2013-05-30 | Нийтэлсэн:admin | Үзсэн:6289
Бодитой бүхэн мөнх бус
Цувиралт бүхэн зовлонт
Юмс бүхэн би үгүй
Гаслангаас нөгчих нь амгалан
Үүнийг тайлбарлана гэвэл хэдэн 1000 боть судар ном болох бөгөөд товчхондоо бодитой бүхэн мөнх бус буюу байнгын хөдөлгөөнд оршдог нэг хэвэндээ хэзээ ч байдаггүй. Үүнийг аз жаргалтай буулгахад хэрэв хүн хичнээн ч ертөнцийн жаргал (кайф) мэдэрлээ гэхэд тэр нь хэсэг хугацааны дараа замхран алга болж ямар ч кайф сэтгэл ханамж аваагүй мэт сэтгэгдэл төрдөг. Дахиад л аз жаргалын төлөө тэмүүлсээр зовлонгийнхоо шалтгааныг л тарьсаар байдаг. Ертөнцийн жаргал зовлонгийн шалтгаан болдог болохоор Бурханы шашинд хүмүүс жинхэнэ амар амгаланг мэддэггүй. Түүнийг буруу харж, буруу ойлгож явсаны үрээр аз жаргал амсах гээд л зовлонгийн шалтгаанаа хийгээд байдаг. Нохой сүүлээ шарваад эргэдэг шиг хоосон зүйлийн төлөө явсаар л нэг насны амьдралаа хоосон өнгөрөөдөг. Аливаа хүн мөнх амьдрах юм шиг л бодож, сэтгэж, үйл хэргээ бүтээж түүндээ шунасаар байдаг. Нэгэн цагт мөнх бус зүйл нь нүүрэн дээр нь тулгараад ирэхээрээ өөрийн дотоод мөнхөд барисан үнэнтэй л зөрчилдөж их зовлон амсдаг. Тиймээс эхний мөр болох БОДИТОЙ БҮХЭН МӨНХ БУС гэсэн сургаалийг судлан, ойлгож мэдэх нь чухал юм.
Цувиралт гэдэг нь муу сэтгэл буюу нисваанисыг хэлж байгаа бөгөөд нисваанистай байгаа цагт хэзээд зовлон түүнээс салахгүй юм. Нисваанис нь өөрийгөө Би-д барисан үзлээс үүдэлтэй бөгөөд юмс бүхэн БИ үгүй буюу дан ганц үүнээс бүтсэн гэсэн нэг нэрийг хэлж болохгүй, боломж ч үгүй тул үүнийг сайтар бясалган ухаарч хоосон чанарыг онох хэрэгтэй гэсэн утгатайгаар гурав дахь мөр болох ЮМС БҮХЭН БИ ҮГҮЙ гэсэн сургаалийг айлдсан юм. Үүн дээрээ бусдыг гэсэн энэрэхүй сэтгэлийн пуужинг дэвсгэрлэж чадваас сая нэг мунхагаас салж жинхэнэ амгалантайгаа учирч байгаа нь тэр бөгөөд үүнийгээ 4 дэх мөр болох ГАСЛАНГААС НӨГЧИХ НЬ АМГАЛАН гэж тодорхойлсон юм. Нөгөө талаар хойноос нь хөөн бодвоос ГАСЛАН(зовлон) шалтгаан нь БИ-д барих үзлээс үүдэлтэй, БИ-д барих үзлээс олон зовлонгийн шалтгаан гарч түүнээс нисваанис нь батжин аливаа зүйлийг мөнх гэж бодож, түүндээ улам уягдан тачааж, ертөнцөд тэргүүлшгүй цагаас эхлэн эргэлдсээр л байдаг. Энэ бүхнээс хагацаж чадваас АМГАЛАН тайгаа учирах болно оо гэж сүүлийн шадаараа хэлсэн болой.
Бурханы шашинд их, дунд, хураангуйлсан гэсэн 3 төрлийн судар гэж байдаг. Дэлгэрэнгүйг үзээд түүнийгээ дунд руу нь хурааж, дундаасаа бага руугаа хурааж ойлгодог. Тухайлбал дээр гарсанчилан ганц ГАСЛАН гэж үг гарвал түүний тайлбар болох олон мэдсэн зүйлээ нэг агшинд хурааж боддог гэсэн үг юм. Энэ нь нэг талаар цаг их хэмнэж дараа дараагийн шат руугаа ороход хялбар бөгөөд энэ насандаа түргэн амгаланд хүрэхэд нь нэн тустай юм. Бурханы шашны 84000 судар ном энэ 4 мөртөд хураагддаг юм.
Ч.Одгэрэл
ЗочинMay 31, 2013
арван зүгийн гурван цагийн бүх бурхад бодисадын өлмийд мөргөмү.
