Бурханы шашны портал

Нэвтрэх | Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Сар болгоны 21-ний өдөр төрөгсөд

Ерөнхий хандлага:

хувь тавилан танд гараа таталгүй бүхнийг өгсөн болохоор та аливааг урьдчилан харах чадвартай төдийгүй танд бүх юм байна. Үүнд: хайр дурлал, баяр хөөр, эрүүл мэнд, мөнгө хөрөнгө, ажил төрөл. Та энэ бүхнээ бусадтай дуртайяа хуваалцдаг, та өгөөмөр сайхан сэтгэлтэй хүн. Та бурханд өөрийг тань харж үзсэнийх нь төлөө “баярлалаа” гэж хэлэх боломжийг хэзээ ч алддаггүй. Та заавал бүхий л салбарт амжилтанд хүрэхээр зүтгэдэггүй, хувийн өчүүхэн жижиг ололт амжилтыг ч хувь тавилангийн бэлэг мэтээр талархан хүлээж авдаг. Та оюунлаг хүн болохоор шашин таны амьдралд чухал байр эзэлдэг. Та мөнгөөр сэтгэл хэмжигдэхгүй гэдгийг мэддэг. Та өдөр болгон шашны зан үйлд оролцоод байдаггүй ч гэсэн бурханы өмнө бүгд эрх тэгш гэдэгт хатуу итгэж, хүмүүстэй холбоотой болохоо мэдэрдэг. Та сайн сайхан зүйлд итгэдэг бөгөөд бусдад хүндэтгэлтэй ханддаг. Хичнээн хэцүү цаг үе байлаа ч “амьдрал” хэмээх аугаа бэлэгний төлөө талархахаа зогсоодоггүй. Та гүн гүнзгий сэтгэгч, зарим тань далдыг мэдрэх авьяастай. Хүмүүстэй анх танилцахдаа л ямар хүн болохыг нь нэвт шувт харсан мэдрэмж төрдөг. Та заримдаа зөн билэгтээ хөтлөгддөг ба бүтэлгүйтэл, азгүйтлээ үзэх шаардлагатай амьдралын хичээлд тооцдог. Та бусадтай харьцахдаа дотоод зөн билэгтээ итгэж найддаг. Таны далдыг харах чадвар дэндүү өндөр тул та утас хэзээ дуугарахыг ч урьдчилан хэлж чадна. Та баяр хөөрт дуртай төдийгүй бусадтай баяраа хуваалцах дуртай. Энэ утгаараа та бусдын баяр хөөрийн төлөө өөрийн ашиг сонирхлыг ч гаргуунд нь гаргаж чадна. Та хүмүүсийг амархан сэргээж баясгах авьяастай. Амьдралдаа ч та зөн билгээ удирдлага болгодог. Гэхдээ хувь тавиланд илүү их итгэдэг. Өөрөөр хэлбэл, та юу хийх хэрэгтэй байна түүнийг л хийдэг боловч амьдралыг байгаагаар нь хүлээж авч чаддаг. Төрөлхийн өөдрөг зан тань таагүй нөхцөл байдлаас ч дээд зэргийн ашиг хонжоо олох боломжоор хангадаг. Гэр бүлийн үнэт зүйлс нь таны хувьд нэгэн чухал зүйл. Та садан төрлүүдтэйгээ хамт юмуу, тэднийхээ ойр амьдардаг. Танай гэрт танай төрлийн хэд хэдэн үеийнхэн хамт амьдардаг байж болох. Гэр бүлийн харьцаа холбоо нь таны хувьд нэн чухал үүрэгтэй, тиймээс ойр дотны хүмүүс тань таны халамж хайрыг байнга мэдэрч байдаг. Та нийтэч, сайхан яриатай харилцагч байж чаддаг. Таны сэтгэлийн халуун дулаан, энгийн хөгжилтэй зан илэн далангүй, өгөөмөр зантай тань гайхалтай сайхан нийцдэг. Та нэр төрд дурладаг тул аз завшааныг хөөхдөө хэд хэдэн зорилго зэрэг тавьдаг. Гэхдээ та шударга, ажил хэрэгч, эрч хүчтэй, бусадтай хамтран ажиллах чадвартай болохоор тавьсан зорилгодоо заавал хүрдэг. Танд бүтээлч авьяас, шинэ санаа гарах чадвар хангалттай буй.

