Бурханы шашны портал

Нэвтрэх | Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Сар болгоны 3-ний өдөр төрөгсөд

Ерөнхий хандлага: Та ямар ч салбарт өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлж харуулахыг хичээдэг, алиа хошин зангаараа бусдаас ялгардаг. Таны хийх дуртай зүйлс бол биеийн хүчний хөдөлмөр, найз нөхөдтэйгээ хөгжин цэнгэх, хайр дурлалын  талбарт амжилт олох юм. Ер нь та гар оролцох шаардлагатай ажил албанд авьяаслаг: зураг, хоол хийх, уран хатгамал, иллэг бариа, зүүн засал гэх мэт. Та найз нөхөдтэйгээ бужигнан, шавиагаа ханатал ярих дуртай.  Заримдаа зогсоо зайгүй ярьдаг ба энэ нь таны өөрийгөө илэрхийлэх, өөртөө итгэлтэй байх нэг арга юм. Та бусдаар даажигнан зугаацахаас буцдаггүй ба харин өөрөө ийм даажигналын золиос болохдоо гомддоггүй. Ер нь та амьдралд маш хөнгөн ханддаг, амьдралын баяр баясгалан болгоныг мэдрэхийн төлөө явдаг. Хүмүүсийг баясган хөгжөөж цэнгээх нь таны төрөлхийн авьяас. Та урсгал даган явж, зорилгодоо тэвчээртэй хүрэхийн оронд зөрүүдлэн зүтгэж аз сорихоос юу ч хийхээс буцдаггүй. Олон ажлыг нэгэн зэрэг хийх авьяас чадварыг байгаль эх танд харамгүй заяасан. Та хэрэггүй, жижиг сажиг зүйлд санаа зовох хэрэггүй, бүх юм аяндаа бүтнэ гэдэгт итгэдэг. Ер нь сонголт хийхийн тулд хүчин чармайлт гаргахыг хүсдэггүй. Та өөртөө таалагдсан зүйлээс өөр юмыг унших судлах, анхаарах дургүй. Гэхдээ хувь тавилан амьдралыг тань зохицуулж, бүх зүйл таны оролцоогүй бүтэн хандлагатай. Та ямар ч нөхцөл байдалд хялбархан дасдаг, бусад хүн танаас урам авч сэргэдэг. Ямарч зүйл тохиолдсон бүгдийг нь ашигтай "туршилт" мэтээр хүлээж авдаг нь таны амьдралыг хялбар болгодог. Та аялж жуулчлан, ид шидийн ертөнцийг судлах, гоц чадвараа хөгжүүлэн сонирхолтой. Зөн билэг тань сайн хөгжсөн.

Дутагдал:

Та заримдаа дэндүү эрч хүчтэй байдаг. Бүхнийг хийж амжуулахын тулд та хэд хэдэн ажлыг зэрэг эхэлдэг ба ингэснээр өөрийгөө ядраадаг. Эсвэл орчин тойрныхоо хүмүүст муухай ааш гаргаж эхэлдэг. Ер нь амьдрал танд хэзээ зогсох вэ, хэзээ наашаа яарах вэ гэдгийг зааж өгдөг. Эрч хүчээ дэмий зүйлд хэтэрхий их зарснаар та эхэлсэн олон зүйлийнхээ алин дээр нь ч төвлөрч чадахгүй байдал үүснэ. Та эрт орой хэзээ нэгэн цагт өөрийн боломжийг бодитоор дүгнэн цэгнэж, үйл ажиллагааныхаа хүрээг хязгаарлах ёстойгоо ойлгоно. Байнга өөрчлөгдөн хувьсах амьдралын нөхцөл хуумгай хандах зуршилтай байж болно. Хэнэггүй зангаасаа болоод олон таатай боломжийг алдана. Зарим нь амьдралд хорсон гутардаг, энэ нь тэдний амжилтанд хүрэх гэсэн олон удаагийн оролдлого нурсантай холбоотой. Тэд бүх зүйлд өөрийгөө буруутгах хандлагатай ч хажуу хавирганы хүмүүсээ шүүмжлэхээс буцдаггүй. Энэ тохиолдолд дэндүү үглээ яншаа болдог тул ойр дотныхон нь холхон байсан нь дээр. Заримдаа таны ёжлол тогтоосон хил хязгаараас даван гарч, бусдыг баясгах бус гомдоох үйлдэл болдог. Хөнгөн хийсвэр зан тань хов жив хөөх, хаана ч хамаагүй, хэнтэй ч гэсэн хов ярихад хүргэдэг. Үүнээсээ болоод олон дайсантай болох нь бий.

Хайр дурлал, янаг амрагийн харьцаа:

Та эрч хүчтэй, цовоо сэргэлэн, нийтэч зантай болохоор олон хүнтэй газар чөлөөт цагаа өнгөрөөхийг илүүд үздэг. Тиймээс зугаа цэнгэлээс татгалздаггүй, нийтэч амраг танд тохирно. Таны нээлттэй, өөртөө итгэлтэй байдал, алиа хошин зан олон хүнийг сэтгэл алдахад хүргэнэ. Та энэ талбарт дэндүү их амжилт олсноос өдөртөө хэд хэдэн удаа болзож ч магад. Та анхны уулзалтаар л амрагтаа хүчтэй сэтгэгдэл төрүүлэхийг хүсдэг, учир нь анхаарлын төвд байх нь таны гол хэрэгцээ юм. Ямарч л байсан та шинэ уулзалт болгоноос баяр хөөр амсдаг. Азгүйтэхийг та төдий л тоож үздэггүй. Та амрагаа сонгохдоо тухайн хүний анх төрүүлсэн сэтгэгдэл дээр үндэслэж шилнэ. Гэтэл хэсэг хугацаа өнгөрөхөд та түүнийг “төгс төгөлдөр” биш гэдгийг мэдэрнэ. Дараагийн удаа бол сонголт хийхдээ хянуур ханддаг болно. Нөгөөтээгүүр та эрвээхэй шиг тогтворгүй хүн, та эрч чөлөөгөө хязгаарлуулахыг хүсдэггүй, амархан уйддаг зантай. Хэрвээ хань тань энэ занг тань ойлгож, таныг сул чөлөөтэй тавивал зохицоод амьдраад байна. Та амрагаа тэвэрч, гарыг нь барьж, ойр дотно гэдгээ биеэрээ мэдрэх дуртай. Та ойртож хавьтах нэг ч боломжийг зүгээр өнгөрөөхгүй.

Гадаад төрх:

Дунд зэргийн нуруутай, чийрэг бие бялдартай, шантгар хамартай, нүүр дүүрэн инээмсэглэдэг.

Эрүүл мэнд:

Хэт их ярьснаас, эсвэл янаг амрагийн замбараагүй харьцаанд орж өнгөний өвчин туссанаас үүдэлтэйгээр хоолой сөөх, паргих хандлагатай. Мөн цусны эргэлтийн систем, булчин шөрмөс тань эмзэг.

Ажил мэргэжил, албан тушаал:

бусдын анхаарлын төвд байх боломж олгох ажил мэргэжилд танд тохиромжтой. Тиймээс та зохиолч, зураач, жүжигчин гээд урлагийн чиглэлийн мэргэжлийг сонгоно, үгүй бол жуулчлалын буюу шуудан харилцааны салбарт ажиллана. Мөн сайн тогооч, бариа засалч, цэцэрлэгч болох магадлалтай.

  • ЗочинNovember 4, 2013

    bolomjin unend niitsej b

Бусад