Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Сар болгоны 20-ний өдөр төрөгсөд

Ерөнхий хандлага:

Та аливаад эв эеийг хичээдэг, амар амгалан хүн юм. 0-ийн үелзэл 2-ын тоонд нөлөөлж таны сэтгэл түвшин, амар амгалан гэсэн эрмэлзлийг нэмэгдүүлнэ. Хоёр 2-ын тоо нь бусдад хандах таны сэтгэл санааны хандлагыг тодорхойлно. Илэн далангүй, нөхөрсөг харьцаа нь танд бусадтай холбоотойгоо мэдрэхэд тус болдог. Таны зөн билэг маш өндөр хөгжсөн тул сэтгэлд зурвас орсон  бодол бодитой байх нь элбэг. Нөгөөтээгүүр найз нөхөд, ойр дотны  хүмүүс тань таны сэтгэл санааны байдлыг маш сайн мэдэрдэг. Та амьдралын аливаа асуудлыг бусдын нүүрэн дээр ил тод шийдэхээ юманд боддоггүй. Таны онцлог шинж бол "илэн далангүй, нээлттэй" байдал юм. Та хөшигний араар явуулга хийснээс ил тод ярилцсан нь шулуухан гэж үздэг. Та бусдын маргааныг шүүн гуравдагч шүүгч болох нь элбэг бөгөөд энэ нөхцөлд та  хоёр талд хоёуланд нь бодитойгоор хандаж, асуудлыг шийдэхийг эрмэлздэг. Хэрүүл маргаанд таны хувийн ашиг сонирхол хөндөгдсөн ч та хоёр талын санаа бодлыг сонсож, үнэн зөв шийдвэр гаргахыг эрмэлздэг. Та хүмүүс харилцан ойлголцож, эвлэрч байвал сэтгэл хангалуун байдаг. Таны мөн чанарыг тодорхойлох хоёрдон түлхүүр үг бол "хамтын ажиллагаа" юм. Та хүмүүс харилцан ярилцаж, буулт хийн тохиролцсоноор илүү их амжилтанд хүрдэг болохыг мэддэг. Мөн та хангалттай хүлээцтэй хүн. Гэхдээ та амьдралд тань садаа болох нөхцөл байдлаас аль болохоор зайлсхийхийг хичээдэг. Та ямар ч маргаантай асуудлыг эвээр шийдвэрлэхийг эрмэлздэг ба хэрвээ энэ нь бүтэлгүйтвэл хуулийн байгууллагад шууд ханддаг. Та бүхийл асуудалд "алтан дунджийг" олохыг эрмэлздэг хүмүүсийн нэг юм. Энэ чанараараа хэт баярлах буюу хэт гомдохоос сэрэмжилж чаддаг. Таны уриа бол "юм болгоноос бага багаар". Та амьдралд ил тодоор ханддаг тул их зүйл шаардаад байдаггүй, таны хувьд хүмүүс, байгальтай төгс харьцаатай байхад л хангалттай. Хоёрын тооны нөлөөгөөр та сайхан сэтгэлтэй, тусч зантай. Таны хажууд байгаа хүмүүс тайвширдаг. Үе үе та бусдаас туслалцаа хүсдэг ба тэгэхдээ бусдыг хэзээ ч дарамталдаггүй, эвтэйхэн, бусдын саналыг сонсож ханддаг. Хүн өөртөө байгаагаас илүүг өгч чадахгүй гэдэгт та итгэдэг. Та удаан темптэй, намуухан аялгуу сонсох дуртай, өөрөө ч хөгжмийн авьяастай. Дугуй унах, усан спортоор хичээллэх, явган аялах, йогоор хичээллэх зэрэг нь танд тустай.

Дутагдал:

