Бурханы шашны портал

Нэвтрэх | Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Сар болгоны 1-ний өдөр төрөгсөд

Ерөнхий хандлага:

Та хэнээс ч хараат бус байхыг эрмэлздэг, хатуу чанга хүн. Тавьсан зорилгодоо хүрэхийн тулд тууштай тэмцдэг, эргэлзээ гэдгийг огт мэддэггүй. Хэрвээ танд чухал шийдвэр гаргах шаардлага тулгарвал та гаргасан шийдвэрээ хэзээ ч өөрчилдөггүй ба ямарваа саад бэрхшээл тохиолдоход зөвхөн бухимдана уу гэхээс, шийдвэрээ өөрчлөхгүй. Та өөрийгөө бусдад онцгой гойд хүн хэмээн их тоодог ба энэ тухайгаа ил тод зарлахаас буцдаггүй. Бүтээлч үйл ажиллагаанд тань маш их амьдралын эрч хүч, аймшиггүй чин зориг илэрч байдаг. Та нийтэч зантай боловч зөвхөн өөртөө итгэдэг, өөрийн сонгосон замаар замнахыг илүүд үздэг. Та ганцаар байхаас халширдаггүй, харин ч сэтгэл хангалуун байдаг. иймэрхүү зангаасаа болоод үе үехэн найз нөхдөө орхиж явдаг. Та ганцаараа байж байгаад алдаа эндэл, ажил олох боломжоо судалж үзэх дуртай. Та шинэ боломжийг байнга хайдаг ба аз сорихоос ч буцдаггүй. Шинэлэг юм бүхнийг сонирхож татагддаг ба тэр болгоноос амьдралын эрч хүчээ нөхөж авдаг. Та зохион бүтээгчийн авьяас чадвартай болохоор боломж олдвол техникийн шинэчлэл хийхээс буцахгүй. Ер бусын сонин шийдвэр гаргаж, хүндрэлтэй нөхцөл байдлаас ч хялбархан мултардаг. Аливааг хийж эхлэхээсээ өмнө бүхнийг сайн муу талаас нь цэгнэж үздэг ба чингэсний эцэст зөв шийдвэр гаргаж чаддаг. Эхэлсэн ажлаа заавал дуусгаж байж санаа амардаг. Бусдад тус дэм болохдоо хариу нэхдэггүй нь таны нэг сайн чанар мөн. Шинэ мэдлэг боловсрол олж авахын төлөө байнга тэмүүлдэг. Та авьяаслаг хүмүүсийг хүндэтгэн үздэг төдийгүй тэдэнд татагддаг. Хэтэрхий их ажиллаад ядарч болох талтай тул үе үе сайхан хөгжим сонсож, эсвэл бясалгал хийж, ядаргаагаа тайлж байх нь чухал. Нэгийн тоо нь таныг өвөрмөц сэтгэлгээтэй, хурц ухаантай, сэтгэн бодох чадвар сайтай болгодог. Амьдралын хүнд хэцүү нөхцөлд ч та хошигнох чадвараа алддаггүй.

Дутагдал:

Өөрийгөө хэт чухалчлах нь таныг эвгүй байдалд оруулдаг. Та бүхнийг санаснаараа хийхийг эрмэлздэг. Энэ тохиолдолд 1 тооны сөрөг давамгайлж, та бусдад туслах сонирхолгүй болдог, эсвэл хэн нэгэнд туслачихаад хариу талархал хүлээдэг. Өөрийгөө хэт их юманд бодсоноороо ойр дотны хүмүүс, найз нөхдийнхөө сэтгэл санааны байдлыг тоож үзэхээ байх талтай. Нэгийн тооны давамгайлагч нөлөөлөлтэй өдрүүдэд төрсөн хүмүүс (10/1, 19/1, 28/1) үе үе хойрго, амарлингуй байдалд ордог ба тэднийг энэ байдлаас нь гаргахын тулд багагүй түлхэлт хэрэгтэй болно. Бүхнийг өөрийн хүчээр хийнэ гэж байхгүй, хамтын ажиллагаа ч ашигтай байдаг гэдгийг ойлгох нь чухал. Нөгөөтээгүүр энэ тооны нөлөөгөөр та ганцаардан шаналж эсвэл хэт хөөрөн онгирч гайхуулах гэх мэтээр хэт туйлшрамтгай болох магадлалтай. Хэтэрхий тууштай, тэвчээртэй, хэрцгий түрэмгий байх нь таныг зорилгодоо хүрэхэд заримдаа садаа болно. Учир нь таны дарангуй байдал эргэн тойронд тань байгаа хүмүүсийн дургүйцлийг төрүүлэх тул тэд таныг дэмжихээс илүү хөндийрч холдож болзошгүй. Бусадтай харьцахдаа та бодол санаагаа тодорхой, ойлгомжтой илэрхийлж чаддаггүйгээс хүндрэлтэй байдалд ордог. Ер нь то огцом уураа дарж бодол санаагаа тодорхой илэрхийлж сурахгүй бол бусадтай харьцахад хүндрэлтэй байна.

