Бурханы шашны портал

Нэвтрэх | Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

БУДДАГИЙН ЁСОНД СЭТГЭЛИЙГ ҮЗЭХҮЙ

Шашин үндэслэгчдийн дотроос гагцхүү Будда л (нийтээр заншсан нэр томъёо ёсоор түүнийг хэрэв шашин үндэслэгч хзмээн нэрлэх юм бол) өөрийгөө ариун явдалт эгэл хүнээс огтхон ч ялгаж үздэггүй цорын ганц багш мөн болой. Харин бусад багш нар болохоор өөрийгөө нэг бол тэнгэр бурхан мөн, эсхүл түүний аль нэгэн дүр хувилгаан буюу Эрхэт тэнгэрээс шууд заяагдсан гэдэг. Будда бээр эгэл жирийн хүн мөнөөр үл барам өөрийгөө аливаа нэгэн Тэнгэр (God) буюу гаднын ямар ч хүчин зүйлийн ивээлийн биелэл бус хэмээнэ. Тэр бээр өөрийн бүх бясалгал, гэгээрэл, олж хүрсэн бүхнээ чухамхүү хүний чармайлт, хүний оюуны үр ач чухамдаа мөн хэмээн үзэж авай. Ер нь хүн, зөвхөн хүн л Бурхан (Будда) болж чадна. Хэрэв хичээнгүйлэн зориглож чармайх ахул хүн бүхэнд бурхан болох дотоод чадавхи буй. Будда болбаас эрхэм дээдийн (par excellence) эгэл хүн юм гэж хэлж болно. "Хүн чанарын" хувьд тэр бээр асар их төгөлдөржсөн тул түүнийг яваандаа нийтийн шашин шүтлэгт бараг "дээд шидтэн" гэх болжээ.

Буддизм хүнийг эрхэм чухаг дээд гэж үздэг. Хүн өөртөө эзэн болох бөгөөд хувь тавилангаа шийдэхэд хүнд өөреөс нь илүү дээд зүйл буюу хүчин зүйл гэж үгүй.

"Хүн өөрөө өөрийн итгэл (аврал) мөн амуй. Бусад мэт хэн нэгэн итгэл болох буй?" хэмээн Будда айлдсан байдаг. Тэр бээр шавь нартаа сургамжлан хэлэхдээ: та нар "өөрсдийгөө аврагч" байх ёстой, өөр бусад хэнээс ч аврал бүү эр" гэжээ. Өөрийн чармайлт, оюун ухаанаараа элдэв хүлээснээс өөрийгөө ангижруулах чадал хүнд өөрт нь байдаг тул өөрийгөө хөгжүүлж, аливаа дарамтаас өөрийгөө ангижруулахын төлөө хүн бүр чармайлт гаргахыг Бурхан багш сурган зааж, урамшуулж, хегжөөж байв. Будда хэлэхдээ: "Сайн замыг л Түүнчилэн ирэгсэд номломой. Сайн үйлст та нар өөрөө л шамд" гэжээ. Хэрэв Буддаг "аврагч" гэж нэрлэх аваас энэ нь Бурхан багш зөвхөн тонилох, Нирванд хүрэх Мөрийг нээж заасанд л оршино гэсэн утгаар хэлж буй хэрэг. Харин бид өөрсдөө тэрхүү мөрийг дагаж явах учиртай.

Хувь хүний өөрийнх нь үүрэг хариуцпагын тухай энэ зарчмаар л Бурхан багш шавь нартаа ангижрахуйг зөвшжээ. Махапариниббана-сутрад Бурхан багш айлдахдаа: Сангха (Хуврагийн чуулга)-г хянах, өөрөөс хараат байлгах бодол түүнд огт нь үгүй гэжээ. Тэр бээр цааш нь хэлэхдээ: түүний сургаалд нууц номлол байхгүй, "багшийн атгасан мутарт" нуусан юм юу ч байхгүй, өөр үгээр хэлэхдээ "нударга буулгах" юм огт үгүй хэмээжээ.

Бурхан багшийн зөвшсөн чөлөөт сэтгэлгээ гэдэг аль ч шашны түүхэнд эс сонсогдсон зүйл мөн. Ийм эрх чөлөө зайлшгүй чухал. Учир нь Буддагийн үзлээр бол хүнийг чөлөөлнө гэдэг хүн өөрөө Үнэний сургаалыг ухааран хэрэгжүүлснээс шууд хамаарахаас бус, харин Эрхэт тэнгэр буюу аливаа нэгэн гаднын хүчинд дуулгавартай шүтэж байсных нь төлөө шан болгож хайрласан энэрэл ивээл гэгчээс үл хамаарах учир тэрхүү чөлөөт сэтгэлгээ зайлшгүй чухал юм.

Бурхан Будда нэгэн удаа Кошала хэмээх хант улсын Кешапутта гэдэг бяцхан хотод морилон иржээ. Тэр хотын хүмүүсийг нийтэд нь каламчууд хэмээн нэрлэдэг ажгуу. Тэд Бурхан багшийн ирснийг сонсоод очиж уулзан, асууж ярихдаа:

"Эрхэм авгай, эдүгээ манай энд хэдэн дияанч, бярман нар ирж, зөвхөн өөрсдийн сургаал номлолыг тайлбарлаж магтаад, бусдын сургаалыг муучлан буруушааж, тэгсэнээ бас өөр дияанч, бярманууд ирээд мөн л өөрсдийн сургаалыг тайлбарлаж магтан, бусдынхаа номлолыг муучлан буруушааж, таягдан хаяж байх юм. Тэгээд бид ч гайхаж, тэдний алиных нь зөв, алиных нь буруу болох талаар сэжиг төрөн эргэлзэж байна" гэжээ.

