2014-10-04 | Нийтэлсэн:purevsukh | Үзсэн:5672
Оройн дээд багш нартаа мөргөе!
Юу ч үгүй хоосон атлаа баян тансгийн оргилд гарч суух нэгэн зүйл. Бүрхэх үүл мэт саад тотгорын дунд өчүүхэн ч хорлолгүй явах нэгэн зүйл. Уул хад дээрээс нурах адил зовлон зүдгүүрийн дунд их амгаланг олох нэгэн зүйл. Нар шингэж бүрэнхий болсон мэт өштөн дайсан, хорлогчдын дунд багшийн нарыг мандуулах нэгэн зүйл. Галвын гал шиг нисваанисын дунд бурханы номыг бүрдүүлэх нэгэн зүйл, нийлээд таван зүйл бөлгөө.
Үгээгүй хоосон авч сэтгэл ханамжаар өег цатгалан явна. Бүтэлгүйтэл бүхэн мөн чанартаа амжилтыг агуулна. Сэтгэл дадваас зовлон хүртэл жаргал юм. Өштөн дайсан бол яг үнэндээ хатуужил ухаарлыг сургадаг чиний хамгийн сайн багш. Хорт муу сэтгэл, буруу зуршлаа ерөндөгөөр нь дарваас бурханы ном буюу үнэний сургаалыг мөрдсөн болно.
Сэтгэл ханамж, тэвчээр, бодь сэтгэл, өштөн дайснаа номын нөхөр болгох арга, ерөндөг зэрэг таван эрдмийг хичээж оюуны чадлыг сорино уу!