Бурханы шашны портал

Нэвтрэх | Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Сар болгоны 27-ний өдөр төрөгсөд

Ерөнхий хандлага:

Танд бусдыг ойлгох гайхам авьяас, мэдлэгт тэмүүлэх эрмэлзлэл байдаг. Та төрөлхийн “дотоод” мэдлэгтэй, энэ чанар тань урьд наснаас өвлөгдөн үлджээ. Та өчүүхэн жижиг мэдээлэл, ярилцагч хүн болгон таны мэдлэгийг нэмнэ гэдгийг та мэддэг. Та номоос буюу аяллаас дандаа шинэ зүйлийг мэдэж авдаг. Тэгэхдээ мэдээллийг анхдагч эх үүсвэрээс авахыг хичээдэг. Логик ухаан, эрүүл саруулаар дүн шинжилгээ хийх чадвартай ч та чухал асуудлыг шийдвэрлэхдээ зөн билэгтээ найддаг. Та дотоод дуу хоолойгоо сонсоод алдахгүй гэдгийг нэг бус удаа амьдрал дээр үзсэн байна. Заримдаа ойр дотны хүмүүстэйгээ холбоотой үйл явдлыг та зөн билгээрээ мэдэрдэг, эсвэл “хардаг”. Гэхдээ үүнд зуун хувь итгэж бас болохгүй. Амьдралын оюуны үнэт зүйлсийн эрэл хайгуул нь таны нэг чухал сэдэв. Та иог бясалгалаар хичээллэж оюун ухамсраа хөгжүүлдэг байж болох. Та байгальтай болон хүмүүстэй нарийн нандин холбоотойгоо мэдэрдэг. Таны сайхан сэтгэлийг хүмүүс мэдэрдэг болохоор таныг тойрч хүрээлдэг. Та өөрөө ч тус дэм хүссэн болгонд хүртэж туслахыг хичээдэг. Та амьдралд хайртай, түүний сайн сайхан бүхнийг олж хардаг, хүмүүст болон байгаль дэлхийд хүндэтгэлтэй ханддаг. Та эргэн тойронд тань бүрэлдсэн сэтгэл зүйн уур амьсгалыг нарийн мэдэрдэг. Мөн тайван амгалан орчинд байх дуртай. Таны гэр орон бол амарч, эрч хүчээ сэргээн нөхөж авдаг чухал обьект юм. Та гоо сайхныг гайхалтай мэдэрдэг, таагүй нөхцөл байдалтай тулгарсан ч итгэл найдвараа алдалгүй, ирээдүйдээ итгэлтэй ханддаг. Урлаг, уран сайхны арга хэмжээ, үзвэр үйлчилгээ, хуучны дурсгалт эд зүйлс, сайхан хоол, хувцасны үнэ цэнэ, мөн чанарыг нарийн таньдаг. Та өөрөө боловсролтой, урлагийн мэдрэмжтэй хүн болохоор сонирхолтой хүмүүсийн хүрээлэлд байдаг. Та тооцоотой нэгэн болохоор үнэн худлыг ялган салгаж чаддаг. Нөгөөтээгүүр та дипломат авьяас чадвар бүхий сайн удирдан зохион байгуулагч. Аливаа асуудлыг хамтын хүчээ, хамгийн зөв хувилбараар шийдвэрлэхийг боддог. Баялаг сэтгэлгээтэй тул та зорилгоо тодорхой харж, хэрэгжүүлж чаддаг. Та нөхцөл байдлын боол болохыг хүсдэггүй тул аливаа асуудлын хэрэгжилтийг урт удаан хугацааны хүчин зүйлтэй уялдуулан авч үздэг. Усан спорт, теннис, явган аялал, иог бясалгал нь танд тустай.

Дутагдал:

