2013-08-25 | Нийтэлсэн:admin | Үзсэн:21453
Там гэдэг бол Бурханы шашны үндсэн 6 төрлийн амьтаны хамгийн доод түвшинд нь харъяалагддаг. Тамын төрлийн зовлонг бид энэ төрөлдөө ч амсах боломжтой байдаг. Хүн хэдий чинээ муу үйл хийнэ төдий чинээ зовлон түүнийг дайран ирэх болно. Хэр их муу үйлээс хамаараад зовлонгийн хэмжээ гараад ирдэг. Бага зэргийн муу үйл хийсэн хүн бол яахав бага зэргээр муу үр дагаварыг амсаад өнгөрөх л байх. Гэтэл хүчтэй муу үйл хийсэн тухайлбал хэдэн сая хүнийг хядсан хүн байлаа гэхэд түүний үр дагаварийг яаж амсах, юу гарч ирэх вэ гэсэн асуулт гараад ирнэ?. Тэр нь бол там юм. Там тамдаа нилээн хүчтэй тамд нь очино л до. Өөрөөх хэлбэл хичнээн хүчтэй муу үйл хийх боломж байна түүний үр дагавар болох төдий чинээ зовлонг амсуулан, хариуг нь өөрт нь барих зүйл цаана нь байх л ёстой. Үүгээр там байх боломжтой гэсэн санааг баталгаажуулж байгаа бөгөөд ингээд тамын тухай ойлголт руугаа орцгооё.
Там нь халуун 8, хүйтэн 8, хэсэг бусаг 2 гээд нийтдээ 18 там байдаг. Бурханы шашинд 4 янзаар шинээр төрөл авдаг гэж үздэг.
1.Хэвлийгээс төрөх 2. Хувилж төрөх 3. Чийгнээс төрөх 4. Өндөгнөөс төрөх
Эдгээрээс тамын төрөл нь хувилж төрдөг нь ордог. Тамын амьтад үйлээ барагдтал тэндээ дахин төрдөг. Тамын бүх төрөл хийсэн үйлийн үрээсээ хамаарч өөр өөр зовлонг амсдаг. Тамын амьтадын эрлэгүүд ямар нэгэн төрлийн бие даасан амьтан биш бөгөөд тухайн хүмүүний өөрсдийн үйлийн эрхээр бүтсэн амьтан юм. Өөрөө хэлбэл түүнд сэтгэл гэж үгүй хүний өөрийнх нь муу үйлийн эрхээр бүтсэн биет гэх юм уу да.
Халуун Там
Халуун найман там нь дээрээс доош дараалан оршино. Халуун тамын бүх орон нь уул, гол мөрөнгүй улайдсан төмөр шиг байдаг. Нэг тохой хиртэй гал үргэлжид бадарсан. Хөндийн хонхорт нь завсараар дүүрсэн. Хайлмал зэс болон ширэм, хайлмал тугалга, хурц, давст нэрт хувилгагч маш халуун рашаантай.
Тэнд чөтгөрийн язгуурын гол болон нууртай. Модод нь ч улайсгасан төмөр мэтээс бүрдсэн. Хорт шувуу болон араатан амьтад, ажилчин мангас, олон эрлэгээр дүүрсэн байдаг. Үүнд төрсөн зуурдын сүнс хүйтэн бороо салхинд туугдах тэргүүтэн даарсанаар үйлийн эрхээр халуун тамын орныг үзсэнээр түүнд дулаацая хэмээн тачаан гүйн орсоноор тэр оронд төрөл авдаг хэмээн номлосон.
Энэ тамын гал нь энгийн галаас долоо дахин халуун зандагийн галтай. Доошлох тусам халуун нь долоо долоо дахин нэмэгдэнэ
1.Халуун тамын орон
Халуун тамд унахын шалтгаан нь замбуу тивийн хүн төрөлхтөн, алив амьтныг галаар тамлан зовоох, тарчилган егүүтгэх, атгаг муу санаа өвөрлөн бусдын орон гэр, эд баялгийг шатаан түймэрдэх ой мод, ургамал, хорхой шавьжийг галын аюулаар хөнөөх нүглийн хариу, муу үйлийн үр болой.
Энэ тамд төмөр шургааг юмуу гал бадарсан богино хурц жадаар зулайгаас хошного руу, хошногоноос зулайгаар гартал нь цоолон бүх гэдэс дотрыг нь түлнэ. Ингэхэд есөн сүвээс гал болон удаа тортог гарах болой.
