Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Сар болгоны 26-ний өдөр төрөгсөд

Ерөнхий хандлага:

Та бусдыг хайрлаж энэрч чаддаг, сэтгэл зүйн хувьд бүрэн хамгаалагдсан байхыг эрмэлздэг хүн юм. Та бусдад тус дэм болж, бусдыг хайрлан халамжлахдаа ч өөрийнхөө чухал хүн гэдгийг мэдэрч батлах шаардлага гардаг. Таны хувьд ойр дотны хүмүүс, ах дүү, садан төрөл, хамт ажиллагсадтайгаа сайн харьцаатай байх нь чухал. Гэхдээ та өөртөө ч санаа тавихаа мартдаггүй хүн. Та илэн далангүй, нээлттэй, сайхан сэтгэлтэй хүн. Та хүмүүст найдвар төрүүлдэг тул тэд танаас зөвлөгөө хүсч байнга ханддаг. Та ч гэсэн бусадтай сэтгэлээрээ ойлголцохыг чухалчилдаг ба өөрийн бодол санааг бусдад ярихдаа дургүйцдэггүй. Таныг хэн нэгэн хавчиж хянаад байвал энэ тухай илэн далангүй хэлчихдэг. Та болж буй үйл явдлыг бүхэлд нь үнэлж үзэлгүйгээр бусдыг дүгнэхээс зайлсхийдэг. Та хэн нэгнийг нь хохироолгүй маргаант нөхцөл байдлыг шийдвэрлэхдээ гаргууд. Бусдыг халамжлахдаа гаргуун сайн. Таны зүрх сэтгэлд хэнийг ч гэсэн тэр багтаах зай буй. Ялангуяа хүүхдэд та их хайртай. Та хүүхэдтэй элэгсэг дотно харьцаж, тэдний санал бодлыг сонсож, өөрөө ч тэднээс ихийг сурдаг. Та тавьсан зорилгодоо хүрэхийн тулд хүч хайргүй зүтгэдэг. Та бүхий л хүрээнд амжилт олох магадлалтай. Та нарын ихэнх баян чинээлэг ба материаллаг эд баялагт дурладаг. Ойр дотнынхноо халамжлах, тэдэндээ материаллаг туслалцаа үзүүлэхэд заримдаа өөрийн боломжоос хэтийдсэн үүрэг хариуцлага хүлээдэг. Та хүмүүсийг өөрийн биеэр үлгэрлэн зоригтой дайчин байхад сургадаг төдийгүй үзэл бодлоо чадмаг хамгаалдаг. Танд зохион байгуулах, удирдан манлайлах авьяас хангалттай буй. Таны амьдралын эрч хүч, баяр баясгалангийн үндэс нь оюун ухамсрын өндөр түвшин юм. Та бясалгалаар хичээллэдэг, эсвэл шашны ямар нэгэн урсгалд хамрагддаг байж болох. Аливааг бүхэлд нь харан, бусдын саналыг сонсох чадвар олон найз нөхөр, хамтран зүтгэгчтэй болоход тусалдаг. Таны найз нөхдийн дунд бизнесмен, улс төрч, эмнэлгийн ажилтнууд, урлагийнхан цөөнгүй байдаг. Та бүхий л зүрх сэтгэлээрээ энэ хүмүүсийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа мэдэрдэг. Тэднийхээ төлөө та юугаа ч өгөхөд бэлэн байдаг.

Дутагдал:

