Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Далай Багшийн Шүгдэнг шүтэхийг хориглосон зарлиг

2005 оны 8-р сарын 16-ний өдөр. Дээрхийн Гэгээнтэн Дели дэх Төвдийн Самялин хороололд Төвдөөс ирсэн цагаачидтай уулзах үедээ Шүгдэнгийн тухай айлдсан айлдварын хэсгээс

...V Далай Лам Лувсанжамцын намтарт “Дол нутгийн Цагаан булагт ерөөл буруудсан тангаргийн буг хүч чадал машид ихтэй нэгэн бээр шашин амьтан нийт болон зарим нэгэнд хүчир хорлох нь гал тахиа жилээс улам ихсэж эгэл ард аврал айлтгах нь олон гарсан ба надад хорлол учраагүй гэх нь ховор болоход Дол нутгийн Цагаан булагт шороон тахиа жилийн адагт шинэ сүм барьж, гажа тэргүүтэн үнэртний хаан, тогтоох шүтээн зэргийг өргөж аргадан тахисан ч хорлол нь улам аривжиж, хар шар олонд хижиг өвчин гарч, нэг хоёр лам нас барах зэрэг гай барцад гарснаас үүдэн хийдийн лам нар нэгэн зэрэг хатуу үйл хийе хэмээсэнд шүтээд Очирт Долоджийн Дорж Ловон аграмба Дондүвжамц, Янсан Гарма-Дагбуугийн Дорж Ловон тарнийг хадгалагч Лувсанчэнзэ нарын үйлдсэн тоон таслалаар хоёр бүтээл, Дорж Брагийн Ригзин хувилгаан, Номун хаан Дэрдаглинба, Үг-Жалүнба лам, Бригүн Хувилгаан, Аари Гончоглхүндүв, Балри Хувилгаан нар Лама Дагбуу, Эрлэгийн Эзэн, Пүрэв, Логдри тэргүүтний үүднээс долоон хоног бүтээл хийсний эцэст жинсрэг цутган тангаргийн буг ад зэтгэр нөхөр сэлтийг шатаахад шинж тэмдэг гайхамшигтай машид олон гарсан бөгөөд хүүр шатсан үнэрийг бүгд мэдэрч сэтгэл итгэмжилсэн ба олон амьтныг айдсаас ангижруулснаар үл барам ад зэтгэр тэдгээрийн муу үйл нь улам дэлгэрч муу заяаны зовлон барагдашгүй ихийг амсах байснаас гэтэлгэж амгаланд байгуулав. Энэ үест ч тэдгээр ад зэтгэр өмөг түшгээсээ хагацсаныг гэрчлэх бичгийг ч зохиосон.” хэмээн өгүүлдэг. V Далай Ламын гадаад, дотоод, нууцын гэсэн гурван зарлигийн эмхтгэл байдаг бөгөөд тэр “гэрч бичиг” нууц зарлигийн Да боть доторх олон төрлийн сахиусны даатгал, магтаалын тухай бичсэн хэсгийн 148-р хуудсанд байдаг. Тэр бичигт “Гадхасагийн Ла-Ажалын хичээл зүтгэлээр хувилгаан Сономгэлэгбалсангийн хойд дүр хэмээн хуурамчаар тодорсон, (эцэстээ) ерөөл буруудан тангаргийн буг болоод олон амьтанд хүчтэй ихээр хорлох болсонд Доржтаг Хувилгаан хийгээд...” хэмээсний Гадхаса гэдэг нь Дагважанцангийн төрсөн нутаг, Ла-Ажал гэдэг нь Дагважанцангийн ээж юм. Сономгэлэгбалсан бол Банчин Сономдагвын хойд дүрийн хувилгаан. Ла-Ажал нь их зальжин хүн байсан бөгөөд янз бүрийн башир аргаар өөрийн хүүг Сономгэлэгбалсангийн хойд дүр биш боловч хуурамчаар тодруулж чадсан тул хойд дүр хэмээн хуурамчаар тодорсон гэж бичжээ. Дагважанцан эцэстээ ерөөл буруудсан тангаргийн буг болоод олон амьтанд маш ихээр хорлол хийсэн. “Гэрч бичигт”:
“Зургаан мутарт Гонбо, Чойжоо, Лхам
Дөрвөн нүүрт Гонбо, Жамсран Бэгз тэргүүтэн
Тахиж шүтэн бүтээх тангарагт сахиус бүгдэд
Тансаг ундаан дээжийн тахил үүнийг өргөе
Дээд бус хуурмаг дээд Дагважанцан хэмээх
Буруу ерөөлт тангарагийн буг ад зэтгэр энэ бээр
Амьтан бүхэн болон шашинд хорлож үйлдвээс
Аварч өмөөрөн бүү зохио, үнсэн товрого болго…” хэмээн олон сахиусны алдрыг дуудан өгүүлсэн байдаг.
V Далай Лам Дагважанцанг ерөөл буруудсан тангаргийн буг болсон гэж танин барьсан. XIII Далай Лам Шүгдэн шүтэхийг маш хүчтэй хориглож байсан. Урьд XIII Далай Лам Брайбүн хийдийн тарнийн дуганд морилох үед дотор нь Шүгдэнгийн дүр байсныг зарлиг буулган гаргаж хаяхыг тушааж байсан түүхийг настай лам нар ярьдаг. Мөн XIII Далай Лам Павонка Ринбүүчийг Шүгдэн шүтэж эхэлснээс нь хойш таалахаа больж, зэмлэл олныг хүртээж байсан тухай Павонка Ринбүүчийн бичээч Лувсандоржийн хэвлүүлсэн төвд барын намтарт нь тодорхой гардаг...

