Бурханы шашны портал

Нэвтрэх | Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Эхнэр нөхөр болно гэдэг нь үйлийн үр үү? эсвэл зүгээр л тохиол уу?

Асуулт:

Эхнэр нөхөр болно гэдэг нь үйлийн үр үү? эсвэл зүгээр л тохиол уу?
Үйлийн үр гэж авч үзвэл зарим хүн гэр бүл болоод их зовдог тэгэхээр өмнөх насны хийсэн үйлээ үүрч байна гэсэн үг үү?
тохиол гэж үзвэл зарим хүн гэр бүл болоод жаргадаг, тэгэхээр сонголтоо зөв хийсэн гэсэн үг үү?

Хариулт:

За эхнэр нөхөр болно гэдэг нь гарцаагүй үйлийн үр. Хоёр хүн учирах гэдэг өмнөх үйлийн барилдлага бөгөөд сайнаар барилдсан ч болно муугаар барилдсан ч болно. Сайнаар барилдаж уу муугаар барилсдсан уу гэдэгээ мэдэхийн тухайтад ихэнх хүмүүс лам дээр очиж үзүүлдэг байх. Муугаар барилсдсан бол засаж болно. Гэр бүл болоод их зовж байгаа бол өмнөх насны л үйлээ барж байна гэсэн үг. Хүүхэд ч мөн ялгаагүй. Сайнаар барилдсан сайн хүүхэд ч төрж болно. Өмнөх насны муугаар барилдсан дайсан нь ч төрж болно. Тиймээс Бурханы шашинд энэ бүхнээс холуур байх тухайтад хүүхэдтэй болох үйл ч байна. Мөн эхнэр нөхөр тохирохийг шинжих ч ёс байдаг. Дээр үеийн илт мэдэлтэй лам нар бол шууд л харна. Зарим нэг нь зурхай харна. Зурхайг ер нь алдалгүй зурж чадах юм бол үйлийн эрхэнд байгаа хүмүүсийн бараг 100% хэлж болдог. Мөн засал ном ч бас байдаг. Тэр нь муу үлйин үрийг нөхцөлийг нь бүрдүүлэхгүй байх л арга байна. Түүнээс бус муу үйлийн үрийг устгахгүй. Муу үйлийн үр байлаа ч нөхцөл бүрдэхгүй бол боловсрохгүй жишээтэй. Тиймээс тийм тийм газар бүү оч, тэг ингэ гэсэн зааварчилгаа дүрэм өгнө. Түүгээр явбал муугаар барилдсан 2 хосын муу үйл бүрэлдэхгүй байх жишээтэй. За ер нь тэгээд олон юм байна л да. Хоёр хос сайнаар ч бай муугаар ч бай үйлийн эрхээр хэрэв нийлсэн бол тэр нь зөв сонголт буруу сонголттой хамаагүй юм. Учир нь хүн дандаа ихэвчлэн өмнө нь сайн үйл хийж сайн л холбоо тогтоож байсан бол дараа нь бол сайн ханьтай болох сайхан гэр бүл бүрэлдэх магадлал нь их. Сонголтийн хувьд яривал их нарийн гүн ухааны зүйл рүү ороод толгой эргээд явчихна. Тиймээс сонголтийн тухай яриагаа орхилоо. Харин сайн хүнтэй учирч гэр бүл болох нь зөв сонголт уу буруу сонголт уу гэдэг нь тухайн хүнээсээ хамаарна. Хэрэв муу хүнтэй учираад түүнийгээ засаад хоорондоо ойлголцоод сайхан гэр бүлийг бүтээж болно. Энэ нь өмнөх муу үйлийг ч барж сайхан ч гэр бүлтэй болсон байна. Энэ нь тэр хүний хувь зөв сонголт ч байж болно. Сайн хүнтэй учирчихаад түүнтэй сайхан байсан ч юм нэгээрээ байдаггүй хорвоо хойно та түүнийг муугаар өөрчилж ч болох юм, муу үйлийн барилдлагатай болчихож ч мөн болох талтай шүү дэ. Тэгэхээр зөв сонголт буруу сонголт гэдэг үг бол гэр бүлд бараг тохирохгүй. Бурханы шашинд дээд шатандаа гэр бүл битгий бол л гэдэг. Энэ л хамгийн зөв сонголт байх гэж бодном. Мэдээж зарим хүнд тэнэг сонсогдох байх ч сайн нарийн судалж үзвэл тийм дүгнэлтэнд хүрэх бөгөөд хэрэв санал нийлэхгүй бол Бурханы шашны энгийн хүмүүсд зориулсан сургаал номлол ёс журам байгаа түүнийг судлаад таньж мэдээд амьдрал ахуйдаа хэрэгжүүлж чадваас ямар ч гэр бүлийг та өөрөө бүтээж чадна.