Түүнийг сонсоод Будда шашны түүхэнд байхгүй нэгэн зөвлөмж тэдэнд өгсөн нь:

"Тийм ээ. Каламчууд та нар эргэлзэх, гайхах нь зөв л дөө. Эргэлзэнэ, сэжиг авна гэдэг эргэлзээтэй юмнаас л болно шүү дээ. Одоо та нар аливаа нэгэн тайлбар, уламжлал, цуурхалд битгий хөтлөгдөж бай. Шашны нэртэй судар номд ч тэр, дан логик учирлал, дүгнэлтэд ч тэр, харагдах үзэмж байдалд ч тэр, хийсвэр бодлын хөөрөлд ч тэр, боломжийн мэт бодогдсон зүйлд ч тэр, үзэл санаанд ч тэр, аль алинд нь бүү автагд. "Энэ нь л бидний багш болно". Тэгэхлээр каламчууд та нар минь, аливаа нэгнийг хортой, буруу, муу хэмээн өөрсдөө үзэж байгаа л бол түүнийг орхи. Хэрэв аливаа нэгнийг ивээлтэй, зөв, сайн хэмээн өөрсдөө үзэж байгаа бол түүнийгээ баримтал" гэжээ.

Будда цааш нь тайлбарлан шавь нартаа айлдахдаа: та нар бишрэн дагаж буй багшийнхаа үнэнхүү эрдэм чанарт бүрэн итгэж үнэмшихийн үүднээс Түүнчлэн ирснийг (Буддаг) ч тэнсэн шалгаж байваас зохино гэжээ.

Буддагийн сургаал ёсоор бол, номыг нарийн ухаарч, сэтгэлийн (буюу улмаар аливаа) хөгжилд хүрэхэд тотгор болох таван түйтгэрийн нэг нь сэжиг (эргэлзээ) юм. Чингэх авч эргэлзэх нь "нүгэл" бус. Учир нь буддизмд мухар сүсэг гэсэн ай үгүй. Зарим шашинд үздэг шиг "нүгэл" бурханы шашинд үгүй юм. Муу бүхний үндэс бол мунхаг, буруу үзэл хоёр мөн. Эргэлзэх, гайхах, сэжиглэх бодол төрж байгаа цагт аливаа дэвшил гарч чадахгүй гэдэг нь маргаангүй. Үүн лүгээ нэгэн адил хүн юмыг тодорхой ойлгож мэдээгүй цагт эргэлзэх нь бас маргаангүй хэрэг. Харин цаашид ахьж дэвшихийн тулд эргэлзээ, сэжигээс ангижрах нь гарцаагүй чухал юм. Үүний тулд уг юмаа сайн мэдэж авах учиртай.

Чи эргэлзэх хэрэггүй, эсхүл чи итгэх хэрэгтэй гэж хүнд хэлэх нь утгагүй хэрэг. "Би итгэж байна" хэмээн зүгээр л хэлэх нь ойлгож, мздэж байна гэсэн зүйл биш ээ. Математикийн бодлого бодож байгаа оюутан цааш нь чухам яаж бодохоо мэдэхгүй тулгарчихаад, гайхаж эргэлзэж байна гэж бодъё. Мэдээж тэр эргэлзээ тайлагдахаас нааш тэр цааш нь бодож чадахгүй шүү дээ. Бодлогоо бодчихьё гэж бодож байгаа л бол эргэлзэж буй зүйлээ даваж арилгах л ёстой. Эргэлзээг арилгах арга зам ч олдоно. "Би итгэж байна" гэх буюу эсхүл "Би эргэлзэхгүй байна" гэх нь асуудлыг шийдвэрлэж буй хэрэг огтхон ч бус. Юмны учрыг ойлгоогүйгээр итгэх, зөвшөөрөх гэж өөрийгөө хүчлэх нь улс төрийн зүйл болохоос бус, харин сэтгэлийн буюу оюуны чанар биш ээ.

Будда эргэлзэл, сэжигийг арилгахыг ямагт эрмэлзэж байжээ. Бүүр таалал болохоосоо хэдхэн мөчийн өмнө шавь нартаа хандаж: эргэлзэж байгаа зүйлээ арилгаж чадаагүйдээ өнгөрсен хойноо бүү харамсаарай гэж, та нарт миний сургаалаас аливаа нэгэн эргэлзээтэй зүйл байвал асууцгаа хэмээн байн байн лавлан асууж байжээ. Харин шавь нар нь дуугарсангүй. Тэгэхлээр нь Бурхан багш: "Хэрэв Багшаа хүндэтгээд асуухгүй байгаа болбол, та нарын хэн нэг нь нөгөөдөө хандаж болно шүү дээ" (өөрөөр хэлбэл нэг нь нөгөөгийнхөө өмнөөс асуултыг нь дамжуулан тавьж болно шүү дээ) гэсэн сэтгэл уярам зүйл айлджээ.

Будда бээр сэтгэлгээний эрх чөлөөгөөр зогсохгүй, бас хүлцлийг зөвшөөсөн нь шашны түүх судлаачдын гайхлыг төрүүлдэг аж. Нэгэн удаа Нигантха Натапутта (Жайна Махавира)-гийн алдартай хар (лам бус) шавь бөгөөд Наланда хотын нэгэн баян чинээлэг гэрийн эзэн Упали хэмээгчийг Махавира өөрөө томилон Буддатай уулзуулж, үйл үрийн онолоор маргалдуулан Бурхан багшийг сехөөх санаа өвөрлөжээ. Учир нь үйл үрийн талаар Махавирагийн үзэл Бурхан багшийнхаас ялгаатай байсан аж. Гэтэл уг хэрэг түүний бодож байснаас огт еөрөөр эргэж, маргааны дүнд Буддагийн үзлийг зөв, өөрийнхеө багшийн үзлийг буруу байна гэдэгт Упали бүрэн итгэжээ. Чингээд тэр бээр Бурхан багшид өөрийнхөө хар шавийн (убаш)_нэгэн болгож авахыг хүсчээ. Будда түүнд айлдахдаа: битгий яар, сайн бод. "Тан шиг алдартай хүн юмыг нарийн бодож байж шийдэх нь ээлтэй хэмээжээ. Упали (Гунгаабуу) өөрийн хүслийг Бурхан багшид дахин айлтгахад хуучин багш нараа урьдын адил хүндэтгэн, тэтгэж байхыг Будда түүнд зөвлөжээ.