Заримдаа танд бусдын тусламж хэрэгтэй болдог. Та өөрийгөө ямар ч хамгаалалтгүй байна гэж боддог. Тиймээс бусдаас өөртөө их анхаарал тавихыг шаарддаг. Заримдаа сэтгэл зүйн дэмжлэг авах шаардлага тань хэрээс хэтэрдэг. Таны бүхий л ололт амжилт эргэн тойронд тань байгаа хүмүүсийн үнэлэмжээс шууд хамаардаг. Тиймээс бусдын магтаал сайшаал бус дотоод сэтгэл ханамж нь жинхэнэ амжилтын үзүүлэлт болдгийг бүү март. Заримдаа та хэрүүлч бас ховч болдог. Энэ үедээ хэнд ч юу ч гэж хэлж чадна. Харин ингэж уур хилэн, стрессээ тайлж авсныхаа дараа та тайвширдаг. Тиймээс та хэн нэгний оронд өөрийгөө тавьж, бусад хүн танд чингэж хандвал ямар байх вэ гэдгийг төсөөлж үзэх нь чухал. Яваандаа та өөрийгөө хянаж, тогтвортой, түвшин байж сурна. Заримдаа та хэн нэгэнд гомдож өс санадаг. Тэгээд гомдоосон хүнээс хариугаа автал сэтгэл амар байдаггүй. Гэтэл бусдыг ийнхүү зууж дарамталснаар та өөрийн сэтгэл дэх харанхуйн хүчийг сэрээж, өөрийгөө хохироож байгааг ойлгох ёстой. Сэтгэлийн тэнцвэрт байдлыг олох нь өс санаж явахаас хамаагүй хялбар. Та хэн ч байлаа гэсэн бусдаар хүндлүүлэх, нэр алдар олохыг эрмэлздэг. Заримдаа та бусдад төвөг удаж, хүмүүсийн тэвчээрийг шалгадаг. Харин хүмүүс таныг сэтгэлийн гүндээ бол сайн хүн гэдгийг мэддэг болохоор уучилдаг. Та бусадтай харьцахдаа өөрийн үзэл бодлыг тулгахыг оролддог. Та бусдын хүндэтгэл хайрыг олохын тулд хүмүүсийг өөрийн нөлөөнд оруулж, элдвээр ашиглахаас буцдаггүй. Гэтэл үүний хариуд хувь тавилан таныг сургах ба хүмүүс хүндлэх нь бүү хэл, таныг хөлний алчуур мэт үзэх болно. Тиймээс та бусдад яаж хандана өөрөө мөн тийм л хариу хүртэнэ гэдгийг бүү мартаарай.

Хайр дурлал, янаг амрагийн харьцаа:

Амраг хоёр бие биенээсээ хараат бус байх нь танд таалагддаг. Тиймээс та биеэ даасан, материаллаг хангалуун амьдралтай хүнийг хайдаг. Өөрөөсөө илүү чадалтай хүнтэй учрах нь элбэг. Анхны болзоо нь харьцаа холбоо хурдан хөгжихөд хүргэдэггүй, та өөртөө аюулгүй гэдгийг мэдэртлээ хөндий байна. Харин мэдэрснийхээ дараа сэтгэлдэхээ уудлан ил гаргадаг. Таны хувьд гэрлэлт нь өөртөө итгэлгүй байдал, далд айдсаа давах арга зам болдог. Та маш эмзэг, тиймээс бусад хүн танд сэтгэлээ илчлэх, цэцэг бэлэг сэлт өгөхөд, хамт хооллохоор буюу аялахаар урихад дуртай байдаг. Гэхдээ таныг гаднаас нь харахад хөндий хүйтэн, ихэмсэг харагддаг. Та гадаад өнгө төрхөөрөө бахархдаг ба гоёж гоодох дуртай. Та амрагаа өөртэйгээ адил гоё ганган харагдаасай гэж хүсдэг. Хайр энхрийллээ хэзээ ч ил гаргадаггүй. Та амрагтайгаа хамт ажиллах боломжтой ажил албыг, тухайлбал, олон нийтийн буюу буяны байгууллагыг сонгодог байгууллагыг сонгодог. Таны хувьд амраг байснаас хань байх нь илүү хялбар санагддаг. Та өөрийн гэсэн тухтай орон гэртэй, гэр бүлтэй байхыг эрхэмлэдэг. Таны амрагаа сонгох сонголтод өмнөх төрлүүдийн буюу хармын нөлөө хүчтэй байдаг. Хувь тавилан таныг бүрэн ойлголцох хүнээ олж авах боломжоор хангана.

Гадаад төрх:

Ширүүн, өтгөн үстэй, урт сормуустай, нийлж ургасан хөмсөгтэй, бөгтөрдүү нуруутай, эелдэг царайтай.

Эрүүл мэнд:

Нуруу сээр, хөл эмзэг, чихрийн шижин болон амьсгалын замын өвчин, багтраа тусах магадлалтай.

Ажил мэргэжил, албан тушаал:

Дипломат, эмч, нийгмийн ажилтан, эх баригч эмч зэрэг мэргэжлүүд тохирно. Та сайхан сэтгэлтэй, тусч нэгэн болохоор буяны хандивын үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно. Мөн бизнес, санхүүгийн салбарт ажиллахад зохимжтой.

  • ЗочинJanuary 11, 2013

    so yumaa eronhiidoo unen bnaa bayarlala

  • ЗочинSeptember 15, 2013

    bayarlalaa unen bn amjilt husi

  • ЗочинNovember 17, 2013

    Unen bn shuu

  • ЗочинNovember 18, 2013

    Bayarllaa

  • ЗочинNovember 18, 2013

    muu tal ymar unen ym be

Бусад