Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Сар болгоны 11-ний өдөр төрөгсөд

Ерөнхий хандлага:

Та 11/2 нийлэмжийн нөлөөгөөр их зөн билигтэй, бусдад нөлөө үзүүлэх асар их эрмэлзэлтэй төржээ. Сэтгэл санаагаа дэгжээн бадраахын тулд та оюунлаг хүмүүстэй харьцахыг эрхэмлэдэг ба тэднээс их зүйлийг сурч авч чадна гэдэгт итгэдэг. Оюуны төгөлдөржилд хүрэх замд тань “гүрү” буюу дотоод “би”-гээ олоход туслах багш нэн хэрэгтэй болно. Та өөрөө ч гэсэн олон хүний оюун ухамсрын чиглүүлэгч багш нь болдог ба тэдэнд дотоод амгалан, ариуслыг олоход тусалдаг. Танд хүмүүсийг тайтгаруулах, анагаах асар их авьяас буй. Хоёронтаа давтагдах нэгийн тооны нөлөөлөл нь таны төрөлхийн манлайлагч чанарыг нөхцөлдүүлдэг. Та төгс төгөлдөрт тэмүүлэх замдаа амбийц, хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх шинэ шинэ арга замууд, боломжийг бий болгож байдаг төдийгүй зорьсондоо хүрэхийн тулд бүхий л хүч чадлаа дайчилдаг. Энэ нь олон хүний хувьд үлгэр дууриал болдог. Таны бүтээлч ур авьяас, манлайлагч чанар ямар ч салбарт илэрч болзошгүй. Оюуны нарийн мэдрэмж тань болж буй бүхнийг мэдэрч, бүхэл өдрийн турш бүтээлч эрч хүчээ хадгалах боломжоор хангадаг. Та бүтээлч эрч хүчээ зөв залж чадваас бүх нийтэд хүлээн зөвшөөрөгдөөд зогсохгүй дэлхий дахинаа алдаршиж чадна. Та аливаад эв эеийг хичээдэг. Гэр бүлийн харьцаанд ч төгс төгөлдөр чанарыг бий болгоход анхаардаг. Сэтгэл зүйн хувьд амгалан, тогтвортой байх нь таны хувьд хамгийн чухал зүйл тул хашхичиж гуугачсан хүмүүст дургүй. Та оюуны өндөр чадавхтай тул таны оюун ухаан зүгээр байж чаддаггүй, үргэлжийн шинэ мэдлэг мэдээллийг шаардаж байдаг. Та бусдыг сонсох дуртай ба мэдээллийн ямар ч сувгийг ашиглахаас буцдаггүй. Та ажигч гярхай хүн тул нэг сонссоноо мартана гэж үгүй. Хүмүүстэй амархан танилцдаг, чингэхдээ дотоод зөн билэгтээ хөтлөгддөг. Танд далдыг харах, мэдрэх авьяас байж болохыг үгүйсгэх аргагүй. Та илэн далангүй, нээлттэй хүн болохоор хүмүүс танд бүхий л асуудлаа нэг л амьсгаагаар ярьчихдаг. Та муудалцагч талуудыг шүүх шударга байж чаддаг, мөн дипломат авьяастай тул асуудлыг боломжийн хэрээр шийддэг. Та өөртөө ч мөн гамтай ханддаг. Заримдаа хэт их ачаалал өгч өөрийгөө ядраадаг боловч хүч чадлаа амархан нөхдөг. Ядарч байгаагаа мэдэрмэгцээ хоол хүнс, эрүүлжих арга засалд шамдаж эхэлнэ. Аливаад шийдвэр гаргахдаа тодорхой буй баримтад дүн шинжлэл хийдгээс гадна дотоод дуу хоолой, зөн билгээ сонсдог. Хэрвээ хамт олны дунд шийдвэр гаргах шаардлага гарвал бусдынхаа саналыг анхааралтай чагнаж, хамт олны саналыг оролцуулан хамгийн зөв шийдвэр гаргахыг хичээдэг. Хоккей, агаарын теннис, иог, бясалгал зэрэг спортын төрлүүд нь таны эрч хүчийг хялбархан сэргээнэ.