ЗочинJune 1, 2013
Бодитой бүхэн мөнх бус
Цувиралт бүхэн зовлонт
Юмс бүхэн би үгүй
Гаслангаас нөгчих нь амгалан
Зөвхөн бодитой бүхэн ч биш, сэтгэл, төгс бус хурж үйлдсэн зүйл мөнх бус. Яагаад гэвэл эдгээр нь шалтгаант чанартай учир мөнх болон саармаг юмс үзэгдэлд шилждэг учир мөнх бус.
Цувиралт гэдэг нь төгс бус хурж үйлдсэн зүйл зовлонгийн шалтгаантай учир зовлонтой.
Ертөнцийн юмс үзэгдэл хоосон чанартай. Дээрх ертөнцийн 3 төрөл юмс үзэгдэл шалтгаант чанартай буюу шүтэн барилдлагатай. Шүтэн барилдлага үгүй болсноор хоосон чанарт шилжинэ гэсэн үг.
" Би"-ийн хоосон чанар буюу "Би" үгүй, ертөнцийн юмс үзэгдэд хоосон чанар хоёр шал өөр ойлголт болохыг ойлговол зохилтой.
Гаслангаас нөхчих нь амгалан гэдэг нь нирван юмуу төгс гэгээрлийг олсноор зовлонгүй болно гэсэн үг гэж ойлгож явдаг . Жаргал
odgerelJune 1, 2013
Бодитой гэхээр зөвхөн харагддаг, баригддаг материаллаг зүйл гэж ойлгож болохгүй юм. Бурханы шашны бодитой гэсэн тодорхойлолт бол өөр юм. Өнгө, үнэр, дуу, амт гэх мэт зүйлүүд бүгд дүрсэндээ харъяалагддаг бөгөөд Бурханы шашинд бодитой гэсэн зүйлд хамаарагдана. Тиймээс бодитой бүхэн мөнх бус гэж хэлсэн нь мөнх бус бүх зүйлийг хамруулан хэлсэн байгаа болно. Өөрөө хэлбэл юм үлдээгээгүй гэсэн үг.
Хоосон чанар бол ямар ч ялгаагүй юм. Бүх зүйл хоосон чанартай шүү дэ. Хоосон чанар гэдэг бол бүх зүйл шүтэн барилдлагатай л гэсэн утга. Өөр юу ч бус.
Гаслангаас нөгчих амгалан гэдэг мэдээж зовлонгоос гэтлэвэл амгалантай учирна. ойлгомжтой
ЗочинJune 2, 2013
Сэтгэл бодитой юу?
Шүтэн барилдлагагүй юмс үзэгдэл хоосон чанаргүй гэсэн үг үү?
Жаргал
ЗочинJune 2, 2013
Ертөнцийн юмс үзэгдлийг Бурханы сургаальд мөнх болон мөнх бус гэж хуваадаг. Мөнх юмс үзэгдэл хоосон чанартай юу? Жаргал
odgerelJune 2, 2013
Тийм тийм. Шүтэн барилдлагагүй юмс үзэгдэл хоосон чанаргүй. Мөнх зүйл өөрөө мөнх бус зүйлтэйгээ холбоотой учир мөнх ч бай мөнх бус бай түүнээс үл хамааран бүх зүйл хоосон чанартай. Сэтгэл мөнх бус. Бурханы шашинд мөнх бус зүйл гэдэг нь хувирч өөрчлөгддөг талаас нь дүгнэж тодорхойлдог. Хэрэв оршин тогтнолоор нь мөнх, мөнх бус гэж ангилвал бүх зүйл мөнх байх байлаа. Мөнх бус зүйл бүхэн зовлонгийн мөн чанартай байх албагүй.
ЗочинJune 3, 2013
Ойлголтоо тодруулах үүднээс ертөнцийн мөнх, мөнх бус юмс үзэгдлийн тодорхойлолтыг өгнө үү. Жаргал.
odgerelJune 3, 2013
Тодорхойлолт бол хувирч өөрчлөгддөг шинж чанараар нь мөнх, мөнх бус гэж ангилдаг. Ер нь Бурханы шашинд 4 зүйлийг л мөнх гэж үзнэ. Бусад нь цөм мөнх бус. 1. Огторгуй 2. Хоосон чанар 3. Бумба, дөрөвдэх нь юу ч билээ санадаггүй.
