Бурханы шашны портал

Нэвтрэх | Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Сар болгоны 15-ний өдөр төрөгсөд

Ерөнхий хандлага:

15/6 тооны нийлэмжийн нөлөөгөөр та үнэнийг эрхэмлэгч, гоо үзэсгэлэнтэй нэгэн болжээ. Үнэнийг эрхэмлэх гэдэг нь мэдлэгийг хуримтлуулан өөрийн болгох, ухамсарлах чадварыг хэлж байгаа юм. Та амьдралын эрээн бараанаас ухаан сууж, олсон хуримтлуулсан мэдлэгээ эргэн тойрондоо түгээж, чингэснээрээ үнэнд хүрэх замд замч нь болж өгдөг. Хүмүүс таныг ямар ч асуултанд хариу өгөх чадвартай гэж бодож, зөвлөгөө авахаар ханддаг. Та үнэхээр лавлах шиг л цөөн бус зүйлийг мэддэг ба энэ нь таны урьд өмнөх төрлийн онцлогтой холбоотой. Заримдаа мэдлэг мэдээлэл таны сэтгэлийн гүн дэх “би ”-гээс гарч ирдэг ба болж байгаа бүхнийг мэдрэх мэдрэмж тань зөн билгийн түвшинд илрэн гардаг. Дээрх нийлэмжийн нөлөөгөөр та сайн зөвлөх байж чаддаг, та ямар ч мэргэжилтэй байсан хүмүүст ашигтай, хэрэгтэй зөвлөгөөг өгч тус болдог. Та илтгэл тавих, бусдыг үнэмшүүлэх ярих дуртай ба хүмүүс ч илбэдүүлсэн мэт таны яриаг сонсдог. Өдөр тутмын амьдралдаа ч та ярих, ярилцах боломжийг алдаггүй. Учир нь харьцаа холбоо бол таны мэдлэгийн цар хүрээгээ тэлэх нэг боломж юм. Таны саруул ухаан үргэлжийн “тэжээл” шаардаж байдаг, тиймээс эрүүл мэнд, албан тушаал, нийгмийн амьдралтай холбоотой аливаа асуудлын хэлэлцүүлэг нь таны оюуныг тэжээж байдаг. Таны харьцаа холбооны хүрээ маш өргөн. Тантай ярилцагчид нь аль ч хүрээний, ямар ч насны хүмүүс байж болно. Та шинэ мэдлэг, мэдрэмжийг байнга эрэлхийлж явдаг болохоор аялж жуулчлах дуртай. Таны төрөлхийн дур булаам чадварт олон хүн татагддаг. Гэхдээ таны гоо сайхны жинхэнэ нууц нь дотоод гоо сайхан, сэтгэлийн ариусал, амьдралын баяр баясгаланг мэдэрч чаддагт буй. Та нарийн мэдрэмжтэй тул торго, дурдан зэрэг барихад зөөлөн, аятайхан даавуунд дурладаг. Мөн таны мэдрэмжид өнгө чухал нөлөө үзүүлдэг тул аль өнгө, ямар нөлөө үзүүлдгийг сайн мэдэж авах нь чухал юм. Та өмнөө тависан зорилгодоо хүрэхийн тулд бүхий л хүч чадлаа дайчилдаг ба санасандаа хүрмэгцээ дараагийн зорилго өөд тэмүүлдэг. Байгаль эх танд гайхамшигтай хөдөлмөрч, ажилч хичээнгүй чанарыг заяажээ. Та бусдадаа халамжтай төдийгүй тэдэндээ амьдралын баяр баясгалан бэлэглэж байдаг. Ойр дотны хүмүүсээ сайхан байлгахын тулд чадах бүхнээ хийдэг. Аэробик, теннис, усан сэлэлт зэрэг спортын төрлүүд тохиромжтой.

Дутагдал:

