Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Сар болгоны 22-ний өдөр төрөгсөд

Ерөнхий хандлага:

Та баялаг сэтгэлгээтэй, хүсэл мөрөөдлөө амьдралд хэрэгжүүлэхээр зүтгэдэг. Та юуг хүсэж байгаагаа тодорхой сайн мэддэг болохоор зорилгодоо хүрэхийн тулд алхам алхмаар урагшилдаг. Заримдаа таны зорилго, хүсэл мөрөөдлийг бусад хүн хуваалцах нь бий. Та тулгараад буй асуудлыг шийдвэрлэхдээ бусад хүнд тусалдаг, ялангуяа материаллаг эд баялагтай холбоотой асуудлыг. Та бол идеалист хандлагатан биш, тиймээс санаснаа ажил хэрэг болгохын өмнө сайн, муу бүх талыг нь нягт нямбай тооцож үздэг. Та хорвоо ертөнцийг илүү сайн сайхан болгохын төлөө төрсөн гэдэгтээ итгэдэг. Таны орон гэр бол таны хамгаалалтын цайз байдаг тул та гэртээ их санаа тавьдаг. Та хөдөлмөрч, нарийн дэгтэй хүн. Эдгээр чанар нь танд материаллаг хараат бус байдлаа бий болгоход тусалдаг. Ажил төрөлд бол та найдвартай, нягт нямбай. Бизнес буюу хувийн харьцаанд танаас илүү найдвартай түншийг олоход амаргүй. Та өөрийн хүлээсэн үүрэгтэй хариуцлагатай ханддаг. Тухайлбал хийсэн ажлынхаа тайланг хугацаанд нь өгөхөө, орж гарахдаа үүд хаалгаа хэзээ ч хаахаа мартдаггүй.  Заримдаа та өөртөө их үүрэг хүлээдэг. Та нэгэнт тогтоогдсон хэв журмыг баримтлахыг хичээдэг, тиймээс төгс төгөлдөр харьцаанд хүрэхийг эрмэлздэг. Таны орон гэрт дулаан, нөгөн өнгөний хувилбарууд томоохон байр суурь эзэлдэг. Та шийдвэр гаргахаасаа өмнө дотоод “би”-тэйгээ зөвлөдөг ба харин нэгэнт шийдсэн бол хурдан арга хэмжээ авдаг. Та зөн билгээ дагадаг ба таны зөн билэг таныг хуурна гэж үгүй. Чөлөөт цагаараа гольф тоглох, явган аялал хийх, бейсбол тоглох нь танд хэрэгтэй.

Дутагдал:

заримдаа та бодит байдлыг мэдэрч чадахаа больдог ба мөрөөдлийнхөө ертөнцөд амьдардаг. Заримдаа та юу ч хийхийг хүсдэггүй, зорилгодоо хүрэхээр чармайхаа больдог. Энэ мөчид та өөрийн хүлээсэн үүрэг хариуцлагаа бусдад үүрүүлдэг. Заримдаа таны өмнөө тавьсан зорилго бодит бус, хэрэгжих үндэслэлгүй байх нь бий. Тиймээс тодорхой төлөвлөлт, зөв сонголт нь амжилтанд хүрэхийн үндэс болдог гэдгийг мартаж болохгүй. Хэт их прагматик байх нь амьдралын бусад зорилгоос таныг халхалж, муугаар нөлөөлдөг. Хааяа ч гэсэн сэтгэлийнхээ дуу хоолойг сонсож байх нь чухал. Заримдаа та амьдрах хөрөнгө мөнгөгүй болох вий гэж эмээдэг. Яваандаа та ямар ч нөхцөл байдалд орсон сэтгэлээр унаж хямрах хэрэггүй гэдгийг мэдрэх болно. Та ямар ч нөхцөл байдалд орсон сэтгэлээр унаж хямрах хэрэггүй гэдгийг мэдрэх болно. Ухаалаг практик үйлдлүүд нь таагүй нөхцөл байдлуудыг давж гарахад тус болно. Мөн та хааяа өөдгүй үйлдэл хийх ба бусдыг санаснаараа хөдөлгөхийг хичээдэг. Энэ нь таны зорилгоо, хүслээ тодорхой тайлбарлаж чаддаггүйтэй, эсвэл татгалзсан хариу авахвий гэсэн айдастай шууд холбоотой. Тиймээс та хүнээс шулуун хариулт авахыг хүсдэг бол шулуун шударга асуулт тавьж сурах ёстой гэдгийг ойлго. Та маш эмзэг мэдрэмтгий тул заримдаа бусдаас эмзэг талаа нуухын тулд дуугүй, эсвэл дүлий хүн шиг царай гаргадаг. Энэхүү хэт эмзэглэмтгий зан тань бусдад хүнд сэтгэгдэл төрүүлдэг. Заримдаа та ухамсартайгаар бусдын санаа бодлыг анхаарахгүй байхыг хичээдэг. Гомдол гутралд автмагцаа хонзогнуур зантай болдог. Энэ үедээ сэтгэл санааны таагүй хандлагаа ил тод гаргаж илэрхийлдэг.

