Бурханы шашны портал

Нэвтрэх | Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Сар болгоны 8-ний өдөр төрөгсөд

Ерөнхий хандлага:

Танд тэсвэр тэвчээр, амьдралын бүхий л хүрээнд амжилт олох эрмэлзэл хангалттай буй. Таны хийсэн барьсан болгон бараг дандаа бүтэмжтэй байж, мөнгө санхүүгийн хувьд ч багагүй ашиг олно. Өөрөөр хэлбэл, та ихэнхдээ азтай байдаг хүн. Та ололт амжилтандаа баярлаж, зорилгодоо хүрмэгцээ сэтгэл ханаж чаддаг хүн. Таныг нэр хүнд, гавьяа шагнал ч хүлээж байж мэдэх юм. Та бол азтай хүн, тиймээс эд хөрөнгө танд аяндаа бий болж хуримтлагдана. Гэхдээ таны оюуны хэрэгцээ шаардлага хангагдахаас нааш таны амжилт бүрэн дүүрэн байж чадахгүй. Тиймээс та мөнгөний хойноос хөөцөлдөх цаг завгүй ажлаа үе үе засварлаж, бүтээлч авьяас чадвараа бүрэн дүүрэн илэрхийлж гаргахад анхаарна. Эргэн тойрондоо буй хүмүүс, нийгэмтэйгээ та бүрэн дүүрэн ойлголцол, харилцан холбоог бий болгож чаддаг. Тухайлбал та гадаадын олон сонин сэтгүүл унших ба олон улсын тавцан дээр болж буй үйл явдлыг чин сэтгэлээсээ хүлээж авна. Та өөрийгөө бүрэн дүүрэн ойлгож, өөрөө өөртэйгээ нийцсэн цагтаа л сая амжилт, эд баялагт хүрнэ. Хувь тавилан та нарын заримд багагүй эрх мэдэл олгон, олны анхаарлын төвд аваачиж ч болзошгүй. Энэ боломж бол танд байгалиас заяагдсан зүйл юм. Та өөртөө хэрэгтэй гэсэн бүхнээ хийх бөгөөд санасан болгон тань бүтэх магадлалтай. Гэхдээ та өөрийгөө гоц гойд хүнд тооцдоггүй, та хүн болгонд өөрийн гэсэн хувь тавилан буй гэж үздэг. Та эрх мэдэлд хүрмэгцээ биеэ тоодоггүй, харин үүрэг хариуцлагаа ухамсарласан илүү нягт нямбай болдог. Мөн бусдыг уриалан дуудахдаа сайн төдийгүй бусдад эерэгээр нөлөөлөх авьяас чадвар танд буй. Та лидерийн авьяас чадвартай болохоор хариуцлага үүрч, өөрөө ч бат бэх байр суурьтай байж бусдад тусалж байх боломжтой. Та өөртэйгээ адил хүмүүсийг татах авьяас билэгтэй. Зорилгодоо хүрэхийн тулд тууштай, эрчтэй, тэвчээртэй ажилладаг. Та өөртөө итгэлтэй болохоор бусад хүмүүсийн итгэлийг ч хүлээдэг. Нөгөөтээгүүр та өрсөлдөөнд гоц авьяастай ба учирч буй саад бэрхшээлийг давж гарахын тулд бүхий л хүч чадлаа дайчилдаг. Та өөрийн үүрэг хариуцлагыг гүнээ ухамсарладаг болохоор өөрийгөө дүгнэж цэгнэхгүй өнгөрөх өдөр гэж байхгүй. Танд регби, теннис, холын зайны гүйлт, морин спорт, усан поло, аэробик зэрэг спортууд нэн тохиромжтой тул эрч хүч хэмнэнэ.

Дутагдал:

Та аливаад хэт материаллаг талаас нь ханддаг. Таны амьдралын утга учир материаллаг эд баялагийг хуримтлуулахад чиглэгдэж болно. Таны хувьд ямар хувцас өмсөж, хэдэн төгрөг олж байгаа нь нэн тэргүүнд анхаарах зүйл мөн. Тиймээс та хамгийн сүүлийн үеийн загварын, хамгийн чанартай, үнэтэй эд зүйл хэрэглэхийг эрхэмлэдэг. Нөгөөтээгүүр та хичнээн их мөнгө оллоо ч танд үргэлж л бага юм шиг санагдах болно. Баян тансаг амьдрал таатай зүйл мөн боловч зөвхөн мөнгөнд анхаарлаа төвлөрүүлснээр та амьдралын бусад хүрээгээ сонирхолгүй, утгагүй болгож байгаа юм. Тиймээс оюунлаг амьдралыг марталгүй, энэ чиглэлийн хүмүүстэй аль болох их харьцаж байх хэрэгтэй. Та дэндүү шулуухан, бас бардам хүн тул бусдын шүүмжлэлийг хүлээдэг. Та зорилгодоо хүрэхийн тулд ямар ч арга замыг сонгохоос буцдаггүй. Өөрөөр хэлбэл, санаснаа авахын тулд бусдыг хуурч мэхлэх, хээл хахууль өгөх зэргээр авирлах нь таны хувьд ердийн хэрэг. Та өөрийгөө дээд заяатай хүн гэж боддог болохоор бусдыг санаснаараа хөдөлгөж байдаг. Танд бүхнийг хяналтандаа байлгаж, бусад хүнийг ашиглах нь таалагддаг. Заримдаа та бусдад дарамт шахалт үзүүлэх, айлган сүрдүүлэх  замаар санасандаа хүрдэг. Таны өрсөлдөгчөө давах гэсэн эрмэлзэл ихэнхдээ эрх мэдлээ мэдрэх гэсэн эрмэлзэлтэй холбогддог. Гэтэл наймын тоо нь кармын маш хүчтэй нөлөөг агуулдаг тул таны хийсэн муу үйл болгон хоёр дахин их хэмжээтэй зовлон болж тань дээр заавал бууна гэдгийг бүү март. Та санасандаа хүрч чадахгүй бол, эсвэл хангалттай эрх мэдэл, эд хөрөнгөгүй бол өөрийгөө их л азгүй хүнд тооцдог. Учир нь та амьдралын гол утга учир бол дээрх ойлголтууд гэж үздэг. Тал залхуу хойрго нэгэн байлаа ч бусдын хүчээр эд баялаг, эрх ямбыг олж авахыг хүсдэг. Гэвч таны хувьд өөрийн хичээл зүтгэлээр олсон зүйл л жинхэнэ хоол болно гэдгийг бүү март. Та бүгдийг мэддэг чаддаг боллоо гэж бодох тусам амьдрал танд гэнэтийн нөхцөл байдлыг барина. Хэрвээ та бусдад хөтлөгдөн, бусдын ашиг сонирхлын зэвсэг боливоос аяндаа ядарч сульдан, бие тань хямрах ба энэ нь кармын хуультай шууд холбоотой юм. Өөрчлөлт шинэчлэлтээс, мөн аливааг хянах хяналтаа алдахаас айж эмээдэг. Тиймээс аливаад нэгэнт тогтсон зам мөрийг сонгодог.
Хайр дурлал, янаг амрагийн харьцаа:

Та эрч хүчтэй, аз хийморьтой, санасандаа хүрдэг, үзэмж төгөлдөр нэгэн болж төрсөн. Та нарын зарим нь дэндүү даруу төлөв байж, ололт амжилтаа бусдаас нуух нь бий. Тиймээс танд хүчтэй. Таны амбийцийн эсрэг өөрийн ашиг сонирхлыг тавьж чаддаг амраг хэрэгтэй. Өөрөөр хэлбэл таны амраг бизнест тань бол эрх тэгш түнш, аялал жуулчлалд бол итгэлтэй хамтрагч,гэр оронд тань бол найдвартай түшиг тулгуур байх ёстой. Тэр танаас дутахгүй азтай, өөртөө итгэлтэй нэгэн байвал та хоёр амархан ойлголцоно. Таны хувьд байнгын анхаардаг мөнгө хэмээх сэдэв хайр дурлалыг хоёрт тавьж үзэхэд хүргэх явдал элбэг тохиолддог. Мэдээж та хайр дурлалаас бусдыг нь худалдан авах боломжтой байна. Нөгөөтээгүүр таны эд хөрөнгийн хамтран эзэмших сонирхолтой хүн цөөнгүй гарах тул танд сонирхлыг тань материаллаг зүйлээс холдуулж чадах, илүү оюунлаг,мэдрэмжтэй хүн зохино. Янаг амрагийн харьцаанд бол таны хүсэл мөрөөдөл, эрэлт хэрэгцээнд бүрэн нийцсэн хүн байх ёстой. Заримдаа та сэтгэл хөдлөлд хэт автаж, ор дэрний асуудлаас өөр зүйл бодох чадваргүй болдог.

Гадаад төрх:

Та цонхигор царайтай, өтгөн ширүүн үстэй. Таныг онцлох өөр нэг шинж бол “мууран нүдтэй”, бүдүүн зөрүүд маягийн уруул, зузаан эрүү юм. Ихэнх тань өндөр нуруутай, бадируун чийрэг биетэй.

Эрүүл мэнд:

Өтгөн хатах, цагаан мах үрэвсэх хандлагатай. Үе мөчний болон мэдрэлийн өвчинд өртөмтгий.

Ажил мэргэжил, албан тушаал:

Бизнесийн салбарын бүхий л ажил мэргэжил тохиромжтой. Тиймээс сайн нягтлан бодох, санхүүч, компани аж ахуйн байгууллагын удирдах ажилтнууд төрдөг. Мөн зохион байгуулах авьяас чадвар, тэсвэр тэвчээр, хариуцлага ухамсарлахыг шаарддаг мэргэжлүүд тохиромжтой. Тухайлбал та сайн багш байж чадна. Мөн зүү төөнүүрийн эмч, алганы хээ судлаач, сэтгэл зүйч зэрэг мэргэжлийг сонгосон ч болно.

  • ЗочинSeptember 24, 2012

    кк ямар үнэн юм бэ Миний мэргэжил сувилагч гэхдээ яагаад ч ажиллах гэхээр ингэж амьдрах хүн биш юм шиг санагддаг юм. Одоо нягтлангаар сурч байгаа. Хувь тавилан гэж сонин юмаа бүгдийг тооцоолчихсон байдаг юм шиг мэдрэмж төрлөө. Баярлалаа

  • ЗочинJanuary 19, 2013

    bayarlalaa uneheer unen helj bna

  • ЗочинJanuary 29, 2013

    ene unen yumaa bi setgel zuich mergejiltei tegeed ooriigoo dajgui sn bagsh gej boddog shuu, ihenh hussen zuil chini butteg gesen heseg uneheer unen gaihaltai bla bayarlala

  • ЗочинJune 24, 2013

    harin minii huwd ulamjlaltiin emch boloh gj bgaaa .................
    bas l huwi tawilan min baih neeee kkkkkkkkk.........

  • ЗочинNovember 13, 2013

    bi manager boloh gej bgaa hhe unen l yum bna

  • ЗочинNovember 17, 2013

    bas bnaa bna

  • ЗочинNovember 18, 2013

    bi namhnshde badriun undur bish kk.teriig es tootsuul yaag unen bnaa.

Бусад