Дутагдал:

Энэ нийлэмж нь хүнийг хувиа хичээмтгий болгодог тул та өөртөө ашигтай үед л бусдад туслахыг зөвшөөрдөг. Хэдийгээр энэ хандлага нь танд өөрийгөө бодож халамжлахад сургах сайн талтай боловч яваандаа эргэн тойронд тань байгаа хүмүүсийн дургүйцэл зэвүүцлийг төрүүлнэ гэдгийг анхаар. Тиймээс энд алтан дунджийг нь олж сурах нь чухал юм. Заримдаа та хэт их бухимдан, сэтгэлээ барьж чаддаггүй. Гэхдээ сэтгэл хөдлөлийн иймэрхүү дэлбэрэлт нь таны уран бүтээлд сайн нөлөө үзүүлнэ. Та мөрөөдөлдөө хэт автвал бодит байдлын баримжаагаа алдах ба чингэснээр бэртэж гэмтэх магадлал тань өснө. Та зарим зүйлийг анзаарсан ч анзаараагүй царай гарган, бодит ертөнцтэй холбоотой таслах нь бий. Тиймээс танд тохиолдож буй азгүй явдал, бэртэл гэмтэл нь нэг талаараа бодит амьдралаа анхаар гэсэн дохио болдог. Гэхдээ болж буй үйл явдалд баримжаагаа олоход тань мөн л зөн билэг тань тусалдаг. Өөрөөр хэлбэл, та өдөр тутмын практик ажилдаа анхаарч эхэлдэг гэсэн үг. Энэ нийлэмжийн өөр нэг сөрөг нөлөө нь та амьдралын ил байгаа талтай хэт зууралдамхай болгодогт оршино. Энэ тохиолдолд таны хувьд хийж байгаа бүхэн тань “амжилт” мөн юм шиг санагдана. Та гэнэт их баяжсан хүмүүс амьдралын мөн чанарыг жинхэнэ ойлгож, оюунлаг амьдрал нь юугаар ч сольшгүй үнэт зүйл мөн гэдгийг ойлгодог. Та заримдаа бусдаар өрөвдүүлэхийг хүсч хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглодог. Энэ тохиолдолд та бусдын зовлон зүдгүүрийг мэдэрч байсан ч үл тоомсорлон өөрийгөө илүү боддог. Иймэрхүү хандлага нь бусад хүн танаар тоглоом хийхэд хүргэж болзошгүй. Энэ тохиолдолд та бусдын зовлон зүдгүүрийг мэдэрч байсан ч үл тоомсорлон өөрийгөө илүү боддог. Иймэрхүү хандлага нь бусад хүн танаар тоглоом хийхэд хүргэж болзошгүй. Энэ мэтийн сөрөг туршилтууд нь таныг бусдад болгоомжтой хандаж сургана. Та заримдаа бусдын санаа бодлыг сонсдоггүй, хэрүүл маргаан хийхээс буцдаггүй. Мөн бусдад өөрийн үзэл бодлыг тулгахыг хичээдэг. Өөртөө итгэлтэй, өөрийн зөв гэж үзсэн үедээ хэзээ ч буулт хийдэггүй. Энэ нь таны төрөлхийн манлайлагч чанартай холбоотой, та бүгдийг өөрийн санаснаар байлгахыг хүсдэг ирээдүйгээ амжилт дүүрэн байна гэдэгт итгэлтэй байдаг. Амьдралын зорилго болон түүндээ хүрэх арга хэрэгслээ нягт нямбай тодорхойлдог. Харин та эргэн тойрондоо байгаа хүн болгоноос өөртэйгээ адилхан байхыг шаардвал бүтэхгүй.

