Бурханы шашны портал

Нэвтрэх | Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Буддизмд будда гэдэг яг Бурхан уу эсвэл Бурханы элч үү. Яаж бодож итгэдэг юм бол?

Надаас хүмүүс ямар шашин шүтдэг вэ гэж асуухад хариуд нь буддын шашин шүтдэг гэж хариулдаг. Гэвч надад ямар ч Бурханы шашны мэдлэг ойлголт байдаггүй. Харин муслим болон христийн шашны талаар бага зэрэг мэдлэг бий. Би гадаадад сурдаг болохоор нетээр л суралцах хэрэгтэй байна. Буддизмд будда гэдэг яг Бурхан уу эсвэл Бурханы элч үү. Яаж бодож итгэдэг юм бол?

Будда бол Бурханы элч биш юм. Будда чинь өөрөө бурхан шүү дэ. Бурхан гэдэг үг өөрөө Будда гэдэг үгнээс гаралтай. Бурханы шашинд хамаг амьтаны тусын тулд гэсэн сэдлээр Бурханы хутагт хүрье гэсэн зорилготой хүнийг бодьсадва гэдэг. Хамаг амьтаны тусын тулд гэсэн сэдлээр Бурхан болж байгаа юм чинь эргээд сэдлээ гүйцээх тухайтад хамаг амьтанд тусыг үзүүлж мунхагаасаа салах арга замыг заан зовлонгоос эгнэгт хагацах боломжтой гэдэгийг нарийн учир шалгаанаар тайлбарлан баталдаг ба өөрөө ч түүний бодит үлгэр жишээ нь юм. Бурхан бол өөрийгөө төгс хөгжүүлсэн хүн, энэрэн нигүүлсэхүй ба билиг билгүүнийй дээд хязгаар юм. Тиймээс бид энэ бүгдээс суралцаж зовлонг танин мэдэж хэрхэн аз жаргалтай байх түүнд хэрхэн хүрэх арга замыг судлан хэрэгжүүлэх нь бидний нэн түрүүний бодох зүйл болохоос Будда бол бурханы элч юм, анхнаасаа тийм байсан, Эсвэл элч биш, Будда бол бурхан биш гэж ярилцах нь утгагүй хэрэг бөгөөд цаг гарзадсан зүйл юм. Хэн ярьсан нь чухал биш юуг хэлсэн нь чухал болохоор бид бүгд бурхан багшийн сургаал номлолыг сайтар шинжин тунгааж бясалгаж түүний айлдсан арга замаар явбал аяандаа бид түүний сургаал номлолыг бишрэн үнэхээр Бурхан юм байна аа гэдэгийг мэдэх болно.

Ч.Одгэрэл

  • ЗочинJuly 29, 2012

    burhan gej uuriiguu tugs hugjuulsen huniig helne gejee tegvel tugs hugjinu gedegt yamar oilgolt bagtah vee yamar hil hyazgaariig heleed baigaa yum boloo eneren niguulsehui ba bilig bilguunii deed hyazgaar gej yu heleed baigaa yum boloo todorhoi jisheen deer tailbarlana uu yamar chadaltai yu hiij chaddag huniig burhan gedeg yum bee?

  • ЗочинAugust 14, 2012

    Будда багш Бурханы сургааль буюу БҮР БҮХНИЙ ХААНЫ СУРГААЛЬ айлдсан юмаа гэж хэлбэл бас болох юм.
    Бүр бүхэн гэж юу юм бээ? Бүх юманд түгсэн тэр юу билээ? Амьтай бодгальс болон амьгүй юмс бүхэнд. Бидний эргэн тойрон болон дэлхий, од гариг, орчлон ертөнцөд.
    Сэтгэлд төсөөлөгддөг дүр зураг: хүн, газар шороо, уул ус мөн бодитой орших хүн, газар шороо, уул усанд түгсэн тэр нийтлэг түгээмлийн байх хэлбэрийн тухай ойлголт. Түүнийг биетээр "барьж авах" онох тухай болтой.

  • ЗочинAugust 21, 2012

    Бурхан
    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон “д” үсгийг дуудахдаа “р” үсгээр дууддаг. Тиймээс буддха гэдэг үг нь дуудагдахдаа “бурха” гэж дуудагддаг бөгөөд энэ нь Монгол хэлэнд сунжирч дуудагдаад “бурхан” болсон байна. Орчин цагийн Энэтхэг хэлэнд дараалан орсон “д” үсгийг “р” үсгээр дуудаад зогсохгүй дан ганц “д” үсгийг ч “р” гэж дуудаж байдгийн жишээ нь том гэх хинди үгийг бичихдээ “bada” гэж бичээд дуудахдаа “бара” гэж дууддаг.

  • ЗочинAugust 21, 2012

    burhan gedeg ni buddha gesen tvbduur bol sanjai Mongoloor ariusan delgersen gesen vg bolno yu gesen vg ve gevel setgeliin gem bvgdiig ariusgaj erdem bvheniig delgervvlsen gej oilgono

  • ЗочинAugust 23, 2012

    Minii bodloor Burhan geheer Xrist bolon busad shashnii ug hellegiin shinjtei sonsogddog. ''Buddha'' gedgiig burhan gej heleed, ''God'' gedgiig ch bas burhan gej heldeg. Gehdee ene 2 burhan gedeg oilgolt uur utgatai gej bi boddog. God buyu Burhan gedeg ni tenger, sahius, lus, sawdag gedegtei iluu oiroltsoo utgatai bolow uu.
    Harin ''Buddha'' bol tugs gegeerliig olson huniig helne.
    ''Burhan bagsh'' gesen ug ni Shagjamuni buddhag zaagaad baih shig baidag.
    Harin ''Burhan'' gesen gants ug bol zuwhun Shagjamuni buddhag zaah bus busad olon burhad, sahiusiig zaah tohioldol ch bna.
    Tiimees Burhan geheer l Buddha gej oilgoj bolhogui bolow uu.

  • ЗочинFebruary 5, 2013


    Аура төв Aura center

    Таны ажил үйлс нэг л бүтэмж муутай, бие тань өвдөж,олсон орлого тань тогтохгүй,сэтгэл санаа тогтворгүй учраа олохгүй байвал манай төвд хандана уу? Манайх Оросын эрдэмтдийн зохиосон 3D программ дээр таны
    -Гэрлэн бүрхүүлийг оношлоно
    -Энергийн алдагдлыг тодорхойлно
    -Удмын мэдээлэл тайлна
    -Эрүүл мэндийг оношлоно
    -Гадны сөрөг мэдээллийн нөлөөллийг тайлна
    -Өнгөрсөн одоо ирээдүйг уншина
    -Хар цагаан хэл амыг тодорхойлно
    -Мөнгөний хүрдийг нээнэ
    -Гэр орны сөрөг энергийг засна
    -Энергийн алдагдлыг сэргээх зөвлөгөө өгнө

    Хаяг: Жуковоос Зүүн 4 зам явах замд Жоби 72 төвийн 2 давхарт 203 тоот
    Холбоо барих утас: 88064274, 91000558
    http://www.facebook.com/mongol.auracenter
    monauracenter@yahoo.com

Бусад