Дутагдал:

Заримдаа та шийдмэг бус болж олонтаа туршиж, алдаж үзсэний эцэст зөв зам мөрийг олдог. Энэ нь өөртөө итгэх итгэл сул, эсвэл алдахаас айдаг зантай тань холбоотой. Гэхдээ таны төлөвлөсөн зүйл тал нь заавал биелж байх учиртай. Тиймээс та нөхцөл байдлыг бодитойгоор дүгнэн цэгнэж, бүтээлч чанараа гарган урагш тэмүүлж байх нь чухал. 21/3 нийлэмж тэс өөр үйлчлэл үзүүлэх нь буй. Энэ нөхцөлд та амьдралд дасан зохицохын оронд зөвхөн урагш тэмүүлж юуг ч хайхрах сөхөөгүй болдог. Иймэрхүү дураараа зан нь таныг зорилго хүслээ биелүүлж чадалгүй үлдэхэд хүргэдэг. Та өөрийгөө бүхэлд нь бусдын төлөө зориулдаг нь тодорхой юм. Гэтэл чингэснээр та өөртөө цаг зориулах болон өөрийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй болдог. Та өөрийгөө халамжлах нь хэтэрхий амиа бодсон хэрэг болно гэж үздэг байж болох. Гэтэл бусдыг хайрлах хайр нь өөрийгөө хайрлахаас эхэлдэг гэдгийг мартаж болохгүй. Заримдаа та өөрийгөө бусдаас илүү гэж боддог, учир нь та ойр дотны хүмүүсийнхээ хувьд мөнгө ологч нь байдаг. та өөрийгөө цорын ганц тэжээгч, хамгаалагч мэтээр үзэж эхэлнэ. Гэвч амьдралын шаардлага гарахад ойр дотны хүмүүс тань аажимдаа аяаа олоод л амьдарна шүү дээ. Харин та хэн нэгэнд тусалсныхаа хариуд ашиг харалгүй өөртөө сэтгэл хангалуун явж болно шүү дээ. Та ашиг харалгүй, талархал шаардалгүй бусдад тусалж сурвал амьдралын олон өнгийг мэдэрч, сэтгэл амар явах болно. Заримдаа бусад хүнд тантай харьцахад хэцүү байдаг. Та асуудлыг тодорхой ярьж шийдвэрлэхийн оронд шууд муухай ааш гаргаж түрэмгийлдэг. Ингэснээр та өөрийн зөв гэдгээ харуулна гэж боддог. Нөгөөтээгүүр та энэ үйлдлээрээ бусдын анхаарлыг татахыг хүсдэг. Гэтэл маргааныг эв эеэр шийдэх, бусдын ашиг сонирхлыг бодолцох нь маш чухал шүү дээ. Та гаднаа анзаараагүй мэт байвч бусдын сэтгэл санааны байдлыг маш сайн мэдэрдэг, тиймээс таны өөрийн сэтгэл санааны байдал амархан хувирдаг. Хэрвээ та өөрийгөө хянаж сурвал хэрэгтэй, хэрэггүй зүйлд хямрахаа болино. Та амжилт олно гэж зүтгээд олж чадахгүй бол сэтгэлээр унадаг. Заримдаа та их шунаг болдог, байгаадаа сэтгэл ханадаггүй, дахиад л авахыг хичээдэг. Гэхдээ энэ нь нэг талаараа та ядуу зүдүү амьдрахаас айж эмээдэгтэй холбоотой. Гэхдээ хэт их шунавал бүгдийгээ алдаж болно гэдгийг бүү март.

