Бурханы шашны портал

Нэвтрэх | Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Нагаржуна багшийн хоосон чанарын сургаал

Энэтхэгийн эртний их сэтгэгч Нагаржуна багш хоосон чанарын сургаал буюу төв үзлийн буддын шашинд оруулж ирсэн. Хоосон чанарын сургаалыг хүмүүс ойлгохдоо энэ бол их гутранги үзэл гэж ойлгодог энэ хорвоогийн бүх юм хоосон, харагдаж байгаа юмс хоосон гэнээ, жаргал зовлон гэж хүртэл хоосон гэнэ, шал утгагүй юм гэж ярьцгааж байхыг би сонсч байсан. Гэхдээ сайтар тунгаан бодвол түүний утга төгөлдөр, үнэн бодитой болохыг мэдэж болно. Хамгийн энгийнээр үүнийг зүгээр л юм бие даан ангид оршдоггүй харин тэдгээр нь харилцан шүтэн барилдаж оршдог гэдэг.

  1. Энэ сургаал ёсоор бол юмс нь цувиралт ба цувиралт бус чанарын харилцан шүтэлцээндээр оршдог гэдэг. Үүнийг шинжлэх ухаан дөнгөж 20-р зуунд л олж мэдсэн. Матери масс буюу бөөмлөг чанарын зэрэгцээ бас өчүүхэн бага ч гэсэн долгиолог чанартай, энергид өчүүхэн бага ч гэсэн масс буюу бөөмлөг чанар бий. Жишээ нь фотон гэрлийг долгион гэж үзэхийн зэрэгцээ фотон гэдэг бөөмсийн урсгал гэж үздэг. Цувиралт гэдэг нь бөөмлөг гэсэн үг. цувиралт бус гэдэг нь долгиолог гэсэн үг. масс бол цувиралт буюу бөөмлөг чанарын хэмжүүр энерги бол цувиралт бус буюу долгиолог чанарын хэмжүүр. Материд энэ хоёр чанар хоёулаа байгаа.

  2. Хувирамтгай ба хувирамтгай бус чанарын харилцан шүтэлцээ
    Хувирамтгай чанар гэдэг бол энергиийн их байдал. Энерги ихтэй зүйл хувирч өөрчлөгдөн илүү энерги багатай хэлбэрт шилжих зүй тогтол байдаг. Бүх зүйлс аль энерги багатай төлөвт оршин байх зүй тогтолтой. Усыг хувинд хийхэд ёроолд нь байдаг. Атомд электронууд аль энерги багатай орбиталд эхэлж байрладаг. Юмс доош унадаг, энерги их байх тусам юмс улам тогтворгүй болдог. Бүх бодисуудыг халааж задалж болно. Уураг өөх тос химийн бүх нэгдэл тэр бүү хэл атомыг задалж пламз болгож болно.

  3. Юмс өөрчлөгддөг. Хэрвээ юмс үнэн өөрийн мөн чанартай байсан болж хэзээ үл өөрчлөгдөх учиртай. Жишээ нь машин байна. Машиныг унаад бид хол газар очиж болно. Дөрвөн дугуйтай, суудлууд цонх гээд тав тухыг хангадаг. Гэхдээ түүнийг хэзээ нэг цагт эдвэрнэ гэдгийг бид мэднэ. Мөн хэзээ нэг цагт түүнийг үйлдвэрлэсэн, үйлдвэрлээгүй бол машин гэж байхгүй. Өөрөөр хэлбэл өөрийн мөн чанараасаа бүтсэн машин гэж байхгүй. Хэрвээ машин өөрийн мөн чанараасаа бүтсэн байвал тэр угаасаа л байсан. Түүнийг унаад хаашаа л хаашаа явж болно. Дугуй нь хэзээ ч элэгдэхгүй. Хурдтай явж байгаад хана мөргөхөд өчүүхэн төдий ч сэв гараргүй байх байсан. Өөрөөр хэлбэл абсолют хатуу биет гэсэн үг. Нөгөө талаас тэгж өөрчлөгдөж байгаа учраас тэр машин явж байгаа. Түүний мотор дотор удаашруулсан тэсрэлт болоход поршин хөдөлж түүний хүчээр машин хөдөлж байгаа. Хөдөлгөөн гэдэг нь өөрчлөлт өөрөөр хэлбэл ямар нэг зүйлийн байрлал цаг хугацааны хормоос хоромд өөрчлөгдөж байгааг хэлдэг юм. Түүний поршингийн байршилын өөрчлөлтийг машин өөрийнхөө орон зай дах байршилын өөрчлөлт болгож байна. Ингэж хөдөлхөд түүний дугуй элэгддэг. Хэрвээ дугуйг элэгдэхгүй абсолют хатуу бие гэвэл түүнийг хийлэх хэрэггүй. Зам дээр үрэлт үүсгэдэггүй тийм зүйл байх ёстой болно. Гэхдээ дугуйг хийлдэг. Үрэлт үгүй бол машины дугуй анхны байрандаа л хий эргэж болно.

