Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Бурханы шашин бидэнд юу өгөх вэ

Бурханы шашин таньд зөв амьдрах, амар амгаланг олох арга замуудын талаар л зааж зөвлөх болно. Энэ нь таны хүчин зүтгэл чармайлттай л холбоотой асуудал. Энэхүү зааж сургах арга зам зам мөр тийм амар ч биш. Хэцүү санагдвал та дагах ч албагүй. Тэрний оронд арай илүү өгөөмөр аль нэг “бурхан” дээр очиж өдрийн хоол, өл залгах будаа гурилхан авч Ертөнцийн цорын ганц эзэн болон түүний хүүгийн талаар хангалттай яриулж болно... энэ нь ч илүү хялбар.Угаасаа үнэнийг таних гэдэг амар зүйл биш.Үй олон шунал хүсэлдээ хууртагдалгүй амьдрах гэдэг ч ховорхон тэвчээр.

Зөв амьдрах арга зам гэж юу вэ? Яагаад одоогийн бидний амьдрал буруу гэж? Буддизмд үзэхдээ хүн энэ амьдралыг ойлгож таних бодитоор мэдрэхэд маш олон зүйлс саад болж байдаг гэж үздэг. Чи нэгэнт хүн болж төрснийх өлсөхгүйн тулд идэж, даарахгүйн тулд хувцаслаж, байшин худалдан авч амьдралаа зугаатай болгохын тулд секс хийж, архи уух хэрэг гардаг. Гэхдээ яагаад амьдралын ийм өчүүхэн зүйлст гэтэл чи ийм их цаг гаргана вэ? Өөрийнхөө амьдралын талаар эргэцүүлэн бодох амьдралын мөн чанар эцсийн зорилгын талаар чи хэр их боддог билээ? Гэтэл мөнгө олох, албан тушаал дэвших тухай чи хэр их боддог билээ? Хүмүүс ихэнх нь энэ амьдарлыг юу болохыг таниагүй байж амьдраад л байдаг... Амьдралын мөн чанарын талаар бодож эргэцүүлэлгүйгээр нэгэн хэвийн амьдралаар амьдарсаар хүмүүс насаа элээдэг. Тэгэхээр чи амьдарч эхлэхийн тулд энэ амьдралыг юу болохыг таних хэрэгтэй. Тэгэж чадаж байж чи амьдарч буй хэрэг. Ингээгүй байж амьдарч байна гэж ярих эрх бидэнд бий гэж үү? Ердөө адгууснаас л ялгаагүй хэрэг биш үү? Биднийг амьдралыг танихад юу саад болж байна вэ? Шунал хүсэл. Эгээ л Одиссейн гэртээ хүрэх их аянд таардаг дуулахыг нь сонссон хүн бүхнээ умартаад тэнд үлдэчихдэг дууч дагинуудтай адилаар шунал хүсэл биднийг хууран зөв замаас нь гажуудуулдаг.

Чи аливаад шунаж тэмүүлж түүнийг өөрийн болгохын төлөө хамаг оюун ухаанаа шавхдагаас болоод эргэн тойрноо бодитоор тусгаж авдаггүй. Угтаа бол ямар ч хэрэггүй, мөнх бус зүйлст ач холбогдол өгсөөр чиний амьдрал нэг л мэдэхэд дуусдаг. Бид даарахгүйн тулд л хувцасладаг биш гэж үү? Гэтэл яагаад хүмүүс хамгийн үнэтэй арьсаар хийсэн дээл өмсөхийг хүсдэг вэ? Хүн өлсөж үхэхгүйн тулд л хооллох ёстой байтал яагаад хамгийн ховор амттанг идэхийг хүснэ вэ? Түрхэн зуурын таашаалд хууртсандаа л хүмүүс ингэдэг.Гэтэл яг үнэндээ хөдсөн дээл торгон дээл 2-т ямар ч чанарын ялгаа байхгүй гэдгийг хэн ч олж харж чаддаггүй. Таашаал ханамж гэж өөрөө юу юм бэ? Ердөө л түрхэн зуур үзэгдэх зэрэглээ биш гэж үү? Энэ мэтээр хүн амьдралдаа түмэнтээ төөрөлдөж байдаг.
Буддизмийг сонирхон судалж өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж эхэлсэнээр та энэ мэт төөрөгдөлөөс бага багаар ангижирч эхлэх болно.Юмс үзэгдэлийн хэлбэр дүрс өнгө үзэмж амтаар бус мөн чанараар нь танин мэдэж эхлэх болно. Ингэснээрээ та урьд урьдийнхаас илүү тайван амгалан амьдарч эхлэнэ.Амьдралын мөн чанарыг ойлгон ухаарч ямар замаар яваа, хаана хүрэхээ мэддэг хүн болж төлөвшинө.Бидний замд тааралдах үй олон сатааруулагчдыг анзааралгүйгээр тэдэнд хуурталгүйгээр замаа туулах болно.

