2012-10-19 | Нийтэлсэн:admin | Үзсэн:6761
Бурханд итгэх итгэл гэдэг нь өөрийн сэтгэлийг таньж мэдээд сэтгэлийн гэм нүгэлээс хагацан амар амгаланд хүрэх боломжтой юм байна аа гэсэн итгэл юм. Зарим үед аврал одуулах ч гэх нь ч буй. Тиймээс өөрийн сэтгэлээ засаж нирваанд хүрье гэсэн бодолтой хүмүүс ариун номын мөрөө хүндэтгэн дээдлэх нь зүйн хэрэг бөгөөд доорх мөрдлөгүүдийг чанад даган мөрдөх ёстой юм.
Бурханаас бусад ертөнцийн тэнгэр, лус, савдагууд эцэс туйлын дээд аврал биш тул тэдэнд чин сэтгэлээс аврал одуулан хэт хойтын үйл хэргээ даатгаж үл болно. Учир нь тэнгэр, лус савдагууд нь агуу их хүч чадалтай хэдий ч бидний нэгэн адил ертөнцийн хүлээс болсон хүсэл, шунал, уур мунхагийн хүлээсэнд автсан байдаг. Харин энэ насны зарим нэгэн ажил үйлсээ бүтээхийн тухайд түр баясган тахиж болно. Үүнд уул овоо тахих, цай сүүний дээжээ өргөх зэрэг зан үйлдүүд багтана.
Хүн, адгуус амьтанд ямар нэгэн байдлаар хор хөнөөл хүргэхийг тэвчих. Үүнд хүн, адгуус амытаныг зодох, хүлэх, занаж зүхэхийг тэвчих учиртай.
Чухаг дээд гуравт үл итгэдэг, үгүйсгэдэг зэрэг тэрсүүдийн нөхөртэй үл нөхөрлөх. Бурханы шашинд үл итгэдэг, үл хүндэтгэдэг, үзэл онолыг нь үгүйсгэдэг хэн нэгэнтэй найзлаж нөхөрлөхийг тэвчих хэрэгтэй.
Бурханы зураг хөрөг, баримал шуумал зэргийг элдвээр муучлах, гэм зүүх сэлтийг тэвчих, мөн хайш яйш хамаагүй газар тавих мэтээр үл бишрэх зохисгүй байдал, үйлдлүүдийг үл гаргах бөгөөд тэдгээрийг Бурхан чухаг дээд бодитой дор сэтгэн хүндлэх. Бурханы дүр хөргийг ур хийц, хийсэн эд зүйлийнх нь үнэ цэнээр ялган үзэх, муучлахыг тэвчих, арилжих, худалдах, барьцаанд тавих зургийг тэвчих хэрэгтэй.
Номын дөрвөн үсэг, түүнээс дээших дээгүүр алхаж гишгэх, хүдалдаа барыцаанд оруулах, бохир газар орчинд хамаагүй тавих, эд өлөг мэт үзэх зэргээр үл ойшоосон элдэв байдлыг гаргалгүй Ном чүхаг дээд дор сэтгэн хүндлэх,
Хуврагийн тэмдэг төдий барьсан хийгээд түүнээс дээшийг доромжлон муучлах, үзэн ядах, үл хүндэтгэх, хор хөнөөл үчрүүлах зэргийг тэвчиж Хувраг чухаг дээд бодитой мөн хэмээн сэтгзж хүндлэлийн оронд барих,
Аврал одуулагчидын нийтээр даган мөрдөх зургаан зүйл:
Гурван эрдэнийн хоорондын эрдэмийн ялгаа, тус бүрийн эрдэм үйлст биширч, тэдгээрийг дахин дахин санаж, итгэл бишрэлийг улам бүр гүнзгийрүүлж байх,
Бурханы зарлиг сургаалын ач тусыг сэтгэл зүрхэндээ санаж, цаг үргэлжид юу идэж уусныхаа дээжсээр өргөл тахил үйлдэх,
Энэрэн нигүүлсэнгүй сэтгэлийн үүднээс бусдад хандаж, хэзээд тустай үйлийг үйлдэж байх
Ямар ч үйл хэрэг тохиолдовч зөвхөн Чухаг дээдэд залбирч, даатгах
Аврал итгэлийн эрдэм тусыг санаж, өдөр гурав, шөнө гурван удаа авралыг одуулах,
Аминдаа тулсан ч Чухаг дээд гурвыг үл орхих, тэр ч байтугай тоглоом наадмын төдий ч орхисон үгийг өгүүлэхийг тэвчих
Аврал одуулахын тус эрдэм
Ер нь шашинд орох, эс орох нь чухаг дээд гуравт аврал одуулах үгүйгээр л ялгагдана. Иймд аврал одуулах хэрэгтэй. Аврал одуулсанаар хүртэх тус эрдэм нь :
1.Авралыг одуулсанаар дотоодын Бурханы шашинтан болно. Шашнаа орохын үүд ч гэдэг.
2.Сахил санваар төрөх шалтгаан болно.
3.Муу үйлийн хилэнц түйтгэр барагдах болно.
4.Буян хэмжээлшгүйг хураана.
5.Муу заяанд төрөхгүй
6.Хүн болон хүн бус амьтад ад зэтгэр зэрэгт хорлогдохгүй.
7.Юу санасан хэрэг бүхэн номын ёс дагуу бүтнэ.
8.Түргэнээ Бурханы хутгийг олох болно.