Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Машины цонхоор хурц гэрэл цацрахад асар олон гартай Далай ламыг би олж харсан

Далай ламын гурван зөнчийн нэг нь эмэгтэй хүн байдаг. Түүнийг Кхадрола гэдэг. “Мандал” сэтгүүлд өгсөн түүний ярилцлагыг хүргэж байна.

-Та яагаад Төвдөөс гарч явсан бэ?
-Хятадууд Төвдийг эзлэхээс өмнө би явах талаар огт бодож байгаагүй, надад мөнгө ч байгаагүй. Гэтэл нэг шөнө автобус хөдлөх гээд сигнаалдаж байна гэж зүүдлэв. Дараа нь яг тийм автобусыг хараад ороод суучихсан. Бүх зүйл ганцхан минутад болж өнгөрсөн.

Автобус хөдөлсний дараа л Лхасаар дамжин, Шигадзе орохыг мэдсэн юм. Шигадзед түр зогсох үед би Таши Лхүмбэ сүмийг тойрон гороолов. Тэнд эртний энэтхэг хувцастай өвгөнтэй тааралдсан юм. Тэр надад 2000 гормо өгөөд “Тэр уулын цаана Энэтхэг байгаа. Чи Далай лам, бусад том ламтай уулз. Заавал Энэтхэг яваарай” гэж захисан юм.

-Энэтхэг орох зам хэцүү байв уу?
-Би ямар ч зорилгогүй, мөргөлчдийг дагаж явсан. Замд миний бие хачин болж, үе үе этгээд авир гарган, сонин юм ярьж байсан учраас намайг дагина гэх яриа олонд түгсэн гэдэг. Хүмүүс намайг харж, адис авахаар ирж байлаа. Уг нь бид Балбын Катмандуд долоон өдрийн дараа очих байтал төөрч, 17 хоногийн турш явсан юм.

Сүүлдээ хүнг үй, зэлүүд газарт хоол унд ч үгүй маш хэцүү байсан. Тэгээд миний зүүдэнд ирсэн дохиог дагахаас өөр арга үлдээгүй. Надад гэрэлт тойрог үзэгдсэн зүг рүү бид явж байлаа. Тэр үед миний бодлоор Далай лам, Балдан Лхам нар л зам заасан байх. Би Дармасалад очоод даяанчдад мод, ус дөхүүлж, тусалж байлаа. Миний цорын ганц зорилго бол Далай ламыг харах байсан. Яагаад заримдаа солиорсон мэт болж, трансад ордог талаар түүнээс асуухыг хүсч байсан юм.

-Тэр үеийн амьдралынхаа талаар ярина уу?
-Би тэр үед хоолны хордлого тусч, цустай бөөлжиж байлаа. Төвдүүд ч олноороо өвчилсөн. Гэтэл асрах газрын ажилтнууд жорлон балиартууллаа хэмээн уурлаж, надаар угаалгадаг байсан юм. Тэд “Чи дагина гэл үү. Бидний хоол, хоргодох газар чамд ямар хэрэгтэй юм бэ. Чи тэнгэрийн нарыг нааш нь авч ирчихээч” гэх зэргээр намайг элдвээр хэлж, харааж байсан. Заримдаа хар ус ч өгөхг үй хөөж гаргадаг байсан юм.

-Анх Далай ламтай яаж уулзсан бэ?
-Намайг халдвар тараачихна гээд Далай ламтай уулзуулдагг үй байсан. Нэг удаа түүнийг Намгьял сүмд ирэх сургаар замын хажууд хүлээлээ. Далай ламын машин дөхөж ирэх үеэр гэнэт машины урд цонхыг нэвтлэн маш хурц, тод гэрэл цацарч, дотор нь суугаа Далай ламыг асар олон гартай байгааг би харсан шүү.

Би Дээр­хийн гэгээнтний өмнө сунаж мөргөх гээд ухаан алдаж, эгээтэй л машинд дайруулчихсанг үй. Намайг бас л харааж зүхсэн. Гэхдээ энэ уулзалтын дараа би эрс өөрчл өгд өж, тэдгээр ажилтанд уур­лахаа больсон юм. Тэд өчн өөн олон хүнтэй ажилладаг юм чинь заримдаа биеэ барьж чаддаггүй биз.

-Тэгээд яав?
-Би Далай ламтай уулзах гэж маш олон хүсэлт тавьсан ч уулзуулдаггүй байлаа. Тэгээд нэг удаа олны өмнө сур­гаал айлдана гэхээр нь явж очсон. Далай лам хамгаалагчдын хамт орж ирэхэд гэнэт миний биед Сахиус бур­хан орж ирсэн. Гэтэл хамгаалалтынхан намайг барьж аваад гадаа гаргасан юм. Үйлийн үрийнхээ лайгаар Дээр­хийн гэгээнтэнтэй уулзаж чадсангүй дээ гэсэн бодол төрлөө.

Гэтэл Далай лам “Зүрхэн судар” айлдаж байгаа нь сонсогдоход миний бие маш хачин болж, гэрлийн цацраг зулайг маань нэвтлэн, хамаг биеийг дүүргэхийг мэдэр­сэн юм. Тэгээд газраас тасарч байгаагаа ойлгон, маш их баяр хөөрийг амссан. Дараа нь Кирти Ценшаб Ринб үүчи, Халхын Жавзандамба зэрэг олон том ламтай уулзсан. Тэд намайг Далай ламтай уулзуулах гэж оролдсон ч бүтэлтэй юм болсонгүй. Иймээс би Төв өд рүү буцахаар шийдэв. Өвг өний захиасыг биелүүлээгүйдээ их харамсаж байлаа.

