2012-12-08 | Нийтэлсэн:odgerel | Үзсэн:5543
Орчин үеийн нийгэм ямар байх ёстой вэ? Та бүхэн юу гэж бодож байна. Ерөөс өнөөгийн тогтолцоо нэг л биш байгааг хүн бүхэн л өнөөгийн нийгэмд сэтгэл ханамжгүй байгаагаар илхэн харж болно. Ямар нэгэн тэр болохгүй байна тэрийг ч өөрчил энийг өөрчил гэсэн асуудлууд барагдахгүй байгааг ТВ-с илхэн харж байгаа биз. Энэ асуудал цувран хэзээ ч барагдахгүй бөгөөд тогтолцоог нь бид үндсээр нь өөрчилж чадваас тэр бүх асуудал үгүй болж шийдэгдэх юм. Төгс нийгэм гэж бараг байхгүй бөгөөд үүнд нилээн дөхсөн ямар нийгэм эдийн засгийн тогтолцоо байх боломжтой бол? Энэ бүхнийг Бурханы шашинд энэ талаар байдаг болов уу.
Бурханы шашинд бол лам хүн мөнгөтэй орооцолдох байтугай түүнд хүрч болохгүй билээ. Мөн хуримтлал үүсгэж болохгүй ба бадар аяга, орхимж хоёроос илүү зүйл байх ёсгүй гэж үздэг. Жинхэнэ хийд орон бол хотоос зайдуу бөгөөд тэнд ямар ч мөнгөтэй холбоотой зүйл гэж байдаггүй. Өөрсдийн хүнсний хэрэгцээгээ ханган номоо үзэж судлан дадлагажуулсаар болоод л байдаг .
Үүнээс дүгнэлт хийвэл мөнгө болон хуримтлалаас болж түмэн зовлон гарч байна. Энэ системээс санаа аван орчин үеийн нийгэмд уусган шингээж нэвтрүүлж чадваас эрүүл нийгэм эрүүл дэлхийд энх тунх амьдарч болмоор санагдах мэт.
Мөнгөгүйгээр хүн амьдарч болох уу үгүй юу. Заавал өнөөгийн эдийн засгийн тогтолцоонд зайлшгүй мөнгө шаардлагатай гэж үү. Мөнгөгүй эдийн засгийг бий болгох боломжтой болов уу гэх мэт олон зүйлийг эргэцүүлэн бодлоо.
Өнөөгийн нийгэмд хуримтлал, үр ашиггүй бараа таваар нь дэлхийн нөөц баялагт томоохон хохирол учруулсаар байна.
Төв банк гэж юу вэ?
Улс орны мөнгийг үйлдвэрлэн гаргадаг байгууллага юм. Түүнээс харахад төв банк хүүгийн хэмжээг тогтоох мөнгөн нийлүүлэт буюу инфляцийг хянах гэсэн хоёр эрх мэдлийг хэгэгжүүлдэг. Төв банк эдийн засгийг зүгээр мөнгөөр хангадаггүй харин мөнгийг хүүтэй зээлүүлж мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэх эсвэл багасгах замаар мөнгөний үнэ цэнийг өөрчилдөг. Энэ тогтолцоо нь урт хугацаандаа өр үүсгэдэгийг ойлгох нь чухал. Үүний цаадах заль мэхийг ойлгоход тийм ч нарийн ухаан орохгүй. Төв банкнаас гаргасан доллар бүрийг хүүтэй зээлүүлдэг. Тиймээс хэвлээд гаргасан доллар бүрийн хувь түүний хүүгийн өр нэмэгддэг гэсэн үг. Нэгэнт улсын хэмжээнд мөнгө гаргах эрхийг төв банк хадгалж байдаг. Тэгээд доллар бүрийн хүү буюу өрийн хамт зээлдүүлж байгаа нөхцөлд уг хүүг төлөх мөнгө хаанаас гарах вэ? Мэдээж дахиад л төв банк гаргана. Өөрөөх хэлбэл тухайн хүүг барагдуулахын тулд төв банк мөнгөний нийлүүлэлтээ байнга нэмэгдүүлэхэд хүрэх бөгөөд дахиад л хүүтэй гаргасан уг мөнгөний нийлүүлт нь улам их өр үүсгэнэ. Энэ тогтолцооны эцсийн үр дүн нь төр засаг, ард иргэд хэзээ ч ангижирч чадахгүй өрийн боолчлол болж байгаа болно.