Андуу эндүү зүйл бичсэн бол та бүхэн хүлцэж авах гээхийн ухаанаар хандаарай Ч.Одгэрэл

  • ЗочинMay 9, 2013

    Тийм ээ ер нь хүнтэй суухгүй байх нь маш зөв. Хүн гэдэг бол амьтан шүү дээ. Амьтны араншингаар нэг гэрт амьдрах маш хэцүү биздээ. Хүн гэдэг амьтан хүн шиг л байж гэр бүлийг бий болгодог бол ямар сайхан байх бол.

  • ЗочинMay 15, 2013

    uneheer unen yum bichjee ger buliin amidrald dasah tusam l burhadin zorilgd hureh zamaasaa hazaan ulam l uiliin uree tarih asuudal ui tumeeree urjeed bdg yum shig sanagddg, gehdee ene l jinhen bie setgeleeree tuulah ni hatuujil tevcheeriig davh ni aguu ih amidraliin byasalgal yum shig.ene ni muu bugdiig sain zuild urvuulan yund ch yalgavaralgui bugdiig zurh setgeleeree huleen zovshoorch uhamsariin deeded hurch chadvaas ter dundaas tsoilon garah badamlunhai tseg shig bolj baij gemeen amidraliin negeehen hesegt suraltsasan surguil met sanagdah yum da.

  • ЗочинJune 26, 2013

    Unenii huvitai l baih.Gehdee gantshan aglagt suuj byasalgah l burhan boloh zam mor bish yum bishuu. Ali ontsgoos ni harahaas shaltgaalah baih.Harin tegeed l hun gedeg amitan muu setgeliin gemee biligeeree udirdaad surchihval gerlelt gedeg ni burhnaii zam mor bolchihoj bgaan bishuu.

  • ЗочинJuly 14, 2013

    Д.Сүхболд.Эхнэр нөхөр хэмээхүй нь ертөнцийн зохицол юм.Хэнтэй учрах нь хувь заяаны зохицол,яаж амьдрах нь үйлийн үрийн зохицол,хүнтэй амьдрахгүй гэх нь адгуус зөвшөөрөөгүй,хүмүүн хүсээгүй доод туйлч сэтгэлгээ юм уу даа.
    ъ

  • ЗочинJuly 24, 2013

    Миний хувьд хоёр амьдрал тууллаа.Эхний нөхөр маань надаас 8 нас ах хүн байсан бөгөөд ламд үзүүлэхэд хачин сайн таарна гэсэн юм. Би тэр үед нас бага байсан болохоор тэр хүндээ хачин итгэж , тэр хүнийхээ үгээр шахам л байдаг байсан.Гэтэл тэр маань жигтэйхэн хүүхэмсэг , би лав дөрөв дэхь эхнэр нь байсан юм шиг байгаа юм. Хүүхэдтэй хоцорлоо, ганцаар хүүхдээ хүн болгох гэж хичээсээр 9 жилийн дараа ахин нэг хүнтэй учирлаа.Мөн л ламд үзүүлэхэд маш сайн тохирно л гэсэн ,бас бүтээгүй юм. хэхэ одоо бол лам хар энээ тэрээ гэж явахаа ч больсон.

  • ЗочинJuly 24, 2013

    Миний хувьд хоёр амьдрал тууллаа.Эхний нөхөр маань надаас 8 нас ах хүн байсан бөгөөд ламд үзүүлэхэд хачин сайн таарна гэсэн юм. Би тэр үед нас бага байсан болохоор тэр хүндээ хачин итгэж , тэр хүнийхээ үгээр шахам л байдаг байсан.Гэтэл тэр маань жигтэйхэн хүүхэмсэг , би лав дөрөв дэхь эхнэр нь байсан юм шиг байгаа юм. Хүүхэдтэй хоцорлоо, ганцаар хүүхдээ хүн болгох гэж хичээсээр 9 жилийн дараа ахин нэг хүнтэй учирлаа.Мөн л ламд үзүүлэхэд маш сайн тохирно л гэсэн ,бас бүтээгүй юм. хэхэ одоо бол лам хар энээ тэрээ гэж явахаа ч больсон.