2.Ахин дахин эдгэрэх халуун там
Улайтгасан төмөр лугаа адил халуун газар дээгүүр нь галан суваг өрвөлзөн дүрэлзэх агаад эл тамд зовлон эдлэгчдийг гал дүрэлзсэн дөрвөн хаалгаар оруулдаг ажээ. Тэрхүү халуун тамд унагсад арс мах нь язран шатаж амь тэмцэхдээ галаас зугтахыг завдавч мэс барьсан эрлэгийн зарлагууд тэднийг гал уруу түлхэн цохин унагаж түлж шатаан егүүтгэх авч үйлийн үрээр дахин амилж урьдын зовлонгоо тоо тоймишгүй эдлэн зовж тарчилна.
3.Хураан няцлагч халуун там
Эл тамд улайтгасан халуун төмөр лугаа адил хоёр уулын завсар нүгэлт хүн амьтдыг адгуус мэт хураан бөөгнүүлж, хавчин няцлахуйяа цус нь буцлан гол горхи мэт асгаран яс нь үйрэн мах арьс нь язран түлэгдэх бөлгөө. Энэ тамд улайтгасан Хонгор мод хэмэгчид авируулан зовоож тарчилна. Хонгор мод нь уруугаа харсан хурц шовх үзүүрт өргөстэй. Тамын амьтныг тэрхүү мод өөд албадан авируулахад мөнөөх төмөр өргөс тархи толгой,нүүр ам, гар хөлийг нь нэвт шувт хатган тарчилна. Доош буухад нь дээш харсан өргөс бас нэвт шувт сүлбэн зовооно. Тэрхүү модноос унавал үзүүр нь дээшээ харсан мэс хамаг биеийг нь сүлбэн хага татна.
4.Хар шугамт халуун там
Тамын сахиулчин зарлагууд эл тамд унагсдын биед дөрөв эс бөгөөс найман бараан зураас тавьж зулайгаас нь хөлийн ул хүртэл улайтгасан хурц мэсээр хэрчин сүлбэж хүрхрэн дүрэлзэх их гал уруу чулуудан егүүтгэх авч дахин амилж мөнөөх зовлонгоо эцэс төгсгөл үгүй эдлэн тарчилна. Эсэхүл улайдсан төмөр багананд барьж хүлээд хурц хөрөөгөөр хөрөөднө. Ихэд уйлан дуудах там Эл тамд унагсад гал бадарсан давхар ханат орон байшинд ган төмөр хайлан улайдсан халуун тогоонд арвай буудай мэт хуурагдан шатах зовлонг завсар зайгүй эдэлнэ. Тэд зовлон тарчлахын эрхээр уйлан хайлан, аврал гуйх бөлгөө.
5.Уйлан дуудах халуун там
Аймшигт олон амьтад хойноос нь хөөнө. Холоос цагаан байшинг хараад, тэр байшинд амар тайван байх гэж бодон гүйж дотор нь ороход хаалгагүй төмөр байшин болон хувирч гадна доторгүй бүх талдаа гал бадран түлсэнээр гадагш гарах боломжгүйд хашгиран уйлдаг.
6.Тасаршгүй халуун там
Дөрвөн их гал дунд тамын амьтанг хашин оруулах агаад тамын амьтад бие биеэ тэрхүү их галруу түлхэн унагаж тарчлаана. Бас улайтгасан халуун төмөрөөр биеийг нь ороож тарчлаана. тамын энэ зовлонг зай завсаргүй эдлүүлэх тул тасаршгүй халуун там хэмээнэ.
7.Аюуш хэмээх халуун там
Бурхан номд үл бишрэн лам хуврагийг доромжлогч, эцэг эхээ алагч, гуйлгачин ядууст өршөөл энэрэлгүй хандагч, туслахыг үл мэдэгч хийгээд зовлонт хүмүүний зовлонг нимгэлэх, асран хамгаалах байтугай улам нирвэн зовоож нүгэл үйлдэгчид энэхүү Аюуш тамд унаж дээр өгүүлсэн халуун тамуудаас хавьгүй бэрх зовлон адэлж тарчлах бөлгөө.
