Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Түвдэн Еши ламтан: Ус уулын эгц уруу урсах нь Байгалийн хүч

Түвдэн Еши ламтан
Ус уулын эгц уруу урсах нь
Байгалийн хүч

Амьд байвч
Үхлийн хүч
үргэлжид хөтөлж байна.

Үхлийн тухай намайг ярихад олон хүн намайг галзуу хэмээн санана. Намайг амьдралыг ойлгодоггүй гэж бодно

“ Үхэл болон зовлонгийн тухай санаснаар гуньж гутарна

Хүмүүс намайг хэт автсан хэмээнэ.
“Үхэх аймшигтай явдал шүү дээ.
Юунд нь тэгтлээ түүнийг хэлэлцэнэ вэ?

Инээдтэй юм.
Тэд амьдралыг ойлгохгүй байна.

Үхэл, амьдралын
дунд бид бүжнэ.
элдэв дүрд хувилах баг бүхий нэг л жүжигчин,
нэг дүрээс нөгөө дүрд, дахин нэгэн дүр гэхчлэн
хувирч
өөрчлөгдөнө.

Амьдралын эхний мөчөөс эхлэн мөнх бус бидэнтэй хамт оршино.
Бүрэлдсэн цагаас доройтож эхэлнэ.
Амьдралын удаахь мөч гэхэд өөрчлөгдөн хувирсан тул
Эхний мөч хэдийнэ замхран одно. Энэ бол мөн бус ба үхэл.

“Би оршин байна.”
“Би оршин байна” гэдэг бол эндүүрсэн үзэл.
Байнгын үзэл.

Эрч хүч болгон хөдөлгөөнд оршино.
Хувирч өөрчлөгдөнө, ирж одно.
Ирээд , улам улмаар хөгшөрсөөр үхнэ.
Ахин дахин үхнэ.

Ямар нэгэн үхдэл цогцос хараад би хэзээ өөрийгөө ингэж хэвтэхийг төсөөлдөггүй

“Үхчихжээ. Ямар аймаар юм.
Би ч хол байя даа.

Бид хэзээ ч “энэ чинь би байна” гэж боддоггүй.
Ойлгоогүй учраас айдас төрнө.

Тэр аймшигийн үхдэл
Яг одоо миний дотор оршино.

Сэрэл мэдрэхүй ерөтөнцийн үзэгдэл бүхэн
Үүл адил оршино.

Уулзсан бол
Эхэлсэн бол
Учирсан бол
Жам ёсоор хувирн өөрчлөгдөнө
Хагацан салж
Барагдаж дуусна.
Эр эм
Найз нөхөд ээж аав амраг садан
Хумхийн тоос
Гал ус
Юмс.

Учирсан бол хагацаах нь жам ёс. Улмаар алдахаас айн, зовж шанална:

Төсөөлж болох бүх сансарын мэдрэмж бүхэн
Учрал бүхэн
Ташаал бүхэн
Эцэстээ барагдана.
Энэ бол жам ёс

Бидэнд магадтай зүйл гэж үгүй.
Найз нөхөртэй боловч түүнийгээ алдхаас
Айж шанална.
Жаргал цэнгэлийг олбол дуусна хэмээн
Эмээж шанална.
Бид гэр орноо, хөрөнгө мөнгөө, хайртай хүмүүсээ
алдхаас айна.

Тэрчлэн өөрийн бие мах бодыг алдхаас эмээнэ.

Бид бүгд хагцалаас,
Дуусаж барагдахаас эмээнэ.
Энэ бол нийтийн айдас
Гэвч энэ нь зөвхөн төөрөлдүүлэх тул
Ач тусгүй юм.

Энэ бол гарц бус
Мухардал юм.

Саявтар хэдэн хүмүүс Эврест ууланд авирчээ. Амжилттай авирна оргилд нь хүрсэн байна
Харин буцах замд нь нэг хүнээ алджээ. Түүнд туслахыг оролдсон боловч чадсангүй.

Яах гэж тийш явсан юм бол?

Милд богд:”Ертөнцийн хүмүүс намайг хараад үнэхээр солиотой юм байх гэж бодно. Харин би тэднийг хараад жинхэн солиотой гэж санана” хэмээн айлджээ.

Дарс байхад ундаа сонгох нь
Ихэд тэнэг хэрэг болно бизээ.

Бидний материаллаг амьдрал зуур агшны ташаалд зориулагдана.
Бид чадахаараа хичээж байна гэж бодсоор үхэл ирэхийн цагт юу ч үгүй одож,
ихэд зовж шанална.

Чадвар чадвахиас бусдаар
Бидний амьдрал, нохойн амьдралын хооронд асар их ялгаа үгүй.

Бид үхлийн эс дурьдан санах учраас
Сансарт төгсгөл гэж үгүй.

Өнөөдөр биш. Үгүй.
Өнөөдөр биш.

Амь гэдэг орж гарах
амьсгал төдий.
Амьсгал гараад дахин орохгүй бол
Амьдрал төгсөнө.
Үхэл ирнэ.