Бид бүхэн өөрсдийгөө оюун ухаантай дээд төрөлтөн мэтээр ярилцдаг. Гэтэл бид өөрсдийн бодлоо захирч чаддаг билүү? Та чадна гээд дотроо бодож сууж байгаа байх... Тэгвэл та 5 минут юу ч бодохгүй байх гээд оролдоод үз дээ? Тийм амар байхгүй л болов уу? Ийм байж бид оюун ухаант иргэншсэн хүмүүс гэж ярих утгагүй хэрэг биш гэж үү? Нэгэнт хэрэгтэй хэрэггүй үй олон бодлоо тархинаасаа таягдан хаяж зөвхөн хэрэгтэй зүйлс, сайн зүйлсийг бодож сурах арга зам нь бясалгал юм. Хүн бясалгал хийж заншсанаар өөрийн оюун ухааныг удирдаж зөв зүйлийг бодож тунгааж өөрөө өөрийгөө танин мэдэх боломжтой болдог. Бясалгалын хамгийн дээд үр дүн бол гэгээрэх юм. Будда ч 7-н жилийн турш хүн бэрхээр бясалган суусаны үр дүнд гэгээрэлд хүрч чадсан билээ. Тэгвэл бясалгах гэдэг нь яг юу вэ?

«Бясалгал» хийх гэдэг нь бие сэтгэлээ буяны зорилго дээр тогтоож, тvvнд дадан дасах үйл явц, өөрөөр хэлбэл сэтгэл санаа, оюун ухаанаа нэгэн үзүүрт сэтгэлээр номхотгон барьж, удирдан чиглүүлэх аргад суралцах явдал юм.
Санасан утга, хэргийг сэтгэлдээ дахин дахин санан, жишин ухаарч, сайтар магадлан бариад түүндээ дадах ухаан болой хэмээн судар шаштирт өгүүлсэн байдаг.

Бясалгал бол өөрийгөө улам гүнзгий таньж мэдэх гэсэн оролдлогын зам юм. Энэ бол сэтгэл санааны илvv боловсронгуй түвшинд хүрэх боломжийг бидэнд олгох ба өөрийнхөө ойлголтыг сайтар ухан мэдэх арга юм. Бясалгал нь хүмүүсийн бүтээлч чадварыг дээшлүүлэхээс гадна, өөрийн дотоод ертөнцдөө нэвтрэн орж өөрийгөө танин мэдрэх, хянах чадвар зэрэгт эерэгээр нөлөөлдөг. Ер нь бидний ойлголт бол оюун ухааны түвшинд байдаг. Энэ бол дүрслэн тогтоосон шинжтэй байдаг.
Тиймээс бид энэ ойлголтыг дотроо гүнзгий лавшруулж, өөрийнхөө нэг хэсэг болтол нь сайтар мэдчихвэл өөрсдөө зvгээр л тэр ойлголт болно. Ингэхийн тулд л бидэнд бясалгал хэрэгтэй.

Буддын шашинд бясалгалын аргаар танин мэдэхvйн өндөр чадамжийг олж болохыг сургаад тэрхүү өндөр дээд боломжийн бодит байдлыг “Егүзэрийн илт” гэнэ.
Егүзэрийн илт нь дөрвөн илт мэдлийн нэг нь бөгөөд өөрийн эзэнт нөхцөл болох амирлан ахуй хийгээд үлэмж үзэхүй хоёрын хослон барилдсан (хосмол) дияан бясалгалд тулгуурлан үүддэг, өөрийн оногдохууныг элдэв буруу төсөөллийн дүр байдлаас ангид байдлаар танин мэддэг, эндүүрлээс хагацсан, “болгоогч” оюуны хэлбэр юм. Жишээ нь аливаа бодитой юмс үзэгдлийн хувиран өөрчлөгдөх мөнх бус чанарыг онох /танин мэдэх/ гэх мэт.

Бясалгалын талаар буддын шашинд болон энэтхэгийн гүн ухаанд тайлбарлахдаа гэгээрэлд хүрэх замын эхлэл гэж хэлсэн байдаг. Төвд болон зуун омнод Азийн орнуудын буддын шашинтай ард түмэн бясалгалыг тодорхой утга санааг илэрхийлсэн геометр хэлбэртэй биет зүйлийг ашиглан мөргөлийн үг хэлэн хийж байсан. Бясалгалын тодорхой нэг хэлбэрүүдээс хамгийн өргөн тархсан нь даяан буюу буддийн шашинд түүнийг йог гэж нэрлэсэн байдаг. Даяан гэсэн санскрит үгнээс японы шашны бүлгийн Зэн нэр ч бас үүссэн байна.

  • ЗочинSeptember 20, 2012

    Баярлалаа. Их ойлгомжтой ,энгийн үг хэллэгээр тайлбарлажээ.

  • ЗочинOctober 18, 2012

    8 зам мөрийн тайлбарыг олох гэсэн юм тус бүлүүч 88475645 энэ миний дугаар миний бие илтгэч агаад туслах зүйл гарвал энэ утсаар холбогдоорой

  • ЗочинNovember 21, 2012

    Hi saihan setgegdel turluu bayarlalaa.

Бусад мэдээлэл