  • ЗочинSeptember 25, 2013

    Бурхны шашныг бясалгалтай хослуулан судлаад ирэхээр амар амгаланг сэтгэлээрээ мэдэрдэг болчихдог юм шиг. Хоосон чанарыг ухаарахын цагт гэгээнтнүүд их зүйл хүсэхээ больчихдог байх. Оршин байгаагаа мэдрэхэд л агуу сайхан. Тэр нь гагц хэн нэгний төлөө бус зүгээр л энэ хорвоогийн хүн бүрийг, юм бүрийг энгүй ихээр хайрлаж эхэлдэг. Хүн бүр аз жаргалтай байгаасай гэж чин сэтгэлээсээ бодно... Хамаг амьтан гэгээрэх болтугай ... Сэтгэл хангалуун, хайраар бялхаад, шунаж хүсэх зүйл үгүй мэт... Гэр бүлтэй болж, үр хүүхэд төрүүлснээрээ хорвоогийн аз жаргалыг мэдрэх албагүй. Хийсэн үйл бүхэн ямар нэгэн үр жимс боловсруулдаг болохоор дотоод сэтгэлээ таньж ухаарах тусам шунах зүйл багасч, амар амгаланд улам бүр ойртдог гэлтэй... Гэхдээ эгэл хүн хэвээр тул их хайрын гүнд нь, тэр амар амгалангийн дунд нэг зүйлд сэтгэлээ чилээнэ. Ижий аавыгаа эрхэмлэн дээдэлж, хязгааргүй ихээр хайрлах сэтгэл. Энэ сэтгэл зүрхэнд гүн хадаатай, заримдаа сэтгэлийг тогтворгүйтүүлж, хийж чадаагүй, хийх ёстой олон зүйл болж хувирна. Яг л үүнтэй адил, үгүй ээ үүнээс хэд дахин ихээр эцэг эх болсон хүмүүн сэтгэлээ чилээдэг гээд бодохоор үр хүүхэдтэй болно гэдэг өөрийн бэлтгэсэн бас л нэг үйлийн үр жимс нь. Гэхдээ эцэг эхчүүд үр хүүхдээ үргэлж амьдралын утга учир, аз жаргал гэж хүлээн авдаг нь үнэн. Ачлал энэрлийг нь бодох тусам өгөх хүслээр дүүрэн их хайр зүрхнээс ундарна. Намайг хүн болгон төрүүлсэн аав ээждээ баярлах сэтгэл туйлын их. Тиймээс ч нартад эдлэх үйлээ сэтгэл дүүрэн хүлээж аваад, сайн хүнтэй гэрлэж, сайхан үр удам үлдээхийн төлөөх мөнхийн хүсэл надад ч бий. Аливаа зүйлд туйлын зөв буруу гэж байхгүй болохоор алаг хорвоод хүссэнээрээ л амьдар. Гагцхүү хором мөч бүрт амар амгалан, эрх чөлөөг мэдэрч, цээж дүүрэн амьсгалж байгаа эсэхээ л анзаарч явууштай санагдана. Та нөхөр, эсвэл эхнэртэйгээ таарахгүй байлаа ч тэр хүнтэй учирч, хамтдаа байх ерөөл байжээ. Та нарын дундаас сайхан хайрын үргэлжлэл хөөрхөн үр хүүхэд төржээ. Энэ жинхэнэ гайхамшиг биш гэж үү? Амьдрал дэндүү сайхан шүү. Нар хүртэл бидний төлөө манддаг энэ хорвоод би дурласан. Тиймээс сэтгэлийн амар амгаланг эд эс бүхнээрээ мэдэрч, сүнсээ дахин дахин цэвэрлэн, энэ хорвоод эргэн эргэн төрөх ерөөл тавьдаг. Та бид бүгдээрээ гэгээрэх болтугай!

  • ЗочинNovember 12, 2013

    haha tiim bolohoor bi zaaval gerleh yosgui gej boddog ch niigemd ih gaduurhagddag. .

Бусад