  • ЗочинApril 18, 2012

    Мэдүүштэй юм байна шүү.

  • ЗочинApril 18, 2012

    SHugden gedeg ni yu yum bol doo gej

  • ЗочинApril 18, 2012

    Санаж явбал бүтнэ сажилж явбал хүрнэ гэгчээр Бурханы шашинд ерөөл гэдэг том ойлголт байдаг. Хүн ерөөл байнга хэлж бодож санавал тэр нь заавал бүтдэг нигууртай. Одоогоор бол Нууц гэдэг номонд гардагтай адил гэсэн үг. Нууц гэдэг дэлгэрээд хүчээ авч байгаа ном чинь үнэндээ Бурханы шашны ерөөлийн хэсэгт л байж байдаг зүйл юм. Тиймээс сайн ч бай муу ч бай ерөөл биелдэг болохоор энэ шүгдэн сахиус бол буруу ерөөлөөр гарч ирсэн тангарагийн буг юм. Эхэн үедээ хүн байсан бөгөөд сүүлдээ буруу ерөөл хүчтэй тавьж Бурханы шашинд ихэд хорлол үзүүлсэн сахиус болсон юм. Тэрээр одоо ч хорлолыг үзүүлсээр л буй.

  • ЗочинApril 19, 2012

    Шүгдэн гэдэг нь хүний гараар хийгдсэн мод чулуу алт мөнгө гэх мэтийн төрөл бүрийн металаар хийсэн зүгээр л нэг уран баримал урлагын нэгэн зүйл юм. Үүнийг бурхан гээд андуураад явж байгаа өрөвдөлтэй монголчууд маань хөөрхий....... Таны ээж чинь таньд бууз хийж өгвөл та ээждээ баярлах уу? эсвэл буузанд баярлах уу? энэ бол энгийн зүйл мэдээж хийж өгсөн нэгэнд нь талархах ёстой харин хүмүүс бид энэ бүх зүйлийг бүтээсэн бүтээгч Бурханд талархаж мэдэхгүй баахан овоо, хад, чулуу гэх мэтийн зүйлсэд мөргөж , шүтээд арай л биш юмаа..... Жаахан ч гэсэн ухаантай амьдръя л даа тэхүү.......

  • ЗочинApril 19, 2012

    V Далай Лам Дагважанцанг буг болсон гэжээ. Бас зарим этгээд хойд дүр хэмээн хуурамчаар тодорсон, янз бүрийн башир аргаар өөрийн хүүг хойд дүр биш боловч хуурамчаар хойд дүрээр тодруулж чадсан ч гэх шиг. Ямар аймар юм бээ!

  • ЗочинApril 19, 2012

    Манайд яаж олон хойд дүр тодорч чадаад байнаа? Хачин юмаа. Нас бараад 49 хоног дотор төрөл авдаг гэсэн. Тэгээгүй бол төөрсөн гэж үзээд тодруулдаггүй.
    Далай лам онгоцоор нисэхдээ хүмүүстэй юм ярьдаггүй, залбираад л суудаг гэж өөрий нь намтар номоос нь уншсан.
    Ер нь энэ хойд дүр гэдэг асуудал худлаа.

  • ЗочинApril 19, 2012

    Хойд дүр гэдэг бол байна л да. Гэхдээ Монголд сүүлийн үед олон тодруулаад байгаа хойд дүрүүд бол бүгд худлаа байх өө. Мөнгө бизнес олох гэсэн хэдэн зальхай этгээдийн л үйл ажиллагаа биз.

