Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Далай Багшийн Шүгдэнг шүтэхийг хориглосон зарлиг 3

2000 оны 12 сарын 6-ний өдөр. Дээрхийн Гэгээнтэн Дарамсалад хуралдсан Шарын Шашны II Их Хурал дээр Шүгдэнгийн тухай айлдсан айлдварын хэсгээс
...Зарим хүмүүс Шүгдэнг шүтэж болохгүй гэж ярихдаа <<Далай багшийн зарлигийг дагах хэрэгтэй>> гэж ярьдаг. Үүнийг би алдаа гэж бодож байна. Бид Бурхан Багшийн сургаалыг шинжилж үзээд, үнэн учир шалтгаанд нийцсэнийг нь хүлээн зөвшөөрч, нийцээгүйг нь тааллын өөр утгад тайлбарладаг. Тиймээс миний хэлснийг шинжлэлгүйгээр “Далай багшийн зарлигийг дагах хэрэгтэй” гэж яривал Бурханы шашин болон илүүтэйгээр Их Хөлгөний номын ёстой харшилна. Шүгдэнг шүтэж болох, болохгүй нь Далай Ламын зарлигийг дагах, дагахгүйн тухай асуудал биш. Өнөөг хүртэл тодорхой хугацааны турш бусдын төдийлөн анхаарч байгаагүй энэ асуудлыг ил гаргасны учир нь өнгөрсөн 300 гаруй жилийн турш үргэлжилж буй будлианыг эцэс болгохын тулд юм...

...Ловон Сэнгээсамбуугийн зохиол “Утгыг тодруулагч тайлбар” (Дэлва Донсэл) шашдирт: “Амьтны тусыг үйлдэгч Ловон Егнин өөрийн бодлыг гол болгож Илт Онохуйн Чимэг шашдрын утгыг Сэтгэл төдийтний үзлээр тайлбарласныг Хутагт Намдолдэ бээр буруу хэмээн үзэн Төв үзлийн ёсоор тайлбарласан” хэмээн өгүүлдэг. Хутагт Намдолдэ бээр Төв үзлээр л утга нь тайлагдах “Илт Онохуйн Чимэг” шашдрын утгыг Сэтгэл төдийтний үзэлд тохируулан тайлбарласан өөрийн багш Ловон Егнингийн тайлбарыг буруу гэж үзээд “Илт Онохуйн Чимэг” шашдрын утгыг Төв үзлийн ёсоор сайтар тайлбарласан. Үүгээр шалтгаалан Хутагт Намдолдээг багшийг шүтэх ёсондоо алдаа гаргасан гэж хэлж болох уу? Хутагт Намдолдэ өөрийн багш Егнингээ хүндлээгүй гэж хэлж болох уу? Түүнчлэн Адиша Богд төв үзэлтэн хэдий ч өөрийн язгуурын багш сэтгэл төдийтний үзэлтэй Сэрлинбааг шүтэн байж бодийн дээд сэтгэлийг таалалдаа үүсгэсэн. Сэрлинба “Чиний төв үзэл баримталдаг чинь буруу шүү” хэмээн айлдах бүрд нь Адиша Богдын төв үзэл улам бүр батжиж байсан гэдэг. Шалгадаг ухаанд мэргэн Ловон Чоглан, түүний шавь Ловон Ванчүгдэ, түүний шавь Ловон Чойдаг. Ловон Чоглангийн зохиол “Шалгадаг бүхнээс хураахуй” (Цадма Гүнлэй Дүйба) хэмээх шашдрыг Ловон Чойдаг гурвантаа сонсоод өөрийн багш Ловон Ванчүгдэгийн шалгадаг ухааны талаарх үзэл баримтлал нь буруу болохыг болгоож, зохиосон номлолд нь шүүмж зохиол бичсэн байдаг. Эдгээр мэргэдүүд Бурханы шашныг хиргүй ариунаар хадгалж чадсан юм. Тиймээс өөрийн багш байсан ч хамаагүй Бурханы шашны таалалтай зохилдохгүй номлол гаргавал засаж, залруулах хэрэгтэй. Шавынхаа хэмжээнд тааруулаад номлосон ч бай, хэргийн тухайд номлосон ч бай ялгаагүй, буруу л номлол бол засаж, залруулдаг нь мэргэдийн авир ёс. Тэгж байж л Бурханы шашныг доройтуулалгүй хадгалж үлддэг...

  • ЗочинApril 19, 2012

    Шүгдэн сахиус биш л дээ.

  • ЗочинApril 22, 2012

    Нас барсан хүний сүнс. Барьж аваад Балдан Лхам болгоно, Гомбо болгоно, Шүгдэн болгоно. Тэгээд тушаал өгч зарцална.
    Эрх чөлөөгүй болгоно, гэхдээ хүссэнийг нь өгдөг гээд байгаа. Мэдэхгүй юм даа.

  • ЗочинMay 6, 2012

    Yamar yamar nertei sakhiusuudiig shugden-d khamaaruuldag ve, er n shugden gedeg n dan gants sakhiusiin ner yum uu, yertuntsuus khetiideegui sakhiusuudiin yerunkhii ner yum uu, medekh n khariu ? Sakhius bish bol yu ve ? todorkhoi bicheerei

  • ErkhembayarSeptember 18, 2012

    шүгдэн гэдэг ерөнхий нэр бишээ сахиус нэрт чөтгөрийг хэлж байгаамаа.

  • ЗочинNovember 29, 2012

    Доржшүгдэгн сахиуё бол ертөнцөөс хэтийдсэн сахиус,Манзушир бурханы хувилгаан дүр Богд зонховын шашныг хамгаалагч номын сахиус

  • ЗочинNovember 29, 2012

    Доржшүгдэн сахиус бол ертөнцөөс хэтийдсэн сахиус, Манзушир бурханы хувилгаан дүр,Богд Зонховын шашны хамгаалагч номын сахиус юм

Бусад мэдээлэл