Хэрэв бүх зүйл үнэгүй бөгөөд мөнгө гэж зүйл огт байхгүй бол энэ нийгэм ямар нийгэм байх байсан бол та төсөөлөөд үзнэ үү. Мөнгөнөөс болж хүмүүсийн хооронд зиндаа үүсч, бие биедээ зиндаархан харьцаж, дээд доод ялгаа үүсч, боолчлолын систем бий болж, төрөл бүрийн хорон санаа гарч тэр нь хөгжин даамжирсаар хүмүүс улам л эвдэрсээр түүнийгээ дагаад стрестсээр л хүн хүнээ ялзалж байгаль дэлхийдээ ч сүйрэл учруулж байна.
Мөнгөнөөс болж түмэн гэмж хэрэг гарч байна. Мөнгө хүмүүний шуналын сэтгэлийг ихэсгэж улам л зовлонд унагааж байна. Хөгжил гэхээр л зөвхөн гадаад хөгжилийг л ярих юм. Үнэндээ улс орнуудын хөгжил хөгжил бус сүйрэлийг авчирч байна. Энэ бүгдийг бид мөнгө гэдэг зүйлийг байхгүй болгож чадвал бид дарж чадна. Хэрэв бүх зүйлийг үнэгүй болчихвол боолчлолын систем үгүй болно. Хүмүүс хоорондоо бие биеээсээ ашиг хонжоо харан баг зүүж харьцах бус жинхэнэ нөхөрлөл үүсэх болно.
Хулгай үгүй болж ингэснээр цагдаа шүүх, харуул хамгаалалт ч хэрэггүй юм. Энэ нь асар их дэмий зардал болоод цагаас чөлөөлж байгаа бөгөөд мөн хуримтлал үгүй болж энэ нь байгаль орчиндоо ч хэмнэлттэй, хүмүүс ч дуртай зүйлээ хийж цагийг өнгөрөөх бөгөөд тэр нь ч мэдээж мөнгө гэж байхгүй болохоор сэтгэлээс хийсэн чанартай зүйл гарах юм. Хүмүүс өмссөн зүүсэн брэнд хөөдөг байсан бол тэр үгүй болж гадаад ялгаа арилж ингэснээр зөвхөн оюуны өрсөлдөөн явагдах юм. Өнөөгийн хүмүүс хэд их гадаад зүйлсэд утга учир өгсөнөөр өөрсдийгөө мартаж байна.
Мөнгө гэдэг зүйлийг халж бүх зүйлийг үнэгүй болгон мөнгөнд сууриласан өнөөгийн эдийн засгийн тогтолцоог халан өөр шинэ эдийн засгийн тогтолцоог бий болгох боломжтой гэж та бодож байна уу. Танд тиймээ гэж хэлнэ. Энэ бүхэн агаарын зүйл бус бүрэн амьдрал дээр бүрэн хэрэгжих боломтжтой үндэслэлгүй бус учир шалтгаанд суурилсан бодитой зүйл юм. Магадгүй танд толгойд чинь нэг л бууж өгөхгүй эргэлзэх явдал гарч л байгаа байх. Энэ бүх зүйлийг боломжтой болохийг баталсан төсөлүүд хэдэн ботиороо бий. Та бүхэн хамгийн доор тавигдсан холбоос рүү орж дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм. Бүх зүйлийг үнэгүй болгож мөнгө гэдэг зүйлийг ор үндэсгүй таягдан хаяж чадваас дэлхий 7 тэрбум байтугай 70 тэрбум хүнийг ч хөнгөхөн тэжээх нөөц бололцоотой юм. Энэ шинэ эдийн засгийн тогтолцооны нэрийг нөөцөд суурилсан эдийн засгийн тогтолцоо гэж нэрлэдэг.
Мөнгөнд суурилсан эдийн засаг угаас удаан үргэлжлэхгүй буруу тогтолцоо юм. Энэ эдийн засаг нь өөрөө эргэлтийг шаардаж байдаг. Хэрэв эргэлт байхгүй бол өнөөгийн эдийн засаг тэр чигээрээ нуран унах юм. Тэр ч утгаараа зар сурталчилгаа биднийг байнга л янз янзын аргаар л биднийг худалдан авалт хийхийг шаардаж байдаг. Тухайлбал та нэг компьютер авлаа гэж бодье. Нэг жилийн дараа шинэ компьютерийн төхөөрөмж гарлаа гэхэд тэр нь одоогийн ашиглаж байгаа компьютеот таарахгүй заавал биднийг шинэ компьюьер худалдан авахад хүргэдэг. Зориуд ингэж үйлдвэрлэдэг нь эдийн засаг өөрөө эргэлтийг шаардаж байдаг буруу эдийн засгийн тогтолцоонд л буруу нь байгаа бөгөөд энэ нь байгалийн баялагийг дэндүү их үрэн таран хийж байгаа тул энэ тогтолцоог халж чадваас шинэ төхөөрөмжийг заавал тэгж тааруулахгүй үйлвэрлэх бус таарахаар л хийнэ.
