Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Хүн ер нь яагаад ууралдаг вэ?

Хүн аливаа зүйл өөрийнхөөр нь болохгүй болохоор л уурлаж байгаа юм. Гэтэл бүх зүйлийг өөрийн сэтгэлдээ нийцүүлнэ гэж байхгүй бөгөөд байх боломж ч үгүй билээ. Тиймээс зовлонт орчлонд проблем барагдана гэж үгүй. Өөрийн хөлийн улны эв туханд нийцүүлж дэлхийг үхрийн арьсаар ширнэ гэвэл тэр арьс хаанаас олдох билээ. Олдсон ч гэсэн хүмүүний нас хүрэхгүй. Харин өөрийн хөлийн улаа үхрийн арьсаар ширэлчихвэл дэлхийг үхрийн арьсаар ширэлсэнтэй ялгаа юу байхав гэдэг. Тэгэхээр бид өөрсдийгөө өөрчлөх хэрэгтэй бөгөөд өөрийн сэтгэлээ засаж чадвал гадаад ямар ч асуудал проблем гарсан түүнд уурлаж, ундуйцахгүй байх бүрэн боломжтой юм.

Ямар нэгэн хүн таньд хорлол үзүүллээ гэж бодоход урд насандаа би энэ хүнд муу үйл хийсэн байна түүний үйлийн эрхээр би үүнийг амсаж байна. Одоо үүгээр миний урд хийсэн муу үйл барагдаг гэж бас бодож уурлахгүй өнгөрөөж болох юм. Хэрэв тэгж бодохгүй эсрэгээрээ нөгөө хүндээ уурлаад улам урд насны үйлээ арвитгаж байгаа болохоор өс хонзон санах биш харин ч асрал нигүүлсэл тэвчээрийг бясалгаж чадвал сайн болой. Нэг ёсондоо тэвчээрийн багшаа болгож байгаа хэрэг юм. Энэ мэтэчлэн ямар нэгэн муу зүйл боллоо гэхэд түүнд ундуйцах биш харин түүнийг хэрхэн өөрт ашигтай тал болгон хувиргах энэ мэт олон жишээ байдаг.

Залруулж болох тохиол аваас уурлаж ундууцахын хэрэг юун!
Залруулж болошгүй тавилан бол уурлаж ундууцаад ч нэмэр юун! Гэж нэгэн алдарт лам болох шантидэвэ хэлсэн байдаг.

Жижиг зүйл дээр сэтгэлийн амгалан байдлаа алдах нь харамсалтай хэрэг бус уу. Жишээлбэл санаандгүй дүү аяга хагаллаа гэж бодоход түүнд уурлах утгагүй юм. Учир нь миний сэтгэлийн амар амгалан аяганаас илүү үнэтэй шүү дэ. За тэгээд уурын тухай товчхондоо ийм буй. Ном сударт бүүр ч дэлгэрэнгүй байдаг бөгөөд Бурханы шашны 84,000 номын 21000 нь уурын талаар айлдсан байдаг.

Ч.Одгэрэл

  • ЗочинJune 5, 2012

    saihan arguud bn bayrlalaa

  • ЗочинJune 12, 2012

    Баярлалаа. Маш сайхан сургаал байна. Би их түргэн ууртай тэрнээсээ болоод бусдын өмнө эвгүй байдалд хэд хэд орж байсан. Нээрээ л аяганаас миний сэтгэлийн амар тайван байдал үнэтэй шүү. Өөр дэлгэрүүлээд нийтлэвэл маш их баярлана. Сүүлийн үед нас яваад тэр юмуу ухаан суугаад ч байгаамуу бурханы шашныг их сонирхох боллоо. Уншаад байхнээ их гүн гүнзгий өргөн утгатай сэтгэл тайвширах шиг болохын. Баярлалаа. Та бүгдийн ажилд амжилт хүсий. Танай сайтаар байнга зочилж байнаа.

  • ЗочинJuly 30, 2012

    Hun uuriin setgel dotroo mash ih tulaan hiih heregtei baidag gesen. 84000 muu setgel baidag gesen shuu.