Аюуш тамын оронд хэмжээлшгүй зовлонтой бөгөөд өчүүхэн ч амрах боломжгүй байдаг. Тэр оронд улайтгасан төмөр навчаар бүх биеийг нь ороох, төмөр том шигшүүрт буцалмал элс рүү шигшинэ. Хэлэнд нь 500 гадас хатгах гэх мэтээр зовоон тарчилгадаг. Зулын гол асах мэт биеийн гадна дотно бүх тал шатсанаар галын дөл, амьтан хоёрыг ялгахгүй зөвхөн бархирах дуу байгаа төдийгөөр амьтан байгааг мэднэ.
Эдгээр тамын төрлүүд асар их, хүнд хүчир зовлонтой бөгөөд хугацааны хэмжээ нь:
Хүний хорвоогийн 50 жил
Хүсэлт тэнгэрийн хоногтой тэнцэнэ
Тэгвэл таван зуу болой.
Хүний 50 нас 4 махранз тэнгэрийн хувьд нэг хоног юм. 4 махранзын 500 жил дахин эдгэрэгч тамын нэг өдөртэй тэнцэнэ. Дахин эдгэрэгч тамаас доош хар
8.Очирт там
Эл там бол халуун тамын хамгийн бэрх там бөгөөд арван зүгээс халуун гал дөл улбалзан дүрэлзэж тамын амьтны бие гал лугаа адил улбалзан шатна.
Хүйтэн там
Хүйтэн тамын орны газар шороо уул мөрөн нь цас мөстэй хонгил хөндий цөөтэй.Маш хүйтэн салхи шуургаар үргэлж шуурсан,хүйтэн салхи нь арьс махыг нэвтлэн ясанд тултал дааруулдаг.Эдгээр 8 там дээрээс доошлох тусам хүйтэн нь 7,7 дахин нэмэгддэг. Энд төрсөн амьтад нь анх завсрын төрөлд байх үедээ галд шатаж байгаа юм шиг халууцан, хүйтэн сэрүүнийг хүсэх үед хүйтэн тамын орныг харна. Тийшээ сэрүүцэхээр очин орсноор тэндээ төрөл авдаг. Халууцан үхэж байгаа хүн ч учиртай.
1.Хүйтэн тамын орон
Замбуу тивд хүний төрөл олон аж төрөх хугацаандаа арван хар нүгэл үйлдэн алж талах, хулгай дээрэм хийх, худал хэлэх хов жив хөөцөлдөх, хомхой шунаг сэтгэлд хөтлөгдөх, буруу хурьцал үйлдэх, бусдыг хүчирхэн дарлах зэрэг бие, хэл, сэтгэлээр муу үйл үйлдэгсэд хүйтэн тамд унадаг бөлгөө.
2.Усан цэврүүт там
Өрөөл бусдыг хутга мэсээр тарчлаан егүүтгэсэн хийгээд цус нөжийг нь урсган яс үе мөчийг бэртээн зовоосон, эс бөгөөс амьтны амийг тарчлаан бүрэлгэж мах цусанд нь шунаж амьтны амь бүрэлгэгчид эл тамд унана. Эл тамд унагчид цас мөсөн уулаар хүрээлсэн тэсэхүйеэ бэрх хүйтэн хөндий гуу жалга, шуурга тавьсан харанхуйд нүцгэн биеэр хүргэгдэн арьс маханд нь усан цэврүү гүйн мөстөн, хөлдөж амь тавин төдөлгүй дахин амилан зовлонгоо тасралтгүй эдэлнэ.
3.Шүд хавшин хавирах хүйтэн там
Эрдэм номын багш, лам хуврага хүн, өглөгч буяны эзэн хийгээд эгэл хүмүүний эд хөрөнгийг хулгайлах, дээрэмдэх, луйвардах аргаар завших, хүмүүн хийгээд алив амьтныг мэсээр шархдуулах зэргээр тарчлаан зовоосон нүгэлтэн мөсөн хөндий хавцалд хөөгдөн очиж шүдээ хавшин хавиртал дагжин чичирсээр осгохын зовлон амсан амь тавиад дахин амилж мөнөөх зовлонгоо эдлэх тул эл тамыг тийнхүү нэрлэжээ.
4.Айчүү хэмээх хүйтэн там
хүмүүн төрлөгтөн хийгээд адгуус амьтныг зодож нүдсэн, бэртээж гэмтээсэн, өвтгөж зовоосон, харааж зүхсэн, айлган сүрдүүлж зовлонд унагасан нүгэлтэн бээр эл тамд унах бөгөөд хутга мэсэн навчит модны доор суух үед дээрээс нь үзүүрт мэс унаж биеийг нь сэглэх, хага татах, сүлбэн тарчлаах тоолонгоор аврал эрэн Айчүү хэмээн хашгиран орилох бөлгөө.