Мөнгөнд суурилсан эдийн загийн тогтолцоо бүх бүтээгдэхүүнийг хурдан эргэлтэнд ороход зориулагдаж гарсан чанар муутай бүтээгдэхүүн байдаг тул нөөцөд суурилсан эдийн засгийн тогтолцоонд бүх зүйл маш чанартай хийгдэж түүнийг засварлах ч бараг шаардлагагүй шинээр авах ч шаардлагагүй болж ингэснээр байгаль орчиндоо ч ээлтэй юм. Өнөөгийн дэндүү их үрэлгэн байхыг шаарддаг хүмүүсийн шуналыг дэндүү их дэмждэг энэ мөнгөнд суурилсан эдийн засгийг хүн төрөлхтөн бид халах хэрэгтэй юм.
За тэгээд өнөөгийн эдийн засаг эргэлт шаарддаг болохоор байгалд ээлтэй шинэ бүтээлүүдийг хааж боогдуулдаг. Тухайлбал нэг газараас нөгөө газар руу бид ямар ч зардалгүйгээр үнэгүй яваад ирэх бүрэн боломжтой юм. Тийм үнэгүй, зардал шаардагдаггүй, байгаль орчинд сөрөг нөлөөгүй эрчим хүч гараад ирсэн байхад газрын тос ханган нийлүүлэгчид өөрсдийн ашиг орлогоо бодон нэвтрүүлдэггүй бөгөөд тэр тэл дээр бүх төрлийн л арга хэмжээг авдаг нь энэ тогтолцооны л буруу болно.
Мөн байгаль орчноо үгүй хийх, хүмүүсийн харилцаа болоод эрүүл бус нийгмийг дэмжсэн эдийн засгийн тогтолцоо юм.
Нэг л жишээн дээр авахад ийм байгаа бөгөөд энэ мэт олон сайхан байгальд ээлтэй хэмнэлттэй шийдэлүүдийг өнөөгийн эдийн засгийн тогтолцоо хаасаар л байна. Мөнгөнд суурилсан эдийн засгийн тогтолцоо хүний нисваанис болох хорт сэтгэлийг ихээр дэмждэг бөгөөд ийм тогтолцоонд ямар ч хүн эвдрэх нь хялбар. Бид бүх зүйлийг үнэгүй болгосноор хүмүүсийн буруу сэтгэлийг хаасан, зөв сэтгэлийг дэмжсэн эдийн засгийн тогтолцоо бий болох юм. Энэ шинэ тогтолцоо хуучин бол боломжгүй зүйл байсан. Харин өнөөгийн техник өндөр хөгжсөн нийгэмд хэрэгжүүлэх бүрэн боломжтой болсон юм.
Бидний бүх ажлыг өмнөөс роботууд хийх юм. Роботууд үнэгүй эрчим хүч ашиглана. Орчин үед 3D хэвлэл хүчтэй хөгжиж байна.
https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=8aghzpO_UZE
Энэ нь орон сууц байшинг ч компьютероос ганц комманд өгөхөд л хувилах юм. Энэ нь асар хөдөлмөр хөнгөвчилж байгаа бөгөөд ногоог ч усан дээр тарих автомат систем, ухаалаг байшин, тээвэрийн систем зэрэг олон зүйлийг үнэгүй эрчим хүч ашиглан гүйцэтгэдэг технологуудын шийдлийг гаргаад бүтээчихсэн байхад нөөцөд суурилсан эдийн засгийн шинэ тогтолцоог нэвтрүүлэхэд бүрэн боломжтой болно.
Товчхондоо өгүүлэхэд ийм бөгөөд дэлгэрнгүй мэдээллийг доорх холбоосоор авна уу.
http://www.youtube.com/watch?v=KphWsnhZ4Ag
(Монгол хадмал орчуулгатай тул CC гэсэн товч дээр даран Монгол хэлээ сонгож үзнэ үү!)
