Бурханы шашны портал

Нэвтрэх | Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Эх болсон 6 зүйлийн хамаг амьтан гэж юуг хэлээд байна?

Бурханы шашинд сансарын хүрд гэж нэг сайхан зураг байдаг юм. Тэр зураг дээрээс бүх зүйл тодорхой харагддаг. Там, бирд, адгуус, хүн, тэнгэр, асури гэж 6 зүйлийн амьтаны төрөл байдаг. Эдгээр зүйлийн амьтад хоорондоо эх, хүү болон төрөн эргэлдсээр л байдаг. Бие биеийнхээ эх хүү болсон тохиолдол бараг байдаггүй гэж үздэг. Бид уур, мунхаг, шуналын эрхээр энэ хүрдэнд эхлэлгүй цагаас тойрон эргэлдсээр ирсэн билээ. Эдгээр сансрын хүрдэнд тойрон эргэлдэж байгаа амьтан бүхэн зовлонтой байдаг. Хүн уур, мунхаг, шунал байгаа цагт зовлон хэзээд салахгүй бөгөөд энэ зовлонгоос салж сансрын шоронгоос өөрөө болоод өрөөл бусдыг чөлөөлөх нь Бурханы шашинтангуудын эрхэм гол зорилго билээ. Эдгээр төрлийн амьтад бол зовлонгоороо ялгаатай юм. Хамгийн жаргалтай нь тэнгэр, асурийн төрөл байдаг бөгөөд хүний төрөлд жаргал зовлон 2 лаа байна. Доошлоод адгуус, бирд гээд зовлон нь ихэсч хамгийн зовлонтой төрөл нь тамын төрөл юм. Тэнгэрийн төрөл гэхэд дотроо бас хэд хэд хуваагдана. Тамын төрөл бас дотроо халуун 8 там, хүйтэн 8 там, хэсэг бусаг 2 там нийтдээ 18 төрөл байдаг. Хүн хэрэв буян сайн үйлдвэл түүнийхээ үрээр тэнгэрийн дээд төрөл авна. Тэнгэрүүд маш урт настай, маш их амар амгаланд оршдог тул тэд жаргалдаа ташуурч тэдэнд Бурханы ном үзэх чөлөө бүрдээгүй гэж үздэг. Үхэх цаг ирэхээрээ тэд зөнгөөрөө мэддэг бөгөөд тэр үедээ асар их зовдог. Ихэнх нь дараа төрөлдөө там руу унадаг. Тиймээс Бурханы шашинтан хүмүүс буян үйлдэхдээ ертөнцийн жаргалд бус ертөнцөөс гэтлэхэд зориулдаг. Буян үйлдэж дууссаны дараагаар заавал зориулахуй ерөөл уншдаг нь ийм учиртай. Буян бол нэг ёсондоо хүч бөгөөд пуужингаар бол тийрэлтэт хөдөлгүүр нь юм. Буяныг ерөтнцөөс гэтлэх тухайтад зориулахгүй ертөнцийн амар амгаланд зориулбал буян нэг ёсондоо хэрэггүй юм. Хичнээн буян хийгээд тэнгэрийн төрөлд очсон ч гэсэн буян нь барагдаад ирэхээр бас л доошоо унаад нөгөө нэг эргэлтэндээ байсаар л байна. Бид бүгд өмнө нь тэнгэрийн төрөлийг авч үзээгүй биш тоолшгүй олон удаа авч байсан болохоор тэнд төрөх гэж тэмүүлэх албагүй юм. Тэнгэр асурт ном үзэх чөлөө байдаггүй. Тамын төрөл мөн тасралтгүй зовлон амсдаг болохоор бас л ном үзэх чөлөө байдаггүй. Ном үзэж бурхан болох боломж зөвхөн хүний төрөлд л байдаг бөгөөд Бурханы шашинтагуудын хувьд хүний төрөл гэдэг нь хамгийн чухал төрөл юм. Жаргалаар нь хуваах юм бол хамгийн дээд нь тэнгэрийн төрөл. Бурхан болох боломжоор нь хуваабал хамгийн дээд нь хүний төрөл юм. За тэгээд товчхондоо гэхэд л ийм байна. Цаашлаад бичээд байвал зөндөө зүйл бичээд байхаар л юм байна.