5.Хоохой халаг хэмээх хүйтэн там
Эл тамд унагсад завсар чөлөөгүй дааран дагжиж хуруу үе мөч нь хөлдөн тасран унах бүр (Хоохой халаг) хэмээн орилох тул тийнхүү нэрлэжээ. Эл тамд унахын шалтгаан нь ан амьтныг егүүтгэн мөчлөн авдсэн нүгэлтэн, түүнчлэн эцэг эх, багш өөдөө хялайн харах төдийгөөр алдаа алдсаны улмаас цагаатгашгүй үйлдэгсэд эл тамд тарчлан зовох болой.
6.Удвал цэцэг мэт хагарах хүйтэн там
Эл тамд унагсад тэсэхийн аргагүй хөрөн тарчилж улмаар осгон амь тэмцэн зовж зүдэрсээр тэс хөлдөн дэлбэрч Удвал цэцэг дэлбээгээ дэлгэх мэт хагарах тул тийнхүү нэрлэжээ.
7.Лянхуа /Бадам/ мэт хагарах хүйтэн там
Эл тамд урьд насандаа эд баялагт шунаж тачаадан хомхой шунаг сэтгэлийн гайгаар өрөөл бусдыг мөлжин үлэмж хөрөнгө хураан бие, сэтгэл, хэл гурваар завсаргүй нүгэл үйлдэгчид унах бөлгөө. Тэд эд баялаг хураан хямгадах нь лянхуа цэцэг цоморлигоо хумих мэт тамын хүйтнийг үл тэсэн хага хөлдөхийн цагт хөлдөж цайсан арьс нь таван зүгтээ дэлбэ язран унах нь цоморлог нь салан унаж байгаа лянхуа мэт бөлгөө.
8.Мөсөн зам
Эл тамд унагсад толгой дээрээ асар том мөс өргөн суух бөгөөд тэрхүү мөсөнд бяц дарагдахаас эмээхийн зэрэгцээ, доороос тэсхүйеэ бэрх хайран хөлдөөх зовлонг эдэлнэ. Урьд насандаа гол мөрөн, рашаан булагт хог буртаг, цус нөжтэй өмд цамц зэрэг ариун бусыг угааж бузарласан хэн боловч эл тамд зовлон эдлэх бөлгөө.
Хэсэг бусаг там: Энэ орон нь халуун, хүйтэн там тэдгээрийн ойр орчим хийгээд хүмүүний орны муу гаслант хоосон тал, их далайн захуудаар орших буй. Энэ тамд насны хэмжээ магадлалгүй боловч тэдгээр амьтдын зовлонг амсах үйлийн хүч барагдах хүртэл уг тамд гэсгээгдэх буй. Эдгээр тамын амьтад бүгд зөвхөн хувилж төрөх болой” хэмээсэн
Бэлтгэсэн: Ч.Одгэрэл
Ашигласан материал:
jod.mn
buddhist.blog.gogo.mn
Холбоотой мэдээ: "Тамын тухай кино"
ЗочинAugust 27, 2013
Олон хүний амь хороосон бол тамд төрдөг гэж байна. тэгвэл Чингис хаан олон хүний амь хороож, байшин барилга сүйтгэж, улс орныг байлдан эзэлж байсан болохоор бишгүйдээ л өгөөгүйг аваа биз. Бас тэгээд өөрийн авааль эхнэртэй хирнээсээ олон хүүхнүүдтэй унтаж, заримыг бага хатнаа болгосон гээд биеэр хийх 3 нүгэлийг хийсэн байна. Гэтэл Чингис хаан тэнгэрт " халив" гэж нууц товчоонд байдаг. Тэхээр ийм их нүгэл хийсэн хүн тэнгэрт төрөл авсан байх уу?
ЗочинAugust 27, 2013
Тэнгэрт халив.
Тэнгэр төрөл авлаа гэж хэлээгүй л байна даа. Тухайн үеийн тэнгэр үзэл, одоогийн хүмүүсийн тэр үеийн тухай бодож байгаа нь, мөн эдүүгээчилсэн үзэл, ирээдүйн тухай ургуулан бодсон нь.
Дээр нь 6 төрөл амьтны сургаальд юу гэж гарч байна. Мөн шашны урсгалууд юу гэж хэлэх нь үү?