Хайр дурлал, янаг амрагийн харьцаа:

Баяр баясгалан, аз жаргалаа бусадтай хуваалцах үедээ л та жинхэнэ утгаараа аз жаргалтай байдаг. тиймээс таны амрагт ч ийм чанар байх ёстой. Таныг сонирхдог хүн цөөнгүй байдаг тул заримдаа сонголт хийж чадахгүй шаналдаг. Та амархан уйддаг тул олон амрагтай байхаас татгалзахгүй, нэгэнтэй нь бүжгэнд явж байхад, нөгөөтэй нь зоог барих, харин гурав дахьтай нь янагладаг байж болох. Хэрвээ санасандаа хүрч чадахгүй бол маш их уурлаж бухимддаг. Та хайр дурлалын харьцаандаа эрх чөлөөтэй байдлыг эрхэмлэдэг. Нэг талаас нь харахад бат бэх, удаан хугацааны, нөгөө талаас нь харахад зугаацаж болмоор, ямар нэгэн үүрэг хүлээхээргүй харьцаанд дурладаг. Та мөн чанартаа бол хөнгөн хийсвэр хүн агаад байнга шинийг эрж байдаг. хувийн амьдралдаа нээлттэй, илэн далангүй тул амрагтаа бодсон санаснаа шууд л хэлдэг. Та утга зохиол, урлаг, улс төр, шашны мэдлэгтэй хүмүүстэй харьцах дуртай. Таны орон гэр зочдоор үргэлж дүүрэн байдаг. та аливаа дайллага цайллагыг гаргуун сайн зохион байгуулдаг. Та шинэ найз нөхөдтэй болох дуртай. Тиймээс хол ойрын аянд их явдаг. Ингэж аялж явахдаа насан туршийн тань хань болох хүнийг хайж олдог. Та сонгосон амрагаа эхийн сэтгэлээр хайрлаж халамжилдаг. Та гэр бүлийн халуун дулаан уур амьсгалд дуртай тул гэр бүлтэй, олон хүүхэдтэй болохыг мөрөөддөг. Сексийн харьцаанд та сонин содон байдал, удаан үргэлжлэх харьцааг эрхэмлэдэг, дур хүсэл ихтэй. Таны хувьд дур ханах нь цорын ганц зорилго биш болохоор амрагаасаа урьдчилах энхрийлэхийг шаарддаг.

Гадаад төрх:

Та дунд зэргийн нуруутай, өргөн шанаа, том духтай, дугуйрсан хөмсөгтэй. Хэрвээ та эмэгтэй хүн бол нарийхан ташаа, бөгтгөр нуруутай. Таны дуу хоолой цовоо сэргэлэн.

Эрүүл мэнд:

Таны арьс эмзэг мэдрэмтгий, багтраа өвчин, гормоны солилцооны хямралд өртөх магадлалтай.

Ажил мэргэжил, албан тушаал:

Бизнес олон улсын харилцаа, улс төр, шашны салбарт хамаарах мэргэжлүүдийг сонговол амжилт олно. Мөнгө болон үл хөдлөх хөрөнгийн наймаатай холбоотой аливаа ажил алба тохиромжтой. Зарим тань амьдралаа урлагт, уран зураг утга зохиолд зориулдаг. Тогооч, асрагч, дуучин, бариач, илээч, сувилагч мэргэжлүүдийг сонговол тохиромжтой.

  • ЗочинJanuary 31, 2012

    Яг үнэн хэлсэн байна шүү. Гайхалтай.

  • ЗочинOctober 27, 2012

    сонин юм аа би инженер болохоор бүтэлгүйтнэ гэсэн үг юм биш биз дээ

  • ЗочинNovember 18, 2012

    goyo yumaa uneheer iim humuus bdag bol

  • ЗочинDecember 2, 2012

    wow bvr yg shvvv .

  • ЗочинJanuary 11, 2013

    unen bnaa kkkk

  • ЗочинAugust 16, 2013

    bayarlalaa

  • ЗочинNovember 13, 2013

    үнэн байнаа хэхэ\

  • ЗочинNovember 17, 2013

    Ug ni bol yag unen l bichsen bna.. Ajil meregjil mine engineer

  • ЗочинNovember 20, 2013

    Яг үнэн хэлж байна шүү.

Бусад