Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Магтаал

Бадаг бүрийг уншсаны сүүлээр, тухайн Дарь Эхийн лагшин таны биед шингэн орсоноор өөрийн хийгээд өвөр бусад амьтны тусыг сайтар бүтээх Дарь Эхийн эрдэм увдис бүхнийг хүртэж байна хэмээн сэтгэж бясалгана.
Ум! Гэтэлгэгч Эх Хутагт Дарь Эхэд мөргөмүй.
1. Мөргөмүй! Орчлонгийн зовлонгоос түргэн баатарлан гэтэлгэгч эх
Мэлмий нь агшнаа цахилах гилбэлгэн мэт эх
Гурван ертөнцийн итгэлийн нигурын лянхуан
Тоорцогийг нээснээс гарсан эх
2. Мөргөмүй! Намрын саран мэт бүхнээ дүүрэн
Зуунтаа давхарласан нигурт
Мянга мянган оддын чуулганаар
Машид ялгарсан бадрагч гэрэлт эх
3. Мөргөмүй! Шаргал хөх уснаас мэндэлсэн лянхуагаар
Мутраа нэн чимэглэсэн эх
Өглөг хичээл хатуужлыг эдлэн амирласан
Тэвчээр дияны явдлын орон ямагт эх
4. Мөргөмүй! Түүнчлэн ажирсны үснэр
Түрдэх хязгааргүй ялгуусан явдалт эх
Хамаг чинадад хүрэхгүйг олсон Бодьсадва нар
Хэзээд машид шүтэн дээдэлсэн эх
5. Мөргөмүй! Дүд да ра хум үсгээр
Хүсэхүй зүг бүхэн огторгуйг дүүргэгч эх
Долоон ертөнцийг өлмийгөөрөө дараад
Даруй хоцроол үгүй бүгдийг ирүүлэн чадагч эх
6. Мөргөмүй! Хурмаст гал тэнгэр Асур хийгээд
Хий тэнгэр элдэв эрх баялагт тэнгэрүүдэд тахигдсан эх
Жүмбо роолан Диса нар хийгээд
Ягчисын чуулганыхан өмнөөс магтсан эх
7. Мөргөмүй! Драд хэмээх хийгээд пад- хэмээхээр
Чинадсын заслан хүрдийг машид эвдэгч эх
Баруунаа хумьж зүүнээ жийсэн хөлөөр дарж
Шатаамал гал сүлжилдэхүй машид бадрагч эх
8. Мөргөмүй! Дүрэгээр их аюулт шимнусын
Дарагдашгүй баатарыг магад дарагч эх
Уснаас мэндэлсэн царайгаа догшин дүртэд зохиож
Улмаар бүх дайсныг үлдээл үгүй бусниулагч эх
9. Мөргөмүй! Гурван эрдэнэсийн бэлгийн мутрын
Хуруугаар зүрхэндээ магад чимэглэсэн эх
Хоцроол үгүй зүгийн хүрдээр чимэглэсэн
Хэзээд өөрийн гэрлийн чуулганыг үймцүүлэгч эх
10. Мөргөмүй! Түмэнтээ машид баясгалант жавхалантайяа
Тэргүүн титмийн гэрлийг зэрэглэсэн эрхитэй эх
Инээн маш инээн Дүддара бээр
Муу шулмас болоод ертөнцийг эрхэндээ зохиосон эх
11. Мөргөмүй! Газар дэлхийг тэтгэгч аймаг чуулгануудыг
Гүйцэд ирүүлэн чадагч эх
Хилэн ууралтыг үйлдэж хум үсгээр
Хоосрол үгүйрлээс хамгийг нэн гэтэлгэгч эх
12. Мөргөмүй! Шинэ сараар титэмлэн чимэглэсэн үзэсгэлэнтэйеэ
Тунамал чимгүүд нь тунгалаг бадрангуй эх
Үсний доторхи Ханьцашгүй Гэрэлтээс
Үргэлжид машид гэрлийг бадруулан зохиогч эх
13. Мөргөмүй! Эцсийн Галбын бадрах гал мэт
Энгүй бадрах эрхэсийн төвд залрагч эх
Баруунаа жийж зүүнээ хумин хүрдэн эрүүлэхүйеэ баясгалант
Бүхнээс буцаахуйяа бэрх дайсны омгийг баатарлан дарагч эх
14. Мөргөмүй! Газар дэлхийн элгийг мутрын
Алга бээр дэлдэн өлмий занчигч
Ууралтыг үйлдэж Хум үсгээр
Долоон зэрэг бүгдийг дарагч эх
15. Мөргөмүй! Амгалант эх, буянт эх амирлангуй эх
Ашид гаслангаас гэтэлсэн амирлангуй авирт чанарт эх
Суха Ум лугаа үнэнхүү төгссөн тул
Самуун их хилэнцийг дарсан чанарт эх
16. Мөргөмүй! Хамгаас бүжихүйг таалан баясаад
Хэтэрхий дайсны биеийг сайтар дарагч эх
Арван үсэгт арвис тарнийг байгуулсан
Ухааны хум үсгээр хамгийг гэтэлгэгч эх
17. Мөргөмүй! Дүрэ хөлөө дэлдэснээр
Хум дүрт хөрөнгө үсэгт эх
Сүмбэр уул Мандара Гэлаша хийгээд
Гурван ертөнцсийг хөдөлгөх чанарт эх
18. Мөргөмүй! Тэнгэрэсийн нуур дахь дүртэй
Гөрөөсөн бэлгэтийг мутартаа агуулсан эх
Да ра хоёрыг өгүүлэх пад үсгээр
Хор бүхнийг үлдээлгүй эвдэгч эх
19. Мөргөмүй! Тэнгэрийн чуулган, хаад хийгээд
Тэнгэр хийгээд хүмүүн буюу тэрбээр шүтэгдсэн эх
Хамгаас хуяг мэт бат баясгалант сэвжидтэйеэ
Тэмцэл хэрүүл болоод муу зүүдийг арилгагч эх
20. Мөргөмүй! Нар саран тунгалаг түгээмэл
Хоёр мэлмийд нь гэрэл тодорсон эх
Ха ра хоёрыг өгүүлэн Дүд дара-гаар
Хүчтэй хатуу хижиг өвчнийг арилгагч эх
21. Мөргөмүй! Тэр ямагт гурвыг зохиосон
Тэнцэшгүй амгалангийн хүч лугаа үнэхээр төгс эх
Ад хийгээд ролан ягчисын чуулганыг
Аюутган дарагч дээд Дүрэ чанарт эх
Язгуурын арвис тарниар магтахуй хийгээд
Мөргөхүй эдгээр нь хорин нэг болой.

  • ЗочинFebruary 20, 2012

    Дарь эхийг чин сэтгэлээсээ сүсэглэн уншвал юу санасан есөн цагаан хүсэл сэтгэлчлэн бүтнэ гэдэг юм билээ. Дарь эхтэй холбоотой түүх намтар их бий.

  • ЗочинFebruary 6, 2013

    ter olon tuuh namtaruudiig ni dahin unshihg tesen yadan huleej bna .ih bayarlla

Бусад мэдээлэл