Глобалчлал
Хэрэв бүх зүйлийг үнэгүй болгоод үнэгүй эрчим хүч ашигладаг болчихвол дайн дажин ч гарахгүй юм. Дайн бол бие биенийхээ байгалийн нөөцийг дээрэмдэн ашиглах гэсэн бодлого бөгөөд цаагуураа олон төрлийн бизнесийн зорилготой байдаг. Ард иргэдийг газар нутагийг нь дээрэмдэн авах гэж байна. Газар нутагаа бид хамгаалж үе хойчдоо үлдээх хэрэгтэй гэх мэтэчлэн тархийг угааж дайнд явуулдаг. Гэтэл дээгүүрээ хэдэн тэрбум долларын бизнес цаагуураа явагдаж эгэл ард иргэд тэдгээрийн золиос болж хоцордог. Бурханы шашинд бол та ганц Монгол гэсэн улсад төрөхгүй аль ч газар улсад төрж болно. Монголд төрөхөөр бусад орнууд дайсан. Дараа төрөлдөө өөр оронд төрвөл магадгүй Монголоо дайсан гэж ч харж болох юм. Монголын улсын төлөө та Япончуудтай дайлцаж олон хүнийг хядаж хөнөөн амь хайргүй тэмцэж үрэгдлээ гэхэд та дараа төрөлдөө Япон улсад төрлөө гэж бодоё. Тэгвэл эргээд Монголчуудтайгаа бас тулалдах хэрэг үү. Өмнө нь Япончуудыг үзэхгүй олон хүнийг хядсан харин одоо Япон улсыг хамгаалж Япон хүний төлөө эргээд Монгол хүнээ хороож байна. Тиймээс та төрөхөөсөө өмнө ямар энэ нутагийг өмчилсөн биш мөнхөд энэ газартаа байх ч бус хэзээ нэгэн цагт орхиод л явна. Энэ бүхнийг цааш та сайн тунгааж бодон бие биедээ өс хонзон үгүй цаашлаад улс орон дайн дажин үгүй эв найрамдалийг дэмжсэн бодолтой болох байх гэж бодном. Дэлхийд хил хязгаар гэж үгүй болвол энэ дэлхийд дайн дажин гэж үгүй болох юм. Ихэнх хүмүүс урлаг соёл мөхвөл улс мөхнө гэж ярих байх. Гэтэл бид түүндээ өөрсдийн соёлдоо хэт их шунаж бусдын соёлыг мөн үгүйсгэж болохгүй юм. Дараа төрөлдөө та өөр улсад төрж тэдний соёлыг хамгийн сайн гэнэ. Түүний дараа төрөлд бас нэгэн соёл заншилтай улсад төрж түүнд ч бас дасан шунах болно. Энэ бүхэн та нэг соёлоороо хэзээ ч байхгүй бөгөөд бусдын соёлоос авах зүйл ч бас бий шүү дэ. Бид гадны зүйл гээд хүлээж авахгүй байх нь утгагүй хэрэг. Бидний хэрэглэдэг цахилгааныг Монголчууд бус гадны улс орон л нээсэн. Өдөр тутам хэрэглэдэг компьютер, ТВ, Утас гэх мэт олон зүйлүүдийг бид хийгээгүй нээгээгүй шүү дэ. Бурханы шашинг ч мөн гадны шашин Монголынх бус гэдэг. Гэтэл Бурханы шашин хүн бүрт хамаатай ертөнцийн жас ёсыг нээгээд гаргаад ирсэн зүйлийг гадны юм гээд хүлээж авахгүй байх нь утгагүй хэрэг юм. Тиймээс энэ мэт миниймхийэх үзлээс олон зовлон гарч хөгжлөөс ч өөрийгөө чангаан татаж байгаа хэрэг болно. Бүх улс хил хязгаараа халж нэг гэр бүл болоход санаагаа нэгтгэх чадваас эх дэлхий эрүүл хүн амьтан нь эрүүл энх тунх амьдрах бөгөөд хамгийн төгс нийгэмтэй ойртсон нийгэм энийг л хэлэх байх да гэж бодном. Доорх зурагт 100% байгальд хор нөлөөгүй, үнэгүй эрчим хүч ашигладаг барилгын дизайныг харуулав. Нөөцөд суурилсан эдийн засаг руу шилжиж чадваас барилга барих технологи болон хийц, бүтэц, загвар, зохион байгуулалт бүгд өөрчлөгдөх юм.
