Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Хөшөөний тухай цөөн үг

Ер нь хөшөө гэдэг хоёр янз байдаг гэнэ. Нэгдэх нь түүхэн үйл явдалд зориулсан түүнд хамааралтай хүний хөшөөнүүд нөгөөх нь зүгээр л паблик арт буюу олон нийтийн урлаг маягтай байдаг ажээ.
Гэтэл манай улс ялангуяа хөдөө аймаг сумдаар маш олон амьтаны хөшөөтэй улс. Ямаа ,тэмээ, үхэр, морь гээд явж өгнө. Хэдийгээр их сүрлэг томруун биш ч гэлээ нэг тиймэрхүү амьтаны хөшөө ихтэй буга согоо гээд л цааш явна. Тарваганы хөшөө хүртэл бий. Бүр сүүлдээ бэлэг эрхтэний хөшөө хүртэл босгоо биз дээ. Энэ ямар гээч павлик арт гээч юм бол?
Дэлхийн хамгын өндөр хөшөөнүүдийн тэргүүнд Хятадын Мушан Хэнанд байдаг 128 метр өндөр Бурхан багшын хөшөө орох бөгөөд 2002 онд түнийг босгожээ. Дараа нь Бирмд байх 110 метр Бурхан багшын хөшөө орно. Ингээд доош жагсаж 1886 онд босгосон Эрх чөлөөний хөшөө өндрөөрөө 32 т жагсах бөгөөд доош явсаар Х.Баттулгын босгосон Чингис хааны хөшөө 40 метр өндөртэйгээрээ 44 т байж байна. Жанрайсэг 32 т гэж доошилсоор алдарт Микеланджелогын алдарт Дэвидээр өндөр хөшөөний жагсаалт өндөрлөж байх юм. Хэрвээ мөнөөх Х.Баттулга одоо босгож байгаа Майдар бурханаа гүйцээвэл 108 метр гэдгээрээ гуравт орох болтой юм. Хөшөө бол баримал шүү дээ. Голдуу цайвар өнгөтэй эсвэл хүрэл байдаг гэнэ.
Баримал гэснээс хамгын үнэтэй зарагдсан баримал гэвэл 2010 онд худалдагдсан Альборто Гиакометын баримал 104,3 сая доллараар зарагдсан байх юм. Дэлхийн алдартай өндөр хөшөөнүүдийн ихэнх нь Бурхан багшын баримал байгаа нь сонирхол татна. Христын хөшөөний хамгын том нь Бразилд байдаг гараа алдалсан Иссус . Тэр хөшөө 39 метр өндөртэй ч маш өндөр ууланд байрласан хэлбэр хийцээрээ маш алдартай билээ. Ер нь хөшөөг голдуу шашин дагаж эсвэл том үйл явдал дагаж бүтээдэг ажээ. Дэлхийн хамгын аврага хөшөөнүүд дотор 1967 онд босгосон Эх орон ээж гэх ялалтын баярт зохиулан босгосон орос хөшөө дээгүүрт орж байх жишээтэй. Гайхамшигтай сүрлэг томруун урлагын бүтээл.
Манай улсаас Америкын нэгдсэн улсад суугаа элчин сайд Вашингтон хотод Чингис хааны хөшөө босгоё гэсэн санал тавихад АНУын засгын газраас: Бид нийслэл хотдоо өөрийн улсын түүхэнд хамааралтай хүмүүсийн хөшөөг босгодог тул ойлгоно уу гэж аятайхан татгалзсан хариу өгсөн байдаг. Манай нийслэлд нас барсан 19 хүний хөшөө байдаг бөгөөд Чингис Өгөөдэй Хубилай хааныг эс тооцвол бусад нь нэн саяханы хүмүүс ажээ. Мөн амьд хүн гэвэл Битлсын Пол Ринго хоёр л байна буёад нь бүгд үхсэн хүмүүс. Марко Поло гээд л шууд үсэрч Сүхбаатар,Цэдэнбал, Чойбалсан, Самбуу Батмөнх гээд л явчихна. Түүхэн хүн гэж байхгүй. Уг нь 800 жилийн төрийн соёлтой орон гэвч өнөөдөр хөшөө барих босгох ямарч бодлого байдаггүй учраас тэр. Нутгын зөвлөлхөн үр хүүхэдүүд нь хөөцөлдөөд мөнгө цаас цуглуулаад л хөшөө босгож байна шүү дээ. Улаанбаатар хот оршуулгын газрыг санагдуулж байна гэж нэг хүн бичсэн байсан. Зарим хөшөөнцөр үнэхээр гадаад улсад байдаг нас барагсадын оршуулган дээр байдгаас ч өчүүхэн хийц муу юм байсаар л байгаа шүү дээ. Монументаль урлаг буюу сүрлэг томруун урлаг гэж байдаг. Энэ салбарт хөшөө хамаарна. Дээр өгүүлсэн Ирэх цагын бурхан Их Майдар төсөл бол дэлхийд гайхуулах цогцолбор болохоор ажлаа эхэлжээ. Өндөр гэгээний тэгээр яг хийсэн зөвхөн Майдар бурхан нь 54 метр бөгөөд бүхэлдээ 108 метр болох энэ байгууламж үнэхээр зураач мэргэжилтэй гишүүний алсыг харсан том ажил юм. Ийм зүйлийг л бид бүх нийтийн үйлс болгон дэмжих хэрэгтэй билээ. Энэ цогцолбор сүрлэг томруун урлагын гайхамшигт бүтээл болж үлдэнэ. Харин хот минь оршуулгын газар лугаа дүнсийсээр байх уу?
Сэтгүүлч Д.Төрмөнх

  • ЗочинDecember 15, 2012

    Хамгийн том хөшөө Бурхан багшийн хөшөө байдаг юм уу. Гайхалтай. Сайхан юм аа. Амжилт хүсье.

  • ЗочинDecember 15, 2012

    Uurtoo bolood ah duu nartaa hushoo bosgoh ulsuudad zoriulsan dalan davhar tusdaa bval zugeer um.ih tuilshirval bi ch uuriigoo hotiin tubd hushoo bolgoj uldeemeer bna.tegeed hushoon hot bolgochih.gaihamshigtai baharhaltai umaa oncgoi bailgamaar bna.neg bol buh sadan turluuddee hushoo bosgoe.

  • ЗочинDecember 16, 2012

    Burhan bagish shavar chuluu tumur guuli alt mungun hushoog taalsan GEJUU? Gants chadaj baigaa yumand uur arga baihgui ee gej.

Бусад мэдээлэл