Заримдаа та бусдын хооронд нь эвлэрүүлэхээр зүтгэж ядардаг ба өөрөө ч мэдэлгүй эсрэг байр суурь эзлэн ана мана үзэлцэхэд бэлэн болсон байдаг. Энэ мөчид таны хувьд амьдрал нь өөрийн эрхээ хамгаалахын төлөөх тэмцэл шиг санагддаг.
Өөрөөр хэлбэл та хүмүүсийг "ан", "анчин" гэж хувааж эхэлдэг. Мөн түүнчлэн хоёр галын дунд орох нь элбэг байдаг. Заримдаа та тууштай байж чадахгүй маргаж буй хоёр талын аль нэгнийх нь хүн болж хувирдаг. Тиймээс хорвоо ертөнц ялагч, ялагдагч гэсэн хоёр хэсэгт хуваагддаг хэмээх буруу үзэл төлөвших хандлагатай. Цаг хугацаа өнгөрч, та амьдралын туршлага суух тусмаа амьдралд тохиолдож буй сайн муу явдлын аль алинаас нь өөрт хэрэгтэй, сургамжтай зүйлийг мэдэж авч болно гэдгийг ойлгоно. Заримдаа та бусдыг санаснаараа хөдөлгөж, ашиг олох зорилгоор хүмүүст нөлөөлдөг. Энэ нь ихэнхдээ зөрчилт нөхцөлөөс сэргийлэх, эсвэл өөрийн үзэл бодлыг нуух гэсэн зорилготой холбоотой болно. Магадгүй та тавьсан зорилгодоо ийм л аргаар хүрч болно гэж үздэг байх. Гэвч аливаа дарамт шахалт нь бусдын зүгээс эсэргүүцэлтэй тулгардаг гэдгийг мэддэг болохоороо та энэ хандлагаа хичнээн хохиролтой болохыг ойлгоно. Эв эеийг хичээх, маргаж буй талуудын аль нэгийг нь гомдоохгүй байхыг эрмэлзэх нь таныг шийдмэг бус болгоно. Заримдаа та шийдвэр гаргах чадваргүй болдог. Заримдаа та сэтгэл хөдлөлд хэт автдаг ба энэ үедээ эрч хүчтэй, шийдмэгээр асуудлыг хэрэгжүүлэхийн оронд эсрэг тэсрэг олон санаа гаргаж өөрийгөө зовоодог. Сэтгэл санааны байдал амархан хувирч өөрчлөгддөг ч аажимдаа танд сэтгэл хөдлөлөө хянаж удирдаж сурах нөхцөлийг бий болгоно. Хэдийгээр та төрөлхийн эелдэг зөөлөн, халамжтай нэгэн боловч энэ чанараа ил гаргахаас ичингүйрдэг. Ингэснээр та өөрийнхөө эмзэг нялцгай гэдгийг харуулна гэж боддог.

Хайр дурлал, янаг амрагийн харьцаа:

Таны хувийн амьдралд ч эв эеийг хичээх хандлага давамгайлдаг. Та ажил гэр хоёроо адил хэмжээнд анхаарах гэж таталддаг. Та сонгосон хүнтэйгээ жаргал зовлонгоо хуваалцах дуртай. Та амрагтайгаа нэг баг болж ажиллах дуртай. Хоёрын тооны нөлөөгөөр найдвартай, итгэлтэй цорын ганц хүнээ хайдаг. Тэр хүнтэйгээ ор гэрээ төдийгүй насан туршийн амьдралаа хуваалцахыг эрмэлздэг. Та аливаа шийдвэрийг богино хугацаанд шуудхан гаргаж чаддаггүйгээсээ болоод сайхан боломжуудыг алдаж болзошгүй. Ихэнхдээ таны дотоод зөн билэг алддаггүй ба танд хэрэгтэй цорын ганц хүнийг олж өгч чаддаг. Та хайр энхрийлэл, дур хүслээ ил тодоор илэрхийлэн гаргахаас зовдоггүй, тэгээд ч эдгээр нь таны өдөр тутмын амьдралд ус агаар мэт хэрэгтэй байдаг. Тэгэхлээр таны амраг тантай адил нээлттэй, илэн далангүй, халамжтай хүн байвал зохино. Заримдаа та өөртөө санаа тавьж чадахгүй болж, амрагаасаа хараат байдалд ордог. Та амрагаа алдахвий гэж үргэлж айж байдгаас үүдэлтэй энэ чанараа засаж харьцангуй биеэ дааж сурах ёстой. Чингэснээр амраг тань улам их үнэлэх болно. Та маш эмзэг тул амархан гомддог, гомдмогцоо амрагтаа хэлэх хэлэхгүй үг хэлдэг. Үүний оронд зөрчлийн үндэс шалтгааны талаар нухацтай бодвол илүү үр дүнтэй.

Гадаад төрх:

Махлаг, том нүүртэй, бамбагар уруултай, цээж томтой, хурц харцтай. Нам зөөлөн дуу хоолойтой.

Эрүүл мэнд:

Сэтгэл санааны хямралд өртөмхий. Амьсгалын замын өвчнүүд, багтраа, экземнээс сэргийлж явах нь чухал.

Ажил мэргэжил, албан тушаал:

Өмгөөлөгч, худалдааны төлөөлөгч, дипломат зэрэг мэргэжлүүд нь нөхцөл байдлыг хянаж, хоёр талд боломж олгодгоороо танд илүү тохиромжтой. Мөн менежер, эрүүл мэндийн салбарын зөвлөх, нябо зэрэг ажил мэргэжлийг сонговол болно. 

    Бусад