Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Жаргал хаачив?

Энэ хорвоод хэн жаргалтай вэ? Тэд нар л жаргацан харагдаад байхаас энэ хавьд нэг их жаргааад цэнгээд байгаа юм барагтайхан. Бодоод байхад дээр үед жаргаж байсан ч юм шиг, сайн мэрийвэл ирээдүйд нэг жаргаж болох ч юм шиг төсөөлөгдөнө. Одоогийн жаргал нэг л гар баригдаж өгөхгүй, амьдралын түг түмэн проблем дотор манантан алдрах бөлгөө. Хүүхэд насаа эргэн бодоход жаргалтай боловч яг хүүхэд байхдаа “өөртөө сэтгэл хангалуун байсан уу”гээд өөрөөсөө асуухаар их ондоо хариу гарна. Хэзээ дуусах нь бүү мэд 10 жилийн чилиисэн сургалт, багш нарын дарамт, гэрийн даалгавар нэг нэг бөөн лай, эцэг эх хүссэн мөнгө өгөхгүйн гачлан, биеэр жижгийн зовлон, том хүүхдүүдийн дээрэлхэлт, бушуухан том болоод авбал л нэг хамаг юм шийдэгдээд өгөх аятай төсөөлөгдөнө. Том болоодохсон чинь, хүссэн юм хүнийх байхаас эхлээд аятайхан хань ижил олох ажил гарна, хүсэл хүслээрээ байхдаа сайхан боловч хүзүүгээр татаад ирэхээрээ биш болоод явчихна.

Хүн байна даа, ядахнаа унадаг дугуй авчмаар байдаг. Дугуй авсан чинь “хүмүүс ядаж мотоцикль унаж байхад ингэж ч явах гэж дээ” гэсэн шүү юм бодогдоно. Энэ үзэгдэл жижиг тэрэгтэй, жийптэй, амины онгоцтой уурхайтай болсон хойно ч үргэлжилж, “жаргахад нэг л жаахан юм дутагдсаар” байх ажгуу. Ийм зовлонгоос салсан хүн байгаа бол, сайн хэрэг. Үнэндээ бол орчлонгийн хүрдэнд эргэлдэж төрсөн хэвийн эрүүл хүнд энэ үзэгдэл ямар нэгэн хэмжээгээр байх ба Будда түүнийг “хүсэхийн зовлон” гэж нэрлээд энэ түүнээс холдохын хэрээр жаргалд ойртох тухай сургажээ. Будда Шагжаамунь бээр бид бүхэнд байдаг жаргах, жаргалдаа хүрэх эрмэлзлийг үнэлээд, хүн бүхэн үндэс угсаа, хөрөнгө чинээнээс үл хамааран аз жаргалдаа буюу гэгээрэлд хүрэх тэгш боломж, эрхтэй болохыг 2500 жилийн тунхаглан хэлж өгчээ. Буддагийнхаар бол хүн угаасаа л жаргах гэж төрдөг боловч жинхэнэ аз жаргалаа олж хардаггүй, бас өөрөө жаргахын тулд өөр шигээ жаргахын хүссэн бусдад үгүйдээ л садаа хийж явдаг, ингэснээрээ өөрийн аз жаргалыг сүйтгэх төдийгүй харин ч ирээдүйдээ зовох шалтгаан бүрдүүлдгийг хэлээд “хамаг амьтан жаргаж байг, жаргах хэрээрээ сайн үйл бүтээж, дараа дараагийнхаа жаргалангийн үрийг тарьж байг” хэмээн ерөөсөн билээ. Энэ ерөөлийн уламжлалт орчуулга нь “Хамаг амьтан жаргалан хийгээд жаргалангийн шалтгаанаас үл хагацах болтугай” бөлгөө.

Хvн бvр жаргаж яваг гэж Будда ерєєсєн юм. Хувь хvний аз жаргал улс нийгмийн vнэт зvйлст гэхээсээ илvv гэр оронд нь, сэтгэл зvрхэнд нь байдаг би­лээ. Ажил алба хичнээн амжилттай, эх орон нь хичнээн хєгжилтэй байлаа ч авгай ууртай, єєрийн бие нь євчтэй байвал яахин жаргах билээ. Будда цааш нь сур­гахдаа “Аливаа зvйлийн сайн муу, сайхан муухай, хvчир хийгээд хялбар нь цаад юм­ныхаа мєн чанараас хамаа­рахгvй. Харин чи тvvнд яаж хандаж байгаа­гаас хамаарна” хэмээн захи­жээ. Єєрийн хvvхэд хойморт шээвэл єхєєрд­мєєр билээ. Харин айлын хvvхэд ингэвэл зэвvv их хvргэнэ. Уул нь гарч байгаа зvйл нь ав адилхан мочевин билээ л.

Бямбажавын Цэнддоо

  • ЗочинFebruary 17, 2012

    Мундаг нийтлэлч юм аа

  • ЗочинMarch 19, 2012

    САЙХАН БИЧЖЭЭ Уул нь гарч байгаа зvйл нь ав адилхан мочевин билээ л ЯАЖ ИНГЭЖ ОЛЖ БИЧИЖ БАЙНАА.мочевиныг хятадаар
    尿素 няо су гэдэг юм. хэхэ

  • ЗочинSeptember 15, 2012

    мочевиныг төвдөөр
    གཅིན་བཅུད жин жүд гэдэг юм.

  • ЗочинSeptember 15, 2012

    “Хамаг амьтан жаргалан хийгээд жаргалангийн шалтгаанаас үл хагацах болтугай”

  • ЗочинNovember 20, 2012

    ухаарал гялс хийх шиг гэхдээ нэмэртэйгээс нэмэргүйг их хэлдэг шүү

Бусад мэдээлэл