  • ЗочинAugust 26, 2012

    HUNII BIED HII,ERCHIM GUIDEG 74000 NARIIN HOVDOL BAIDAG ,UUNEES UNDSEN N 49 HOVDOL BAIDAG ,BUR TODOTGOJ HELBEL UNDSEN 3 HOVDOL BAIDAG SAMGARDIAR IDA ,PINGALA ,SUSHUMNA .SUSHUMNAAG TOVDOOR ''AVUDHA'' GEDEG SUSHUMNA BOL BIE GOL HOVDOL ,UUNII BARUUN ZUUN TALAAR IDA,PINGALA ORSHDOG .PINGALA HOVDOLOOR ''UUR HILEN''GIIN ,IDA -GAAR ''MUNHAGIIN HII'' GUIDEG GEJ UZDEG.SUSHUMNAAGAAR ''SHUNAL,TACHAALIIN HII'' GUIDEG GEJ UZDEG.UUR HILENGIIN HOVDOL TAGLARCH BITUUREH YAVTSAD HUNII BIEIIN HALUUN NIMEGDEJ ,UUR UTSAAR HURDEG TALTAI.....

  • ЗочинAugust 27, 2012

    UUNEES GADNA BIEIIN HII (TOVDOOR LUNG GDG) YAMAGT TENTSVERTEI BAIDALD BAIH YOSTOI GEJ UZDEG , UUNIIG ANHAARAL AA YAMAGT ZOV TOVLORUULSNII UR DUND TENTSVERTEI BAILGADAG GEJ UZDEG...BYASALGAL UDAAN TSAGAAR UILDSENII ULMAAR BARUUN ,ZUUN HOVDOL TSEVERSHIJ ''UUR MUNHAG''-N HII MAANI HUVISAJ TOV HOVDOLD ORDOG GEJ UZDEG ,TOV HOVDOLD TSUGLASAN HIIG BODHI SETGELIIN HII BOLGOJ ZULAI HURTEL GUILGEHED HUN GEGEERELD HURDEH GEJ UZDEG .

  • ЗочинAugust 28, 2012

    Энэ чинь тарнийн урсгал аа хө. Энд бичсэн судрын арга.

  • ЗочинDecember 7, 2012

    oo mash saihan arguudiig mtdtj awlaa bayrallaa

  • ЗочинFebruary 8, 2013

    мэдэж сурах зүйл их байнаа баярлалаа

  • ЗочинAugust 10, 2013

    Би жишээ татмаар санагдлаа. Би гэсэн хүчтэй бодлоос болж өөртөө шунасан шунал төрдөг. тэр шунал хичнээн хүчтэй байна төдий чинээ их уур төрдөг. Яагаад гэхээр чиний шунасан зүйл чанд маш сайхан санагдаж трүүнийг бусад амьтад өөлөхөөр чамд таалагддаггүй. тэгээд ирэхээр чи бухимддаг. Зарим нь бухимдалаа хадгалаад л явсаар байгаад нэг л өдөр тэсэрдэг. харин зарим нь огцом уурладаг. хоюулаа хортой. Яагаад би гэдэгт шунадаг юм бол.? жишээ авая. Болд гэдэг нэг хүн дээр жишээ авая. Бид болдын биеийг хараад болд гэж боддог. Харин Болд яг хаана байна гээд бодоё. Болдын бие үү гэвэл биш юм Яагаад гэвэл Болдын бие Болдынх болохоос Болд биш. Болдын сэтгэлийг аваад үзэе. тэр Болд мөн үү гэвэл. Бас л биш. Яагаад гэвэл тэр Болдын сэтгэл болохоос Болд биш. тэгээд бид хэнийг Болд гээд байна гэхээр өөрт харагдаад байгаа Болд гээд хэлчихэе гэсэн тэр л зүйлийг Болд гэж байна. Тэгэхлээр бид өөрсдөө Болд гэж нэрлэчихээд Болд гэж цаанаасаа бий болцон мэт боддог. үүнийг өөр дээрээ бод бусад бүх зүйл дээр бод. Шүтэн барилдлага гэж яриад байдаг нөгөө алдартай зүйл бол энэ юм. Бүх зүйл өөрийн нэрлэгдэх суурь дээрээ шүтэн нэрлэгддэг. Нэрлэгдэх суурь нь байхгүй бол нэр байхгүй болно. Тэгвэл бүх юм байхгүй болно.

Бусад