Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Есөн шалтгаан

Увьдас ном үл бүтэх 9 шалтгаан
Бясалгал бүтээл замхрах 9 шалтгаан
Бүтээвч үл бүтэх үйлд үр үгүйн 9 шалтгаан
Сахиус хилэгнэн үйлдэх 9 шалтгаан
Хатууг бүтээвч үл бүтэх 9 шалтгаан
Буян барагдах 9 шалтгаан
Шид замхрах 9 шалтгаан
Чадал үл төрөх 9 шалтгаан
Адистэд үгүй болох 9 шалтгаан

Увьдас ном үл сурах 9 шалтгаан
Сүжиг бага
Оюун ухаан муу
Хичээл зүтгэл бага
Бичиг бичиж үл чадах
Бурханыг тахиж үл чадах
Багш бурхан номыг үл хүндлэх
Мунхагийн эргэлзээг тасалж үл чадах
Амьжиргаагүй
Дур хүслээ хорьж үл чадах

Бясалгал бүтээл замхрах 9 шалтгаан
Галыг шүтэх
Нарыг шүтэх
Нойронд дийлдэх
Чалчаа
Хориотой үг
Зугаа цэнгэл
Толгойгоо гудайлгах
Түшлэгээ налах
Толгойгоо салаавчилах

Бүтээвч бүтээл үл бүтэх 9 шалтгаан
Муудсан хоол болон үлдэгдэл идэх
Муу хувцас өмсөх
Ариун цэвэр үл сахих
Дэглэм журмыг султгах
Балин муу хийх
Үйлийн хичээл зүтгэл дутах
Биеийг бурхан болгон үл адистлэх
Тарни урилга уншихын үргэлжлэлийг тасалдуулах
Сэтгэлийн даяан суларч гэрэл цацрагыг цацраах, хураахыг таслах

Сахиус хилэгнэх 9 шалтгаан
Эмэгтэйн үйлийг барих
Эрэгтэй хутга барьж үйлдэх
2 Баатар тэмцэлдэх
Муу нэртийн дээр хатуу үйл хийх
Цагийн балинг тасдах
Гэнэт тонилгох үйл хийх
Яр гарах
Завсар үест дайсны эдийг авах
Доройтсон тангаргыг үл сэргээх

Хатууг бүтээвч үл бүтэх 9 шалтгаан
Бүтээлийн оронд тачаалт эмэгтэй ирэх
Яртай хүн ирэх
Хилэнцэт хүн ирэх
Хоосон савтай ба хав хар хувцастай хүн ирэх
Амаар тоолж ирэх
Цонхоор дотогш харах
Дээвэр дээр ариун бус зүйл дэлгэх
Ариун бус эмэгтэйтэй хавьтах

Буян барагдах 9 шалтгаан
Очирт багшийг үл хүндлэх
Ядам бурханы номыг тасалдуулах
Сахиусны балинг тасалдуулах
3 эрдэнийг тахихыг тасалдуулах
Ах дүү нөхрөө үл хүндлэх
Гадаад зүгийн сахиуснуудад балин үл өгөх
Нийт номын сахиуснуудад балинг үл тавих
Номонд сэтгэл үл итгэмжлэх
Гадаад гүрэм үл үйлдэх

Шид замхрах 9 шалтгаан
Дотоод тэмдэг мөнх бус ба төлөг үйлдэх
Төрөлхтөн бүгдийг тэтгэн бурхан номыг үл сахих
Бүтээл юу үйлдэвч түүний цагт бурханы нэр ба тарнис бүтсэний тэмдгийг бусдад өгүүлэх
Бусдад эрх өгч адистдлэн үйлдэх
Бусдын гүрэм үйлдэх
Хур хариулах
Бусдад бурханы зүрхэн тарни тэргүүтэнг урьж үйлдэх тарнийг өгүүлэх
Гүн увьдасыг бусдад номлох

Чадал үл төрөх 9 шалтгаан
Биеийг бурханд үүсгэх үүсгэлийн зэрэг доройтох
Асрахуй нигүүлсэхүй бодийн сэтгэл доройтох
Номын бие бодийн үйл доройтох
Долоон гишүүн тасалдах
Тарнийг урьж өгүүлэхийн үргэлжлэл тасалдах
Хатуу үйлийн үргэлжлэл тасалдах
Үзэгдлийг эрхэндээ хураах самади тасрах
Хэрэггүй үйлсийг дурьдатгах болон үйлд барилдуулах
Хилэнцэт дайсанг гэтэлгэх даян замхрах

Адис жинлав байхгүй болох 9 шалтгаан
Багшид наманчилгаа үл үйлдэх
Багшид хүндлэл үл үйлдэх
Үл өргөмжлөх
Суудал үл тавьж өгөх
Мөргөл үл үйлдэх
Тэнгэр сахиусыг басамжлан наманчилгаа үл үйлдэх
Эрдмийг үл өгүүлэх
Үргэлжид үл тоох
Уурлах

Эх сурвалж: buddhist.blog.gogo.mn

    Бусад мэдээлэл