Бурханы шашны портал

Нэвтрэх | Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Бурханы шашинтай улс ядуу христийн шашинтай улс хөгжингүй байдаг нь ямар учиртай вэ?

  1. Бурханы шашинтай хөгжингүй улс их байдаг.
  2. Бурханы шашинд гадаад, дотоод гэж хоёр хөгжил байдаг. Энэ хоёр хөгжлийг хослуулах хэрэгтэй юм. Хүн дотоод хөгжил буюу сэтгэлээ л хөгжүүлэхгүй бол гаднаа хичнээн баян тансаг, ганган чамин, бүх зүйл нь бэлэн байсан ч зовлонгоосоо хэзээ ч салж чадахгүй. Өнөөгийн нөхцөл байдлаас харахад дотоод хөгжлийг ерөөс ярьдаггүй, Хөгжил гэхээр л баян болж, сайхан машин тэрэг байшин барилга, зам гэх мэтээр хөгжлийг төсөөлдөг. Гэтэл энэ нь цаагуураа хэтрэхээрээ хөгжил бус харин ч эсрэгээрээ сүйрэл болж хувирдаг. Сүүлийн үед байгалийн гамшигт үзэгдэлүүд олноор гарч байна. Экологийн тэнцвэрт байдал алдагдсанаар хүний биеийн тэнцвэртэй байдал бас л алдагдан эрүүл мэнд болоод нас маань доройтно. Мөн цаг агаарын дулааралт гадаад хөгжлөөс л хамааралай. Тиймээс гадаад хэтэрхий хөгжил чинь үнэндээ өөрөө өөрсдийгөө хөнөөх нөхцөлийг л бүрдүүлж байна шүү дээ. Бурханы шашинд гадаад цагийн хүрдэн (байгаль буюу сав ертөнц), дотоод цагийн хүрдэн(сэтгэл) гэж хоёр хүрдэн байдаг бөгөөд гадаад цагийн хүрд нь дотоод цагийн хүрднээс хамаарна гэж үздэг. Өөрөөр хэлбэл байгаль дэлхий маань бидний сэтгэлээс шууд хамаарна гэж ойлгож болно. Тиймээс өнөөгийн байгалийн төрхийг харан хүний сэтгэл яаж бохирдсон болохыг шууд тольдон харж болж байна. Хэт гадаад хөгжлийг чухалчилсны улмаас хүн мөнгөний төлөө юу ч хийхээс бараг буцахгүй болж, дотоод сэтгэл бохирдож байгаль эх дэлхий маань хүртэл хямарчээ. Ингээд бодохоор бидний өвөг дээдэс байгальтайгаа зөв харьцдаг түүнийхээ хэрээр тухайн үеийн байгаль орчин нь ч сайхан үр удамдаа хор хөнөөлгүй зэрэг давуу зүйл тоочоод байвал их бий. Хөгжлийн дээд цэг гэж байдаг бол бидний нүүдэлчин соёлтой амьдрал юм байна аа гэж би хувьдаа боддог. Бурханы шашинд баян, ядуу хүнийг тодорхойлохдоо "Байгаа юмандаа сэтгэл нь хангалуун байдаг хүн бол хамгийн баян, Их хэмжээний хөрөнгөтэй атлаа түүндээ сэтгэл нь ханахгүй улам л ихийг олох тухайтад шунан сэтгэлээ эд хөрөнгөнд уяан өөрийгөө зовоодог хүнийг хамгийн ядуу хүн гэсэн байдаг."
    Дээрх зүйлүүд нь гадаад эд материалын хөгжлийг огт үгүйсгээгүй бөгөөд гагцхүү дотоод сэтгэлийн хөгжилтэй л хослуулах хэрэгтэй юм.
  • ЗочинSeptember 29, 2012

    Gaihaltai bichjee yag unenshde ene teneguud sain oilgoj awmaar yumdaa bibli mibli ch geh shig ulgert itgeed bibli chine ulger shuudee tanai ter hrist agaa chine nadaa tegj helsiii

  • ЗочинOctober 4, 2012

    south amerik tegeed xogjood mandsan ni ali be

  • ЗочинJune 18, 2013

    Христийн шашинтай хөгжингүй улсууд гэдэг нь хэн юм бэ? Англи, америк герман аль нь ч христийн шашныг манай төрийн шашин гэж тунхаглаагүй. Хөгжингүй аугаа их улсууд дотроо бүхий л арьс өнгө, шашин шүтлэгтнүүдийг багтаасан аугаа сав л байдаг. Их Монгол ч цагтаа тийм л байсан. Еврод америкийн аль ч өндөр хөгжилтэй улс оронд хүн амын дийлэнх нь ганцхан зүйлийг бодож байна, тэр нь христ ч биш өр тавьж авсан байр машинаа яаж төлөх вэ гэдэг л асуудал. Хүн амын дийлэнх нь шашингүйчүүд. Харин ч барууны орнуудад буддын шашныг маш сонирхон тэлгэрүүлж байгаа шүү.

  • ЗочинJuly 14, 2013

    Өмнөд солонгос үүний жишээ шашнаар дамжуулан эх орныг нь эзлэн түрэмгийлдэг өндөр өндөр оффесс,банк санхүүгийн олигархиуд,бар цэнгүүний эздийн гарт эх орноо худалдсан урвагчид нь баяжсан орныг христийн баян орон гэдэг.Цаанаа эрх чөлөөгүй эд хөрөнгөгүй улс төрийн долдой нар эх оронч болж жүжиглэдэг орон бол өмнөд солонгос.Манайх ялгаагүй элбэгээ тэргүүтэй долдой нар эх орноо худалдаж байгаа.Удахгүй ийм болно.хүчирхэг гүрнүүдийн сөргөлдөөний талбар болж амар заяагаа үзэхгүй болно.Үүнд 50 хүрэхгүй жил хангалттай.

  • ЗочинJuly 14, 2013

    Д.Сүхболд.Өмнөд солонгос үүний жишээ шашнаар дамжуулан эх орныг нь эзлэн түрэмгийлдэг өндөр өндөр оффесс,банк санхүүгийн олигархиуд,бар цэнгүүний эздийн гарт эх орноо худалдсан урвагчид нь баяжсан орныг христийн баян орон гэдэг.Цаанаа эрх чөлөөгүй эд хөрөнгөгүй улс төрийн долдой нар эх оронч болж жүжиглэдэг орон бол өмнөд солонгос.Манайх ялгаагүй элбэгээ тэргүүтэй долдой нар эх орноо худалдаж байгаа.Удахгүй ийм болно.хүчирхэг гүрнүүдийн сөргөлдөөний талбар болж амар заяагаа үзэхгүй болно.Үүнд 50 хүрэхгүй жил хангалттай.

Бусад