  4. Шалтгаан үрийн шүтэн барилдлага.
    Шалтгаан байхгүй байхад оршин байж байдаг зүйл гэж нэгээхэн бээр ч үгүй. Жишээ нь тариа ногоо байна. Улаан буудай тарихад улаан буудай ургана. Улаан буудай тарихад төмс ургахгүй. Хүн бүхэн эхээс төрдөг. Эх нь төрөөгүй байхад байж байдаг хүн гэж байхгүй.

  5. Юмсын оршин байгаа гэдэг нь зөвхөн бидний сэтгэлийн ойлголтоос хэтрэхгүй.
    Жишээ нь би гэдэг бодол. Бидний бие, оюун санаанаас өөр ангид тусдаа би гэж юм байхгүй. Үүнийг та нар хүлээн зөвшөөрөх байх. Гэхдээ бидний бие нь би биш. биеээс ангид оюун санаа ч би биш. Тэгэхээр би гэж нэгэн цул мөн чанартай зүйл гэж байхгүй. Би гэдэг нь бие махбодоос олдохгүй, оюун санаа ч биш, тэр хоёроос өөр тусдаа байхгүй. Тэгэхээр хаана байна. Өөр жишээ нь машин. Машин гэдэг зүйл нь унаад явахад хүссэн газар хүргэдэг чанартай гэж бид боддог. Гэхдээ машин гээд бидний бодоод байгаа тэр зүйл зөвхөн бидний хий төөрөгдөл төдий зүйл. Тэгээд машинаас машиныг олье гээд хайя. Нэг хаалгыг нь салгаад үүгээр бид хүссэн газраа хүрч чадах уу гэвэл хэн ч гэсэн чадахгүй гэнэ. Тэгвэл энэ бол машин биш гээд хажуу тийш нь тавья. Нэг дугуйг нь авья. Түүнийг унаад явж болохгүй. Мөн адил хажуу тийш нь тавьна. Ингэсээр байгаад бүгдийг нь хажуу тийш нь хураах болно. Юу ч үлдэхгүй. Машин хаана байна. Хүмүүс та түүнийг задлаад хажуудаа овоолчих лоо гэж хэлнэ. Үнэхээр энэ машин гэж үү энэ овоолсон юмсыг унаад явж болох уу? мэдээж болохгүй. Энэ ч гэсэн машин биш. Мөн чанараасаа бүтсэн машин бол ямар ч эд анги гэж байхгүй нэгэн цул юм байх ёстой. Гэхдээ тийм зүйлийг төмрөөр хийгээд дотор нь суувал хөдөлнө гэж байхгүй. Өөрөөр хэлбэл машин гэж нэг юм байхгүй. Тэдгээр овоолсон эд ангийг тодорхой эрэмбэ дарааллаар угсарч бензин тосоо хийж байж сая түүнийг унаад явж болно. Машин гэж байхгүй ч бидэнд үнэхээр байгаа юм шиг бодогддог. Машин гэж нэрлэдэг нэрийн төдий л зүйл бидний сэтгэлд л байдаг. Өөр хаа ч байхгүй. Яг үнэндээ гэвэл хумхын тоос тодорхой эрэмбэ дарааллаар харилцан шүтэн барилдаж бөөмс болоод тэр нь мөн харилцан шүтэлцэж арай том бөөмсөө үүсгээд тэр нь хоорондоо тодорхой шүтэлцээ харилцан үйлчлэлээр молекул ч гэдэг юм уу нэг тиймэрхүү дүрстэй болоод тэдгээрийг эд анги хэлбэртэй болгоод угсраад өнгөлөөд бензин тосоо хийгээд машин дүрсэд оруулж байна. Ерөөсөө л янз бүрийн харилцан шүтэлцээ шалтгаан үрийн холбоо хамаарал л байна. тэр нь бидний нүдэнд дөрвөн дугуйтай биет шиг харагдаад тэгээд бид түүнийг унаад явж байгаа. Маш олон харилцан шүтэн барилцан шалтгаан үрийн холбоо.

