнгө арвижна хэмээн жирийн сүсэгтэн олны толгойг эргүүлж, Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам болон IX Богд Жавзандамба хутагт нарыг хуурамч мэтээр олонд ярьж худал хуурмагийг үйлддэг билээ.
ЗочинApril 30, 2012
odoo oilgoloo. Iim uchirtai yum baij... Neg yum asuuya. Amarbayasgalan hiided ene sahius zalardag uu?
ЗочинMay 10, 2012
Шүгдэнгийн бүлэглэл Монголын сүсэгтэн олныг өөртөө татахын тулд урьдын монгол номын мэргэдийн хойд дүрийг хуурамчаар тодруулж, хөдөө орон нутгаас өсвөр насны хүүхдүүдийг лам болгож байна. Тэд Далай Лам болон Жавзандамба хутагт нарыг хуурамч мэтээр олонд ярьж худал хуурмагийг үйлддэг билээ.
Тэднийх хуурамч, манайх зөв, манайх зөв тэднийх хуурамч. Энэ маргаан манайруу орж илрээ шүү. Ванчин богд ч хоёр ширхэг, Гармааваа нь ч хоёр. Манайх жинхэнэ гээд муудалцаад, талцаад. Түвдийн арга Түвддээ машид хэрэгтэй гэж байгаа юм байхдаа.
Гурван хүүхдэд зэрэг тодорсон ч Монголд хэрэггүй.
ЗочинMay 10, 2012
Далай Лам, Жавзандамба хутагт хуурамч.
Энэ хутагт гэж ямар хүнийг хэлдэг юм болоо? Хутагт гэхээр ямар эрдэм чадалтай байдаг, бусдаас юугаар ялгаатай? Олноос ер ялгарахгүй юм.
ЗочинMay 11, 2012
Павонкад Шүгдэнгийн ёр гарсан гэнэ. Түвдэнжамц Павонкад энэ үйлдлийг хориглож “Шүгдэнг шүтэхгүй” гэсэн ам тангаргийг нь авсан ч Павонка Шүгдэнг шүтэхийг ихээр дэлгэрүүлсэн гэжээ.
За бид юугаа мэдэхэв. Гэхдээ нэг мундаг ламаг, ринбүүчийг шүтэж байна гэж бодсон чинь түүнд Шүгдэнгийн ёр гарсан гэвэл бид юу гэх юм бээ? Яадаг Шүгдэн юм бээ? Ямар учиртай юм? Одоо тэгээд яах юм? Ямар хэцүү юм бээ!
Яах болж байнаа? Хэнээс асуунаа?
ЗочинMay 11, 2012
Хутагтууд юугаараа ялгаатай эгэл хүнээс ер ялгаа алга байна гэж байх юм. Ялгаа эрдэм чадал нь буянтайд нь харагдана бусдад нь сонсогдоно гэгчээр л болдог байх да. Тухайлбал нэг 6 настай хү далай багшийг хараад ээжээ ээжээ тэр нээх олон гартай хүн машинд суугаад явчихлаа гэж харсан гэдэг. Бас нэгэн эгч тэгж хардсан бөгөөд харсан даруйдаа ухаан алдаж унасан гэдэг бөгөөд одоо далай багшийн хажууд байдаг гэсэн. Энэ мэт олон хүний жишээ байдаг л юм байна.
ЗочинMay 11, 2012
Павонка чинь хутагт гээд л "Бодь мөрийн зэрэг" гэж ном бичсэн. Гэтэл хутагт биш байсан байх нь. Одоо тэгээд хутагтууд байгаа бол эрдэм чадлаа юугаа нуугаад байдаг юм тэр Шүгдэн гэдэгтээ гаргаад, цааш нь тониолгоод По могоо яагаад хийдэггүй юм. Хоорондоо муудалцаад л, олон түмнийг тавгүйтүүлээд л. Олон гар мараараа барьж аваад л баримаар юм. Тэр олон гарыг одоо л хэрэглэхгүй юм бол яах гэж олон гар харуулдаг юм? Хүүхэд айлгаад л. Шүгдэн хаалгыг чинь тогшино шүү гэдэг гэсэн билүү дээ. Мартажээ.
ЗочинMay 11, 2012
зүгээр л нэг отгрытк postcard дээр байдаг шиг олон мутартай байж яах юм бээ?
ЗочинMay 12, 2012
Shal hudlaa lam gesen ner zuusen yumnuud tiim l yum bol Pawonka lam shig erdemtei sain bh ni yasan yum erdem ni sonsogdohgui dandaa l uur yum l sonsogddog sh de Tegeed ch odoo naad asuudalyg chini Dalai lam mongoloos uur gazar yarij chaddaggui sh de yagaad geheer shuuhed duudagdaad yalagdchihsan uchraas odoo tiim yum yariwal huuliin umnu hariutslaga huleene sh de moda mongoloor duusdag gedeg shig yum bitgii yarij humuust uuriigee ih uhaantai yum bichsen yum shig bgaad bl da ineedtei bna MODA MONGOLOOR DUUSDAG GEDEG UG NAADAHAAS CHINI UUR YUMAND DEER BHAA BOLISON SH DE HU Ter olon mutartai haragdsan ni hudlaa show bhaa
ЗочинMay 13, 2012
там руу явдаг гэнэ энэ буг хүнийг
ЗочинMay 13, 2012
manai lam naraas shugden shytdegyydiig ni nerleech
ЗочинMay 13, 2012
Манай лам шүгдэн шүтдэг лам байхгүй ш дэ. Хэрэв урд нь нь шүтдэг байсан бол шүгдэн тэр үед зүгээр байсан байх. Одоо харин шүгдэн хорлодог үе нь эхэлчихсэн тул хорлогдоё л гэж бодож байвал бүү шүтэгтүн та нар үүнийг.
