Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Дэлхийн хамгийн том тойрог дүрс

Одоогоос 23 жилийн өмнө Орегоны элсэн цөлд бий болсон Шири Яантрагийн тойрог дүрс нь манай дэлхий дээр бий болсон хамгийн том бүтээл юм.Энэхүү тойрог дүрсийг анх 1990 оны 8 сарын 10нд агаарын нисэх хүчний нисэгчид тус бүс нутгийн дээгүүр явж байхдаа олж илрүүлсэн байдаг.Нийт 13.3 км хавтгай газрыг эзлэх энэхүү аврага том тойрог дүрсийг хэн ямар зорилготой бүтээсэн нь одоо хүртэл нууц хэвээр байна.Маш нарийн геометрын аргаар бүтсэн энэхүү Сири Яантра тойрог дүрсний өргөн нь 25см гүн нь 7.53 см бөгөөд ойр орчимд нь хүмүүсийн ул мөр машин явсан гэх ямар ч шинж тэмдэг байдаггүй .Мөн 13.3 км газарт малтлага хийсэн байхад тэрхүү их хэмжээний шороог хааш нь яаж зөөсөн бэ гэдэг нь нууц.

Энэхүү тойрог дүрс зөвхөн нэг өдрийн дотор бий болсон гэж үздэг.Хэдийгээр хэсэг бүлэг хүмүүс энэхүү аврага том дүрсийг 9 өдрийн дотор хийсэн гэж ярьдаг боловч тухайн үед тэднийг хийж байсан гэх ямар ч үйл явц тэр орчимд харагдаагүй байдаг.Тэдгээр хүмүүсийн нэг болох Билл Уизерспун тойрог дүрсийг өөрийн хүмүүстэй хамт 10 өдрийн дотор хийж дуусгасан гэж ярьдаг.Гэвч түүний худлаа ярьсан болох нь хожим батлагдсан бөгөөд тэрээр хэрхэн их шороог 10 өдрийн дотор зөөж бас нэг ч зураас алдалгүй зурснаа тайлбарлаж чадаагүй.Мөн тэрээр тойрог дүрсийг 1990 оны 9 сарын 13нд хийж дууссан гэдэг боловч түүнээс өмнө 8 сарын 10нд анх тус бүс нутагт байрладаг агаарын нисэх хүчнийхэн тэнгэрээс олж харсан байдаг.

Эх сурвалж: http://www.ufo.mn/

Буддизм:
Дээрх зураг нь Бурханы шашны хот мандалуултай нилээд төстэй бөгөөд тэр дундаа KALACHAKRA буюу дүйнхарын нэгэн мандалтай нилээд төстэй болно.

    Бусад мэдээлэл