Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Яваад л бай яваад л бай. Бүү зогс, тууштай зүтгэ

Буддын сургаалийг ерөнхийд нь хураавал "Ум гади гади вара гади вара сам гади боди суухай" гэдэг тарнид хураагддаг. Энэ тарнийн утга нь яв яв цаашаа яв бүр чандруу яв" тэгээд гэгээр гэсэн утгатай ажээ. Таван мөр буюу гэгээрлийн хөгжлийн таван үеийг даван туултлаа яв. Эцэсийн шат хүртлээ бүү саат. Яваад л бай гэсэн агуулагтай аж. Хаана ч бүү зогс. Цаашаа л яваад бай. Явагч эзэн байхгүй болтлоо яв. Бүхэлтэй нэгдтэлээ, оршихуйд уустлаа яв.

Бүү шантар.
Юунаас ч бүү зугт.
Хаана ч бүү саат.
Юунд ч бүү уягд.
Бүгдийг нь туулаад л гар.
Бүү ухар. Бүү гац.
Хэцүү байсан ч туулаад л гар.

Хэцүү байна гэдэг чинь л Эго байна гэсэн үг. Ухарсанаар биш туулж гарсанаар л ялах болно. Эго үхэх болно. Эго үхэж байж л чи хүрэх газраа ирнэ. Энэ үед хүрэгч эзэн чи гэх хэн ч байгүй болсон байна. Бүх зааг арилж, хана хэрэм нурж, гадна дотно ялгалгүй болж, уур уцаар, шунал тачаал, мунхаг төөрөгдөл бүгд бүр нарийн төвшиндөө арилж чи өөрийн биш бүх зүйлсээ гээсэн байх болно. Тэгэхэд л чи жинхэнэ гэртээ ирнэ. Чи алга болж Будда мэндэлсэн байх болно.

    Бусад мэдээлэл