Бурханы шашны портал

Нэвтрэх | Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

yum bodoh byasalgah 2-n yalgaag heleed ogooch?

Асуулт:

yum bodoh byasalgah 2-n yalgaag heleed ogooch?
miniiheer zarimdaa 1 zuilee uhaj bodhig heleh met gu ch yum shig.

Хариулт:

Бясалгал Бурханы шашинд бол 2 төрөл байдаг. Ажиглан бясалгахуй, шинжин бясалгахуй. Эхнийх нь нэг зүйл дээрээ сэтгэлээ тогтоон барихад суралцана. 2 дахь нь аливаа зүйлийг ухаж шинжиж бясалгана гэсэн үг. Тухайлбал хоосон чанарыг бясалгая гэвэл хүний сэтгэл сатаарсан байдаг тул сатаарсан сэтгэлээр тэр гүнзгий рүү нэвтэрч чаддаггүй. Яг сайхан орох гэхээр л сатааруулаад сэтгэлийг өөр тийш нь аваачдаг. Тиймээс эхлээд сэтгэлээ тогтоох бясалгал хийнэ түүн гаршаад дараагаар хоосон чанарыг бясалгах буюу шинжин бясалгах руугаа ордог. Шинжин бясалгахад бол юу ч та шинжин бясалгаж болно. Та шөнө гар чийдэн тусгаад юм харах гэтэл гар чийдэн чинь чичрээд байвал тэр чинь обьектийг сайн харж чадахгүйтэй адил та сэтгэлээ эхлээд тогтоож нэг зүйл дээр төвлөрөх чадамжаа хөгжүүлсний эцэст шинжин бясалгалх шат руу орно. Бурханы шашниас өөр бясалгалаар хичээллэдэг төвүүд бол шинжин бясалгахуй байдаггүй. Тиймээс сэтгэлээ тогтоох дээд түвшин болох амирлан оршихуй түвшингээс дээшээ явахгүй гэсэн үг. Амирлан оршихуйд хүрэхэд л их шид бүтээл чадварыг эзэмшдэг боловч түүнийгээ хүмүүс гэгээрчихлээ хэмээн андууран бусдад сурталчилах явдал байдаг. Гэтэл гэгээрсэн хүн өөрийгөө гэгээрсэн гэж хэлдэггүй бөгөөд үнэхээр гэгээрсэн хүн байвал шавь нар аяндаа л үнэхээр гэгээрсэн юм байна гэдэгийг ойлгож мэддэг. За тэгээд Бясалгал нь амирлан оршихуй, үлэмж үзэхүй, тарнийн бясалгал гээд улам л гүнзгийрдэг бөгөөд эхний амирлан оршихуй гэхэд дотроо мөн 10 шаттай. Ийм болохор Бурханы шашны бясалгал бусад шашны бясалгалуудаас ханьцашгүй алдартай юм.

Амирлан оршихуй бясалгалын 10 шатийг харуулсан видеог доорх холбоосоор үзнэ үү:

http://www.buddhism.mn/video/576/10

  • zuudchinOctober 8, 2013

    http://luciddream.blog.gogo.mn/index.html үүнээс уншиж судалж үзээд надад зөвлөгөө өгөөч

Бусад