  • ЗочинApril 19, 2012

    Ядамын үйлсийг бүтээгч сахиус. Ямар ядмых нь юм болоо? Ядам нь өөрөө яаж цамнуулснаас гэхээр егүзэрваа дээр л асуудал бууж байна даа. Ерөөл сэтгэл буруу гэнэ, анхнаасаа буруу сэтгэлтэй хүн йогчин болж дээ.

  • ЗочинJune 4, 2012

    tiim l bug chotgor baisiin bol dalai lamiin bagsh nar ni yagaad shutdeg baisiin bol ? yagaad ene olon zuun jil humuus shuteed yavaad baisiin bol? ene shugdengiin tuuhiig nariin sudlah yum bol 4-r dalai lamtai holbootoi mun mongoliin tuuhtei ch holbogdoj irdeg. sain sudalj baij burhan uu bug uu gedegiig ni tungaana biz dee.

  • ЗочинAugust 5, 2012

    dalai lam genet uhaan orood l ene sahiusiig suuld l horiod bgaashdee urd ni yu hiij duugai bgaad bsiin eswel medehgui bsiimuu heden towduudiin hoorondoh heruul mongold yamar hamaatai yum be .herwee ene sahius tagargiin bug bsan bol 8bogd terguutei mongoliin olon merged yu hiisen yu medsen bolj bn toriin choijin bsan sahius odoo hurtel choijin lamiin sumd bdag. mongoliin olon merged ene buhniig medeegui bsan gewel itgemeergui hudlaa zuil boloh bh deed ueiinhee mergediig doromjilson iimerhuu zuil niitltehee boliochee. mongol ulsiin tuuh soeoliig gutaah gesen towduudees shashnii hamaaraltai blgah gesen bodlogo bhaa. yamar sudar barimt bgaag delgeh heregtei dan gants amaaraa yarih ni uchir dutagdaltai humuusiin tarhiig ugaaj bn . tegeedch genet mongoloos dalai lamiin zarligaar boroonii daraah moog shig olon huwilgaad todorson ted narch ene sahiusnii talaar bas yariad l yawj bgaa oorsdiin gesen burhan shashnaa gesen setgel daanch bhgui bgaad haramsaj bn ene sahius mongolchuudad yamar muu yum hiigeed bgaag heleh hun bn uu . odoo darmasalad mongotei bol huwilgaan hutagtiin hoid dureer todorch boldogiig manai lam nar bugd medej bgaa.magadgui ene olon hutagtuudiin ihenh ni ene zamaar yawj bj medne .gehdee towduudiin tolgoigoor bish mongoloo gesen uhaanaar setgeechee . ene sahiusaar mongolchuudiig 2 huwaagaad bnasdee. shashnii hagaral gedeg hamgiin ayultai zuil gedgiig bid laliin shashnaas beleehen harj bn .etsest ni mongol ulsad shashin shuteh es shuteh ni hunii erh hen negen hondlongoos oroltsoh ni iluu hen yugaa ch shutej boldog uls tiim bgaasai gedegt itgej bn

  • ЗочинSeptember 4, 2012

    En comment uldeesen humuusd handaj bichhed erdem chadaltai hutagt huwilgaada doromjolj bolohgu ta nar in muuhai yum yarisniha uiliin uriig amsah bolno uiliin her tom hiin uren basl tom irene gonchog sume engej doromjolchood ardana ta nar gandan orj huwarguudar nom unshuulj burhand Morgon gewel in nugle naminchil ta nar iim yum bichcheed ichehgu ardana gandan orj morogdog bizde yaj zorgilj bnaa

  • ЗочинSeptember 4, 2012

    In unenshu humuus ingej tomtom yarchiad owdoj zowj uhej hathara gandan lam geel owdoj zowohgu bolhoro toohgu arduurn lamnariga muulad bolohgude bolohgu gonchog sum mine awarch orsho huwilgaad min uuchalij orsho

  • ЗочинNovember 1, 2012

    ene zuiliin talaar ta bugd buu margald uchir medehgui hun olon buu chalchihtun . Deedes merged arga dutaj mongoliin toriin awrahiin tuld ()sahiusiig () zalsan bolno.(1911on gandantegchenlin hiid Bogd lam) uunees bolj Bogd sohorson ert taalal togsoh negen shaltgaan bsn. ene bugdiig uchiriig medehgui bj uund buu orootsold ta nar bugd hamaatan horlogdj mgdgui ...
    bi ene zuild ooriin biyer hohirj . Zowlon amssan hun .
    ene yrtontsod bayn bh l gol bish .
    ter sahius shuteed ta nar bayn shn udan amidrahgui
    ter daraa ni buh zuile ta naraas erguulj awdag.
    awahdaa ami, nas , edgehgui owchingoor awdag horiotoi gj zgr ch neg horison bish um . Nariin uchiriig nom uzsen hun l zow oilgono
    oilgohgui bol nmg ul zemle .........

