Бурханы шашны портал

Нэвтрэх | Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Бурхан бүгдийн мөн чанар хэмээх маанийн залбирал оршивой

Бурхан бүгдийн мөн чанар
Буян номын үндэс
Бодь мөрийн хөтөч
Богд лам адисла: (Ум ма ни бад мэ хум)

Амьтны хувь дор
Аль элдэв дүрээр
Аварч энэрэн тэтгэгч
Аръяабал адисла: (Ум ма ни бад мэ хум)


Арван зүгийн бурханы
Асарлын мөн чанар
Аръяабал итгэлт та
Аварч адисла: (Ум ма ни бад мэ хум)

Амьтан бүхний итгэл
Амидаваагийн хөвгүүн
Ахуй үес бүхэн дор
Адислан соёрх: (Ум ма ни бад мэ хум)

Агнистын орон дор
Аль хамаг бүхнийг
Асрахын гох бээр
Аварч татагтун: (Ум ма ни бад мэ хум)

Аугаа дээд Аръяабалд
Алга хавсран залбиръя
Амьтан бүхнийг өршөөж
Аварч ивээн соёрх: (Ум ма ни бад мэ хум)

Ариун дагшин оронд
Авид ба Аюуш
Адистэдийг буулган
Амь насныг уртатга: (Ум ма ни бад мэ хум)

Арван зүгийн орны
Аль хамаг бурхад
Амьтан бүхнийг болгоож
Адистэд юугаан хайрла: (Ум ма ни бад мэ хум)

Муу мунхаг атгагыг
Магад сайтар гийгүүлэн
Эш онол өгөгч
Манзушир адисла: (Ум ма ни бад мэ хум)

Олон аугаа хүчээр
Омогтныг дарагч
Оройн дээд чимэгт
Очирваань адисла: (Ум ма ни бад мэ хум)

Гадаадын хорлогч
Хар зүгийн тотгорыг
Хариулан буцаан дарагч
Хаянхярваа адисла: (Ум ма ни бад мэ хум)

Махгал номын хаан
Манцор Охин тэнгэр
Манийг өдөр шөнөд
Магад сахин соёрх: (Ум ма ни бад мэ хум)

Амьтныг тэтгэгч
Аугаа бодь сэтгэлийг
Аль бид бүхэнд
Амар хялбар төрүүл: (Ум ма ни бад мэ хум)

Тоолошгүй төрөлд
Төөрөгсөн биднийг
Торол үгүй авран
Түргэн сайтар гэтэлгэ: (Ум ма ни бад мэ хум)

Энэ буяны хүчээр
Эрхэм Аръяабалыгаа
Эгнэгт шүтэн тахиж
Энх жаргах болтугай: (Ум ма ни бад мэ хум)

Маанийн ач тус бээр
Муу нүгэлийг арилган
Машид сайн оронд
Магад хүрэх болтугай: (Ум ма ни бад мэ хум)

Холбоотой: "Аръяабал Бурхандаа залбиряа-Кунзе"

    Бусад мэдээлэл