Бурханы шашны портал

Нэвтрэх | Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Сар болгоны 4-ний өдөр төрөгсөд

Ерөнхий хандлага:

4-ийн тоо нь нэгэн хэвийн баригдмал байдлыг эвдэх гэсэн зоримог зан төлөвийг нөхцөлдүүлдэг. Энэ тоонд төрсөн хүмүүс өөрийгөө бусдаас төдий л ялгарахгүй, энгийн нэгэн гэдгийг байнга мэдэрдэг. Гэвч та амьдрал өөрөө ч нэгэн хэвийн зүйл гэдгийг мэдрээд санаа зовохоо байдаг. харин илүү орлого, бэлэг сэлт, аялал, шинэ хувцас зэргийг ер бусын үйл явдал мэтээр хүлээж авдаг. Та ертөнцийг ийнхүү хүлээж авдаг болохоор нэгэн хэвийн байдлыг тэвчиж амьдардаг. Та бол нарийн тооцоотой, зорилгодоо тууштай, тэвчээртэй хүн. Амьдралын төлөөх тэмцэлд тантай эн зэрэгцэх чадалтай хүн үгүй. Та санхүүгийн хувьд баталгаатай байхын тулд өдөрт 12 цагаар ажиллаж, илүү цагийн мөнгө авахаас буцахгүй. Таны тэмүүлэл зорилго бодитой байдаг. Та түүндээ хүрэхийн тулд ямар ч саад бэрхшээлийг даван туулахад бэлэн. Ерөнхийдөө тогтвортой, амар амгалан байдлыг хүсдэг болохоор зорилгодоо хүрэхийн тулд алхам алхмаар урагшилдаг. Та өөрийн гэсэн ертөнцийг хадгалахын тулд бүхнийг хийдэг, итгэл даадаг найдвартай хүн. Найз нөхдийнхөө төлөө юугаа ч хайрладаггүй. Харин шинээр хүнтэй танилцаад, жаахан болгоомжилдог ба түүнд дасахад цаг хугацаа хэрэгтэй байдаг. Та бүх юмаа эмх цэгцтэй байх ёстой гэж үздэг. Зохион байгуулалт сайтай чанар амьдрал тань тогтвортой байхын баталгаа болж өгнө. Та амьдралаа алхам алхмаар төлөвлөдөг. Тооцоотой байдал чухал зорилгодоо хүрэхэд дэм болдог.

Дутагдал:

Үе үе ирээдүйнхээ төлөө санаа зовж, сэтгэл санаа хямардаг. Ийм үедээ та ажлаа мартдаг, эсвэл мөнгө санхүүгийн бэрхшээлтэй тулгардаг гэсэн үг биш юм.  Та хичнээн сайн явж байвч маргааш яах бол гэж түгшдэг. Харин амьдралын баталгаа сайтай байгаагаа мэдмэгц сэтгэл ханаж амардаг. Ингэж сэтгэл ханамжтай байхын тулд та үл хөдлөх хөрөнгөтэй байхыг илүүд үзнэ. Ер нь таны хувьд эд хөрөнгө маш чухал. Хэдийгээр та их тууштай зантай боловч ажлаа сайтар төлөвлөн өөрийгөө хянаж ажиллахгүй бол амжилтанд хүрэхгүй, учир нь үе үе сэтгэлээр унаж, ажлаа алдах явдал гаргадаг. Гэвч энэ бүхний эцэст та алдаа дутагдлаа ухамсарлан, түүнээсээ суралцаж, дахин алдахгүйг хичээдэг. Зарим үед та өөрийн ашиг сонирхлыг хамгаалж чаддаггүйгээс бусдад ашиглагдах, өөрөө хохирох явдал их байдаг. Тухайлбал, та өөр ажилтай байлаа ч даргынхаа гуйснаар түүний ажлыг хийж, өөрийн ажлаа хохирооно. Иймэрхүү нөхцөл байдал ажил албаны хүрээнд төдийгүй хувийн харьцаанд ч олонтаа тохиолддог. Тиймээс өөрийн ашиг сонирхлыг хамгаалан үзэл бодлоо шулуухан илэрхийлж сурах нь чухал. Амьдралыг та байнгын тэмцэл гэж үздэг ч тулгарч буй бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхээр яардаггүй тул энгийн байж болох амьдралаа улам хэцүү болгодог. Аливаа өөрчлөлтөөс айдаг тул зарим үед хүндрэл бэрхшээлийг анзаарахгүй байхыг хичээдэг. Ингэснээр та түр зуур л сэтгэл амардаг боловч байдал улам хүндэрсээр байна. Амьдрал гэдэг хувьсамтгай зүйл тул бусдаас хэт их зүйл шаардах хэрэггүй.