  • ЗочинNovember 6, 2012

    Шүгдэн шүтээд хохирсон юмуу, эсвэл хамаатан чинь тахидаг байсан уу? Манай гэрийн хэд хэн хаана цуглана, очиж далдагнаад байдаг, юу, яах гэж байгааг нь ч сайн мэддэггүй. Учирыг мэдэх хүмүүс бичмээр юмаа. Би лав мэдэх хүнийг дуулаагүй. Түвдүүд л ярьдаг юм байна гэж ойлгосон. Дээр нь хэнд шавь орсноороо хуваагдаад байдаг юмуу хайшаа юм. Гэхдээ тэр Шүгдэг харсан нэг ч гэсэн хүн алга л байна шд. Амьдрал угаасаа зовлонтой л байна. Юу яриад амьтны толгойг эргүүлээд байдаг этгээдүүд вэ?
    Нэг түвд дээдэс лам нас бараад сүнс нь төрөл авахгүй тэнээд, амьтан хүн айлгаад байна гэсэн үг үү? Би Шүгдэн байнаа, ииии гээд л. Жаахан ч гэсэн асархуйт нэгэн байвал төрөл өгчөөч дээ. Эсвэл бодийн чинадад явуулж амраачаач дээ. Амьд бурхан мурхан, энэрэгч мэгч байгаа л гэсэн биз дээ. Байхгүй юм бол хамаг амьтны сэтгэл санаагаар толохоо болимоор юм.

  • ЗочинNovember 6, 2012

    чалчаа үг арван хар нүглийн нэг л дээ

  • ЗочинNovember 8, 2012

    Олон гартай мартай гээд харуулаад, нөгөө нь харсан гээд байсан. Сонин үзэгдэл мэл боллоо гээд. Тэд юу хийж чаддаг гээд олон гартай юм бээ? Энэ хэл ам болоод байгаа юмаа тэр олон гар хөлөөрөө дараачээ. Пад чад гээд хөлөөрөө дардаг гэж түвд номд гардаг шд.

  • ЗочинNovember 8, 2012

    Хийсвэр урлагийг хэрхэн ойлгох нь оюуны хөгжлийн түвшнээс шалтгаална. Ойлгохгүй бол чимээгүй байсан нь илүү сүртэй. Ярих тусмаа хэн болохоо харуулна.

  • ЗочинNovember 9, 2012

    ха ха, сайхан хариулт. Пад чад гээд дараад өгөхийг мэдэх чадваргүй бид хөөрхий, өөрийн чадлаар өөдөлж байна гээл гүйгээд байгаа байх даа.

  • ЗочинNovember 9, 2012

    юун урлаг вэ? Амьтан хүн зовлоо барилаа гээд байхад. Шоу яриад. Одооны энэ шоудах уу?

  • ЗочинNovember 9, 2012

    Utgiig n onoj uhaarch chadval unheer gaihamshig yumdaa

  • ЗочинMay 20, 2013

    Shugdeng l shutehee bolison gesen bolohoos v dalai bagsh shigden bolson yum bish gj bi oilgoloo. Er ni hoid dur gj hudlaa todruulna gj bgui sh dee. Mongolchuud mini amnii aldas gj aihtar ym bdg ym gene lee. inii huvid setgel zuv bol zaya zuv gedeg ug ene buhniig bagtaasan eej aavaas mini nadad uvluulsan zoriin ganz augaa surgaali. Ene ugend Buddhismiin gun uhaan ter chigtee l bagatsan gj bi boddog.

  • ЗочинAugust 15, 2013

    ЗочинApril 19, 2012- Зочинд хэлэх нь- Танай шашинтнууд сүм хийддээ хүний гараар хийгдсэн загалмайд мөргөөд л явж байдаг шүү дээ. Ямар нэгэн эдээр хийгдсэн зүйлд биш, сэтгэлд буй шүтээнээ мэдрэх гэж бурхдыг бүтээдэг юм гэдгийг хэлмээр байна

Бусад мэдээлэл