Аргын он тооллын өмнөх гуравдугаар зууны үед Энэтхэгийн их эзэн хаан, бурханы шашинт Ашока бээр Буддагийн эл хүлцэл, ухаарлын ариун дууриаллаар замнаж, уудам нутгийг эзэмшсэн эзэнт улсынхаа доторхи бусад бүх шашныг хүндэтгэн дэмжиж байжээ. Хаданд сийлсэн өөрийн нэгэн зарлигт (зарлигийн эхийг эдүгээ ч шууд унших боломжтой) Эзэн хаан тунхаглахдаа:

"Хэн нэгэн зөвхөн өөрийн шашныг дээдлээд, бусдынхыг доодлон бүү үйлдтүгэй. Харин эл болон бусад учраа бусдын шашныг хүндлэн үйлд. Ийнхүү шашныг өргөн мандуулахад тусалж, өөр бусдын шашныг басхүү адилд үзтүгэй. Үүнээс өөрөөр үйлдвээс өөрийн шашныг булшлаж, бусдын шашинд хор хүргэх буюу. "Би өөрийн шашныг өргөн мандуулна" хэмээн сэтгэж, хэн ч атугай өөрийн шашныг дээдэлж, өөр шашныг буруу гэх л дээ. Харин ингэснээрээ тэр бээр шашиндаа илүү их хор хохирол учруулна. Иймд эв зохицол эрхэм. Та бүгд бусдын номлосон сургаалыг сонсохыг хүсэгтүн, сонсогтүн" гэжээ.

Энэхүү энэрэл нийлэмжтэй ухаарлын үзэл санаа өнеөдөр зөвхөн шашны сургаалын хувьд хамаарагдаад зогсохгүй, бас бусад асуудалд ч хамаарагдах юм гэдгийг энд нэмэн дурдууштай.

Ер нь энэхүү ухаарал, хүлцлийн санаа бол бүр анхнаасаа буддын соёл, иргэншлийн хамгийн эрхэм нэгэн зүйл байсаар ирсэн ажгуу. Чухамхүү энэ учраас буддизмын 2500 жилийн урт удаан хугацааны түүхнээ хүмүүс түүнийг даган орох хийгээд номлон дэлгэрүүлэхэд хүч хэрэглэх буюу дусал цус гаргасан ганц ч үйлдэл байгаагүй билээ. Бурханы шашин Ази тив даяар энх амгаланаа дэлгэрч, эдүгээ түүнийг бишрэн баримтлагчид 500 сая гаруйд хүрлээ. Алиааа нэгэн шалтгаар, аливаа нэгэн хэлбэрээр хүч хэрэглэхийг Буддагийн сургаал хатуугаас хатуу цээрлэдэг.

Буддизм ер нь шашин юм уу, гүн ухаан юм уу гэсэн асуулт олонтаа гардаг. Түүнийг юу гэж нэрлэх нь гол биш. Түүнд ямар ч нэр шошго наасан буддизм хэвээрээ л үлдэнэ. Нэр шошго бол хийсвэр зүйл. Бурхан багшийн сургаалыг бид "Буддизм" гэж хэлдэг нь ч ач холбогдол багатай. Нэр өгөх нь гол зүйл бус.

Өгөх нэр гэдэг юу вэ? Бидний сарнай гэдэг зүйлийг

Өөр үгээр нэрлэсэн ч анхилуун үнэр нь хэвээрээ л.

Үүн лүгээ нэгэн адил Үнэн гэдэг нэр шошгод үл хамаарна. Буддын Христын, Хинду, Лалын аль аль нь мөн л тийм. Энэ бол аль нэгний онцгой эрх биш. Бүлэглэн ондоолж ялгасан нэр зүүлт бол сургаал номыг нарийвчлан ухаарахад саад тотгор болох бөгөөд хүний сэтгэлд хортой атгаг сэжиг төрүүлэх уршигтай.

Энэ нь зөвхөн оюуны болон сэттэлийн хүрээгээр хязгаарлагдахгүй, басхүү хүмүүсийн харилцаанд ч хамаарагдана. Жишээлбэл, бид хүнтэй уулзаад, түүнийг хүн төрөлтөн л юм гэж харах бус, харин энэ бол англи, франц, герман, америк юм уу, еврей хүн гэсэн нэр шошго түүнд зүүж, түүнээс уламжлан бидэнд урдаас тогтсон байдаг бодлынхаа үүднээс түүнд ханддаг. Гэтэл тэр хүнд бидний нөгөө зүүж оноож байгаа атгаг шинжүүд огт үгүй ч байж болох юм.

Хүмүүс ер нь хүн бүхэнд нэгэн адил байдаг шинж чанар, сэтгэлийн хөдлөлийг ч хүртэл нэр шошгоор ялгаварлан тодорхойлох дуртай байдаг.

Тийнхүү хүмүүс "янз бүрийн" нийгүүлслийн тухай, жишээлэхэд Бурханы шашны буюу христос шашны нигүүлсэл гэж ялган ярилцаж, өөр бусдын нигүүлслийг дорд үзэх жишээтэй. Гэтэл нигүүлсэл бол энэ тэр шашны бүлэглэлийн гэж байхгүй. Энэ нь христос буюу бурханы шашин, эсхүл хиндү буюу лалын шашных гэж байхгүй. Хүүхдээ хайрлах эхийн хайрт буддын буюу христосын гэсэн ялгаа байхгүй, энэ бол зхийн л хайр юм. Хайр, асрахуй, энэрэхүй, нигүүлсэхүй, хүлцэнгүй, нехөрлөхүй, урин, тачаангуй, мунхаг, хорон санаа, омог, дээрэнхүй зэрэг хүний шинж чанар, сэтгэл хөдлөлд шашнаар ондоолж ялгах нэр шошго байж үл таарна, тэдгээр нь аль нэг тусгай шашинд үл хамаарагдана.

