2021-11-17 | Нийтэлсэн:admin | Үзсэн:3825
БУРХАН БАГШИЙН АЛДАР: Багш, Ялж төгс нөгчсөн,Түүнчлэн заларсан, Дайсныг даран үнэхээр туулсан, Бурханы ухаан хийгээд өлмий бат, Амгалантай залрагч, Ертөнцийг болгоогч, Төрөлхийтнийг номхотгогч, Ханьцашгүй жолоодогч, Тэнгэр хийгээд хүмүүний багш, Ялж төгс нөгчсөн, Цогт ялгуусан, Бурхан, Шагжаан чадагч
ЗҮРХЭН ТАРНИ: УМ МҮНИ МҮНИ МАХА МҮНИ ЕЭ СУХА.
ДҮЙЧЭН ХУРАЛ: Хаврын эхэн сарын шинийн 1-15.
Номын рид хувилгаан үзүүлсэн өдөр. Магтаал хурна.
Зуны тэргүүн сарын шинийн 15.
Эхээс мэндэлсэн, Төгс гэгээрсэн, Нирваан дүр үзүүлсэн өдөр.
Бурхан багшийн чого, магтаал хурна.
Зуны адаг сарын шинийн 4.
Ертөнцөд анхлан номын хүрдэн эргүүлсэн өдөр.
Бурхан багшийн чого, магтаал хурна.
Намрын адаг сарын шинийн 22.
Эхийн ачийг хариулаад Гучин гурван тэнгэрийн орноос буусан өдөр. Магтаал хурна.
Шүтэхүй: Бурханы шашинтан хүн бүрийн голлох шүтээн бөгөөд онцгойлон 5 шар мэнгэтэй хүмүүний шүтээн болой.
Сахих ёс: Сүм дуган, гэр орондоо шүтээн болгон залахдаа бүх бурхадаас дээр голлосон байрлалтайгаар хоймортоо зална. Энгийн хүний зураг хөрөг, эд хэрэглэлтэй холилдуулж болохгүй.