-Танд хэн тусалсан бэ?
-Явах тухайгаа Кирти Ценшабу Ринбүүчид хэлтэл “Чи жирийн зөнч биш, түүнээс илүү онцгой зүйлийг чамаас олж харлаа. Чи Далай ламд тусалж чадна” гэсэн. Ийм агуу лам миний талаар ингэж ярьсанд их гайхсан шүү. Дараа нь намайг Далай ламтай уулзах хүмүүсийн тоонд багтаасан байсан. Бид тэсэн ядан хүлээж суув. Дээрхийн гэгээнтэн дөхөж ирэх үед яг өмнөх шиг түүнээс хурц гэрэл цацарч, олон гар нь харагдлаа. Би сунаж мөргөхөөр босоод ухаан алдчихсан.

Сэхээ ороод хартал намайг тэндээс гаргахдаа зодож жанчсан бололтой бие маань хөх няц болсон байв. Харин Далай лам бусдыг хүлээж авсны дараа “Эмэгтэй зөнчтэй уулзъя” гэсэн юм билээ. Би ороод түүний хөлийг тэврээд ухаан алдсан. Нэг хэсэгтээ дуугарч ч чадахг үй байснаа дараа нь Шигадзед тааралдсан өвгөн өөс өгсүүлээд өөрт тохиолдсон бүхнээ ярилаа. Харин Дээр­хийн гэгээнтэн намайг Сахиусны зөнч зур­хайчаа болгож, “Төвд рүү буцах хэрэггүй, даяанчил” гэсэн дээ.

-Та хэзээ өөрийгөө дагина гэж мэдэрсэн бэ?

-Би хэзээ ч өөрийгөө тэгж боддоггүй. Би хэн гэдгээ мэдэхгүй. Зарим лам намайг Кхандро Йеше Цогьял гэхэд нөгөө хэсэг нь Важрайогини эсвэл Дарь эх, дагина гэдэг. Тэдний нүдэнд л тэгж харагддаг байх. Харин би өөрийг өө онцгой гэж боддогг үй. Залуу байхад намайг хүм үүс галзуу гэдэг байлаа. Ямар ч гэсэн надад заяасан үйлийн үр маш хүчтэйг мэднэ. Иймээс л Далай лам болон Төвөд, бусад газрын том лам нарт тоогдсон байх.

-Таны чадвар яаж илэрдэг юм бэ?

-Би заримдаа хоосон чанарын тухай өөрөө ч мэдэлг үй урсгачихдаг. Үнэндээ би тэр талаар юу ч сонсоогүй, судалж ч байгаагүй. Дараа нь чухам юу ярьснаа мэддэггүй. Аливаа сайн, сайхан бүхэн зөвхөн Дээрхийн гэгээнтний тааллаар болдог. Би үнэндээ энэ дэлхийн хамгийн өчүүхэн амьд биетээс дээргүй нэгэн.

-Далай ламд та яаж тусалдаг вэ?

-Далай лам боломж л гарвал сургаал айлдаж, хүмүүст тусал гэж надад хоёр жилийн өмнө зөвлөсөн. Гэвч бусдад санал болгох юм надад юу ч байхгүйг би мэднэ. Хэдий тийм ч амьдралын мөн чанар нь Бодхичитагийн хөгжил, хоосон чанарт хүрэхэд оршдогийг би ойлгодог. Би энэ хор­воогоос халихаас өмнө Бодхичитта, хоосон чанарт бусдыг итгүүлэх ёстой. Хэц үү ч гэсэн энэ миний гол зорилго. Би гадаад болон дотоод, нууц түвшинд ч өчүүхэн биет. Надад байгаа шилдэг бүхэн Дхарма, сайн лам нар, сайн практиктай холбоотой.

-Таны ойрын зорилго?

-V Далай ламын сургаал, номыг бүрэн сэр­гээж Далай ламд өргөн барихыг хүсдэг. 360 жил өнгөрсөн ч би түүнтэй үйлийн үрээр хүчтэй холбоотой байдаг.

М.Цогзолмаа

Эх сурвалж: http://www.olloo.mn/

  • ЗочинFebruary 21, 2012

    uneheer gaihaltai Bajraiogini Dari eh dagina bidnii dund amidarch baigaag sonssondoo bayartai baina. Bagsh maani bagsh deedesteigee adilhan boloh yum san gej eruul tavij bai gej zahisan.Dalai bagshiin ter burhanlag chanarig olj harah seseen melmiitei boloh yum san.Dari eh tani buyand dagan bayasyaa
    Bodhichitta hooson chanarig busdad itguuleh uils ni gegeen baih boltugai.

    d

  • ЗочинFebruary 22, 2012

    Тиймээ сонирхолтой байлаа, бид чинь өөрсдөө хөгжүүлж чадвал ямар их хүч байгааг ухаарахгүй энэ завгүй нийгэмд хорлуулчаад байх юм даа, төвдөд очиж үзвэл үнэрээр сонин үдэндээ итгэж чадахгүй зүйл их байдаг юм шүү, бас Монгол улсад маань ч гэсэн сайхан ариун дагшин газар их байгаа өөрөө өөртөө зав гаргаж байгаарай найзуудаа гэгээрэл өөд хэзээ ч битгий шантар гэж хэлье

  • ЗочинMarch 7, 2012

    Хамаг амьтан гурван эрдэнэтэй шүтэн барилд.

  • ЗочинJune 6, 2012

    Jawzandamba bogd bagshda morgomui

  • ЗочинOctober 15, 2012

    Буянд нь даган баясая, Гайхалтай , Сөндөн мөргөе

  • ЗочинFebruary 7, 2013

    Yaasan goe yum be! Hooson chanaruug sudalnaa. Uiliin ureer holbigdono grj unen yum shig bgaamaa

Бусад мэдээлэл