Үнэнийг хайгчдад үзэл санаа хаанаас үүссэн нь чухал бус. Үзэл санааны эх сурвалж, хөгжил бол дан цэвэр онолын асуудал юм. Чухамдаа Үнэнийг ойлгож ухаарахад тухайн сургаал Буддагаас гарсан уу аль эсхүл өөр хэн нэгнээс гарсан уу гэдгийг мэдэх нь чухал биш. Харин юмыг үзэх, түүнийг ойлгоход л хамаг учир оршино. Үүнийг үлгэрлэн илэрхийлсэн нэгэн чухал түүх Мажжхима-никая (сутта № 140) номд бий.

Будда нэг удаа ваар сав хийдэг нэгэн айлд хонох болжээ. Чингэтэл тэр айлд бас нэг залуу дияанч урьдхан нь ирээд байж л дээ. Тэр хоёр танил бус аж. Будда энэ завсар уг залуугийн байдал төлөв аятай, намбалгийг ажиж, түүнээс өөрийнх нь тухай асууя гэж дотроо бодоод: "Хувраг та чухам юуны учир орон гэрээ орхив? Багшийн тань алдар хэн бэ? Хэний сургаалыг барьдаг вэ?" хэмээн асуусанд:

"Анд минь сонс" гэж тэр залуу яриагаа эхэлж, "Сахъя омгийн Готама гэдэг нэгэн дияанч буй. Тэр бээр Сахъя удмын чинээлэг орон гэрээ орхиж дияанч болохоор одсон юм. Чингээд тэр Ялж Төгс Гэгээрсэн, Архад болж, хүмүүс түүнийг гүнээ хүндэтгэн дээдэлдэг юм. Миний бие Ялж Төгс Гэгээрснийг шүтэж, ийнхүү дияанч хувраг болсон юм. Тэр бол миний багш, түүний сургаалыг л би дээдлэн шүтдэг" гэв.

"Одоо тэгээд тэр Архад, Ялж Төгс Гэгээрсэн хаана байдаг юм бэ?"

"Анд минь, Умардын нутагт Саваттхи нэрт нэгэн хот бий. Тэнд тэр Архад, Ялж Төгс Гэгээрсэн байдаг юм, одоо ч сэрүүн тунгалаг байгаа."

"Та тэр Ариун Гэгээнтэнтэйгээ уулзаж учирч байв уу? Хэрэв түүнтэй тааралдвал зүс таних уу?"

"Би тэр Ариун Гэгээнтэнтэй огт уулзаж байгаагүй. Учирсан ч танихгүй".

Энэ үл таних залуу өөрийг нь шүтэж, гэрээс гарч, дияанч болсныг, Будда ойлгов. Харин өөрийгөө хэн болохыг үл тодруулан: "Хуврагтан аа, би танд ном заая. Би ярина. Та анхааралтай сонс" гэж Будда хэлжээ.

"За, юун сайн юм бэ, анд минь" хэмээн залуу зөвшөөрөн хэлэв.

Чингээд Бурхан багш Үнэний сургаалаа (гол агуулгыг нь дараа жич өгүүлнэ) тайлбарлаж, нэгэн хамгийн гайхамшигт номоо айлджээ.

Залуу дияанч Пуккусати (түүний нэр нь ийм байжээ) ном айлдаж дуусах үед энэ чинь Будда өөрөө мөн байна хэмээн сая ойлгожээ. Ингээд босон харайж, Бурхан багшийн өлмийд сөгдөн адис хүртээд, үл танихын улмаас багш таныг "Анд" гэчихлээ хэмээн өршөөл айлтгажээ. Чингээд залуу дияанч сахил болгоон хайрлаж, хуврагийн чуулганд багтаан авахыг Буддад хүсчээ.

Түүнд бадар аяга болон, орхимж хувцас бэлэн байгаа эсэхийг Бурхан багш лавлажээ. (Хувраг хүн гурван орхимж, бадар аяга нижгээдтэй байх учиртай). Пуккусатид тэдгээр зүйлс байхгүй гэсэнд Бурхан багш айлдахдаа: Түүнчлэн ирэгсэд бадар аяга, орхимж хувцасгүй хүнд сахил хүртээдэггүй юм гэжээ. Чингээд залуу дияанч Пуккусати бадар аяга, орхимж олохоор явсан боловч энэ завсар үхэрт мөргүүлэн харамсалтайгаар үхжээ.

Энэ тухай Бурхан багш сүүлд сонсоод, Пуккусати бол Үнэнийг илт үзсэн билгүүн төгс байсан юм, Нирваны гэгээрэлд хүрэхэд нэг л алхам үлдсэн байсан, тэр бээр арилсан орноо төрөн Архад болж энэ хорвоод дахин эргэж ирэхгүй хэмээн айлджээ.

Энэхүү түүхээс үзэхэд Пуккусати Бурхан багшийн яриаг сонсож, сургаалыг нь ухаарч ахуйдаа чухам хэнтэй ярьж, хэний сургаалыг сонсож байгаагаа мэдээгүй нь илэрхий билээ. Тэр бээр Үнэнийг илт үзжээ. Сайн эм өвчинг анагаах буюу. Харин хэн уг эмийг хийсэн, хаана хийсэн гэдэг нь чухал биш.

Бараг бүх шашин сүсгээр, тэгэхдээ "мухар" сүсгээр буй болсон мэт байдаг л даа. Харин буддизм бол сүсэг, бишрэлийг биш, "үзэх", мэдэх, ухаарахыг онцгойлно. Буддын ном сударт саддха (самгардиар сраддха) гэсэн үг буй. Түүнийг "сүсэг", "бишрэл" хэмээн орчуулдаг буй. Гэвч саддха бол "сүсэг" бус, харин үнэмшлээс төрсөн "итгэл" юм. Нийтийн буддизм болон бас ердийн судар бичигт бурхан, ном, хуврагт мөргөмүй гэхэд саддха гэдэг үгэнд "сүсэг" гэсэн санаа бас байдгийг үгүйсгэхгүй. Аргын тооллын IV зууны үеийн буддын их гүн ухаантан Асангагийн хэлснээр, шраддха нь: (1) юманд илт хатуу итгэмжлэх; (2) эрдэм буянт бүхнээ сүслэн баясах; (3) зорьсоноо бүтээн үйлдэж чадна хэмээн хүсэх гэсэн гурван утгатай юм.