Дайны турхй Барууны орны хийсэн богино хэмжээний баримтат киног сонирхоорой.
http://www.youtube.com/watch?v=vRQfjHRMXyA
Ч.Одгэрэл
Хамтрагч байгууллага: Zeitgeist Movement Mongolia
ЗочинDecember 9, 2012
"Бид бүх зүйлийг үнэгүй болгосноор хүмүүсийн буруу сэтгэлийг хаасан, зөв сэтгэлийг дэмжсэн эдийн засгийн тогтолцоо бий болох юм" гэжээ. Санаа зөв боловч нөхцөл, шалтгаан бүрдэж, цаг нь болоогүй байхад боломжгүй гэж Бурханы сургааль үздэг нь үнэн болохыг бидний туулж өнгөрүүлсэн социалист нийгэм харуулсан болохоор билээ. Өмчгүй нийгмийг социалист нийгэм гэдэг. Өмч байсан цагт мөнгө байхаас өөр арга байхгүй. Өмчийн харилцааг зохицуулагч нь мөнгө. Өмч, мөнгө хоёр арга, билгийн чанартай. Тэхээр өмчтэй байсан цагт мөнгө зайлшгүй. Өмч устсан цагт мөнгө яаваандаа хэрэггүй болох юм.
Өмч бол зовлонгийн шалтгаан болохыг "Бурханы сургаалийн шинжлэх ухааны үндэслэл" номонд теорем болгон томъёолж баталсан байгаа. Түүнийг уншаараа. Энэ утгаар Бурханы шашинд өмчөөс татгалздаг байна. Гэхдээ хувраг хүний хувьд өмчөөс татгалзах болохоос хар хүмүүсийн хувьд өмчит нийгэмд өмчтэй байхаас өөр арга байхгүй. Гэхдээ хэрэгцээндээ таарсан амины өмч хангалттай болохоос бүр их баян болчихоогүй бол зовлон болдог байна. Энэ утгаар Бурханы сургаальд байгаа зүйлдээ сэтгэл ханаж сурах хэрэгтэй гэж сургадаг байна. Сайн үйлс дэлгэрэх болтугай.
odgerelDecember 9, 2012
Энэ бол Социализм, коммунизм, фашизм, чөлөөт үйлдвэрлэл гэх мэтийн зүйлүүдтэй огтхон ч хольж ойлгож болохгүй. Энэ бол тэр биш.
ЗочинDecember 9, 2012
Ямар тасархай зурагнууд тавьдаг юм бэ. 33 тэнгэрийн орон шиг, ЛоЛ
ЗочинDecember 10, 2012
хамгийн их оюуны хөгжийлтэй гэддэг Түвд л ийм лаг баймаар. Гэтэл хамгийн дорой буурай.
Энд нэг л юм хургаад, хойш татаад байна даа. Яаж мэдэх вэ?
odgerelDecember 10, 2012
Энд түвд орон хамаагүй л дэ. Бурхан шашны зүйлээс санаа аваад Технологийн дэвшлийг хослуулах санаа л юм. Түвдэд чинь технологи хөгжөөгүй болохоор энэ хамаагүй. Түвд хүмүүс бол гадаад хөгжлийг чухал бус дотоод сэтгэлийн хөгжлийг илүүд үзэж түүнээсээ амар амгалангаа авдаг. Өөрөө хэлбэл гадаад өнгө дүрст төдийлөн ач холбогдоол өгдөггүй бөгөөд гаднаа 1000 сайхан байгаад дотроо өнөөгийн хөгжсөн орнуудын хүмүүс шиг хогийн сав байвал тэр ямар хэрэг байхав дэ. Ховор зүйл үнэтэй бөгөөд тогтох нь хэврэг олон муу зүйлүүд түүнийг дагаж байдаг.
ЗочинDecember 10, 2012
байнгын нирваанд байна гэдэг юу ч үйлдвэрлэдэггүй юмаа.
Дуугай байцгаа. Түвдүүд бол тусгай гентэй ард түмэн гэдгийг эрдэмтэд судласан.
ЗочинDecember 10, 2012
"дотоод" хөгжлийг чухалчилдаг гэх хүмүүс маань гаднах гэр болсон биеээ хөөцөлддөггийн та мартсан байнаа. Таны комментыг уншаад тэд дотооддоо одоо болтол нэвтрээгүй юм байнаа гэдгийг яг сая ойлголоо. Танд баярлалла.