ЗочинJune 3, 2013
Тэгвэл чиний нэрлээд байгаа мөнх юмс үзэгдэл шүтэн барилдлагатай юу? Жаргал
odgerelJune 3, 2013
Би 2 дахь comment оороо мөнх, мөнх бус зүйлээс хамааран хоосон чанартай буюу шүтэн барилдлагатай байна гэж бичсэн. Тиймээс мөнх зүйл өөрөө мөнх бус зүйлтэй гинжин холбоотой учир шүтэн барилдлагатай л гэсэн үг. Хэрэв хоосон чанар мөнх бус бол хорвоод жам ёс ч гэж байхгүй. Үнэн юм гэж ч байхгүй, байх боломж ч үгүй болж тэр чигээрээ утгагүй ертөнц болно. Гэтэл хорвоод хувиршгүй үнэн гэж буй, Бурхан багш ертөнц надтай зохицхгүй би ертөнцтэй зохицно гэж хэлсэн байдаг. Энэ нь хорвоо хувирашгүй мөнх, ертөнцийн хууль миний зоргоор хөдлөөд байдаг зүйл бус гэсэн нэг санаа бөгөөд Бурхан ч ертөнцийн хуулинд захирагдана. Тиймээс мөнх бус зүйл бүхэн мөнх зүйл дээр дэвсгэрлэн оршиж байгаа болохоор шүтэн барилдлагатай л болж таарч байна.
ЗочинJune 4, 2013
Хэрэв мөнх юмс үзэгдэл шүтэн барилдлагатай гэж үзэх юм бол мөнх юмс үзэгдэл бас л шалтгааны улмаас өөрчлөгдөж байх болж байна аа даа. Жаргал
odgerelJune 4, 2013
Шүтэн барилдлагатай бүхэн мөнх бус байх албагүй болохыг миний бие олон учир шалтгаанаар дээр баталсан. Мөнх зүйл мөнх бус болвол ертөнцөд үнэн юм байхгүй гэж хэлсэн. Ертөнц оршин тогтнох ч үгүй юм. Зүгээр хар ухаанаар бодоход огторгуй яаж хувирч өөрчлөгдөх вэ гэж. Тэгээд огторгүй хэрэв байхгүй бол юм оршин тогтнохгүй. Зай байж л юм оршин тогтоно шүү дэ. Олон лам нар шүтэн барилдлагатай бол хувирч л таараа гэж тайлбарладаг. Гэтэл тэдгээрийн үгийг шууд хүлээж авах бус шинжиж бясалгаж хүлээж авах хэрэгтэй юм. Бурхан багш ч өөрөө тэгж хэлсэн байдаг шүү дэ.
odgerelJune 4, 2013
Мөнх, мөнх бус зүйл бол нэг зоосны л 2 тал шиг л шүтэн барилдлагатай гэж бодож явдаг хүн дэ. Бурхан багш хэлэхдээ бүх зүйлийг мөх бус гэж хэлээгүй бодитой бүхэн гээд тодорхойлоод хэлсэн. Бүх зүйл шүтэн барилдлагатай гэж мөн тодорхойлдог. Энэ тодорхойлолтийг миний бичсэн зүйл зөрчөөгүй болно. Мөн өөрөө бодитой зүйлийн хүрээнд бичээд байх шиг байна. Гэтэл би түүнээс давсан хүрээнд бичээд байгаа болно. Бодитой зүйлийн хүрээнээс хэтрэхгүй яривал: бүх зүйл мөнх бус, хоорондоо шүтэн барилдаж байнгын хувирч өөрчлөгдөж байдаг юм байна гэж бодсон дүгнэлт дээрээс шүтэн барилдлагатай БҮХЭН мөнх бус гэж тодорхойлж болно. Энэ тодорхойлолт бодитой зүйлийн хүрээнд ярьж байгаа тул үнэн. Яг таарна. Лам нарын хэлдэг үнэн. Буруу огт бус. Гэтэл тэр БҮХЭН гэдэг зүйл нь бодитой зүйлийн хүрээнд ярьж байгаа тул бүгд биш Бодитой бүхэн л гэсэн үг шүү дэ. Та нэг компьютерээсээн нэг хавтас доторх бүх зургийг хууллаа гэхэд тэр бүх зураг чинь таны компьюьерийн бүх зураг гэсэн үг бол биш шүү дэ. Мөн шувуу бол амьтан, харин амьтан бол шувуу байх албагүй юм. Тиймээс мөнх бус бүхэн шүтэн барилдлагатай, мөнх зүйл ч шүтэн барилдлагатай, шүтэн барилдлагатай бүхэн мөнх бус байх албагүй бөгөөд биш юм. Тийм болохоор л миний бие шууд багш нарын айлдварыг шууд хүлээж авч болохгүй шинжээрэй л гээд байгаа юм. Дээрхээс харахад тэгэх шаардлагатай болох нь ч харагдсан биз. Багш таньд гарцыг чинь тавьж өгнө. Үлдсэн нь таниас хамаарна. Бурхан багш хоосон чанарыг шууд хэлж өгөөгүй цаагуураа л хэлсэн байдаг. Сүүлд нь Нагаржунай гэгээнтэн л хоосон чанар гэсэн тодорхойлолт өгсөнийг хүмүүс нээсэн гэж ярилцдаг. Үүнээс Нагаржунай гэгээнтэн Бурхан багшийн сургаал номлолыг хэрхэн сайн бясалгаж хүлээн авдаг нь харагдаж байна. Мөн хожим Богд зонхава бээр эмх цэгцэнд оруулж алдарт бодь мөрийн зэргийг гаргасан билээ. Энэ нь мөн л Бурханы сургаал номыг сайтар бясалган өөртөө шингээж чадсан хүний л шинж юм уу да гэж бодном. Миний дээрх бичсэн бүх зүйлийг магадгүй та бүгдийг мэддэг ч байж болох юм. Хэрэв мэддэг бол мэддэггүй хүмүүс нь мэдэг гэж бодоод л бичиж байгаа юм шүү.