Ер нь олонхи шашны баримталж ойлгодог сүсэг буюу итгэх гэдэг нь бурханы шашныхаас нилээд ялгаатай.

Үгийн бүхий л утгын хувьд үзэхэд, итгэнэ гэдэг бол учрыг мэдээгүйгээс үүдэн гардаг. Юмыг мэдэж ойлгоод ирмэгц итгэл, сүсгийн тухай асуудал арилчихна. Хэрэв миний атгасан гарт эрдэнийн чулуу бий гэж би хэллээ гэхэд та тэр чулууг нүдээрээ үзээгүй учир итгэлийн тухай асуудал гарч ирнэ. Чингээд атгасан гараа нэж уг чулууг үзүүлэх ахул та өөрөө нүдээрээ үзээд, итгэх тухай асуудал үгүй болно. Эртний бурханы шашны сударт: "Атгасан гарт буй эрдэнийн чулууг (эсвэл миробаланы үрийг) үзээд тонилсон" гэж гардаг.

Бурхан багшийн нэгэн шавь Мушила бээр өөр нэгэн хуврагт хэлэхдээ: "Анд Шавиттха аа, итгэл, сүсэг, бишрэлгүйгээр, дур сонирхол, дам яриа буюу уламжлалгүйгээр, илэрхий шалтгааныг харгалзахгүйгээр, үзэл санааг бясалган бодож таашаал авахгүйгээр тонилох нь Нирван мөн хэмээн би мэдэрч, үзэж байна" гэжээ.

Бурхан багш айлдахдаа: "Ай, хуврагууд минь, нисванисаас ангижрах нь түүнийг ойлгож, мэдэрч буй бодгальд хамаатай болохоос биш, түүнийг ойлгож, мэдэрч чадаагүй хэн нэгэнд үл хамаарна гэж би хэлсэн билээ" гэжээ.

Асуудлын учир нь үзэх, ойлгоход оршихоос биш, итгэх, бишрэхэд бус аа. Харин Буддагийн сургаал бол таныг "ирээд нүдээрээ үз" гэхээс бус, ирж итэг, бишир гэх нь бус болой.

Буддын ном сударт сургаал номыг ухаарч ойлгосон бодгальд зориулсан "Тоос, толбогүй номын нүдэн (Dhamma-cakkhu) тодорлоо", "Тэр бээр номыг үзэв, номд хүрэв, номыг мэдэв, номд нэвтрэв, сэжигийг тасалж, эргэлзээгүй болов", "Ингэж тэр бээр үнэн билгээр хамгийг яг байгаагаар нь үзнэ" гэсэн хэллэгүүд олонтаа гардаг. Өөрийн туулан гэгээрсэн тухай Будда хэлэхдээ: "Нүдэн төрөв, мэдлэг төрөв, билиг төрөв, шинжхүй ухаан төрөв, гэрэл төрөв" хэмээсэн байдаг. Ийнхүү юмыг мэдлэг буюу билгээр ойлгож, үзэхээс биш, сүсгээр итгэх нь бус болой. Ёсоо хатуу барьсан бярманы шашин өөрийн уламжлал ёсыг ямар ч маргаангүй ганц Үнэн хэмээн итгүүлж хүлээлгэхийг дангаар барин зүтгэж байсан цагт Буддагийн энэ үзэл улам улам хүлээн талархагдсаар байв. Нэгэн удаа хэсэг эрдэм мэдлэг бүхий нэрт бярман нар Буддатай уулзахаар очиж, нилээд удаан ярилцаж байтал тэдгээрийн дотроос ухаантай сэргэлэн гэж тэд бүгдиин үзэж байсан 16 настай нэгэн залуу бярман Капаттхика хэмээгч бээр Буддагаас ингэж асуужээ.

"Эрхэм хүндэт Готама авгай аа, бярманы эртний ариун судар ном үе үеийн аман уламжлалаар бүрэн бүтэн дамжиж ирсэн билээ. Тэдгээрийг баримтлан бярман нар: "Энэ л гагцхүү үнэн. Бусад нь бүгд худал" гэдэг үнэмлэхүй дүгнэлтэд хүрсэн юм. Готама авгай та энэ тухай юу хэлэхсэн бол?" гэжээ.

Будда эргүүлж залуугаас асуухдаа: "Бярманы шашинтнуудын дотор "Энэ л ганц үнэн мөн. Бусад нь бүгд худал" гэдгийг биеэрээ үзэж, мэдсэн гэх ганц ч болов бярман багш байх болов уу?" гэжээ.

Тэр залуу илэн далангүйгээр "Байхгүй" гэжээ.

"Тэгвэл ядаж нэг багш дээшээ долоон үе хүртэлх бярман багш нарын нэг нь юм уу, эсхүл тэрхүү судар номыг анх зохиосон зохиогчдоос нэг нь боловч "Энэ л ганц үнэн, бусад нь бүгд худал" гэдгийг үзэж, мэдсэн гэж батлах хүн байна уу?"

"Байхгүй".

"Чингэхлээр энэ чинь араасаа барьж зогссон сохор хүмүүсийн цуваа лугаа адил бөгөөд эхэнд буй нь үзээгүй, дунд буй нь бас үзээгүй, эдүгээ адагт буй нь мөн үзээгүй байх нь ээ. Иймэзс бярманы шашинтны тэр нотлон хэлдэг нь сохор хүмүүсийн цуваа лугаа адил юм шиг санагдаж байна".

Тэгээд Будда бээр тэрхүү хэсэг бярман нарт: "Ухаантай хүн "Энэ л гагцхүү Үнэн мөн, бусад нь бүгд худал" хэмээсэн дүгнэлт зөв гэж зүтгэх нь зохистой бус" гэсэн эрхэм чухаг зөвлөлгөө өгчээ.

