Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Нарова гэгээнтэн бээр хорвоогийн тухай ийнхүү айлдав

Хорвоо бусдын гэмийг атгаглагч
Хорвоо үзэхэд тэсэшгүй гал
Хорвоо балар харанхуй шорон гяндан
Хорвоо гурван хорын гүнзгий шавар
Хорвоо муу заяаны ширүүн давалгаа
Хорвоо шүлсэнд боогдсон хорхой
Хорвоо торон зангилаат чөдөр
Хорвоо шулмын гар дахь шилэн хүзүү
Хорвоо хүсэшгүй нүхний мухар
Хорвоо зэрэглээ хөөх гөрөөс
Хорвоо үйлийн бөх торон зангилаа
Хорвоо будганд наалдсан ялаа
Хорвоо энэ насны саалийн үнээ
Хорвоо төрөх, үхэхийн зузаан хөшиг
Хорвоо үхлийн эзний анч нохойн олз
Хорвоо хавханд орсон гөрөөс
Хорвоо энэрэлгүй харгис анчин
Хорвоо гэтэлшгүй торны хорио
Хорвоо аврал үгүй хавцгай зам
Хорвоо барих, баригдахын захгүй тал
Хорвоо найман номын морины уралдаан
Хорвоо жадны үзүүр дээрх бүжиг
Хорвоо хурц сэлэмний ир
Хорвоо шим үгүй зэгс
Хорвоо танилт үгүй усны саран
Хорвоо эндүүрэн үзэгдэх усны хөөс
Хорвоо усны давалгаа, замхрах манан
Хорвоо хүрсэн болгоныг дарагч хорт могой
Хорвоо тонгорогны ирэн дээрх амтат бал
Хорвоо навч, дэлбээ нь дэлгэрсэн хорт мод
Хорвоо нисваанисын шуугих хорт сум
Хорвоо гэмт хорын мэх
Хорвоо мөнх бус зулын салхи
Хорвоо их амгалант эндүүрэлт зүүд
Хорвоо хөгшрөх, үхэхийн цавчим уулын ус
Хорвоо мэхт нисваанисын шулмас

  • ЗочинNovember 20, 2012

    Ачит багш нарын тусламжтайгаар би балай мунхагийн харанхуйгаас түргэн гарч гэрэлт гэгээнд уусаж хамаг амьтны зүрхэнд тусаж тэдгээрийг урвалтгүй амгаланд байгуулах болтугай, Энэ ерөөл бат оршиг

  • ЗочинJune 26, 2013

    tvrgenee burhan boloh boltugai

Бусад мэдээлэл