Ч.Одгэрэл

  • ЗочинJuly 29, 2012

    yamar saihan yum be bayarlalaa tsaashin ulam l ihiig oilgoj avmaar baona mongoldoo baisan bol neg sain bagshtai barildaad nom zaalgah yumsan tegehdee neteer medeh gesen yumniihaa bagahan huviig ch gesen olj avch chadah baihaa ta buhniig bidend tuslana gedegt naidaj baina bayarlalaa amjilt

  • ЗочинAugust 16, 2012

    MON TUUNCHLEN BURHANY SHASHINY SURGAALIAR BYASALGALYN HUCHEER DEED TOROLD TORJ BOLDOGIIG AILDSAN BAIDAG.MAHAYANA BUDDHISM-D BOL HUN 10-14 NASAND AA UIGAGUI BUYAN NOMYG SAHIVAL HURCH BOLDOGIIG ZAAJ SURGASAN BAIDAG.HARIN BAGA HOLGON BOLON TANTRA,OCHIRT HOLGOND BOL HUN SAIN BAGSHIIN HUCHEER 1 NASAND GEGEERELD HUREH BOLOMJTOIG SURGASAN BAIDAG.HEREV ENE NASAND GEGEERELD HURCH ES CHADVAAS ,BURHAN BOLOOCHIIN DARAAGIIN TOROL OLOH 49 HONOGIIN 21 HONOGT BAGTAJ ZAVSARYN BARDO BAIDALD MON GEGEERELD HURCH BOLOHYG BADAMJUNAI LOVONGIIN "BARDO TODOL"SURGAALD ZAAJ SURGASAN BAIDAG.NAMO BUDDHAYA ,NAMO DHARMAYA ,NAMO SANGHAYA

  • ЗочинFebruary 16, 2013

    баярлалаа үүнийг олон хүн уншиж мэдээсээ ум ма ни бад мэ хум

  • ЗочинFebruary 17, 2013

    таньтай уулзаж болхуу админ аа ?

  • ЗочинMarch 3, 2013

    ene hari garagiin nisdeg tavagnuud burhanii shashintai holbootoi uo

  • ЗочинMarch 12, 2013

    энэ сансрын тойргоос гараарай гээд байсан биш билүү? гаригуудаар аялагч тавагтай сансрын нисгэгчээ.

  • ЗочинApril 17, 2013

    sansraas garna geheer sansariin holog unaad niseed garhiin ner bish shvv dee
    nisbaaniisiin setgelee horij бодь setgeliig vvsgesneer garah bolomjtoi

  • ЗочинJuly 14, 2013

    Эх болсон 6 зүйл гэж хүмүүний сэтгэлийн ертөнцийг хэлж байгаа юм.Там шиг хатуу,бирд шиг хармын,адгуус шиг мунхаг,хүмүүн шиг оюунлаг,асур шиг атаач,тэнгэр шиг дээдлэг сэтгэлийн ертөнц юм.

  • ЗочинJuly 14, 2013

    Д.Сүхболд.Эх болсон 6 зүйл гэж хүмүүний сэтгэлийн ертөнцийг хэлж байгаа юм.Там шиг хатуу,бирд шиг хармын,адгуус шиг мунхаг,хүмүүн шиг оюунлаг,асур шиг атаач,тэнгэр шиг дээдлэг сэтгэлийн ертөнц юм.

  • ЗочинJuly 20, 2013

    Лус савдагууд нь аль зүйлд хамаарагдахуу? хэлээд өгөөч,бас байгаль эхээ шүтдэг бөө нар лав лам биш байх тэгэхээр хэн болж таарахуу энэ талаар бурхны шашинд ямар нэгэн юм бичэж үлдээсэн байдаг болов уу?

  • ЗочинJuly 20, 2013

    Лус нь хэдий их хувилгаан чадалтай боловч адгуусны төрөлд багтдаг гэдэг. Харин савдаг нь биридийн төрөлд багтдаг, газрыг өөрийн бие хэмээн мэдэрдэг тул газар хөндвөл өөрийн биеийг гэмтээлээ гэж савдаг хорлож магадгүй гэж үздэг. Тиймийн тул газар хөндөх бол савдгийг аргаддаг.
    Бөө бол лам биш, буддизмд хамаагүй. Бөө "өвгөдийн сүнсийг дуудаж байна" гэдэг. Аль эрт өнгөрөөд, аль эрт зуурдын 49 хоног нь өнгөрөөд, нэгэнт төрлөө олчихсон сүнсийг дуудаж ирүүлэх боломжгүй. Тийм учраас бөө мөргөл нь томоохон төөрөгдөл юм.

  • ЗочинSeptember 11, 2013

    Tomoohon tuurugdul gej uu. Tenger uzliig sudlah heregtei bish gej uu. Tegsen hoino uneheer tuurugdul uu ali esvel yu ve gedgiig bichih erhtei boloh bh

  • ЗочинSeptember 11, 2013

    Tomoohon tuurugdul gej uu. Tenger uzliig sudlah heregtei bish gej uu. Tegsen hoino uneheer tuurugdul uu ali esvel yu ve gedgiig bichih erhtei boloh bh

Бусад