Үнэнийг баримталж хамгаалах тухай санааг тайлбарлаж өгөхийг залуу бярман хүссэний дагуу Будда хэлсэн нь: "Хүнд итгэл, бишрэл буй. Тэгээд "Энэ бол миний бишрэл" гэж хэлэх нь тэрүүхэндээ үнэнийг баримталж буй хэрэг. Гэвч ингэснээрээ "энэ л гагцхүү Үнэн, бусад нь бүгд худал" гэсэн үнэмлэхүй дүгнэлт рүү орж үл болно. Өөрөөр хэлбэл хүн дуртай зүйлээ шүтэж болно. Чингээд "Үүнд би итгэж байна" хэмээн хэлж болно. Энэ бол тэр хувьдаа үнэнийг баримталж буй хэрэг. Гэхдээ өөрөө итгэж, биширч байгаа учраас өөрийн итгэж буй зүйлийг гагцхүү Үнэн мөн, бусад бүх зүйлсийг худал гэж хэлж болохгүй шүү дээ".

Будда айлдсан нь: "Нэг юмыг (тодорхой нэг үзлийг) шүтээд нөгөө буслыг (бусад үзлийг) олиггүй муу хэмээн доорд үзэхийг ухаантан мэргэд чөдөр тушаа гэж нэрлэдэг билээ" гэжээ.

Нэгэн өдөр Бурхан багш шавь нартаа үйл, үрийн тухай сургаалаа тайлбарласанд шавь нар нь үүнийг үзэж, тодорхой ойлголоо гэжээ. Чингэхлээр Будда хэлсэн нь:

"Ээ, хуврагууд минь, энэ үзэл тйм их ариун, тийм их тодорхой болоод та нар түүнийг итгэн баримтлалаа ч, та нар түүнийг хайрлаж, эрхэмлэлээ ч, та нар түүнийг өндөр үнэлэлээ ч, та нар түүнийг бишрэн дагалаа ч гэсэн энэ сургаал хүлээн аваад барьж байх зүйл биш, харин туулж гарахад зориулсан сал лугаа адил юм гэдгийг та нар ойлгохгүй байна" гэжээ.

Бурхан багш энэхүү алдарт сургаалаа барьж аваад нуруундаа үүрч байхад бус, туулж гарахад зориулсан салтай зүйрлэн тайлбарлахдаа:

"Хуврагууд аа, сонс: нэгэн хүн аялж яваад хелгүй их усанд тулж иржээ. Гэтэл наад талын эрэг нь гарахад аюултай, харин цаад тал нь гүйхэн, аюулгүй. Усны нөгөө талд гатлан гарах завь ч үгүй, дамнан гарсан гүүр ч үгүй ажээ. Чингээд тэр бээр: "Энэ усан далай чинь аварга том юм, наад талын эргээр ус гүнзгий, аюултай, харин нөгөө талын эргээр ус гүйхэн, аюулгүй юм. Ус гатлах завь ч үгүй, дамнаж гарсан гүүр ч үгүй. Хэрэв би евс, мод, мөчир, навч цуглуулан сал үйлдэж, ингэж гар хөлеө дайчлан тэр салаараа усыг туулж нөгөө захад нь аюулгүй хүрчихвэл сайн сан" хэмээн дотроо үглэж байв. Хуврагууд аа, тэгээд тэр хүн өвс, мод, мөчир, навч түүж цуглуулан гар хөлөе ажиллуулан сал хийж, түүгээрээ усыг туулан нөгөө захад нь эсэн мэнд хүрчээ. Ус туулж, нөгөө захад нь гараад ер нь "Энэ сал над асар их тус боллоо. Үүний ачаар л би усыг эсэн мэнд туулан нөгөө захад нь гарч чадав. Иймээс би хаана ч явсан энэ салаа толгой дээрээ өргеөд юм уу нуруундаа үүрээд явж байх нь зөв юм байна" гэж боджээ.

"Хуврагууд аа, салын талаар тэр хүний бодсон зөв үү? Та нар юу гэж үзэж байна?" "Багштан аа, тэр тийм биш ээ". Тэгвэл тэр хүн салыг яавал зохих байсан бэ? Тэр хүн салаараа усны негөө талд гараад: "Энэ сал над их тус боллоо. Үүний ачаар би эсэн мэнд усны энэ захад гарлаа, Би өерөө ч мөн их хүч чармайлт гаргалаа. Одоо энэ салаа эрэг дээр татан гаргаж үлдээх буюу аргамжиж орхиод явах замаараа явъя даа" гэж бодвол зохих буюу. Салын талаар тэр хүн ингэж л хандах нь зөв.

"Хуврагууд аа, мөн энэчлэн миний зааж буй сургаал тэрхүү салтай адил, туулж гарахад л зориулалттай болохоос, хүлээж аваад явах зүйл биш юм. Хуврагууд аа, сургаалыг салтай адил гэдгийг ойлгосон хүн номын зүйл (Dhamma) ч байсан энэ мэт орхих; тэр тусмаа номын бус зүйлийг (adhamma) бүүр орхих учиртай" гэжээ.

Буддагийн сургаал хүнийг аюулгүй байдал, энх амгалан, аз жаргалд хөтелж, Нирванд хүргэх зориулалттай гэдэг нь энэхүү үлгэрээс ил тод харагдах буюу, Бурхан багшийн номлосон бүх сургаал үүнд л хөтлөнө. Тэр бээр сэтгэхүйн шохоорлын үүүднээс тийм зүйлсийг айлдсан нь огт бус болой. Будда бол хүнд зөвхөн энх амгалан, зол жаргал авчрах зүйлийг л сурган заадаг жинхэнэ амьдралын багш мөн.

Будда нэгэн удаа (Аллахабадын ойролцоо) Косамби дахь Симсаба хэмээх ойд суун авай. Тэр бээр хэдэн навч авч мутартаа атгад, шавь нараасаа: "Хуврагууд аа, миний гарт буй навч олон уу, энэ ойн навч олон уу? Та нар юу гэж бодож байна?" гэж асуужээ.

"Багштан аа, Ялж Тегс Нөгцсөний мутарт буй навчаас энэ Симсаба ойн навч хамаагүй их олон" гэж хариулжээ.