Хайр дурлал, янаг амрагийн харьцаа:

халамжтай, эелдэг. Таны энэ чанарыг бүрэн дүүрэн хуваалцаж чадах амраг тохирно. Нөгөөтээгүүр та өөртэйгээ адил сэтгэдэг хүнийг хайдаг. Амрагаа сонгохдоо дотоод зөн билэг, дуу хоолойгоо чагнадаг. Заримдаа хэт мөрөөдөмтгий болж амрагтаа байхгүй чанарыг ч байгаа мэтээр төсөөлдөг. Тиймээс хий хоосон төсөөлж байхаар амрагтайгаа илэн далангүй, шууд ярилцаж сурах нь чухал юм. Та прагматик  хүн болохоор мөнгө санхүүгийн хувьд хараат бус байхыг боддог. Тиймээс хий хоосон төсөөлж байхаар амрагтайгаа материаллаг хангалуун байдлыг өгч чадах тийм хүн л танд тохиромжтой. Таны амраг нарийн мэдрэмжтэй, халамжтай хүн байх ёстой. Учир нь таны хувьд сэтгэл зүйн түвшинд илэн далангүй байж чаддаггүйгээс янаг амрагийн харьцаа тань зөвхөн секс дээр үндэслэгддэг. Энэ нөхцөлд та амрагтайгаа хамт амьдарч, үр хүүхэдтэй болж болох хэдий ч оюун санааны хувьд тусгаар хүмүүс хэвээр үлдэнэ. Та хайр дурлалдаа үнэнч, найдвартай болохоор, амрагаасаа мөн л тийм байхыг шаарддаг.

Гадаад төрх:

Та хурц харцтай, том нүүртэй, эмзэг зөөлөн арьстай, махлагдуу, бамбагар уруул, өргөн ташаатай. Богинохон хүзүү бол таныг онцлох шинж мөн.

Эрүүл мэнд:

Хөл, арь, амьсгалын замын эрхтнүүд эмзэг.

Ажил мэргэжил, албан тушаал:

Та ажлаа сонгохдоо бусадтай харьцах, мөн тус дэмжлэг үзүүлэх боломжтой эсэхийг харгалздаг. Та оношзүйч, сувилагч, эмч мэргэжлийг сонговол сайн. Зарим тань дипломатч, улс төрч, нийгмийн халамжийн салбарын мэргэжлүүдийг сонгоно. Хэрвээ та үл хөдлөх хөрөнгийн буюу газрын наймаа эрхлэвэл амархан баяжих. Мөн санхүүч, фермер, зураач, хөгжимчин, зохиолч, барилгачин мэргэжлүүд нэн тохиромжтой.

  • ЗочинOctober 8, 2013

    Ihenh ni taarch bna shuu hehe

  • ЗочинNovember 8, 2013

    yaj ingej yag tohirdog bnaa, buur gaihlaa

  • ЗочинNovember 8, 2013

    yaj ingej yag tohirdog bnaa, buur gaihlaa

  • ЗочинNovember 18, 2013

    eee toogoor l ingeed toochood haychij boljoogoomuu huniig :-p

Бусад