Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Дахин төрсөн сод ухаантнууд

Сод ухаантай төрсөн хүүхдүүдийн итгэмээргүй гайхамшигт авъяасын хэрхэн хаанаас буй болсон талаар эрдэмтэн мэргэд ихээхэн маргаантай байдаг бөлгөө.

Ихэнх сэтгэл зүй судлаачид (психологчид) Вольфганг Амадеус Моцарт мэтийн хүүхдүүд анх төрөхдөө л агуу их оюун санааны чадавхтай, зохион байгуулах ер бусын авъяастай төрдөг хэмээн амарханаар тайлбарлахыг оролддог билээ.

Амадеус Моцарт нь таван настай байхдаа л хөгжмийн бүхэл бүтэн симфони найрал хөгжим бичиж байсан байна.

Харин зарим эрдэмтэд, энэхүү сод хүүхдүүдийн оюун ухааны ер бусын авъяас нь төрснийхөө дараа сурсан, буй болсон мэтээр харагдах боловч, тэдгээр хүүхдүүд нь урьд насандаа дээрх зүйлсийг сурч мэдсэн байсан бөгөөд энэ насандаа тэрхүү авьяас нь тодрон гарч байгаа юм хэмээн үздэг ажээ.

Энэхүү онолыг баримтлагчид дараах хоёр баримтыг түшиглэн нотолдог байна. Үүнд:

18 дугаар зууны үед амьдарч байсан Жеан Кардиач хэмээх франц хүү эхээс төрснөөс хойш гурван сарын дараа бичиж уншиж сурсан бөгөөд зургаахан настай байхдаа гадаадын зургаан орны хэлийг бүрэн сурч эзэмшсэн байжээ.

Мөн 19 дүгээр зууны үед Жеоржиа муж улсад амьдардаг байсан нэгэн боолын хүү төрөлхийн сохор байсан ажээ. Түүний багш нь түүнийг сохор Том хэмээн нэрийддэг байсан бөгөөд тэрээр ярихдаа,

"Том анх төгөлдөр баян хуурын даралтанд хүрч үзэхдээ л хөгжмийг шууд тоглож эхэлсэн бөгөөд тэрээр энэ хөгжмийг бүрэн эзэмшсэн хүн шиг тоглож байлаа.

Түүнээс гадна тэрээр хөгжмийн талаар маш гүн мэдлэгтэй байсан бөгөөд, түүний мэдлэгт бид ч хүрч сурч чадахгүй билээ." хэмээсэн байна.

Бурханы шашинд хойд, урд төрөл байдаг гэж үздэг бөгөөд аливаа амьтан сайн муу ямар үйл хийнэ түүнийхээ үрээр (Там, Бирд, Адгуус, Хүн, Асур, Тэнгэр) гэсэн 6 зүйлийн аль нэг төрлийг авдаг гэж үздэг.

  • ЗочинNovember 27, 2011

    gaihaltai ymaa mongoliin suut uhaantnuudiin tuuhees oruulj bichij ugnuu.

  • ЗочинNovember 27, 2011

    бид идэж уух , өмсөх зүүх, хэлэх ярих бүх үйлээ эерэг зөөлөн намдуу тайван үйлдэж эцэг дээдэсээс дамжуулж ирсэн зүйр үгийг бүх үйлдээ бодолцон болгоож тусган авхад нэг их хүний мөрөөс гажихгүй байна гэдэгт бүрнээ итэгдэг нэгэн билээ би ум сайн амаглан байх болтугай буддын шашиний бүх үйл зан заншил нь хүн төрөлхийтнийг хүн байж өшөө дээд төрөлд төрж хүний хорвоогийн амьдарлыг тэгшлэх амагланд хүргэхэд энэ насандаа зөв амьдархад зориулсан байна гэж бодно,

  • ЗочинNovember 27, 2011

    3 sartai huuhed yaj unshih bolj bn 1 jiliin daraa held orno. bichij surna gehed 3 sartai huuhed yaj uzeg barih we? manai ohin 6 sartai teghed l uzeg barij ym bichne unshina gedeg ter hunii biy mah bodi hurtel yaj hiih ni nadad todorhoigui bn ydaj 3 nastai bhad gesen bol boloh bh gehdee bi uguisgeh geegui nasni huwid ene arai l itgehed berh bn

  • ЗочинNovember 27, 2011

    neeree l hun dahin turdug shu dee
    uuniig mongolhuud bid sain medne shu dee.
    hun deer temdeg tawihad ter n ya gardag bas urid nasniihaa tuhai yaridag

  • ЗочинNovember 27, 2011

    tam bolon dibaajin gej baihgui
    hun uhsen l bol laa untraahtai adil boldog
    haana ch orshin baihgui gesen ug.Harin uneheer Burhani ugend duulgabartai baij chadsan humuus l ene delhii deer monh amidarna.

  • ЗочинNovember 27, 2011

    delhii sonno gej olon humuus yaridag ch
    ene ni hudal surgaal harin ene delhii deer baigaa muu humuus udahgui utsgadah yum.Mash tsoohon humuus delhii deer monh amidarna.

Бусад мэдээлэл