"Тийм ээ, хуврагууд аа, би еөрийн мэдэж буй зүйлээ та нарт ярьсан, энэ бол өчүүхэн, та нарт миний яриагүй зүйл маш их бий. Харин яагаад би (тэдгээр зүйлсийг) та нарт яриагүй вэ гэвэл, тэдгээр нь тустай зүйп биш "Нирванд хүргэх зүйл биш юм. Учир иймд би тэдгээр зүйлийн талаар та нарт яриагүй юм" гэжээ.

Буддагийн мэдэж байсан боловч, бид энд хэлээгүй зүйлсийн тухайд тэж зарим эрдэмтэд дэмий оролдож, хий цэцэрхэх нь хэрэгцээгүй зүйл. Будда бээр цэвэр цэцэрхлийн шинжтэй бөгөөд зохиомол асуудлууд үүсгэх хэрэгцээгүй зүйлийг онолдож хэлэлцэхийг үл сонирходог байсан ажээ. Үүнийг Бурхан багш "үзлийн хоосрол" гэж үздэг байв. Бурхан багшийн энэ санааг төдийхөн таалдаггүй хүмүүс шавь нарынх нь дотор байсан бололтой. Жишээлэхэд Малункяпутта хэмээгч нэгэн шавь нь Буддад гүн ухааны онолын алдарт арван сонгодог асуултыг тавьж, хариулт авахыг хүссэн байдаг. Нэгэн өдөр Малункяпутта үдийн бясалгалаа дуусгаад, Бурхан багштай уулзан амар мэндийг айлтгаж, хажууд нь суугаад ийн асуужээ. Үүнд:

"Багштан аа, миний бие гагцаар бясалгал хийж суутал ийм нэгэн бодол над орж ирлээ. Энэ нь: Ялж Төгс Нөгцсений хэрэгцээгүй хэмээн тайлбарлаагүй орхисон асуудлууд бий. Тухайлбал: (1) ертенц менх үү, эсвэл (2) мөнх бус уу, (3) ертөнц хязгаартай юу, эсвэл (4) хязгааргүй юу, (5) сүнс биетэй адил уу, эсвэл (6) сүнс гэж нэг зүйл, бие гэж еер зүйл үү, (7) Түүнчлэн ирсэн таалал төгссөний дараа оршин байх уу, эсвэл (8) таалал төгсеөд оршихгүй болох уу, эсвэл (9) таалал төгссений дараа "орших, оршихгүй хоёулаа (нэгэн зэрэг) байх уу, эсвэл (10) оршихгүй, орших үгүй бээр үгүй хоёул (нэгэн зэрэг) байх уу? Эдгээр асуудлыг Ялж Төгс Нөгцсөн над тайлбарлаж егөөгүй билээ. Үүнд миний сэтгэл дундуур, талархалтай биш байгаа юм. Би Ялж Төгс Нөгцсөнд очиж, эдгээр асуудлыг асуух амой. Хэрэв Ялж Төгс Нөгцсөн над тайлбарлаж егөх болбаас би түүнийг дагаж цаашид ч ариун ёсыг барина. Хэрэв тэр бээр тайлбарлаж өгехгүй бол миний бие гэрээс гарсан хуврагийн ёсыг орхих болно, хэрэв Ялж Төгс Нөгцсөн ертөнц менх хэмээн болгоож буй болбаас над түүнийгээ тайлбарлаж өгех биз ээ. Хэрэв Ялж Төгс Нөгцсөн ертенц мөнх бус хэмээн болгоож буй болбаас түүнийгээ басхүү айлдах биз ээ. Хэрэв Ялж Төгс Нөгцсөн бээр ертөнц мөнх, эсхүл Мөнх бус мэтийг үл мэдэх ахул үл мэдэгчийн хувьд "Би мэдэхгүй. Би үзээгүй" хэмээн шууд хэлэх биз ээ гэсэн бодолтой юм" гэжээ.

Буддагаас Малункяпуттад өгсөн хариулт нь эдүгээ дэлхий дахинд сэтгэхүйн иймэрхүү асуудлаар хөөцөлдөн үнэт цагаа алдаж, сэтгэлийн амгалангаа хэрэгцээгүй зүйлээр үймүүлэн залхааж байгаа сая сая хүмүүст их тус болох ёстой. Бурхан багш хариулахдаа:

"Малункяпутга аа, чи намайг датаж, ариун ёсоор аж төрех хэрэгтэй. Би тэдгээр асуудлыг чамд тайлбарлаж өгье гэж би чамд хэлж байна уу?"

"Багштан аа, тэгэж хэлж байгаагүй."

"Чингэвэл, Малункяпутта аа, "Багштан аа, би Ялж Төгс Нөгцсөнийг дагаж, ариун ёсоор аж төрье. Ялж Төгс Нөгцсөн эдгээр асуудлыг над тайлбарлаж өгнө үү" гэж чи над хэлж байсан уу?"

"Үгүй, багштан аа, би тэгэж хэлж байгаагүй".

"Малункяпутта аа, одоо ч гэсэн би чамд: "Нааш ир, намайг дагаж ариун ёсоор аж төрсүгэй. би чамд тэдгээр асуудл!гиг тайлбарлаж өгсүү" гэж хэлээгүй байна шүү дээ. Мөн чи ч гэсэн: "Багштан аа, би Ялж Төгс Нөгцсөнийг дагаж ариун ёсоор аж төрсүгэй, Ялж Төгс Нөгцсөн над тэдгээр асуудлыг тайлбарлаж өг" гэж над хэлээгүй байна шүү дээ. Ийм болохоор хэн нь хэнээсээ татгалзсан тухайд ярих нь утгагүй биз дээ?

