Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Ахуй ертөнцийн жаргал, зовлон хоёулаа саад

Гоё сайхан хувцастай гоо үзэсгэлэнтэй хүүхэн нэг байшинд хүрэлцэн иржээ
гайхаш алдсан эзэн асуусан нь Та хэ буй? Хүүхэн хариулсан нь: Би бээр хүмүүст зол жаргал авчирагч жаргалын бурхан гэхэд Эзэн баярлаж зочиныг гэртээ саатахыг урьж хүндэтгэн дайлав. Удалгүй өөр нэгэн эмэгтэй хүрч ирэв. Өмссөн хувцас нь ядуу өнгө зүс нь аймар муухай аж. Хэн болохыг нь эзэн асуув. Цаадах нь би бээр гачидал зовлонгийн бурхан гэв. Мэл гайхсан эзэн түүнийг хөөн зайлуулах гэжээ. Гэтэл гачигдал зовлонгийн бурхан хэлсэн нь Жаргалын бурхан бол миний эгч юм бид 2 эвтэй найртай учраас үргэлж хамт амьдардаг. Хэрэв чи намайг хөөвөл эгч ч гэсэн эндээс яваад өгнө шүү Гачигдал зовлонгийн бурхан явсаны дараа аз жаргалын үзэсгэлэнт бурхан мөн адил явчихав.
Амьдрал буй бол үхэл буй. Зол жаргал буй бол гай зовлон буй. Сайн юм буй бол муу юм бас буй. Хүмүүс түүнийг мэдэх ёстой. Мунхаг хүн гай зоволонгоос зугтаж гагц хүү жаргалын хойноос хөөцөлдөнө. Гэгээрэх зам мөрийг дагаж буй хүн эдгээр ойлголтоос давж алинд ч гэсэн нэг их дасаж дадах хэрэггүй хоёулаа л зовлонгийн шалтгаан юм.

  • ЗочинSeptember 15, 2012

    Хэт их юманд амархан инээж баярладаг хүн бол гомдож уцаарлах нь их байдаг.

  • ЗочинSeptember 15, 2012

    Бурханд хожих болон хожигдох, баярлах болон гутрах явдал Хоёулаа байдаггүй. Ертөнцөөс хэтийдсэн амар амгалан бол ертөнцийн жаргалаас тэс өөр зүйл байдаг.

  • ЗочинSeptember 17, 2012

    Бурханы амар амгалан бол ертөнцийн жаргал болоод таван махбодид суурилсан жаргалтай зүйрлэж болохгүй

  • ЗочинAugust 23, 2013

    bodol mini enduu bus ym bna,talarhalaa

Бусад мэдээлэл