Нарийн арга чадвар чадамж гээд биеийн тодорхой зарим хэсгүүддээ төвлөрдөг.
odgerelDecember 10, 2012
Юу ч ойлгосонгүй өмнхө comment-г. Бие дээрээ төвлөрөх гэдэг бол тэрсүүдийн шашинд л байдаг. Зөвхөн бие дээрэ төвлөрсөнөөр гэгээрчихгүй л дэ. Энэ бол нилээн доод түвшний зүйл. Чарлбийн зүйлийг бүү энэ Бурханы шашны зүйлтэй хутгаж үймэлнэ үү.
ЗочинDecember 10, 2012
Bayarlalaa. Oilguulahiin tuld ug undesees tailbarlan ih saihan zuv bichsen baina. Gehdee hamgiin chuhal unegui erchim huchniihee tuhai bicheegui baih yum. Daraagiin dugaartaa bichih yum bolov uu?
ЗочинDecember 11, 2012
Япон Буддын шашинтай. Тэгээд хамгийн өндөр хөгжилтэй.
ЗочинDecember 11, 2012
Бурханы шашинтай хөгжингүй орнууд энэ мэтэчлэн зөндөө л байдаг. Бурханы шашинтай дан ганц Түвд улс биш л дэ.
ЗочинDecember 11, 2012
Азийн бар улсуудын сүсэгтнүүдийн ихэнх хувь буддист байна.
ЗочинDecember 11, 2012
шашныг нэгдүгээрт тавихаа больж хөгжлийг эрхэмлээд тэр л дээ хө.
ЗочинDecember 11, 2012
дусал хий судал чинь бие дээр байхгүй өөр хаана байх билээ дээ. Таны хэлдэг түвшин мөн л дөө.
odgerelDecember 11, 2012
Шашныг нэгдүгээрт тавихаа больж хөгжлийг эрхэмлээд тэр гэдэг нь зөв. Тиймээс өнөөгийн хөгжил жинхэнэ хөгжил бус сүйрэлийг авчирч байна шүү дэ. Тийм сүйрэлийг буддистууд хүсдэггүй нь ийм л учиртай. Эртэнээс мэдэж байсан болохоор л тэр. Биеийн тухайтад бол дусал судал гэдэг чинь тарнийн анги зүйл руу орж байгаа бөгөөд үүнийг бодьсэтгэлийг заавал хослуулдаг. Тэгэхээр та бусдын тусын тулд шаардлагатай бол биеээ ч өргөх чадвартай байх бөгөөд энэ нь биеээ бодох хэрэг биш юм. Тэгэхээр гадаад өнгө дүрсэнд төдийлэн ач холбогдол өгдөггүй гэсэн болохоос огт өгч болохгүй ээ гэж хэлээгүй ба тэр судал, дусал гээд байгаа зүйл нь бидний энэ нүдэнд эл харагдах бүдүүн биеийг хэлэхгүй нарийн биеийг хэлж байгаа болно. Тэгээд бие дээр төвлөрөх бус хийгээ гүйлгэж нарийн бие дээрээ ажиллаж байгаа. Хэрэв бусдын тусын тулд гэсэн сэтгэлгүй өөрийн биеээн хайрлаж түүндээ шунаваас юун гэгээрэх шууд там ш дэ хө гэж.
ЗочинDecember 12, 2012
nariinaas nariin setgeld hureed, tuuniigee bas udaan togtoon barih.
Oron zai, tsag hugatsaagaar ayalagchid baih ni.
Hamgiin hol zorchson bugood tendee udsan etgeed HEN be?
ЗочинDecember 12, 2012
Төгс нийгэм.
Шашинд ламаизм гэдэг нийгэм байдаг. Бас л нэг тогтолцоо юм даа.
Гэхдээ нөгөө оюуны гэх тодотголтой хүмүүс маань хамгийн их мөнгөтэй харьцаж, цуглуулж, хуримтлуулдаг. Хир их эрдэмтэйг нь хир их хуримтлал үүсгэснээр нь мэдэж болно ч гээд байгаа юм шиг. Тэд оюун санааны удирдагчид байдаг л гэсэн дээ.
ЗочинDecember 12, 2012
Zeitgeist их гоё гоё ярилцлага хийдэг л дээ. Дэлхий даяарыг л.