  6. Хоосон чанар бол дүрс. Дүрс бол хоосон чанар.
    Оршиж л байгаа бол хоосон чанартай. Хоосон чанартай л бол оршин байна.
    Хоосон чанар гэдэг бол өөрчлөлт гэсэн үг. Ямар нэг зүйл өөрчлөгдөж байж л оршин байна. Ямар нэг биет гэрлийг ойлгоход бид түүнийг олж хардаг. Тэр биет гэрлийг ойлгохдоо өөрөө мөн өөрчлөгдөнө. Түүний жижиг хэсгүүдэд гэрэл нөлөөлж нөлөөлж буй хэсэг нь шингээгдэж зарим хэсэг нь нэвтэлж үлдсэн хэсэг нь ойно. Хэрвээ нэг цул бие гэвэл гэрэл түүнээс 100% эргэж ойх ёстой болно. гэхдээ ингэж бодсон ч тэр биет өөрчлөгдөж л байна. Ядаж гэрлийн фотон масстай учир импульс үйлчилж тэр биеийн хөдөлгөөн бага ч гэсэн өөрчлөгдөнө.
    Бидний харж мэдэрч амталж үнэрлэж сонсож байгаа бүх зүйлс бидний биеийн хэсгийн ямар нэг зүйлийг өөрчилж өөрсдөө ч мөн өөрчлөгдөхөд бид мэдэрч байгаа. Ямар нэг зүйл үнэртэж байна гэвэл тэр зүйлийн жижиг хэсэг агаар тарж түүнийг зарим хэсэг нь хамарт орж үнэрлэж мэдрэхүйд очиж урвалд орж өөрөөр хэлбэл өөрчлөгдөх хувирахад түүнийг өөрчлөлт нь үнэрлэх эсийн ямар нэг урвал эсвэл дохиолол болон мэдрэлийн эсээр дамжин тархинд хүрэхэд бид тэр зүйл үнэртэж байна гэж мэддэг.

  7. Төрөхүй үгүй түрдэхүй үгүй.
    Энэ нь юмс бий болно гэж байхгүй алга болно гэж байхгүй л гэсэн үг. жишээ нь 25 настай залуу байя гэж саная. тэр залуу 26 жилийн өмнө эсвэл бүр 50 жилийн өмнө байхгүй байсан. Гэхдээ эцэг эх 2 нь секс хийгээд эр эс өндгөн эс 2 учрахад нэгдэж нэг эс болоод тэр нь олон олон эс болж эцэст нь хүн төрхийг олж 10 сарын дараа гэхэд эхээс төрнө. Түүнийг биеийн эсүүдийг эхийн идсэн хоол уусан уснаас эхийн нь боловсруулан авсан уураг өөх тос эрдэс бодис зэрэг бүрдүүлнэ. юу гэсэн үг вэ? гэвэл тэр хүн огт байхгүй байж байгаад бий болчоогүй гэсэн үг. 26 жилийн өмнө юу байсан бэ гэвэл агаар, газар түүнээс ургах өвс ногоо түүнийг идэж байгаа үхэр хонь дэлгүүр байгаа бараа бүтээгдэхүүн ч гэх юм уу мөн урьд төрөлдөө байгаа сүнс. Түүний эцэг эх агаараар амьсгалж түүний энергиэр өөрийн өндгөн эс эр эсийг боловсруулах энергиэ авч газар шорооноос ус эрдэс давсыг шингээж нарын гэрлээр боловсруулан шим тэжээл болгон ургаж байгаа хүнсний ногоог идэж мөн хангайн өвсийг идэж усыг ууж агаараар амьсгалсан малын махыг идэж голын эхээс хоолойгоор татаж хананаас гоожих усыг ууж тэдгээр эсийг бүрдүүлж байгаа тэр 2 эс нэг хөврөл болж томроход мөн байгаль дэлхийн хаа нэгтээ байгаа энерги буюу гэрэл, атом молекулууд буюу өвс ногоо агаар мал тэдгээрийг хувирган хийсэн төрөл бүрийн хоол хүнс унд хэрэг болно. Тэгэхээр энд ямар нэг юм шинээр бий болсон биш харин зүгээр өмнө байсан юмсын байрлал, харилцан шүтэлцээ л өөрчлөгдсөн байна.

  • ЗочинOctober 21, 2013

    gaihaltai saihan oilgomjtoi bichsen bna

  • ЗочинNovember 6, 2013

    Hair gedeg oilgoltiig hooson chanariin oilgoltoor tailbarlaj uguuch

Бусад мэдээлэл