Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Дагво Ренбүүчи ном айлдана.

2013 оны 07-р сарын 14,15-нд 13:00-17:00 цагт Гандантэгчинлэн хийдийн Буддын шашины гүн ухааны Дашчоймпэл дацанд олноо хүндлэгдсэн Дагво ренбүүчий/Жовуджа Балдан Адишагийн гол багш Сэрлэнба ламын хойд дүр/ морилон “Бодь мөрийн зэргийн бэлтгэл хөтөлбөр”-ийг тавих гэж байна. Энэхүү дээдсийн урьд олон төрлүүдийн үйлс, зохионгуйг бичвэл барагдашгүй билээ. Дагво ренбүүчий нь " Бодь мөрийн зэргийн улаан хөтөлбөр "-ийн увдисыг гартаа барьж буй цорын ганц ихэс дээдэс юм.

Ринбүүчийн намтарыг товчхон оруулвал:

Бамчо Ренбучи нэрээр олонд танигдсан Дагво Ренбүүчи /Dagpo rinpoche/ гэгээнтэн нь 1932 онд Төвдийн зүүн өмнөд хэсэгт орших Конгпод мэндэлсэн. Хоёр настайгаасаас нь 13-р Далай лам Дагпо Лам Жампэл Лундрапийн хойд дүр мөн хэмээн батламжилсан. Зургаан настайгаасаа Ренбүүчи Бамчо Хийдэд нууц тарнийн номлолын суурийг судлахаар орсон. Арван гурван настайгаасаа Жэ Зонхова-н 6-р дүр Жэй Лодой Тэнпагийн үүсгэн байгуулсан Дагво Шэдрав Линг/Дагво дацан/ дацанд шавьлан орсон. Энэ дацангийн сургалт нь бүх чиглэлийн өндөр мэдлэгийг олгодогийн хажуугаар Гэгээрлийн зам мөрийн дараалал буюу Ламрим-д онцгой анхаарлыг хандуулдаг.

Дагво Ренбүүчи нь 34 томоохон багш нарын шавь бөгөөд Буддын шашны олон уламжлалыг дамжуулагч билээ. Маш олон алдартай багш нарынх нь дунд Дээрхийн гэгээнтэн 14-р Далай лам болон Монголын гэгээнтэн Гэвш Наваан Нима нар байдаг. Дагво Ренбүүчи гэгээнтэн нь хамгийн ариун, хатуу чанга ёс журамтай дацангийн уламжлалт сургалтаар боловсорсон. Тэндий удирдлаган доор Ренбүүчи Их таван ухаан, нууц тарни(Ренбүүчи маш олон дамжлагыг авсан бөгөөд олон олон бүтээлийг хийсэн), одон орон, хэлзүй, уран зохиол болон түүхийн ухаанд суралцсан.
Дагво Ренбүүчигийн өмнөх дүрүүдийнх тухай ярьвал маш олон мянган жилийн түүхийг сөхөх хэрэгтэй. Урьд дүрүүдээс нь дурьдвал Бурхан багшийг залрахаас өмнө номын багшдаа өргөл авахын тулд өөрийн биений хэсгийг зарж байсан Их багш Дагдү бодьсадва /Taktunu/, Энэтхэгийн их иогч Вирупа, эрдэмтэн Гунапрабха /Gunaprabha/, болон Жовуджа Балдан Адишагийн гол багш агуу Суварнадвипа Дармакирти/Cэрлэнба/ лам зэрэг болно .

Сэрлэнба лам нь Бодисатвагийн номлолын уламжлалын дамжлага болох Майдарын “Бодьсадвагийн долоон газарт хүрэх үе шатны зааварчилгаа” болон Манзуширийн “Өөр бусдыг тэнцүүлэн солих” увидасыг /Их төрөлхүйтэний ложон-оюун судлахуй/ өөрийн шавь Жовуджа Балдан Адишад өгсөн билээ. Жовуджа Балдан Адиша нь: Надад сайхан сэтгэл юу байна, тэр нь Сэрлэнба багшийн ач гэж айлдсан байдаг.
Төвдөд Дагво Ренбүүчигийн өмнөх дүрүүдээс олонд маш алдартай нь таван зууны их орчуулагч Буддын шашны Кагю сургуулийг үндэслэгч Марва Лозова, 7-р Далай ламын гарын шавь Лонгдэул Ренбучи лам Нгавангом Лосанг(1719-1805). Тэрээр гэгээрэлд хөтлөх маш хатуу чанга сургалттайгаараа Жэцун Миларайвтай энэ тэнцэхээр хүн.
Дагпо Ренбучигийн хамгийн сүүлийн дүрийн хүмүүсээс гэхэд л Дагво Шэдрав Линг дацангийн хэд хэдэн хамба лам нарыг нэрлэж болохоор байна.
Далаад оноос хойш Ренбучи өөрийн агуу өргөн Буддийн мэдлэгээ олон түмэнд түгээж байгаа билээ. Тэрээр өөрсдийнх нь хүсэлтийн дагуу олон олон Европын орнуудад, Ази, АНУ-д очиж ном заадаг. Мөн тэрээр Франц, Недерланд, Малайз, Индониз, Энэтхэгт Буддист төвүүдийг байгуулсан. Ренбүүчи жил бүр Энэтхэг явж багш нартайгаа уулздаг ба дацан хийдүүдтэй нягт холбоотой ажилладаг.
2005 онд Дагпо Ренбучи Энэтхэг улсын баруун хойд хэсэгт дэхь Куллу хөндийд Дагпо Шэдрап Линг хийдийг дахин сэргээх шилжүүлэх урт хугацааны төслөө дуусгасан.

Түүний хамгийн алдартай гарын шавь нарын нэг нь “Чөлөөлөлт таны атганд байна” номыг бичсэн Пабонха Ренбүүчи юм.

Дагво Ренбүүчи 1959 оны коммунист халдлага хүртэл Гомон Дацанд байсан ба халдлагын үеэр Далай ламыг даган Энэтхэгт дүрвэн гарсан. Жил хүрэхгүй хугацааны дагаа тэрээр Франц улсын Төвд судлалын эрдэм шинжилгээний судалгаанд туслалцуулахаар уригдсан. 1961оноос хойш 1993онд тэтгэвэртээ гарах хүртэлээ Sorbonne-н Дорнын судлалын сургуульд Төвд хэл, Буддизмийн хичээлийг зааж байсан. Тэрээр нилээн хэдэн Буддизм болон Төвдийн талаар номыг хамтран бичсэн агуу дээдэс билээ.

  • ЗочинSeptember 7, 2013

    Далай их мэдлэг оюун, буянд тань даган баясана.мөхөс миний буян дутан сонсох чөлөө зөрж дээ.

Бусад мэдээлэл