ЗочинJune 5, 2013
Бид хоёрын ярилцлага нь нэгд, ойлголтоо тодруулах, хоёрт бусад хүмүүст хэрэг болх үүднээс юм шүү гэдгийг хэлэхийг хүсч байна.
мөнх юмс үзэгдэл шүтэн барилдлагатай юмаа гэж үзэх тохиолдолд тэр нь шалтгаант чанартай учир хувисч өөрчлөгдөх учиртай. энэ нь шалтгаант чанартай юмс үзэгдэл мөнх бус, шалтгаант чанаргүй нь мөнх гэж Бурханы сургаальд үздэгт харшилна биз дээ. Энэ утгаар дээр мөнх болоод мөнх бус юмс үзэгдлийн тодорхойлолтыг өгнө үү гэсэн билээ.
ЗочинJune 5, 2013
Хамаг эх болсон зургаан зүйл амьтан гаслангаас тонилох бол тугай.
odgerelJune 5, 2013
Ok. Тэгэлгүй яахав. Буян номын амжилт хүсье.
ЗочинJune 8, 2013
Хүн чинь жирийн амьдраад л жирийн үхдэг.
Гэтэл тэгэх боломжгүй болж байгаам л даа. Тэр өдөр үхвэл муу, ийшээ харцаа харуулбал гай, ийм ч хайртай хамаатан нь хажууд нь байвал лай, тийм ч жилд бол гаслан гээд л тоо тоомшгүй их зовлон бас зохиосон байх юмаа. Хүүрэнд хүртэл зовлон их их. Ийм ч ууланд оршуулбал зуд болно, тийм ч маягаар үнс болбол ийм ч мөн чанартай болно гэхчлэн. Зөвхөн нас баралт дээр л ярихад ийм. Иймэрхүү зохиолын зохиогч нь хэн бээ гэдгийг эхэнд нь сайтар хэлж байх хэрэгтэй л дээ. Юмс мөн чанараас бүтсээээн гээд хаа сайгүй батлаад баталгаажуулаад мөнхлөөд.
ЗочинJune 8, 2013
Тийм үеэр үхбэл муу гэсэн юм байхгүй л дэ. Гадаад хэлбэрт Бурхан шашин утга учир нээх өгөөд байдаггүй ш дэ. Бурханы шашин дотогшүү чиглэсэн ухаан бөгөөд хэрхэн зөв амьдрах вэ гэсэн л ухаан юм. Амьдрал чинь өөрөө зовлонтой энэ зовлонт ертөнцөд хэрхэн өртөхгүй сайхан амьдрах вэ гэсэн сургаал л байдаг. Өмнөс comment бол Бурханы шашин биш л гэж зөвлөмөөр байна да. Буруу ойлголттой л явдаг хүн байна
ЗочинJune 8, 2013
алтан сав гэдэг зохиол Бурханы гэх тодотголтой эсэхийг, мөн шашин эсэхийг мэдэхгүй юмөө.
Бөөнөөрөө тодорхой нэгэн цагт нас бараагүй бол бүх хүнийг чандарлаж болдоггүй л гэнэ. Бас тэгвэл анхнаасаа нэгэн цагт төрсөн байх ёстой баймаар ч юм шиг.
үгүй тэгээд галав юүлбэл бүгд нэгэн зэрэг үнс болхоор яах гээ юм болоо?
ЗочинJune 8, 2013
Дээрх бичвэр Буддатай хамаагүй байх л даа. Уучлаарай.
Амьдарлын жам, ертөнцийн мөн чанар ЗОВЛОН л гээд байдаг. "Гутла ширлэ" гэх байх. Гэхдээ бадамлуяанхуад "тоос халдаагүй" гэдэг ч гунддаг шд. Хэрэв тоос гээд ярих аваас лянхуа маань бас л хумхийн тоосноос бүтнэ. Substance. Бүхнийг айлдагчид хамаарахгүй юм ярьчих вуу?