Бурханы шашны портал

Нэвтрэх | Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Харгислалийн золиос болсон хөөрхий залуу охин үйлийн үрээ эдэлсэн нь тэр үү, хэлж өгөөч

Энэтхэгт болсон дэндүү гэмээр бузар зэрлэг харгислалийн золиос болсон хөөрхий залуу охин үйлийн үрээ эдэлсэн нь тэр үү, хэлж өгөөч???Тийм үйлийн үр гэж байдаг юм уу, тийм муухай юмыг зүгээр л үйлийн үр гээд л тайлбарлачихаж болох юм уу, хэлээд өгөөч

Учир шалтгаангүй зүйл гэж нэгээхэн ч байхгүй учир яахын аргагүй үйлийн үр юм л да. Магадгүй хатуухан сонсогдож л байгаа байх. Өмнөх төрөлдөө яаж их хүн тамлан зовоож байсаныг та харвал магадгүй өөр бодолтой болох л байх. Бурханы шашинд гардаг 18 тамын зовлон бол үүнээс илүү маш айхтар зовлонгууд байдаг юм. Тийм болохоор орчлон өөрөө зовлонтой хүн бүр л зовлон эдэлдэг энэ зовлонт орчлонгоос гэтэлгэх тухайтад л Бурханы шашин оршиж байгаа болно. Ер нь Бурханы шашин ийм зовлонийн тухайд юу гэж хариу өгөх вэ гэхээр зүгээр л энэ бүхэнтэй эвлэр гэж л хэлдэг. Аз жаргалыг хүсээд байхад зовлон нь гараад ирэхээр хүн бүр өөрийнхөөрөө болохгүй болохоор түүнд уурлаж дургүйцэн эвлэрдэггүй өөрийнхөөрөө зүтгээд үнэний эсрэг байж өөрсдийгөө л улам ихээр л зовоогоод байдаг. Аливаа зүйл арга байхгүй бол түүнд харамсаж уурлах хэрэг юусан билээ. Аливаа зүйлд арга нь байвал бас уурах ундууцах хэрэг юусан билээ гэж шантидэвэ гэгээнтэн хэлсэн байдан. Хүн бүр аз жаргалын төлөө хүсэж тэмүүлдэг. Гэтэл аз жаргал гэдэгээ сайн мэдэхгүй түүнийгээ буруу ойлгож буруу бодож буруу зүйл рүү л явсаар нэг мэдэхэд зовлонгийн шалтгааныг тарьж түүний үр дагавар болох зовлонг амссаар байдаг. Тухайлбал хар тамхи татаж байна. амар амгалан хүсдэг болохоороо л тэр шүү дэ. Мөн бусдын зовлонгоос кафе авч зугаацдаг ч хүмүүс байна. Мөн л амар амгаланг мэдрэх гэж л тэр. Гэтэл тэр нь зовлонгийн шалтгаан болж байгаагаа мэддэггүй. Гитлер гэхэд маш олон сая хүний аминд нөлөөлсөн байхад түүний үр дагавар төдий сая хүний үр дагавар болох хүчтэй муу үйлийн үрийг эдлэх хүчтэй зовлон бас байх боломжтой юм л да. Ийм болохоор Бурханы шашинд мунхагаасаа сал аз жаргалаа та нар эндүүрээд мунхагийн харанхуй бүрхэж жинхэнэ үнэнийг олж харахгүй энэ нь явсаар тоолшгүй олон төрөлийг авсаар л байдаг. Хүн хэлэхээс наашгүй гэдэг шиг Бурхан л заларч ойлгуулахгүй бол хүмүүс өөрсдөө ойлгоно гэж бараг байхгүй юм. Тиймээс Бурханы шашны сургаал номлолыг судалж өөрсдийгөө таньж мэдсэн цагт жинхэнэ амар амгаланд хүрэх болно.

Муу үйлийн үрийг амсах хугацааг хойшлуулж болно. Мөн бүүр ч боловсрохгүй болгож бас боломжтой. Нүгэлээ 4 хүчийг үүсгээд наминчилах, мөн бодь сэтгэлийг их сайн бодож хичээж явбал муу зүйлтэй учрахгүй үйл нь байлаа ч нөхцөл бүрдэхгүй. Тэр охиныг харгисласан хүн урд насны үйлээ улам хүч оруулаад ихэсгэж ч байгаа учир мөн дараа түүний үр дагаварыг зайлшгүй амсах нь лавтай. Тэр цагт олон хүн тань шиг бас түүнийг өрөвдөн энэрэх л байх л да.

  • ЗочинJanuary 9, 2013

    Энд харгислагч харгислуулагч гэсэн хоёрл эзэн байна. Харгислуулагч хийсэн үйлээ барж, харгислагч өөрийн сэтгэлд харгис үйлийн үрийг тарьж байна. бид харгислагчыг шийтгэвэл түүнээс ялгаагүй болно. бидний хийж чадал зүйл ирээдүйд тэр үйлийг өөрөө болон бусдаар үйлдүүлэхгүй байх

  • ЗочинFebruary 8, 2013

    bi uuriinhuu ireeduig medeh ymsan?

  • ЗочинFebruary 8, 2013

    bi uuriinhuu ireeduig medeh ymsan?

  • ЗочинMarch 31, 2013

    та өөрийнхөө ирээдүйг мэдэж болно шүү дэ!. Та сайн үйл, муу үйл хийсэн байлаа гэхэд ирээдүйд түүнийгээ зохих ёсоор нь хүртэх болноо та сайхан зүйл ярьж бодож явбал яг үүний адил ирээдүй чинь сайн сайхан байх болноо. бид бүхэн бүгд гэгээрэлд хүрэх албагүй. гэхдээ бид сайн сайхан зүйл ярьж сайн үйл бүтээж бусдын зовлонг ойлгож мэдэрч тус болж чадахгүй юмаа гэхэд гай бололгүй сэтгэл дотроон түүний зовлонг хуваалцаж сайн сайханыг ерөөж ахуйд Энэ нас болон хойд төрлөө зовлонгоос бага ч атугай нимгэлэх болно гэж ойлгодог юм итэгдэг ч юм. Ум сайн амгалан болтугай

  • ЗочинApril 4, 2013

    Yamar saihan surgaalitai site be mash ih taalagdaj bgaa shuu

Бусад