ЗочинAugust 27, 2013
Тэнгэр үзэл, тэнгэризм. "Тэнгэризм" гэж үзэл онол судалж гаргасан эрдэмтний тэр бодол бөөгийн тэнгэр гэдэгээс өөр юм шиг байгаамаа. Бодол хөдөлж өөрчлөгдсөн.
ЗочинAugust 28, 2013
Ямар аймаар юм бэ? Нүглээ яаж сайн наминчлах вэ?
ЗочинAugust 28, 2013
Хамгийн гайхамшигтай нь буяныг хурааж, нүглийг наминчилж болно гэдэгт байна. Бас Үйл ба Үрийг их дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. Үйлээс ямар үр гарах нь сэдэл буюу зорилгоос гол нь шалтгаалдаг гэдэг.
odgerelAugust 28, 2013
Яг үнэн. Ер нь аливаа үйлийг гаднаас нь бус сэдлийг их чухалчилдаг юм. Сэдэл ямар байна түүгээр л муу сайныг нь хэмжиж үздэг. Гадаад үйл 10% сэдэл 90% бараг хамаардаг. Чингис хааныг ямар сэдлээр олон хүн хядсаныг нь хэн мэдэхэв дэ. Хэрэв зөв сэдлээр хийсэн бол там унах нь унана гэхдээ нээх удахгүй байх л да. Харин буруу сэдлээр хийсэн бол үйл болоод сэдэл нь хоорондоо адил зүг рүү чигэсэн учир тамийн хамгийн ёроол руу нь л унах байх да.
ЗочинSeptember 3, 2013
Нисванистай буян гэж юу байнаа?
Нүглийг намичлаад намичлаад тэр хаачих ч үгүй "байж" л байна.
Ёзоорыг нь тасдаагүй, үндсийг нь суга татаж хаяагүй цагт өргөст мод ургасаар л. Түр зуурхан харахгүй мэт байж болно л доо.
Юмсын мөн чанарыг бодлын төдий ухаарахад орчлонгийн ёзоор ганхана гэдэг. Оноод эхлэснээс хойш 16 янзын level байдаг ч гэнэ үү?
ЗочинSeptember 15, 2013
za zo tam ruu yavtsiin bnoo
ЗочинSeptember 17, 2013
end ochood buh tamiig ne uzeed irsen hun bichsiin bh da? bichleg ne bdag bolov u?
ЗочинSeptember 17, 2013
Тамын орныг рид хувилгаан чадлаараа айлчлан очоод ирсэн түүх намтар зөндөө. Түүнийг эгэл хүн өөрсдийн балчирхан хар ухаанаараа яахан бодоод олох билээ. Тухайлбал үхэл яаж явагддаг нарийн процессийг гаргаад тайлбарлачихсан ном судар байдаг. Түүнийг эгэл хүн хэзээ ч үхэж байх үедээ тийм процесс тэгж яваад дараад нь сэтгэл тийшээ очдог тийм шинж тэмдэг гарна гэж хэлж чадахгүй. Тиймээс Бурханы айлдсан үхлийн процессийг сайтар судлан мэдэж чадваас Итгэл хамба шиг л наад захийн үзүүлбэр үзүүлж болно. Итгэл хамба бол үхлийн процессийг судлаад мэдчихсэн болохоороо л газар доор 70 жил байж чадсан юм шүү дэ.
ЗочинSeptember 18, 2013
тэээр дээр цэцэгнээс мэндлэхийг нь хаяад биччихэж.
ЗочинSeptember 18, 2013
клиник үхэлээ үзсэн хүмүүс зөндөө бий. Тэр тухай яриаг нь бас барьж аваад тэмдэглэсэн саваагүй нөхдүүд ч байгаа. Хэлж чадаад л байгаа юм даа. Үхэл, түнээл, гэрэл харна гээд л. Тэр нь өнөө гэгээн гэрэл болтой. Үхлийн гэгээн гэрэл ч гээд байсан даа, яагаав өнөө... Тэрийг мэдэрснээр их сайхан болсноо, эргэн ирээд зарим нь сэтгэл амгалан амьдрах болсон, нэг бол янз бүрийн увдистай болсон гээд л ярьцгаагаад л байдаг.
ЗочинNovember 12, 2013
bi geriinhenteigee taarahgui bdag yum. manai geriinhen bugdeeree chotgor shulams bj boloh uu? Ted namaig ih gomdoohoor bi hedii shutleggui hun ch suuldee yagaad ch yum chotgor shulamsuud bh gej bodogdood bna.