Хайр дурлал, янаг амрагийн харьцаа:

Хайр дурлалд та өөрийн бодгаль шинжээ гээнэ. Тиймээс таны хэт их эмзэглэлийг амирлуулах, үүсэж буй зөрчлийг арилгах чадвартай амраг тохиромжтой. Таны сэтгэл санаа амгалан байх чухал нөхцөл нь тогтвортой харьцаа, сэтгэл зүйн хувьд  тогтвортой амраг юм. Таны сэтгэл санаа хямрах үед хажууд тань өгөөмөр, хүлээцтэй хүн байх нь чухал. Аливаад төвлөрөх зуршил тань амрагийнхаа сэтгэл зүйд дарамт үзүүлэхэд хүргэнэ. Гэвч амраг тань алиа хошин зантай бол зөрчилдөөнт нөхцөл байдлыг тоглоом болгож, хэрүүл маргааныг зайлуулж чадна. Амрагийн тань оюунлаг хандлага чухал нөлөөтэй. Таны хувьд өөрийн дотоод “би”-гээ олох нь ор дэрний ажлаас илүү чухал байх тул тантай адилхан сэтгэдэг хүн л таныг ойлгож уучилж чадна. Та дур булаам дүр төрхтэй тул амраг тань мөн л тийм байх ёстой. Та хайртай хүндээ халуун дулаан сэтгэлээ бэлэглэхдээ түүнээс мөн л хариу тийм үйлдэл шаарддаг тул энгийн нэг халамжийг төдийлөн тоодоггүй. Амрагаа сонгох таны шалгуур маш өндөр бөгөөд сонгосон хүн тань мөн л тийм байх ёстой. Та хайртай хүндээ халуун дулаан сэтгэлээ бэлэглэхдээ түүнээс мөн л хариу тийм үйлдэл шаарддаг тул энгийн нэг халамжийг төдийлөн тоодоггүй. Амрагаа сонгох таны шалгуур маш өндөр бөгөөд сонгосон хүн тань дээрх болзлуудыг хангахгүй бол та маш их гутардаг. 11/2 нийлэмжийн нөлөөгөөр янаг амрагийн харьцаа ч оюунлаг шинжтэй болдог тул ор дэрний ажил ёс төдий байдаг.

Гадаад төрх:

Гаднаас нь харахад ядарсан, бие султай хүний төрхтэй байна. Таныг онцлох шинж нь саран хөмсөг, нарийн дуу хоолой, үзэсгэлэнтэй, том нүд юм.

Эрүүл мэнд:

Ходоод гэдэсний хямрал, мэдрэлийн өвчин тусам магадлал ихтэй.

Ажил мэргэжил, албан тушаал:

Та бусдад сайн зөвлөгөө өгч чаддаг тул уламжлалт эмнэлэгийн эмч зөвлөх байж чадна. Мөн зүү төөнүүрчийн мэргэжил эзэмшихэд тохиромжтой. Та нарын дунд зохиолч, өндөр зэрэглэлийн тогооч, зураач, хөгжимчин, дипломатч, өмгөөлөгч мэргэжлийг сонгон амжилттай ажиллаж буй хүн цөөн бус. Ер нь ямар ч мэргэжлийг сонгосон амжилт, нэр алдарт хүрэх боломжтой.

  • ЗочинMay 10, 2012

    ene argyn toolloor uu bilgiin toolloor yum uu heleed uguuch

  • ЗочинMay 10, 2012

    Аргын тоолол. Нийт 31 хоног байгаа. Хэрэв билгийн тооллоор байсан бол 30 хоногоор хязгаарлах байлаа.

  • ЗочинJuly 20, 2012

    thanks

  • ЗочинJuly 20, 2012

    tegeed odoo 2ulaa 11 baival sain uu muu yu? hariu bicheech,pls

  • ЗочинJune 19, 2013

    yag unen bna. barag bugd l taarch bn

  • ЗочинNovember 11, 2013

    Яг юм аа яаж ингэж таардаг байнаа

Бусад