Хайр дурлал, янаг амрагийн харьцаа:

Та хэн нэгэнтэй ханилахаасаа өмнө удаан эргэлзэж тээнэгэлздэг ба энэ нь таны баттай хамгаалагдмал байдалд байх гэсэн хүсэлтэй шууд холбоотой. Үе үе сээтгэнүүр зан тань хөдөлдөг ч та эд хөрөнгөтэй, найдвартай хүнийг хайсаар байдаг. гэхдээ хайр дурлалынхаа төлөө хайртынхаа төлөө илүү дутуу зүйлд мөнгө төгрөгөө зарлагдах дургүй. Тэгсэн атлаа өөрийгөө өөрчлөх, гоё сайхан болгоход мөнгөө харамладаггүй, хамгийн гол нь итгэл найдвараа өгч болох эсэхийг нь л хардаг. Сексийн харьцаанд ч янаг халуун амрагаас илүү найдвартай, итгэлтэй хүн чухал гэж үздэг. Гэхдээ амрагтайгаа бүрэн ойлголцохын тулд та багагүй хүчин зүтгэл, идэвх гаргана. Та гэрсэг хүн болохоор гэр бүлийн амьдралаа ч нарийн төлөвлөх дуртай. Тиймээс амраг тань өдөр тутмын амьдралын бүхий л хариуцлагыг танд үүрүүлдэг. Ихэнх тохиолдолд энэ тооны хүмүүс байнгын амрагаа сонгосноос хойш сэтгэл амарчихдаг ба нэгэн хэвийн амьдралаас огт залхахгүй. Бэлгийн харьцаанд прагматик ханддаг учраас таашаал авахыг хүсдэг, гэхдээ л нөхөрлөл танд бүхнээс  илүү тул заримдаа ор дэрний ажилд үнэт цагаа үрэхгүй байхыг боддог.

Гадаад төрх:

Энэ тооны хүмүүс өтгөн хөмсөг сормуустай, өргөн шанаатай, гонзгойдуу бор царайтай байдаг. Зарим нь бага зэрэг ээрүү байна. Намхавтар нуруутай, таныг онцлох нэг шинж нь бусдын анхаарлыг татдаг хурц харц юм.

Эрүүл мэнд:

Бөөр, давсаг эмзэг. Ил задгай, цэлгэр орчинд төдий л дуртай бус, заримдаа гөлгөр, хөндий болдог нь сэтгэл зүйн байдалтай холбоотой.

Ажил мэргэжил, албан тушаал:

Үл хөдлөх хөрөнгийн болон барилгын салбарын бүхий л мэргэжлүүд тохирно. Нөгөөтээгүүр зохион байгуулах авьяастай тул сайн зөвлөгч, эсвэл хувийн аж ахуйтан болж чадна. Мөнгө санхүүгийн чиглэлийн ажил мэргэжлийг та өөрөө сонирхдог ба энд ч танд багагүй боломж буй. Зохиолч, яруу найрагч, загвар зохион бүтээгч болоход ч болохгүй гэх газаргүй.

    Бусад