ЗочинMay 13, 2012
Gandangaar l neg Shugden sahiusyg shutdeg lam nar bdag sh de Nuutsladag bolohoos
ЗочинMay 13, 2012
Аа худлаа худлаа. Шүгдэн гэдэгээ ч мэддэггүй хүн чинь юугаараа шүтдэг юм. Ер нь шүгдэн гэж юу юм. Хэн ч хараагүй үзээгүй байж үзчихсэн юм шиг л ярих юм да. Би бол шүгдэн байдаггүй л байх гэж бодож байна. Байсан ч гэсэн түүнд утга учир өгөөд хөөцөлдөөд таньж мэдэх гэж явахгүй. Өөрийгөө таньж ч чадаагүй байж хажуудах хүнээ ч мэдэхгүй байж юун тэр хэрэгдахгүй үзэгдэхгүй хоосон дэмий зүйлийн тухай ярилцаж цагаа гарзаднам
ЗочинMay 14, 2012
Саяхан хүртэл Гунгаачойлин хийдийн гол сахиус Шүгдэн байсныг Далай ламын шаардлагаар гаргахад нэгэн ах хүү бахархалтайгаар өөрийн болгож авснаа ярьж байв. Тэрэнд өмнө нь Шүгдэн байгаагүй гээд ч мэдэгдсэн юм алга, одоо байдаг гээд нэмэртэй ч юм алга.
ЗочинMay 14, 2012
Багш бол Бурхан болох бүх уран нарийн аргийг мэддэг хүн байдаг. Тиймээс далай багш юу гэж хэлж зааварлаж байна түүгээр нь л явах хэрэгтэй. Багш хүн бол бүх ирээдүйн саад тотгорын урьдчилан хардан хүн. Жишээлбэл бясалгалын шинай олсон хүн бол шинай бясалгаад байх хэрэгггүй. Шинай их үр дүнтэй гээд багшийн хэлсэн зүйлийг хүлээж авахгүй түүнээс салж чадахгүй байж болохгүй. Үүн лугаа адил шүгдэн сахиус зал гэсэн бол залаад одоо болно гэсэн бол болих л хэрэгтэй. Далай багштай тэрсэлдээд үгий нь хүлээж авахгүй ганц сахиуснаас болоод багштайгаа тангараг тасарч болохгүй шүү дэ хө. Далай багшийн хэлсэн үгийн хүлээж авч хэлсэнээр нь л хийж чадсан Гунгаачойлон дацан бол их л ухамсартай лам нар байна да гэж
ЗочинJune 6, 2012
Adminaa (logshe) buyu buruu vzeltei hvmvvsiin sanalig bitgi gargach olon xvnii svjig bishreld muu noloo vzvvlne ene ni hvn ylgaj bga met sanagdax bolowch jinxene hereg deeree ix tustai dogshin noyn hutagt Danzanravjaa guai shawi nartai handan(mongolin ard tvmen bidend) surgasan bdag gadnax vzegdeld bvv huurt gej... Um sain amgalan boltugai
ЗочинJune 24, 2012
Bayarlalaa.Nariin uchrig n' tailj ogsond talarxaj baina.Deerxiin gegeenten XIV Dalai lam bagshiinxaa xelsniig dagalgvi yaax ve.Dalai erdemt bagsh maan' urt udaan naslaj,bidend nomoo aildax boltugai.
ЗочинDecember 2, 2012
Бид ингэх хэрэг үгүй дээ. Манай өвөг дээдэс шүтсээр л ирсэн юм. Тэр түвдүүд л өөрсдөө ингэж зохиож аваад түүнээсээ болоод хятадын хоол болсон юм
ЗочинDecember 2, 2012
Тэгээд ч сахиусны талаар хамаагүй юм яриад байвал өөрсдөө л хорлогдоно. Зүгээр холуурхан шиг л өөрийн шүтдэг сахиусаа шүтээд явж байвал таарна.
ЗочинDecember 3, 2012
"buyu buruu vzeltei hvmvvsiin sanalig bitgi gargach olon xvnii svjig bishreld muu noloo vzvvlne"
энэ одоо юу вэ, шүтүүлэх гээд өмөөрөөд байна уу, шүтэх гэлээ гээд балайраад байна уу?
Буруу үзэл байх нь байгаа болоод л хэн ч, юугаа ч дийлэхгүй ингэж цөхөрч байхад.
ЗочинJanuary 13, 2013
хамгаалагч сахиуснаас болж талцах нь ч хаашаа юм Сахиусыг ашигладаг болхоос гэгээрэлд хамаагүй шүүдээ Би л лав шүгдэнг ашигладаг бас найчунг ч ашигладаг төвдүүд л тэнэгтээд талцаад байдаг. Шүгдэн 2 гартай Найчун 6 гартай өөр ялгарах юмгүй шүү дээ.
ЗочинJuly 15, 2013
хүний дотор сэтгэл үргэлж чөтгөрөөр амьсгалж байдаг. тэрнийгээ ялж чаддаг нь сайн хүн болж бусдад тустай явдаг. тэрэндээ дийлддэг нь муу аргаар амьдарч сэм сэмхэн урууддаг. зарим нь тэрнийг ашиглаж сайн муу үйлдэл хийн өөртөө хожоотойгоор наймаа хийх чадвартай байдаг. ингэж чадсан нь шүгдэнг сонирхдог юм байна лдаа