"Малункяпутта аа, хэрэв хэн нэгэн ирээд: "Эдгээр асуудлыг тайлбарлаж өгөхгүй бол Ялж Төгс Нөгцсөнийг дагаж түүний ариун ёсоор аж төрөхгүй" гэж хэлэх аваас тэр бээр Түүнчлэн ирснэс уг асуудлуудынхаа хариултыг авалгүй байсаар өөд болчихож болох юм. Малункяпутта аа, ухаан нь, хэн нэгэн хүн хорт сумаар харвуулж шархдаад, түүнийг нөхөд нь юм уу, төрөл садангийнхан нь мэс засалчид хүргэж ирэхэд тэр бээр: "Энэ сумаар хэн намайг харвав, тэр этгээд кшатрия (дайчин язгуурын) хүн үү, эсвэл бярман (хувраг язгуурын) хүн үү, аль эсвэл вайшья (худалдаа, хөдеө аж ахуйнхны язгуурын) хүн үү, үгүй бөгөөс шудра (доорд язгуурын) хүний алин болох хийгээд түүний овог, нэр хэн болох, өндөр, нам буюу дунд ямар нуруутай болох, арьсны өнгө нь хар, бор, шар алин болох, аль тосгон буюу хотынх болохыг мэдэхээс нааш би сумыг авахуулахгүй. Чухам ямар нумаас намайг харвасан, нумын хөвч иь юу байсан, мөн ямар сумаар харвасан, ямар өдтэй байсан, сумын зэвийг нь юугаар хийсэн байсныг мэдэхээс нааш би энэ сумыг авахуулахгүй" хэмээн зүтгэжээ гэж бодъё. Малункяпутта аа, чингэхлээр тэр хүн тэдгзэр олон зүйлсийн алиныг!ч мэдэж чадалгүй үхэх биз дээ. Тэглээ ч гэсэн, Малункяпутта аа, хэн нэгэн хэлэхдээ: "ертөнц мөнх үү, үгүй юу гэх мэтийн сайхь асуудлыг Ялж Төгс Нөгцсөн хариулаагүй цагт миний бие түүнийг дагаж ариун ёсоор нь аж төрөхгуй" гэх юм бол тэр бээр тэдгээр асуудалдаа Түүнчлэн ирснээс хариулт авч чадалгүйгээр таалал төгсөх биз ээ" гэжээ.

Дараа нь Будда ариун ёсоор аж терөх гэдэг бол эдгээр үзлээс үл хамаарна хэмээн Малункяпуттад тайлбарлажээ. Тэдгээр асуудлын талаар хүн ямар ч үзлийг баримталж байлаа гэсэн терөх, өтлөх, өвдөх, түрдэх, уй гашуу, ядуу, зүдүү байдал байж л байна. "Харин түүнийг гэтлэхийг (өөрөөр хэлбэл Нирван болохыг) энэ яваа насандаа гэж миний бие номлож буй болой."

"Чингэхлээр, Малункяпутта аа, миний тайлбарласныг тайлбарласанаар нь, тайлбарлаагүйг тайлбарлаагүйгээр нь санаж байгаарай. Миний тайлбарлаж өгеөгүй зүйлс гэдэг юун бэ? Ертөнц мөнх үү, мөнх бус уу гэх зэргийг (тэдгээр арван үзлийг) би тайлбарлаагүй л дээ. Малункяпутта аа, яагаад түүнийг тайлбарлаагүй вэ тэвэл энэ бол хэрэгцээтэй зүйл биш, энэ бол ариун сэтгэлээр явахуйтай огт нь холбоогүй зүйл, үл хүсэхүй, ангижрахуй, тонилохуй, амарлингуй, чанд хүрэхүй, гэгээрэхүй хийгээд Нирванд тус үл болох зүйл буюу. Учир иймд би тэдгээр асуудлын тухай өгүүлээгүй билээ."

"Чингээд, Малункяпутта аа, миний бие юуг тайлбарласан бэ хэмээвээс зовлон, зовлон гарахуй, зовлонгоос тонилохуй хийгээд зовлонгоос ангижрах зам мөрийг тайлбарласан юм. Малункяпутта аа, чухам ямар учраас би үүнийг тайлбарлав аа гэвэл, энэ нь ариун сэтгэлээр аж төрехүйд хэрэгтэй, түүний гол зангилаа зүйл болох бөгеөд ангижрахуй, тонилохуй, амарлингуй, чанд хүрэхүй, гэгээрэхүй хийгээд Нирванд тус болох буюу. Эл учир үүнийг би тайлбарласан болно".

  • ЗочинNovember 22, 2011

    Маш сайхан сургаал байна. www.buddhism.mn сайтын хамт олонд цаашдын амжилт хүсье.

  • ЗочинNovember 22, 2011

    хүн төрөл олсон энэ завшаандаа БУРХАН БАГШ ийн ариун сургаалийг даган хамаг амьтны тусын тулд олон амьтан гэгээрэлд хүрэх болтугай хүрээсэй

  • ЗочинNovember 22, 2011

    Тэр үнэхээр бусдаас өөр юмаа.

  • ЗочинNovember 22, 2011

    Энэ нийтлэлийг уншихад санаа нь бол үнэхээр сайхан юм.Гэхдээ найруулга их муутай юмаа.Ер нь найруулга , үгийн сонголт зэрэг дээрээ жаахан анхаарч үзвэл дээргүй юу, улам олон сайхан сургаал номлолыг цаашид байнга нэмж байвал их сайхан л байна.

  • ЗочинNovember 22, 2011

    Saukhan medeelel oruulj ugsund ikh talarkhaj bna. Tsaashid ch bas olon talaar unet medeelluud ugvul sain bna. Tukhailbal, Mahayana, Hinayana uussen talaar todorkhoi tailbarlaj, mun tednii khoorondiin undsen yalgaag tailbarlakh, Tuvdiin undsen 4 shashnii ursgaliin uusel bolon tedni talaar, Gelugvagiin ursgaliin undsen mun chanaruud, Darnatiin talaar todorkhoi medeelel, urid ba khoid duriin talaar zereg olon medeelluud oruulbal sain bna.

  • ЗочинNovember 22, 2011

    amjilt husye. iluu ih zuiliig busdad taniulj meduulj baigaarai.

  • ЗочинNovember 22, 2011

    ih saihan site bn olon hun orj uzeesei ta buhend amjilt huseye

  • ЗочинNovember 22, 2011

    buddhagiin hooson chanar.n byasalgal mongold ulam ih hogjoosei olon hun hicheellej biyeree unen.g uzeesei

  • ЗочинJanuary 16, 2012

    um sain amgalan boloh boltugai olon amitand tus boloh boltugai

Бусад мэдээлэл