Бурханы шашны портал

Нэвтрэх | Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Сар болгоны 19-ний өдөр төрөгсөд

Ерөнхий хандлага:

19/1 тооны нөлөөгөөр та эрх мэдэлд тэмүүлэмтгий, аливаа зүйлийн мөн чанарт нэвтрэх гэсэн эрмэлзэлтэй болж төржээ. 1 болон 9 гэсэн тоонууд нь танд лидерийн төрөлхийн авьяас чадвар байгааг харуулж байна. Та бүхий л зүйлд тэргүүний байхыг хичээдэг. Таны амьдралын өмнө хүлээсэн үүрэг болох. Гэхдээ тэргүүний байхад тэмүүлнэ гэдэг нь таныг идэвхгүй ажиглагч гэсэн үг биш юм. Зориг эрмэлзлэл, өөрийн хүчинд итгэх итгэл нь таныг зорилгодоо хүрэхээр тууштай тэмүүлэхэд хүргэдэг. Та хүмүүсийг илүү их сайн сайхныг үзэж хэрэглэх эрхтэй гэж итгэж явдаг. Тиймээс энэ итгэл үнэмшлээ ажил хэрэг болгохын төлөө тэмүүлдэг. Таны сонирхлын хүрээ маш өргөн. Урлаг уран сайхан, түүх шашдир, шашин улс төр, нийгмийн асуудал, утга зохиол гэх мэт. Чингэхдээ та тулгамдсан асуудлуудаар хаана ч хамаагүй хэлэлцүүлэг явуулахад бэлэн байдаг. таны оюун ухаан байнгын тэжээл шаардаж байдаг. та мэдлэгт тэмүүлэх тэмүүллээ бүхий л эх үүсвэрийг ашиглаж хангахыг хичээдэг. Та зорилгодоо хүрэхийн тулд тууштай, шулуун тэмцдэг. Тавьсан зорилгоосоо хэзээ ч ухардаггүй, бусдын эсэргүүцэл, саад бэрхшээлийг юманд боддоггүй. Та бүтээлч үйл ажиллагааныхаа үр дүнгээс таашаал амсдаг. Таны бүтээлч өрнөл бусад хүмүүст ч сайнаар нөлөөлж урамшуулдаг. Та бол хажуугаар тань анзааралгүй өнгөрч боломгүй хүн. Түүний зэрэгцээ та хараат бус, биеэ даасан шинжтэй байж чаддаг. Та бусдаас нэг их халамж шаарддаггүй, өөрөө өөртөө санаа тавьж чаддаг. Таны мөн чанарын нэгээхэн хэсэг бол бусдыг энэрч хайрлах, бусдад туслах гэсэн чин санаа юм. Нөгөө өнцгөөс харвал таны энэ үйлдлүүдийн цаана бусдаас магтаал сайшаалын үг сонсох гэсэн эрмэлзэл байдаг. 19/1 нийлэмж нь танд бусдаас давуу гэдгээ мэдрэхэд тань тусалдаг тул та өөрийгөө бусдаас онцгой хүн гэж боддог. Та сонгон ажиллаж буй салбартаа хамгийн тэргүүний байхыг үргэлж эрмэлздэг. Хэрвээ та нийгэмд өндөр байр суурь эзэлж чадвал энэ нь танд үнэлшгүй их нэмэртэй, учир нь та илүү хариуцлагатай, ухамсартай болдог. Бейсбол, поло, голвор, гүйлт гэсэн спортын төрлүүд танд тохиромжтой.

Дутагдал:

Таны өөрийн зөвд, үзэл бодолдоо, мөн тэдгээрийг хэрэгжүүлэх арга замдаа хэт итгэлтэй байдал тань заримдаа хэрээс хэтэрдэг. Тухайлбал, та зураачийнхаа хувьд Дали, Рембрандт, Матиссын уламжлалыг үргэлжлүүлэх ёстой гэж үзээд Пикассог бүрэн үгүйсгэнэ. Хэдийгээр та консерватив хандлагатай ч танд үе үе шинэ содон санаа төрдөг. Таны амьдралын үнэт зүйлсийн үнэлэмж харьцуулшгүй өндөр. Өөртөө болон бусдад тавьж буй шаардлага тань мөн л адил. Тэгэхлээр амьдрал төгс төгөлдөр биш гэдгийг хүлээн зөвшөөрч бусдыг байгаа чигээр нь хүлээж авч сурах нь чухал. Заримдаа та өөртөө, өөрийн хүчинд итгэхээ больчихдог. Энэ үедээ нөхцөл байдлыг хянах чадвараа алддаг тул бусдад хялбархан хөтлөгддөг. Чингэсэн тохиолдолд та бусдын эрхэнд байх нь ямар болохыг сайн ойлгох тул эрх мэдэлтэй болсон үедээ бусдын ашиг сонирхлыг дураараа хөндөхөөргүй болно. Өөрийгөө хэт дөвийлгөх, өөрийн буруугүйд итгэх итгэл нь таныг бусдын санал шүүмжлэлд дүлий мэт хандахад хүргэнэ. Та өөрийгөө туйлын өвөрмөц , давтагдашгүй хүн гэж үзэх тул хамгийн үнэтэй, чанартай зүйлийг эдэлж хэрэглэнэ. Гэвч хэсэг хугацааны дараа та үнэ цэнээ мэддэг болох төдийгүй нөхцөл боломжоо ч бодитоор дүгнэж сурна. Та өөрийн чухлыг бусдад ойлгуулахаас илүү чухал зүйл амьдралд байдаг гэдгийг ойлгох болно. Та бусдыг үл тоомсорлон доош хийснээр өөрийгөө ч дорд үзэж буй гэдгээ ойлгох ёстой. Та эрх мэдэлд хүрэх эрмэлзэлдээ хөтлөгдөөд нийгэмд өндөр байр суурь бүхий, нөлөөтэй хүмүүстэй нөхөрлөхийг хичээдэг.  Та тэдний дунд эргэлдэхдээ дээдсийн биеэ авч явах арга барилд суралцан, тэдний хэв маягт өөрийгөө тавьж үздэг. Танд хэн нэгний давуу талыг хүлээх зөвшөөрөхөд амаргүй байдаг. Тиймээс бусдад энэ хүнээс илүү гэдгээ харуулахын тулд үхэн хатан зүтгэдэг. Харин яалт ч үгүй ялагдвал маш их уурлаж бухимддаг төдийгүй хөөрхөн шоглочихоод байдаг. Та хэдийгээр тусч хүн боловч заримдаа бусдад туслахдаа ашиг хонжоо хардаг. Таны санаанд нийцэхэд амаргүй та бусад хүнийг өөртөө өртэй мэт аялдаг. Та өөрийгөө гологдсон гэж үзвэл маш их гутардаг. Гэтэл та өөрөө өөрийгөө хуурдаг, эсвэл өөрийгөө гутралд оруулах нөхцөлийг хиймлээр үүсгэдэг.

Хайр дурлал, янаг амрагийн харьцаа:

Та илүү эелдэг, халамжтай байж чаддаг. Тэгэхдээ та ямар амраг танд тохирохыг сайн мэддэг. Хэдийгээр бүтэлгүйтэж байвч “ирлээ, үзлээ, яллаа” гэсэн урианы дагуу ажилладаг. Иймэрхүү түрэмгий зан бусад хүнийг танаас айхад хүргэдэг, гэхдээ л та зуун хувийн ялалт байгуулж чаддаг. Тэгээд таны санаа амарна гэсэн үг биш, учир нь та илүү ашигтай, илүү сонирхолтой хүнийг үргэлжлүүлэн хайсаар байх болно. Харин мөрөөдлийнхөө хүнийг олж чадсан бол түүнээсээ үхэн хатан зүүгдэнэ. Тэгж явсаар та амрагтайгаа оюун сэтгэлийн бат бэх холбоотой болно. Та хувийн харьцаагаа ч зорилгодоо хүрэхэд ашигладаг. Таны дур булаах увдист автагсад цөөн бус. Гэхдээ та эрүүл саруул тооцоотой болохоор хайр дурлалд бодол санаагаа бүрэн эзэмдүүлж чаддаггүй. 19/1 нийлэмж нь харьцааг түргэн хөгжүүлэх боломж олгодоггүй тул танд шинэ хүнд дасах хүртэл багагүй хугацаа шаардагддаг. Та нэр алдыг эрхэмлэдэгн болохоор таныг гоёж гоодох, үнэтэй цайтай болгоныг авч өгөх чадалтай хүн л тохирно гэж үздэг. Та амьдралаас хамгийн сайн сайхныг нь авахыг хичээдэг. Ихэнхдээ та өөрөөсөө үе мултарсан ахмад хүнийг сонгодог. Секст та уран сэтгэмжтэй ханддаг, амрагаа хэрхэн жаргаахаа мэддэг.

Гадаад төрх:

Сэтгэгчийн өндөр дух, онгорхой хамар, итгэлтэй чанга дуу хоолой, хол нүдтэй. Таны биеийн пропорц өндөр намаас хамаарахгүй, сонгодог шинжтэй.

Эрүүл мэнд:

Элэг, цөс, хоол боловсруулах эрхтэн амархан өвчилдөг. Тархи толгойн өвчинд эмзэг. Бусдаар эрүүл чийрэг.

Ажил мэргэжил, албан тушаал:

Таны уран бүтээлч авьяас чадвар зураач, хөгжимчин, зохиолч гэсэн мэргэжлүүдийг сонгох үед илэрнэ. Зарим тохиолдолд мөнгө таны хувьд чухал нөлөөтэй болохоор та ажил мэргэжлээ сонгохдоо агуулгыг нь хардаг. Та нарын зарим нь түүхч, шүүгч, академич, улс төрч, шашны зүтгэлтэн багш болдог. Таны хувьд эрх мэдлийн оргил чухал тул энэ эрмэлзлийнхээ хүчээр эрх мэдлийн дээд цэгт хүрч болзошгүй юм.

  • ЗочинOctober 29, 2013

    bayrlallaa

Бусад