Яг өнөө оройны хамгийн хямд эрчим хүчний эх үүсвэр бол газрын баялаг нүүрс. Ухаж авлаа, шууд түллээ, дулаацлаа, хүнсээ боловсрууллаа г.м. Уранаас цөмийн энерги & салхи, нарны эрчим хүч. Сүүлийн хэд нь "маш их зардалтай".
Пилэтк, индүү, халаагуур залгахад хамгийн их эрчим хүч хэрэглэдэг.
odgerelDecember 18, 2012
ZeitGeist Movement Mongolia facebook хаяг нь:
www.facebook.com/ZeitgeistMN
ЗочинJanuary 16, 2013
Үнэгүй эрчим хүч ашиглан явдаг машин. Олон аргын зөвхөн нэг жишээ нь.
http://freeenergylt.narod2.ru/ismael_aviso_car
ЗочинMarch 26, 2013
Өнөөгийн мөнгө санхүүгийн тогтолцоо нь үнэхээр байдлыг муутгаж байна уу гэхээс сайжруулж байгаа нь бага байна. Мөнгө нь бартерыг орлож гарч ирээд нэг талаараа худалдаа наймааг хөнгөвчилж дэвшилт авчирсан юм шиг боловч олон зүйл дээр асуудал үүсгэж байна. Жишээ нь мөнгө нь нэг хэсэг бүлэгт их хэмжээгээр төвлөрч хүчний харицааг ихээхэн алдагдуулж байна. Мөнгө нь нийгмийн баялагыг байнга эргэлтэнд оруулах гэхээсээ илүү нийгмийн нэг хэсэгт хэт төвлөрөл, хадгалалтыг үүсгэдэг. Мөнгө нь төлбөрийн хэрэгсэл болж бодит ертөнцийн тоон илэрхийлэл, үнэлгээ, хэмжүүр болох гэж оролдож буй ч энэ бодит ертөнцийг бүрэн илэрхийлж чадахгүй.
ЗочинMarch 26, 2013
Мөнгө хүнийг боолчилох хэрэгсэл болж байна. Яагаад гэхээр ялангуяа өнөөгийн өсөлтөд тулгууралсан эдийн засгийн тогтолцоонд fractional reserve banking системтэй чухал уялдаа холбоо, үүрэгтэй. Бид өнөөгийн санхүүгийн тогтолцоонд байгаа ихэнх мөнгө бол хүмүүсийн гар дээр эргэлдэх бодит мөнгө гэхээс илүү банкны зээл, өрүүд буюу "хоосон мөнгө" байдаг гэдгийг мэднэ. Ингэж хиймэл мөнгийг бий болгосноор энэ өрийн хүү төлөгдөхийн тулд эдийн засаг байнга өсөж ДНБ өсөх шаардлага тулгарна. Нөгөө талаар байнга өсөн нэмэгдэх энэхүү хиймэл мөнгөний хязгааргүй өсөлтийн эсрэг талд бидний амьдрах хэмжээ хязгаартай бодит дэлхий оршин тогтонох тулд тэдгээр бодит зүйлсийн үнэ байнга өсөн нэмэгдэж мөнгө үнэ цэнээ алдан инфеляц мөнхөд оршин тогтоно. Хэдийгээр бид энэхүү мөнгөний асар их илүүдлийг үйлчилгээ гэх мэт бодит бус зүйлийг тасралтгүй шинээр бий болгон тэнцэтгэх гэж оролдож болох ч эцсийн дүндээ заавал бодит ертөнцтэй холбогдох асуудал тулгарна. Ийм болохоор "хөгжлийн" талаархи эдийн засагтай холбогдох ойлголтууд дээр эрдэмтэд ихээхэн маргаантай байдаг. Нэг талаараа нийгмийн ихэнхи хэсэг эдийн засаг хэмээхч асар том махны машины эд анги болон өдөр тутам ямар ч утгагүй ажил хийж өөрийн мэдэлгүй энэ олны урсгал дунд утгагүй урсаж байна гэж бодогддог. Уг нь бид энэ их нийгмийн потенциалын илүү зөв зүйлд зарцуулбал хүн төрлөхтөнд илүү их сайн сайхныг авчирах байх л даа. Ингэж маргахаар зарим хүмүүс үүнийг няцааж бид байгалийнхаа жамаар явж байна гэх байх. Ийм хүмүүсийн бодлыг ч бас огт үгүйсгэх нь буруу. Хүмүүсийн оршихуй (ontology), мэдлэгийн тухай онол (epistemology) байр суурь өөр байдаг тул маргаантай байх нь аргагүй. Академик ертөнцөд судлаачид эдгээр байр сууриа илэрхийлж маргалддаг. Манай Монголд хүмүүс тэр болгон энэ талаар ойлготтой байдаггүй. Энгийн хүн өөрөө ч мэдэлгүй оршихуйн (ontology) байр суурьтай байдаг.