Үхэлтэй золгох хүртлээ бид
“Үгүй ээ. Өнөөдөр бус” гэж бодно.

Амьдрал урссаар:

Үхэл магадтай ирнэ.
Хэзээ ирэхийг нь
Бид мэдэхгүй

Амьдрал цахилгаан цахих шиг л үргэлжилнэ: сая байсан, гэтэл барагдана.
Гэвч бид үхлийг дурьдан санадагүй учраас,
үхэл удаан алгуурхнаар ирнэ гэдэг байнгын үзэл бидний дотор хаа нэгтээ оршино:

Билиг билгүүн – ой санамж бол
мунхагийг дарах
атомын энерги,
гэвч бид үүнийг мартана.

Бид хэзээ ч
“ үхэл бол магадтай.
Гэвч бид хэзээ ирэхийг нь
Мэдэхгүй” хэмээн санадаггү.

Төрсөн цагаасаа бил хурааж цуглуулсаар иржээ.
бид найз нөхдийг цуглууна,
энийг тэрнийг,
үүнийг, түүнийг гэсэээр
бид эд хөрөнгө, гэр бүл, амраг хань баялаг хураана.
Бид нэг нэгэндээ шунаан,
айдас төрнө.
Ингээд үхэхийн цагт
Эдгээрийн аль ч тус болохгүй.
Тус болохгүйгээр барахгүй хураасан зүйлс маань биднийг сүйтгэнэ.
Учир нь үхлийг санан дурьдсангүй.

Тэр заавал ирнэ.

Ирэх цаг нь хэзээд магад үгүй.

“За өнөөдөр би амьд байна.
Би зүгээр ээ.
Өнөөдөр үхэхгүй.”

Яагаад?

“аав чинь өнөөдөр өнгөрсөн шүү дээ.”
За яахав. Түүнийг өнгөрөх цаг нь болжээ.
Хүн болгон л үхнэ.
Одоо аав нас барсан болхоор миний ээлж ирлээ.

Ойлгож байна уу?

Яг одооноос эхлэн би дэмий үл сууя.

Жишээлэхэд, хэрэв арав хоногийн дотор хэн нэгэн миний хамрыг тасдана гэдгийг мэдэвч, хэн хэзээ гэдэгийг нь мэдэхгүй байгаа бол ихэд болгоомжилно. Хамраа гоё сайхан харагдуулж гэж будаг энгэсэг түрхэн цаг алдалгүйгээр харин чадахын хэрээр хамгаална.

Бид сонгож болно:

Үхнэ гэдэг жам ёсны зүйл,
гэвч баяр баясалтайгаар
үхэж болно.

Яг л гэртээ харих мэт.

Үхлийг дурдан бясалгах ёс
Гурван үндэс, есөн шалтгаан, гурванүүднээс бясалган үйлдэнэ.
Үндэс1. Магадтай үхэхийг санах
Шалтгаан 1. Үхэл магадтай ирхэд хариулах зүйл энэ ертөнцөд нэгээхэн ч үгүйг санах.
Шалтгаан 2. Насан нэмэгдэхгүй бөгөөд барагдах нь тасралтгүйг санах
Шалтгаан 3. Амьдын цагт ном үйлдэхчөлөө үгүй магадтай үхэхийг санах

Шийдвэр 1. Үхэл магад ирэх тул номыгмагадтай үйлдэх хэрэгтэй.

Үндэс 2. Хэзээ үхэх магадгүйг санах
Шалтгаан 1. Замбу тивтний насанд магадлагаагүй тул хэзээ магадгүй санах
Шалтгаан 2. Үхэхийг нөхцөл маш олон бөгөөд амьдрахын нөхцөл цөөхнийг санах
Шалтгаан 3. Бие маш хэврэгийг санах

Шийдвэр 2. Би хэзээ үхэх нь магадтайг мэдсэнээр өөрийн амьдралыг ертөнцийн үйлд үл үрэн өнөөдөрөөс эхлэн үтэр түргэн номын үйлийг үйлдье

Үндэс 3. Үхэхийнцагт сэтгэл зөвхөн бурханы номоос өөр алин бээр ч үл туслахыг санах
Шалтгаан 1. Үхэхийн цагт сэтгэлдзохист эдийн цогц, мөнгө хөрөнгө аль нь ч тус болохгүй.
Шалтгаан 2. Үхэхийн цагт анд нөхөдураг садан хэнч тус эс болно.
Шалтгаан 3. Төрсөн мах, ясыг чогоорно одно.

Шийдвэр 3: насыг чанадад ганцаар одохыг мэдээд номноос өөр юуг ч үйлдэхгүй

ИХУХТ - Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах Төв

  • ЗочинSeptember 1, 2013

    Үхэх үедээ хийдэг Түкдүм бясалгаын тухай оруулж өгөөч, бүүр дотор муухайрч гачин болчихлоо, ингэж айх ч гэж дээ, баярлалаа

Бусад мэдээлэл