Таны хэт мэдрэмтгий чанар сэтгэл зүйд дарамт үзүүлж, ааш зан тань амархан хувирах нөхцөл болдог. Тиймээс та сэтгэлээ тайван байлгахын тулд өөрийгөө гадаад орчноос санаатайгаар тусгаарладаг. Таны сэтгэл хөдлөл хаана ч илэрч болзошгүй тул биеэ хянаж, үргэлж сайхан зүйлийн тухай бодож сурах нь чухал юм. Энэ нөхцөлд та илүү их анхаарал төвлөрөлт, биеийн хүч шаардах ажлыг олж хийгээрэй. Та өөрийгөө гадаад орчноос санаатайгаар тусгаарладаг. Таны сэтгэл хөдлөл хаана ч илэрч болзошгүй тул биеэ хянаж, үргэлж сайхан зүйлийн тухай бодож сурах нь чухал юм. Энэ нөхцөлд та илүү их анхаарал төвлөрөлт, биеийн хүч шаардах ажлыг олж хийгээрэй. Та өөрийгөө гадаад орчноос санаатайгаар тусгаарлаж, асуудлыг шийдвэрлэхээс зайлсхийхийг оролддог. Энэ нь та сэтгэлийн тогтвортой тайван байдлаа хадгалах зорилгоор хийж байгаа алхам боловч таны сэтгэл санаа хямрах шалтгаан гадаад орчинд бус танд таны дотоод сэтгэлд байгааг ухамсарлах нь чухал. Хүнд хэцүү ийм үед найз нөхөд, ойр дотны хүмүүсээсээ дэмжлэг авч сур. Та их мөрөөдөмтгий тул гэгээн цагаан өдөр ч мөрөөдлийн ертөнцдөө умбах хандлагатай. Заримдаа та бодит ертөнцтэй холбоогоо алдаж хүүхэд шиг л арчаагүй амьтан болж хувирдаг. Ийм үедээ та аливаад төвлөрч чадахаа больж ажлаа нураадаг. Гэвч амьдрал танд ээлжит сургамжаа өгч, яваандаа та дэг журамд суралцана. Та төгс төгөлдөрт тэмүүлдэг ч өөрийн хүч чадлыг бүхэлд нь хүсч буй зүйлдээ чиглүүлж чаддаггүй. Харин зорилгодоо хүрч чадахаа болимогцоо та өөрийгөө, эргэн тойронд байгаа хүмүүсээ шүүмжилж шийтгэж эхэлдэг. Заримдаа та бусдыг дэндүү хорон үгээр утаж, амьдралын баяр баясгалангүй болгодог. Та хурц ухаантай тул бусдад мартагдашгүй сэтгэгдэл үзүүлэхийг хичээдэг. Чингэснээр та дутагдаад буй магтаалыг сонсох, эсвэл нэр хүндээ өсгөх бодлого баримталдаг. Хэдийгээр бусдын хүндэтгэлийг хүлээх нь чухал зүйл боловч дотоод тайтгарал болон өөртөө итгэлтэй байдлыг зөвхөн өөрөө өөрийгөө үнэлснээр бий болгоно гэдгийг бүү март. Заримдаа та өөрийн давуу сайн талыг үнэлж чадахгүй өөрийгөө өчүүхэнд тооцож шаналдаг. Та өөрийгөө хүндлэхгүй бол бусад хүнд ч таныг хүндлэх амаргүй болно гэдгийг бүү март.

Хайр дурлал, янаг амрагийн харьцаа:

Та төрөлхийн халамжтай, эелдэг хүн. Тиймээс танд танаар халамжлуулах, нөгөөтээгүүр танд илэн далангүй байх сэтгэл зүйн нөхцөлийг бүрдүүлэгч амраг хэрэгтэй. Хайртай хүн тань үргэлж хажууд байж хайр сэтгэлээ илчлэн байх нь танд таалагддаг. Хэдийгээр таны төгс төгөлдрийн тухай ойлголтоос өөр хүн байвч аажимдаа та хүн болгон өөрөө өөрийнхөөрөө төгс гэдгийг ойлгох болно. Та эрт орой хэзээ нэгэн цагт өөртөө тохирох, таныг ойлгох хүнийг олно. Танд хамтран хариуцлагаа үүрэлцэх, аливаа асуудлыг хамтран ажиллахад бэлэн тийм амраг хэрэгтэй. Та харьцаандаа харилцан ойлголцол, харилцан туслалцахыг чухалчилна. Амрагтайгаа иогийг өнгөрөөж, аялж зугаалах дуртай. Үйл явдлыг хэзээ ч яаруулдаггүй нь таны хашир зантай холбоотой. Байнгын амрагийнхаа дэргэд та өөрийгөө харьцангуй аюулгүй байгааг мэдрэхээс гадна түүнд зөн билэгтээ итгэдэг шигээ л итгэнэ. Та амрагаа уулзсан анхны өдрөөсөө эхлэн шүтэн биширнэ. Энэ бол таны мөн чанар. Орон дотроо бол та маш тачаангуй, халуун. Гэхдээ байнгын партнёртой бол сая чөлөөтэй, биеэ барихгүй байж чаддаг.

Гадаад төрх:

Өндөр нуруутай, хүрэн юмуу, шар үстэй, бөднөтэй гонцгой нүүртэй, өндөр шанаатай. Онцлох шинж нь бөөрөнхийвтөр хамар, нарийхан дуу хоолой, хавчиг ташаа, өргөн цээж юм.

Эрүүл мэнд:
Арьсны өвчин, харшилд өртөмхий. Толгойн өвчин, багтраа, ханиад тусах магадлалтай. Дайврын солилцооны хэвийн ажиллагаа алдагдах, хэт ядрах, чихрийн шижин тусах хандлагатай.

Ажил мэргэжил, албан тушаал:

Та дипломатч, худалдааны төлөөлөгч, эсвэл удирдлагын ажил эрхэлнэ. Зарим тань шашны зүтгэлтэн номлогч болно. Эсвэл түүх, урлаг дизайны салбарт багшилна. Мөн санхүүч, дизайнер, асрагч болоход тохиромжтой.

  • ЗочинDecember 26, 2012

    yg heldeg bna shd Bayrlalaa

  • ЗочинAugust 8, 2013

    sonirholtoi bas vnen

  • ЗочинNovember 15, 2013

    za eruul mend n bol taarch bnaa :P

Бусад