ЗочинMarch 26, 2013
Миний харж байгаагаар мэдээж энд капитализмын хямрал байгаа гэхдээ түүнээс илүү орчин цагийн мөнгөний системийн хямрал түлхүү байна. Анх дэлхийн 2-р дайны дараа хэсэг бөлөг улсууд Брэндон Вуддсын систем гэгчийг бий болгож АНУ-ын долларын ханштай валютаа хатуу уяж харин АНУ доллар алт болоод мөнгөн баталгаатай байлаа. энэ байдал 71 он хүртэл үргэлжилсэн ба 71 онд АНУ алт мөнгөн баталгаанаас татгалзсанаар бүх валют ямар нэг өртөг үнэ цэнэ агуулахгүй төлбөрийн хэрэгсэл болж хувирсан гэдэг. Тэгэхээр өнөөдөр бид мөнгө гэж ярихаас илүү төлбөрийн хэрэгсэл гэх нь оновчтой болов уу. Орчин цагийн санхүүгийн системийн хямрал зөвхөн нийгмийн анга бүлэг давхрагуудын бие биенээ дарлах мөлжих хэрэгсэл төдийгөөр сөрөг талаа үзүүлээд байгаа биш байгал орчинд байж болох хамгийн хорт нөлөөг үзүүлж байна. жишээлбэл нүүрс ухах гэж буй хүний ухах нүүрсний хэмжээ түүнд буй алтаар хязгаарлагдах ёстой атал доллар хэмээх үнэ цэнэгүй өртөггүй төлбөрийн хэрэгсэлээр хязгааргүй ухаж болж байна. мөн хэрэглээний төвшинг зохиомолоор хөөрөгдөж байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлээд зогсохгүй хэт өндөр хэрэглээнд хүмүүсийг дасгаж түүгээр нь хувь хүн өөрийн амьдралын мөн чанарыг хэмждэг гаж сэтгэлгээг хэм хэмжээ болгож байна. энэ систем нэг өдөр нурах нь ойлгомжтой хүмүүс үнэгүй зүйлээр үнэт зүйлсээ байнга худалдаад байхыг хүсэхгүй нь тодорхой. гэхдээ энэ системээс хүмүүс сайн дураараа татгалзах нь харин юу бол. систем өөрөө өөрийгөө цэвэрлэх цаг хэзээ гэдэг нь тодорхойгүй ч тийм зүйл болно гэдэгт харин итгэлтэй байна.
ЗочинMarch 26, 2013
Гэтэл бид сайн дураараа энэ загвар руу гүйгээд орчихлоо. 1924 онд анхны мөнгөн тэмдэгт хэвлэгдэж байсан гэхээр саяханых байгаа биз. гэсэн ч бид мал аж ахуйгаа орхилгүй 90-д он хүрсэн. дэлхийн 2-р дайнд монгол улс зөвлөлтийн стратегийн түншлэгч байлаа гэхдээ энд бид морь уналга халуун дулаан хувцас хэрэгсэлээр хангаж байсан түүнийг оросын нэгэн эрдэмтэн дайны хувь заяаг шийдэхэд томоохон нөлөө үзүүлсэн хэмээсэн байсан. дэлхий дайн нэрвэгдэж өлсөж даарч цангаж байхад бид хүнд өгөх юмтайгаа байлаа бидний хоол хүнс хувцас хэрэгсэл гэр орон мөнгөний системээс хамааралтай бус байлаа бид ямар ч хямралыг ахуйн гачлангүй давах бололцоотой байлаа харин өнөөдөр хэтэрсэн уул уурхай мал, малчин, бэлчээр 3-г талхалж байна
ЗочинMarch 27, 2013
Харвардын Их Сургуулийн эдийн засгийн ангийн оюутнууд хичээлээ хаядаг нь зөв.
Кап нийгмийн энэ олон э/з системууд үнэн зөвөө батлаагүй. Тэр байтугай асар айхтар хямралд оруулахаар дахин айсуй.