2021-11-03 | Нийтэлсэн:admin
Цагаан Дарь эхийг шүтсэний буянаар энэ цагаас бодийг хүртэл насны цөв арилж, харшлах шалтгаан бүхэн амирлан зохилдох шалтгаан лугаа хотол чуулганаар цуглан нас буян дэлгэрч, найман аюул зайлах тус эрдэмтэй.
2021-11-03 | Нийтэлсэн:admin
Мөргөлийг үйлдснээр өөрийгөө бусдаас дээгүүр тавьдаг омгийн сэтгэл үгүй болж нам дор, зөөлөн сэтгэлтэй болдог байна. Түүгээр үл барам буяныг ихээр хурааж, бие, хэл, сэтгэлийн нүгэл хилэнц арилж, бурханы хутагт ойртдог байна.
2021-11-03 | Нийтэлсэн:admin
Муу сэтгэлийн үндэс ёзоор нь хүсэл тачаал, уур хилэн, мунхаг гурав юм. Аливаа зүйлийг хүсэж шунах, мөн хэн нэгэнд уурлан хорсох, ямар нэгэн зүйлийн мөн чанарыг ухаарч чадахгүй мунхарсан амьтан бүхний сэтгэл тавгүйтэж зовдог.
2021-10-26 | Нийтэлсэн:admin
Сүсэгтэн хүн өөрийн зүгээс эргэлзээ тээнэгэлзээ үгүй итгэмжилсэн бат сүсэг төрвөөс Бурхан номын адистид түргэн оршиж таны санасан хэрэг амар хялбар сэтгэлчлэн бүтэж болохыг хамгаас чухалчлан санах хэрэгтэй.
2021-10-26 | Нийтэлсэн:admin
Хүрдийг эргүүлсний тус эрдэм үүнд: Гэр байшинд эргүүлвээс өлсөж цангахын зовлон арилна, муу үйл хилэнц түйтгэр ариусана, дайсны хорлол үл гаргана, зүс царай сайхан болно, үхэхийн цагт орой дээрээ оршоовоос муу заяанд үл унана.
2021-10-26 | Нийтэлсэн:admin
Майдар бурханыг залрах үед түүний туг нь нүгэл хилэнцээр харанхуйлсан хүний нүдэнд цусан далай болон урсаж, билгийн мэлмий нь нээгдсэн хүмүүний нүдэнд дүрэлзсэн улаан наран болж үзэгдэнэ хэмээдэг.
2021-10-26 | Нийтэлсэн:admin
Бурхан багш төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар 33 тэнгэрийн орноо залран очиж, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, харьцашгүй дээдийн номын өглөгөөр ээжийгээ орчлонгоос гэтэлгэжээ.
2021-10-26 | Нийтэлсэн:admin
Монгочууд Майдар бурханыг ирээдүйн бурхан хэмээн шүтэж, тахиж, ирээдүй хойч үеээ түүнд даатган залбирч түүний номын хураас хүртэх ерөөл тавьдаг уламжлалтай.
2021-10-19 | Нийтэлсэн:admin
Бурханы сургаал ном бол хилэнцийг арилгах, буяныг хураах, зовлон хийгээд зовлонгийг шалтгааныг хорих, мунхагаас салгах, гэгээрэлд хүргэх мөрд хөтөлдөг.
2021-10-19 | Нийтэлсэн:admin
Монголд цагийн хүрдний номлол сургаалыг дэлгэрүүлж дацан сургуулийг үүсгэн байгуулахад голлон зүтгэсэн лам нь Монголын IV Богд Жэвзүндамба Лувсантүвдэнванчүгжигмэджамц юм.