15/6 тооны нийлэмж нь гэнэтийн уналт, өсөлтийг нөхцөлдүүлдэг. Хэт их мэдрэмжийн үрээр та сэтгэл хөдлөлийн зөрчилдөөнд ордог бол гадаад өдөөгчийн үйлчлэлд үзүүлэх реакц нь зан ааш хоромхон зуур хувирахыг нөхцөлдүүлдэг. Болж байгаа бүхэнд сэтгэл санаагаараа нөлөө үзүүлэх танд хэцүү хэрэг биш ээ. Та хүсэх л юм бол нэг их хичээл зүтгэл гаргалгүйгээр санаснаа биелүүлж чадна. Тиймээс та бодол санаагаа нарийн хянаж, бүтээлч голдиролд хандуулж байх нь чухал юм. Заримдаа та таагүй нөхцөл байдалд ордог ч ухаалаг тооцоотой байсны хүчинд мэдлэг туршлага хуримтлуулан ялж гардаг. Заримдаа та хэт хаалттай түгжигдмэл болдог ба чингэснээрээ амьдралын таагүй нөхцөл байдлуудыг өөртөө даллан дууддаг. Тухайлбал, та гэр бүлээрээ хилийн чанадад амрах гэж байснаа ажил ихтэйгээрээ шалтгаалан болих ба харин гэр орныхон тань үүнийг дургүйцэн хүлээж авч тантай ам мурийна. Гэхдээ та сэтгэл зүрхнийхээ гүнд бусдын өмнө хүлээсэн үүрэг хариуцлага ухамсарладаг шигээ бусдын санаа бодлыг сонсож сурвал бусдын ашиг сонирхлыг хүндэлж мөн сурна. Чингэснээр таагүй олон нөхцөл байдлаас ангижирна. Заримдаа та зорилгодоо хүрэхээр хэт улайран, эсвэл зөвхөн өөрийн ажил албаа чухалчлан бусдад дээрэнгүй ханддаг. Өөрөөр хэлбэл, та аливаад хэт автамхай, туйлшрамтгай хүн. Гэвч нас ахих тусам та амьдралын ухаан сууж, аливаад тэсвэр тэвчээртэй хүлээцтэй ханддаг болно. Төгс төгөлдөрт тэмүүлэх сэтгэл, ёс суртахууны өндөр үзэл баримтлал нь таныг орчин тойрондоо буй хүмүүст хэт өндөр шаардлага тавихад хүргэдэг. Тиймээс амьдрал таны санаснаас эсрэгээр эргэхэд та маш их хилэгнэж, заримдаа бүр хонзогноно. Гэтэл аливаа гоморхол, хорсол нь аяндаа өөрөө өөрийгөө устгахад хүргэдэг гэдгийг бодолцох ёстой. Та бусдыг өөрийн санаснаар байлгахын тулд сэтгэл зүйн дарамт үзүүлдэг. Өөрийгөө хэт өндөрт тавьж, хэт их үнэлэх нь таны ажил албанд ч, гэр бүлийн харьцаанд ч таагүй уур амьсгал үүсгэнэ. Тиймээс аливаад сохроор тэмүүлэхийн оронд нөөц бололцоогоо цэгнэн үзэж, нөхцөл байдалдаа дасан зохицож сурах нь чухал. Харин цаашид хэрхэхийг амьдрал танд аяндаа заагаад өгнө. Та бодлогогүй үүрэг амлалт авдагаас өөртөө бэрхшээл үүсгэдэг тул аливаад ам гарахаас өмнө эрүүл саруул ухаан, зөн билгээ чагнаж бай.
Хайр дурлал, янаг амрагийн харьцаа: Та бол үнэнч итгэлтэй хүн биш. Таны амраг ухаантай, боловсролтой, царайлаг нэгэн байлаа ч та илүү харсаар байх болно. Учир нь та шинэ хүнтэй танилцах, шинэ сэтгэл хөдлөлийг мэдрэхийг хүсдэг, нэгэн хэвийн амьдралд уягдахгүй. Таны алиа хошин зан, дур булаам байр байдал бусдыг танд татагдахад хүргэдэг. Та амрагтаа шүргэлцэх, түүний биед хүрэх дуртай. Та бусдыг шоолох, алиа хошин ярианы сэдэв болгохдоо авьяаслаг. Тиймээс таны энэ занг мэддэг, амархан гомдчихоогүй хүн танд тохирно. Амрагтайгаа харьцах харьцаа болон бэлгийн амьдрал тань хүртэл сэрэл мэдрэмжээрээ дамжуулан өөрийгөө илэрхийлэхэд оршино. Хэрвээ та амрагтаа сэтгэл хөрвөл “хүүхдүүдээ бодоод” гэр бүлдээ үлдэх боловч гэр бүлээсээ гадуур цэнгэл хайж эхэлдэг. Та ханаж цадахыг мэддэггүй хүмүүсийн нэг болохоор танд мөн л тийм темпраментийн амраг зохино. Нөгөөтээгүүр та амрагийнхаа оюуны хөгжил, ухааныг ч чухалчилдаг. Гэвч хувь тавилан танд амрагийг тань сонгож өгдөг гэхэд болох. Энэ нь та дотоод зөн билгээрээ хэн тохирох, эс тохирохыг мэднэ гэсэн үг. Та романтик мөрөөдөмтгий зантай. Орон дотроо туршилт хийх дуртай. Сексийн хувьд харьцангуй туршлагатай партнёрийг илүүд үзнэ.

Гадаад төрх:

Том толгой, шулуун хөмсөг, өргөн самсаа бүхий хамар, урт хүзүү энэ бол таны онцлог шинж. Дунд зэргийн нуруутай, нас ахихаараа “гүзээлдэг”.

Эрүүл мэнд:

Хоол боловсруулах эрхтний болон үе мөчний өвчинд өртөмхий. Цусан дахь чихрийн хэмжээ ихсэх хандлагатай.

Ажил мэргэжил, албан тушаал:

Мэдээлэл солилцооны салбарын мэргэжлүүд, тэр дундаа олон нийтийн харилцаа холбоо, маркетинг, худалдаа, зар сурталчилгаа, аялал жуулчлал, компьютерын технологи, харилцаа холбооны салбарын мэргэжлүүд нэн тохиромжтой. Та нарын зарим нь дуучин, хөгжимчин, бүжигчин, зураач, зохиолч, сэтгүүлч, гоо засалч гэсэн мэргэжлийг сонгоно. Эмч, бариач болвол сайн.

  • ЗочинFebruary 22, 2013

    бүрэн дүүрэн үнэн биш бөгөөд худаа ч бас биш банаа баярлаа.а.а.а.а.а.а.а.а.а.а.а.а.а.а.а.а.а.а.а.а.а.а.а.а.а.а.а.а.а.а.а.а.а.а.а.а.а.а.а.а.а.а.а.

  • ЗочинNovember 12, 2013

    neeree 80huwi bol bnaa bna bvr 90 ch bj boloh taltai

  • GantsolmonNovember 12, 2013

    za yer ni 90 bnaa bna

Бусад