Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Сар болгоны 30-ний өдөр төрөгсөд

Ерөнхий хандлага:

Та төрөлхийн амар амгалан хүн юм. Та хаа сайгүй хүртэж, амьдралаас авах ёстой бүхнээ авахыг боддог. Та үргэлж таашаал хайж байдаг болохоор амьдралын мөч бүрийг ч зугаа цэнгэл болгох чадвартай. Цезарьтай адилхан та нэгэн зэрэг хэд хэдэн ажлыг хийж чаддаг. Та амьдралын баяр баясгалантай болохоор мөн тийм хүмүүсээр хүрээлүүлж байдаг. Та хүүхдэд хайртай, тэднийг хэрхэн зугаацуулахаа мэддэг. Та бусдыг хөгжөөж баясгахдаа гарамгай, бусдыг гайхалтай сайхан дууриаж шоглодог. Гэхдээ таны сэргэлэн ухаанд амралт, амгалан байдал хэрэгтэй болдог. Ерөнхийдөө та чалчих дуртай боловч заримдаа танаас нэг ч үг гарахаа больчихдог. Та хүмүүст дутагдлыг нь хэлэхдээ огт гомдоолгүй хэлж чаддаг. Та бусдад чин сэтгэлээсээ сайнаар ханддаг. Та мөн чанараараа экстраверт бүхэл өдрийн турш хэрэм шиг нааш цааш гүйдэг гэсэн үг. Таны нийтэч занд хэмжээ хязгаар үгүй та нийгмийн дээд хүрээнд орох эрхтэй төдийгүй өөрөө тэнд хамаарагддаг. Бусадтай харьцах нь танд их таалагддаг тул та нэг үдэшлэгээс нөгөөг хүртэл хэсч явдаг. Та бусдын нүднээ их олон төрхтэй, хөгжилтэй хэрэгцээгүй шахам зүйлийн тухай ярьж байснаа гэнэт  тулгамдсан чухал асуудлаар саналаа хэлэх нь бий. Ерөнхийдөө таны алиа хошин, хөгжилтэй зан бусдад эм болж байдаг болохоор та хүмүүсийн урилгаар тасардаггүй. Тиймээс та их олон танилтай. Та олон нийтийн асуудлаас эхлээд спорт хүртэл сонирхдог тул таны сонирхлын цар хүрээ маш өргөн юм. Та өөртөө маш их итгэлтэй тул танихгүй хүнтэй анх уулзахдаа ч барьц алдаж сандардаггүй. Та бол амьдралын тухай дэмий ярьдаг хүн биш, та ажилч хичээнгүй хүн тул эрч хүчээ хэрэгтэй зүйлд зарцуулж байдаг. таны байгаа газар бүтээлч үйл ажиллагаа идэвхжин өрнөж байдаг. заримдаа таны идэвх зүтгэл бусдыг бүр гайхшруулдаг. Тиймээс хүмүүс таны хажууд байх дуртай,  тэд таны эрч хүч амьдралын баяр баясгалангаар цэнэглэгддэг. Гэхдээ таныг хөнгөн хийсвэр хүн гэж болохгүй. Та аливаа ажлыг сонгож аваад түүнээ хэрэгжүүлэхийн төлөө бүхий л хүч чадлаа дайчилдаг. Эрүүл агаарт гарах, морь унах, хөнгөн атлетик, аэробикаар хичээллэх нь танд тустай.

Дутагдал:

Та их яриа хүн тул заримдаа бусдын үгийг сонсох завгүй ярьсаар байдаг. хэдийгээр нийтэч байх нь сайн хэрэг боловч хэмжээнээс хэтрэхээр төдий л таатай бус гэдгийг анхаар. Та найз нөхөдтэйгээ хов ярих дуртай. Гэхдээ та хурц үгтэй тул заримдаа бусдыг гомдоодог. Гэвч дараа нь та тийм зүйл хийсэндээ байнга харамсах хэрэг гардаг. Тиймээс алиа хошин ярианы сэдэв болгон хэн нэгнийг сонгохдоо үгээ бодож ярих нь зүйтэй шүү. Та олны анхаарлыг татахын тулд хүний нүдэнд тусахуйц хувцаслан, эргэлзээтэй баримт нотолгоо бүхий шог хошин зүйлсийг чанга чангаар ярьдаг. Хэдийгээр олны хайртай хүн байх нь сайхан хэрэг мөн боловч таагүй арга барилаар бусдын анхаарлыг татна гэдэг сайн хэрэг бус. Өөр нэг дутагдал гэвэл та өөрийн боломж бололцоог дутуу үнэлэн, бодол санаагаа ил тодоор илэрхийлэхээс зайлсхийдэг явдал юм. Заримдаа та хэт олон зүйл төлөвлөснөөс юунаас нь эхэлж хийхээ мэдэхээ байдаг. гэхдээ танд байгалиас заяагдсан бэрхшээлийг хөнгөн даван туулах авьяас байдаг тул та бүгдийг нь хийж амжуулдаг. Заримдаа та маш их залхуурч юу ч хийхийг хүсэхгүй болдог. Ийм үедээ та хэнийг ч хэн гэхгүй өөнтөгч хандан, таагүй уур амьсгал үүсгэдэг.

Хайр дурлал, янаг амрагийн харьцаа:

Та амьдралын идэвхтэй хэв маягийг сонгодог тул их аялдаг, олон хүнтэй уулздаг. Тиймээс таны амьдралын галзуу мэт хэмнэлийг тэсвэрлэх амраг л танд хэрэгтэй. Мөн та дураараа тул танд саад болохооргүй амраг хэрэгтэй. Хэрвээ та өөрийн шаардлагад бүрэн нийцсэн хүнээ олвол дараагийн асуудал тань түүнийгээ “тогтоох” асуудал байх болно. Та мөрөөдөмтгий, хайрлуулж энхрийлүүлэх дуртай бас романтик. Та ухаантай болохоор яриа нийлэх хүмүүсийг о шохоорхдог. Заримдаа та дуу шуутай найр наадмаас илүү найз нөхөдтэйгээ хамт сонирхолтой яриа өрнүүлэхийг эрхэмлэнэ. Хайр дурлалд та өгөөмөр, уян зөөлөн байж чаддаг. Амраг тань хичнээн их ядарч байсан ч өглөө оронд тань цай авчирч өгөхүйц чадалтай байх ёстой.

Гадаад төрх:

Өтгөн хөмсөг, өндөр дух, том ам, жижиг хамар-таны онцлох шинж. Булчинлаг чийрэг бие бялдартай.

Эрүүл мэнд:

Булчин өвдөх, даралт ихсэж багасах хандлагатай. Бэртэж гэмтэх магадлал ихтэй.

Ажил мэргэжил, албан тушаал:

Та нийтэч хүн болохоор аялал жуулчлал, зочид буудлын салбарт ажиллахад тохиромжтой. Зарим тань сайн найруулагч болдог. Мөн фото зурагчин, зураач, уран барималч, дизайнерийн мэргэжлүүд нэн сайн.

  • ЗочинFebruary 5, 2012

    vnen yuma :)

  • ЗочинJune 13, 2012

    zarim n hudal bnaa

  • ЗочинMarch 22, 2013

    Mania duu otgon homsogtei kkk bulchinlag geed taarch bnaa bayarlaa like

  • ЗочинNovember 17, 2013

    bargal taarch bn

  • ЗочинNovember 18, 2013

    arim ni hudal bn ooo

  • ЗочинNovember 18, 2013

    zarim ni hudal bn ooo

Бусад