Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Сар болгоны 31-ний өдөр төрөгсөд

Ерөнхий хандлага:

Та эр зоригтой, амьдралд бодитоор ханддаг хүн. Бусад хүн таны энэ байдал бол төрөлхийн чанар гэдгийг мэддэггүй. Та хэзээ ч заль мэх хэрэглэдэггүй, харин ч зоригтой, эрч хүчтэйгээр зорилгодоо тэмүүлдэг. Та аливаад анхдагч байдаг бөгөөд шинэ сонин санаа төслийг амьдралд хэрэгжүүлэн бусдад зам мөр тавьж өгдөг. Заримдаа та цаг үеэсээ нэг алхмын түрүүнд явах нь бий. Та төрөлхийн манлайлагч болохоор хариуцлагын бүхий л ачааг өөртөө үүрч чадна. Та тооцоотой хүн тул зорилго тавьсан л бол мөрөөдөж суухгүй, харин шууд ажил хэрэг болгохоор зүтгэж эхэлдэг. Та санаснаа ажил хэрэг болготлоо сэтгэл амардаггүй. Та зорилгодоо хүрэхийн тулд өдөр шөнөгүй зүтгэнэ. Та их хөдөлмөрч болохоор амьдралын үндэс суурийг бат бэх тавьж чаддаг. Та санхүүгийн хувьд хараат бус болохын төлөө ихээхэн эрч хүч зүтгэл гаргадаг. Та нарын зарим нь нүүрэмгий, хөгжилтэй зандаа тулгуурлан шоу-бизнесийн салбарыг сонгож амжилтанд хүрнэ. Та ер нь амьдралын бүхий л хүрээнд амжилт олно. Та сайн зохион байгуулагч тул амьдралынхаа бүхий л хүрээг хатуу хяналтандаа байлгадаг. Хэдийгээр та аливаад эрүүл саруул ухаанаар ханддаг ч шашинлаг буюу оюунлаг салбарыг анхаарахгүй орхино гэж үгүй. Та асуудлыг онолын түвшинд шийдээд зогсохгүй практик дээр хэрэгжүүлэх арга замыг ч хайдаг. Та нийтэч зантай бөгөөд аялж жуулчлах дуртай. Танд спортын бүх төрөл зохино.

Дутагдал:

Та амьдралын замд учрах нэг ч боломжийг зүгээр өнгөрөөдөггүй хүн. Та санасандаа хүрснээр зогсохгүй шинэ мэдрэмж, шинэ арга замуудыг байнга хайж байдаг. чингэж явахдаа та өөрийн эрч хүчийг дэмий үрэх нь бий. Хэрвээ та тодорхой нэгэн зүйлийг сонговол түүн дээр бүхий л анхаарал, хүч бололцоогоо төвлөрүүлдэг. Заримдаа та төвлөрөх, эхэлснээ дуусгах чадваргүй болдог. Хүнд хэцүү, нягт нямбай, тэвчээртэй ажиллагаа шаардсан ажил хийж байвал бүгдийг нь хийлгүй орхих хүсэл төрдөг. Ийм мөчид анхаарлаа түр өөр зүйлд хандуулаад дараа нь ажлаа дахин барьж авах нь зөв юм. Та бол сайн ажилтан. Харин дарга бол ажилтнуудаа ажлаар дарж тэднээс боломжгүй зүйлийг шаардах нь бий.

Хайр дурлал, янаг амрагийн харьцаа:

Та тодорхой хэмжээнд хөнгөн хийсвэр хүн болохоор харьцаа холбоо тань ч түр зуурын шинжтэй байдаг. Та сэтгэл зүрхээ уудлан ярилцаж дотносоогүй атлаа биеэр ойртохоо юман чинээ санахгүй байж чаддаг. Заримдаа та хөгжилтэй алиа зангаараа амрагаа зугаацуулдаг. 31/4 нийлэмжийн нөлөөгөөр та хувийн эрх чөлөөт байдалд дуртай. Энэ чанар нь тохиолдлын төдийгүй байнгын харьцаа холбоонд тань ч тусгалаа олдог. Эхний тохиолдолд та өөрийгөө ямар нэгэн үүрэг хариуцлагаас ангид гэж үздэг бол хоёрдох тохиолдолд долоо хоногт ядахдаа ганц удаа ч гэсэн цагийг өөрийн хүссэнээр зарцуулах эрхтэй гэж үздэг. Тиймээс таны энэ чанарыг мэддэг ойлгодог амраг танд хэрэгтэй. Та эсрэг хүйсийнхэнтэйгээ харьцахдаа барьц алдаггүй, биеэ ил гаргаж харуулсан хувцас өмсөхөөс ичиж зовдоггүй. Та таны эрх чөлөөт байдалд тэмүүлэх тэмүүллийг дээдэлдэг амрагтай байхыг хүснэ. Гэхдээ тэглээ гээд та хэт дураараа, хэт чөлөөтэй байхгүй. Нийтлэг зорилго, хамтын үйл ажиллагаа нь та хоёрын хайр дурлалын харьцааг улам нягт дотно болгоно. Та гайхам зөн билэгтэй тул амрагийнхаа сэтгэл хөдлөлийг нарийн мэдэрдэг. Та хэдийгээр бодсон санаснаа шууд илэрхийлдэггүй ч амрагтайгаа чөлөөтэй хэлэлцэн ярилцдаг. Орон дотроо та чөлөөтэй, тачаангуй байж чаддаг. Та оюуны харьцаа холбооноос ч хангалттай ханамж авдаг.

Гадаад төрх:

Та дунд зэргийн буюу өндөр нуруутай, өргөн магнай, гонзгой царайтай, булчинлаг биетэй. Хүчирхэг гоё гартай.

Эрүүл мэнд:

Цусны эргэлтийн систем хямрах, толгой тархины өвчин тусах магадлалтай. Заримдаа таны бие сулрах, булчин шөрмөс өвдөх хандлага буй. Хэт их ачаалалтай ажиллах нь ядаргаанд орох үндэс болдог.

Ажил мэргэжил, албан тушаал:

Фермер, бариач, тогооч, цэцэрлэгч, эх баригч, эмчийн мэргэжил тохиромжтой. Уламжлалт болон дорнын анагаах ухааны чиглэлээр ажиллавал амжилт олно. Улс төрч, олон нийтийн харилцаа холбооны ажилтан, шоу-бизнес, сэтгүүл зүйн салбарт хүчээ үзвэл амжилтанд хүрнэ.   

  • ЗочинJuly 17, 2012

    ene brag vnen ym bna shvv hvmvvsee

  • ЗочинJuly 27, 2012

    тийм байна. найзуудынхыгаа ч бас үзсэн гайхалтай таарч байна

  • ЗочинSeptember 3, 2012

    Аанхаа яг үнэн байнаа бүгд таарч тохирч байна гоё юм аа

  • ЗочинMarch 23, 2013

    бараг л...

  • ЗочинMay 21, 2013

    яаж ингэж үнэн хэлж чаддаг байнаа гайхамшиг

  • ЗочинAugust 11, 2013

    Ymar unen wm be.yaag l taarch bn doo

Бусад