Бурханы шашны портал

Нэвтрэх | Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Бурханы шашинд яагаад ийм олон Бурхад байна?

Асуулт:

shashin murguld dotroo yagad tgj ix olon byrxad bna ? aaw eej ax dvv xamaatan gdeg shgvv? xvmvvc yagad tgvl zowood bna tiim olon byrxad bgan bol gancxan "satan " Mynxaglaliig ??????? yagad diilkv bna xexe

Хариулт:

Бурханы шашинд ганц Бурхан байдаггүй бөгөөд Бурханы шашниас бусад бүх шашин Бурхан болох боломжгүй гэж үздэг. Гэтэл Бурханы шашин хүн бүр цаашлаад амьтан бүр Бурхан болох боломжтой үздэг цор ганц шашин юм. Хүн бүр Бурхан болж зовлонгийн хүлээснээс салж чадах чадамж байдаг болохоор олон хүн Бурханы айлдсан замаар замнаж гэгээрч Бурхан болсон болохоор олон Бурхан байдаг. Бурханы тоо бол хязгааргүй юм. Тэдэн галавт Бурхан залрахгүй гэсэн ном байдаг. Энэ нь цаг үетэйгээ хүмүүсийн чадамжаас хамаарч өөр өөр байдаг юм. Энэ галавт 1000 Бурхан заларч номоо айлдаж амьтаныг аварна гэж байдаг бөгөөд Бурхан багш 4 дэх нь юм. Цаана нь 996 Бурхан байгаа бөгөөд хэдэн мянган жилийн дараа Бурхан шашин бараг мартагах үед 5 дахь Бурхан буюу Майдар Бурхан заларч ирнэ.

Тиймээс тэргүүлшгүй цагаас эхлэн Бурхадын айлдсан сургаалаар явж олон амьтан Бурхан болсоор л ирсэн бөгөөд тэр нь тоолшгүй юм.

Бурхан бол бүхнийг чадагч бус бүхнийг мэдэгч гэж хэлж болно.

Буддизмд нэг үг байдаг:

Бурхан бусдын зовлонг усаар угаагаад арилгахгүй
Буй зовлонг юүлэн авахгүй
Өөрийн эрдмийг юүлэхгүй
Гагцхүү өөрийн эрдмийг зааж сургана түүгээр л аварах боломтожой гэж үздэг.

Энэ нь шударга хууль бөгөөд ертөнцийн хууль Бурханд ч үйлчилнэ.
Тиймээс Бурханд итгэснээр аврагдахгүй, ямар нэгэн усан угаалга ёслол үйлдээд аврагдахгүй гагцхүү Бурханы сургаал номлолыг судалж мэдэж ойлгож өөрийгөө танин мэдсэнээр л зовлонгоос гэтлэх тул Бурхан багш та нар өөрөө өөрсдийнхөө аврал нь юм гэж хэлсэн байдаг.

  • ЗочинApril 20, 2013

    bayarlalaa saihan medeelel baina

  • ЮндэндоржMay 21, 2013

    Ойлгосонгүй тэгхээр Бурхан багш 4 дэх нь юм бол өмнөх 3-н нэрийг нь оруулнуу. тэгээд бас 996 цаана нь байна гэдэг чинь одоо юу гэсэн үг вэ Нөгөө хүн болгон бурхан болох боломжтой гэдэг чинь одоо яах болж байна Майдар төртөл бурхан мэндлэхгүй гэдэг чинь та нар бол бурхан болохчгүй гэж байгаа аятай сонсогдов. хаха би бурхан болох гээгүй шүү зүгээр л зөрүүтэй мэдээлэл оруулсан ч юм шиг санагдаад

  • ЗочинMay 22, 2013

    Дивангар , Сэртүв , Одсэр гэсэн 3 Бурхан заларч байсан. Дахиад цаана нь 996 Бурхан заларч ирээд амьтаныг Бурхан болгохгүй юу. Боломжтой болохоор нь Бурхан заларч ирээд байгаа юм шүү дэ. Бурхан болох тийм амар ч биш хугацаа маш их шаардагддаг. Бурхан багш завсаргүй 3 галавт буян хурааж Бурхан болсон байдаг. Энэ олон тэрбум хүнээс Бурхан болох нь тун ховор бөгөөд хэн нь Бурхан болохыг урьдчилж Бурхадууд харах чадвартай л да. Түүгээр л шинжиж майдар иртэл болохгүй гэж харсан байж болох л юм.

  • ЗочинJuly 15, 2013

    2000 жилийн өмнө үүссэн Христийн шашныг Буддад юу гэж үздэг вэ? Христчүүд болохоор Буддагаас өмнө үүссэн гэж үздэг хамгийн анхны ном тэдний Библи гэдэг?

  • ЗочинJuly 15, 2013

    Буддын шашин нь хамгийн эртний шашин ба МЭӨ V-IV зуунд үүссэн юм. (Христосын шашин 500-д жилийн дараа, Исламийн шашин 1000 гаруй жилийн дараа үүссэн) шүү дэ

  • ЗочинSeptember 25, 2013

    сайн байна уу цагаан шухэрт бурханы санскрит нэрийг хэлээд егееч

  • ЗочинSeptember 27, 2013

    Sitatapatra

Бусад