Хайр дурлал, янаг амрагийн харьцаа:

Та хэн нэгэнд дурлаад ч хараат бус чанараа гээдэггүй. Тухайлбал та гэрлээд үр хүүхэдтэй боллоо ч дур хүсэлдээ хөтлөгдөн ханиа хуурахыг нэг их сүйдтэй зүйл гэж үзэхгүй. Заримдаа та гэр бүлээ тээршаан, үнэтэй цагаа дэмий үрэх орчин гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, таны хань маш их тэвчээртэй ба тантай адил хатуу хүн байх шаардлагатай. Тэгвэл харилцан зохицож амьдрах боломжтой. Учир нь та ханиа энхрийлж цаг зарцуулснаас ажлаа хийж байхыг илүүд үзнэ. Янаг амрагийн харьцааны тухайд та харьцангуй баригдмал байдаг. янаглахтай холбоотой яриа хөөрөө, уран зохиолын номыг байж болох зүйл гэж үзэх боловч орон дотроо   бусдын эрхшээлд орохоос буцахгүй. Та бүхнийг төлөвлөж, эмх цэгцтэй байлгахыг хүсдэг болохоор гэрлэх өдрөө, тэр ч бүү хэл амраглах өдрөө ч нарийн төлөвлөдөг байж мэднэ. Янаг амрагийн харьцаанд туйлшрамтгай байх нь элбэг: маш янаг халуун байснаа нэг мэдэхэд хөндий хүйтэн, хувиа хичээмтгий болдог.

Гадаад төрх:

Гаднаас тань харахад л эрүүл чийрэг, хүч чадалтай. Та өндөр нуруутай, тод нарийхан дуу хоолойтой. Мөн гялалзсан хурц нүдтэй, эрс цагаан яралцсан шүдээрээ бусдаас онцгойрдог.
Эрүүл мэнд: Та эрүүл мэнддээ их санаа зовдог. Бөөрний дутагдал, цусан дахь чихрийн хэмжээ ихсэх, хоол боловсруулах эрхтэн хямрах зэрэг өвчлөлтөөс сэрэмжилж явах хэрэгтэй.
Ажил мэргэжил, албан тушаал: Та бүхнийг өөрөө олж, мөнгө санхүүгийн хувьд хэн нэгнээс хараат бус байхыг илүүд үздэг. Гэхдээ мөнгө бол таны амьдралын цорын ганц зорилго биш юм. Та эрхэлж буй ажил албаныхаа бүтээлч талд илүү их татагддаг. Таны сонгож болох мэргэжлүүд: мэргэжлийн тамирчин, судлаач, удирдах ажил, зохион бүтээгч. Мөн боловсрол, санхүүгийн салбарт ажиллахад буруутахгүй. 

  • ЗочинOctober 11, 2012

    энэ дээр байгаа юм бол бүгд танай нөхрийн араншин таарч байна гайхамшигтай манай нөхөр гэж муу галиг лалар,

  • ЗочинNovember 12, 2013

    ene deer bgaa bugd minii aranshintai barag 89 %-iar taarch bna. bi gerleegui bolohoorhair durlaliin tuhai 11 %-iig n helj medehgui yum. busad n bol yag. Ih eruul bolovch minii tuschih bh gej aidag barag tussan 2 ovchin end bj bdag . sahariin ovchinii 1-r shat, hool bolovsruulahiin yum uusch magadgui gej boddog. yag yag. unen shuu. buur mergejil hurtel yag. dutagdal hurtel yag. yamar aimaar yum be?

  • ЗочинNovember 17, 2013

    oo yag unen unen, bi uuriiguu gantsaaraa iim sonin gal us shig sonin zantain bh gej bodson chin tursun udurtuu hamag uchir ni baisan baina shde hahaha

Бусад